Их Монгол
Их Монгол бол дэлхийн Монгол юм. Дэлхийн Монгол бол дижитал Монгол юм. Их Монгол бол Монгол хүн бүрт хамаатай зорилт юм. Холын зорилго үгүй бол, ойрын зовлон салахгүй.
Их Монголын эхний зорилго бол эрх чөлөө байсан. Эрх чөлөөт хүн, эрх чөлөөт улс орон бол их байж чаддаг. Ихийг мөрөөдөж, их рүү тэмүүлж, ихийг бүтээх эрч хүч, боломж зөвхөн эрх чөлөөт байдлаас үүсдэг. Энэ замыг Монгол хүн сонгоод 30 дахь жилийнхээ нүүрийг үзэж байна. Туулж өнгөрүүлсэн зовлон бэрхшээл багагүй байлаа. Монгол хүн, Монгол улс өөрийгөө аваад явах чадавхтай болж байна. Монголчууд холыг харж, ойрыг дүгнэж элдвийг хэлэлцдэг боллоо.
Их Монголын удаахь зорилго бол эдийн засаг. Бага эдийн засагтай, дорой, өсөлтгүй, тэлэлтгүй эдийн засагтай ямар ч орон их зорилго тавих, түүндээ хүрэх боломжгүй юм. Хүнээр бол орлогоо тэлэхгүйгээр амьдралаа өөд татах боломжгүй. Иймээс иргэдийнхээ орлогыг эрс нэмэх, улс орныхоо эдийн засгийг олон нугалж өсгөх явдал Монгол улсын нэн тэргүүний, тулгамдсан зорилт юм.
Хагас сая төгрөгтэй хүн, 3 сая төгрөгтэй болох, 3 саятай хүн 10 саяын төлөө явах, 10 саятай бол 30 сая руу зүтгэх, 30 саятай бол 50 сая руу эрмэлзэх, 50 саятай бол 100 саяын төлөө тэмүүлэх. Зуутай бол гурван зуу, гурван зууд хүрвэл тэрбум руу. Энэ тооцоог тэрбумаар, их наядаар, төгрөгөөр, доллараар ч гаргаж болно. Энэ боломжийг л иргэддээ бүрдүүлэх ажил манай орны төр засгийн, бодлого тодорхойлогчдын байнгын “толгойны өвчин” болох ёстой.
Монгол улс 10 тэрбум долларын эдийн засаг руу хурдацтай орж ирээд 10 жил гаран дороо хий эргэж байна. Энэ хугацаанд Монголын олон боломж алдагдаж, Монголын эдийн засаг бодит өсөлтгүй улам хатангиршин доройтсоор байна. Энэ байдал Монгол хүний амьжиргааны доройтол, уур бухимдал болон илэрч байна.
Үнэндээ Монголын хамгийн том аж ахуйн нэгж, хамгийн том банк цөөхөн зуу, зуун сая долларын дотор л эргэлдэж байна. “Манай томчууд бол үнэндээ томхон газар бол жижгийн жижиг нь юм байна даа” гэх яриа ч гарч байна. Үнэхээр тийм. Энэ хэмжээгээр Монголын асуудал хэрчигдэн жижгэрч, зовлон гачлан нэмэгдэж, ойрын хэрүүл зодоон тасрахгүй байна. Монгол улс нэг даргын, нэг дураараа дургигчийн, нэг хулгайчийн Эх орон эсвэл эдийн засагтай улс байх ёсгүй. Монгол хүн бүр, аж ахуйн нэгж бүр хүрэх хэмжээндээ орлого, хуримтлалаа дэлбэртэл нэмэх, тийм эрмэлзэлтэй, тийм боломжтой болохын төлөө явах ёстой.
Дээрхи боломжийг Монгол улсад бидний эрх чөлөө, бас дэлхий олгож байгааг бид харах, ухаарах цаг болсон. Монголын эдийн засаг дижитал эдийн засаг болж дэлхийн энгээр тэлж чадна. Эндээс Монгол хүн Монгол улс орлогоо нэмэх, боломжоо өсгөх чадварыг хэн ч хааж боох аргагүй юм. Энд хэдэн сая, хэдэн тэрбумын эх ундарга оршиж байгааг хэлэхэд амаргүй. Зөвхөн ийм зорилго тавьж, түүнийгээ хэрэгжүүлэх тууштай бодлого, стратеги байхад л болно.
Монголын удаахь боломж бол Монгол улсын байршил, Монголд хүлээгдэж байгаа дэд бүтцийн болон бусад томоохон төслийн хэрэгжилт юм. Энд олон зуун сая, олон тэрбум, бүр олон арван тэрбумын нөөц бий. Хөрш орон, бүс нутгийн шинжтэй томоохон холболт, хэрэгцээг хангах том ажил руу Монгол хүн, манай аж ахуйн нэгжүүд орох цаг болсон. Том мөнгө, том орлогын хойноос бусадтай уралдан хөөцөлдөх чадвар, суурь, хараа Монгол хүн, Монголын аж ахуйн нэгжүүдэд бүрэлдсэн. Үүнийг зөвхөн төр, ард түмнээрээ урамшуулан дэмжихэд Их Монголын зүүд бодит байдал болоход ойрхон.
Хүн төрөлхтөн хиймэл оюун ухаан руу, их мэдээлэл рүү, том сорилтыг шийдэх рүү зоригтой алхаж эхэллээ. Нэг л өдөр дэлхийн бүх хүний амьдралын хэрэгцээ, идэж уух, эдэлж хэрэглэх, гал цахилгаанаас эхлээд бүгд шийдвэрлэгдэх боломж нөхцөл хол биш боллоо. Энд Монгол улс, Монгол хүн өөрийн нөөц баялаг, чадавх, нээлттэй овсгоотой байдлаараа тодорхой байр суурь эзэлж чадна. Энэ бол Монголын эдийн засаг хэдэн арван тэрбум биш, хэдэн зуун тэрбум руу бүр их наяд руу мөрөөдөх, тэмүүлэх үүд хаалга нээнэ.
Монгол хүн бол Монголын хамгийн том баялаг бас боломж. Дэлхийд гарах гарц. Монгол хүн оюуны чадавхаараа, авьяас чадлаараа асуудлын шийдэлд оролцох оролцоогоороо хэний ч дор орохгүй явж чадаж байна. Эдийн засгийн утгаар бол их наядаар хэмжигдэх орлого, үнэлэмжтэй аж ахуйн нэгж, хувь хүн хүртэл дэлхийд гараад ирлээ. Хүний боломж нөөц, чадавхад хязгаар гэж үгүй. Хандлага, бодлогоо өөрчилж, зорилгоо томруулж чадвал манай улсад боломж харагдаж байна. Зохион байгуулалт бол шинэ хүч, шинэ нөөц юм. Энэ чадвараараа Монгол хүн хэнээс ч дутахгүй.
Монгол орон баян юм бол одоо баялгаа, баянаа ашиглах цаг. Хойш тавьбал хоцорсон байх, ёстой нөгөө “бухал сахисан нохой”, “алт сандайлсан гуйлгачин” гэдэг шиг хар буйран дээрээ торойтлоо ганцаар үлдэх хувь тавилан ч ирж магадгүй. Эс бол их давлагаа, их хөгжил, бидний мэдэхгүй тэр хурд, ертөнц, технологи биднийг арчаад л өнгөрнө. Өвгөрч, үеэ өнгөрөөж яваа нь хайран биш гэхэд бидний арын “Z”, “Альфа”, тэдгээрийн хойч үеийнхэнд өнөөдрийн бидний алдсан боломж, хожимдсон ухаарал маш үнэтэй, маш эмгэнэлтэй тусах магадлал өндөр байгаа юм.
Их савны ёроол хоосонгүй гэж. Дээр нь их явсан Монголд эрх чөлөө нь эгнэшгүй боломж олгож байгаа юм. Халих, халгих гэж бас үр шимийг нь эдлэх гэж бид эрх чөлөөтэй болсон. Эрх чөлөө бол зөвхөн үнэлэмжийн тухай ойлголт биш юм. Барагдашгүй их ундарга бүхий том агуулгатай сав. Дээр нь сорилтоо давуу тал болгож ашиглах боломж. Нэмэх нь технологийн дэвшил. Тэгээд Монголын бодит баялаг. Бас Монгол хүн. Мөн дээр нь Монгол бол дэлхийн аялагчдын очихыг хүсдэг 10 орны тоонд үргэлж багтдаг улс. Зөрөөд Монгол хүнд нээлттэй бүтэн дэлхий.
Их Монгол бол дэлхийн Монгол юм. Дэлхийн Монгол бол дижитал Монгол юм. Их Монгол бол Монгол хүн бүрт хамаатай зорилт юм. Холын зорилго үгүй бол ойрын зовлон салахгүй. Их Монголын үүр хаяарч байна. Нүүдлээ хийх цаг боллоо.
2020 он
Зочин
zochin
Дамдин
Дэмчиг
ard
Би
baterdene
Билгvvн
Лувсан
Нара-д
Нара
IT Инженер
Жэнко бол Монгол биш! Монгол Жэнког ялах естой!
Жэнко бол Монгол биш! Монгол Жэнког ялах естой!
Монгол ялна
Дунгар
Болд
Зочин
Жарантай
Равдан
bilgee
Зочин
Зочин
Даш
Менхее
Zaluu
Ард
Жэнко хулгайчид
Дэлхийгээр аялагч
Иргэн
Жэнко четгер лvvгээ тонилоосой
Дондог
Зөн,
uzen yadagch
Ирээдvй
Зочин
Мөнх
Хулгайчид
Халаач
Гантөмөр Д
Зочин
haha
Зочин
Бямбаа
Зочин
Зочин
монгол
до
зочин
Баярлалаа
Зочин
Дэрэм
Жэнко ба троллуудад
Зочин
Ваанчиг
Зочин
Зочин тэтгэвэр
Болд
Уншигч
Зочин
tsahia
Амараа
Анхаа
Цогоо
Дорж
Бодит байдал
Монголын иргэн бvр
Lodoi
Хурц
иргэн
nar
nar
Зориг
Зориг
Зочин
uukaa
Энхээ
Зочин
Зочин
Бтбз
123
123
Тагсай
Ард түмний шүүгч
Зочин
Иргэн Амгалант
Сайнсанаа
уранчимэг
Иргэн
Зочин
Эрка
Зочин
Чимэд
Зочин
Доор бичсэн Жэнкогийн троллд
зочин
Мөнх-Эрдэнэ
Зочин
Зочин
Vнэн гэгч худалч хулгайч Жэнкод!
Үнэн
Зочин
хо хо
Уншигч
Зочин
Монгол хvн
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Ганаа
ЗОЧИН
Зочин
Гөлөг
Насанжаргал
Зочин
Судлаач Батзориг
Зочин
Зочин
tarvaga
Оргио
tarvaga
m
mondol
mondol
mondol
mondol
mondol
зочин
Манай экс ерөнхий сайхан савандаад угаа тархийг нь
Зочин
Ch
Зочин
Ц.Дорж
Ариука
Тогмид
ЗОЧИН
зочин
оюука
зочин
болд
Ооёоо
Тулгаа
Зочин
OO-DOO
Зочин
EBI-ORJ
tsaxia
Bathurel
Профессор
Мөнхөө
Хуцоо
Салаавч
Ц.ДОРЖ
Ц.Бал
Монгол хүн.
Зочин
Таамаг
Зочин
Зочин
zochin
Зочин
Oyu
Зочин
эбий
томорцгооёооо
Osso
Зочин
Altanochir
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Батүүл
яг зөв
Новш
Kkkk
Зочин
Baabar
Ука
Зочин
Сараа
b
Мэргэн ард
Зочин
Зочин
b
Зочин
Зочин
Gerel
Зочин
Зочин
irgen
Хуаныш
Zochin
Зочин
Зочин
ЭНХГАЛСАН
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Эко
Сестра
Гамшиг
мба
Гамшиг
b
Монгол Иргэн
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Цогтгэрэл
Зочин
Зочин
Зочин
Budee
гэж
Их Монгол
Уншдаг
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
шоогоо
Заяа