2022 он цэвэр бохир явдалтайгаа улиран одлоо.

2023 он цаг үеийнхээ үйлсийг даллан мандаж байна. Хүн бүхэнд сайн бүхнийг хүсмой. Ирж буй онд эрх чөлөөний үзэл санаа дархлаажаасай. Чөлөөт хүн, чөлөөт эдийн засаг бол чөлөөт зах зээлийн зөв шийдэл гэдгийг хүн бүр дор дороо ойлгож сонголтоо олж хараасай.

Ер нь хүн өглөө сэрээд л туршилтанд өртөнө, босоод л сонголттой тулгардаг хойнодоо сонголтоор эдийн засгаа өөгшүүлж өөрөө өнгөтөй өөдтэй амьдрах уу? Эсвэл өөр хэн нэгний хараат байх уу? Ирээдүйг харсан эдийн засгаа хүн өөрөө хөгжүүлэх тогтолцооруу шилжих үү? Бэлэнчлэх хойргошилд автаж үр хүүхэд хойч үеийнхэндээ муу өв үлдээх үү? Би тулгаж байгаа хэрэг биш шүү асуултанд хүн бүр өөрөө өөрийнхөө л хандана буй зэ? гэж санаа бодлоо хуваалцах гэж дуулгав.

Эдийн засаг хүний сонголтыг тодорхойлно. Ямар засаг сонгоно тийм л эдийн засаг оршино. Хэнийг сонгоно түүний лайг сонгогч өөрөө эдлэн элэгдэнэ.

2023 он эдийн засгийг шинэ түвшинд хүргэх үүдийг нээх болтугай!

2024 он маааш чухал сонголтын жил тун удахгүй хаяанд ирнэ шүү дээ хө…

***

Дэлхийн дулаарал хүний буруугаас боллоо гэх?

Үгүй ээ! Хорвоо ертөнц жамаараа л хөрж, халж, хүмүүнийг хийсэн бүтээсэн үйлстэй нь, тарьдаг буян, нүгэлтэй нь ачаалаад дэлхий өөрөө эргэж байгаа. Агсийвал хүн дэлхийг хурдан эргүүлээд байна гэх бий вий дээ?..

Хиймэл оюун ухаан гээд л сүйд болох? Энэ чинь хүний хөгжил түүнийг чинь хүн бүтээсэн хүний оюун сэтгэлгээ л дэлхийн хөгжилд хувь нэмрээ оруулж шинэ нээлт, олон өөрчлөлтүүдийг хийсэн. Түүнийхээ үр шимээр амьдардаг. Японд зоогийн газар робот зөөгчийн оронд явж байна түүнийг хүн бүтээж бас удирдаж тохируулж байгаа шүү дээ!

Иэн Плаймерын Сургуулиасаа хэрхэн хөөгдөх вэ?(Н.Хасар орчуулсан)

Витезслав Кремлик Айдсаар хөлжигсөд (Г.Ганбаяр орчуулсан) нарийн судалгаанаас үндэслэсэн энэ хоёр номыг уншчихвал хэн хүнгүй мэдээлэл, мэдлэгийн ялгааг харж хүний хөгжлийн альхан талд яваагаа мэдэх болно.

Хорвоо ертөнцөд хогоороо байгаа эрдэмтэн нэртэй худалчууд бодит үнэнийг гуйвуулж амьтан хүнийг айлгаж, сүрдүүлэн хүн өөртөө итгэх итгэлийг гундааж байна.

Ийнхүү зүүнтнүүд элдэв заль мэхээр хөлжин мөнгөжиж, дэлхийг, оюун санааг, бодит үнэ цэнийг сүйрүүлж байна. Манайхан мууг хуулбарлан дуурайх донтой учраас бидэнд тааруухан мэдээлэл, дульхан мэдлэгийн халдвар тархаж байна. Кофи Аннанатай уулздаг нөхөр дээрхи гаж үйдлүүдээс халдвар аваад эдгэхээргүй болсон шинжтэйдэг. Тэр бум мод, хүнсний хувьсгал л гэнэ юу вэ?

Хүн сайн дураараа хавь орчноо ойжуулаад л байгаа. Хүнс мөн ялгаагүй хүн өөртөө зохих хоол ундаа идэж байгаа. Хүн ямар байхыг яаж хөлжих хөгжихийг зааж заавардах тусам хүн өөрөө усталд өртдөг. Хүний төрөлх мөн чанарыг үгүй хийж, хөндлөнгөөс оролцдог бүхэн хойшоо бай, холд харин хүн өөртөө ойр, хийж бүтээхэд дөт байг ээ…