Франсуа Саган
Энэ хүн үнэмшимгүй явдал ч амьдрал дээр яг тохиолдсон түүхийг уншаад бид нээрээ л Дэлхий гэх зочид буудалд байгаа юм даа гэж бодлоо.
Хүсэл татсан хавар ирдгээрээ ирж, хүлээж байсан шувууд, star-ууд эртний юм шиг боловч саяхны л гэгээн агшин, аядуу гуниглал, элдэв бодол нэвчин орж ирэх.
Жам ёсоор хүмүүн амьдралын амтат цэцгийн бал хийгээд гашуун жамц давсны тунг тааруулан явсаар хорвоогоос буцахдаа хүслээ гүйцээж байж явдаг. Гэтэл хүсэл нь юу вэ гэдгээ ойлгох хамгийн чухал юм уу?
Хүмүүн амьдрахын тулд идэж, ууж, ажиллах, унтахыг хэлсэнгүй. Юуг хүсэж мөрөөдөж байгаагаа олох. Өөрийгөө олоогүй хүн гэж ярих бас байх.
Гэхдээ тэр бол өнгөн зүйл юм. Нэртэй сайн сургууль, дуртай мэргэжил, ажил төрөл, гэр бүл, анд нөхөд, хамтран ажиллагсад гээд хүний хүрээ байна л даа. Гэхдээ л тэр бас л биш юм.
Хүсэл чинь юу вэ?
Өнөөдөр экологи цэвэр мебелийн дэлгүүрт нов ногоон өнгийн өргөн буйдан, яг өвс шиг хийсэн ногоон зүлгэн хивс, зөөлөн ногоон өнгөтэй contemporaries бүрхүүлтэй гэрэл цогцоор нь байх. Үүнийг аваад гэртээ сууж (Green world) Ногоон ертөнцийг дэмжигч гээд зөвхөн ногоо хийсэн хоолоор зоог барин сууж, чихэвчээр Франсуа Саганы аудио ном сонсож, хорвоогоос ташааран тасран суух хүсэл төрж байх. Бас тэгээд зүгээр ч юм уу, мах идэх дуртай бидэнд бол челленж сорилго.
Гэхдээ энэ хүсэл гэж үү?
Өөр нэгэн үл баригдах, ямар нэг хөвсөлзсөн тэнгэрлэг юм байгаад байх. Чихэнд тэр аялгуун бүдэг бадаг сонсогдоод, зүрхэнд эмзэглүүлээд байх. Хүүхэдлэг хонгор хүсэл...
Энэ агшинд энэ гайхамшигтай эмэгтэй, содон, тод, өвөрмөц, үзэсгэлэнтэй зохиолчийн тухай бодогдохуй. Юу гэвэл энэ 2022 оны зургадугаар сарын 21-нд Францын зохиолч Франсуа Саганы (1935-2004) мэндэлсний 87 насны ой тохиов.
Оньсого мэт түүний намтар. Түүнийг татах хүсэл. Анхны “Сайн уу, уйтгар гуниг” романаа бичиж хэвлүүлснээр тэрээр чамгүй их шагнал/гонорар авчээ. Католик шүтлэгтэй түүний гэр бүл маш их сүсэг бишрэлтэй байв. Аав нь “Мөнгө чамд маш том асуудал үүсгэх тул нэн даруй зарцуулаарай” гэж шууд л мөнгөө зарж үрэхийг зөвлөжээ. Тиймээс Франсуа үүнийх нь дагуу үрж, мөнгөнийхөө нэг хэсгээр хуучин Jaguar машин, овчарк нохой худалдаж авав. Үлдсэнээр нь ууж, найз андуудаа дайлж цайлж бараг дуусгажээ. Үлдсэн багахан мөнгөөр Монакогийн казино орж, 8, 6, 11 гэсэн тоонуудад дуртай учир бооцоо тавив. Гэтэл... тэрээр jackpot шууд хожжээ. 300 мянган франк! Тэрээр казиногоос гарч, далай эрэг дэх нэгэн жижиг гэр бүлийн зочид буудалд орж хоноё, би явж чадахгүй байна гэжээ.
Зочид буудлын эзэн
-Манайд сул өрөө байхгүй, бүгд зочидтой гэхэд, Саган
-Тэгвэл энэ зочид буудал чинь хэд юм бэ гэхэд алмайрсан буудлын эзэн
-200 мянган франк гэжээ.
Нэлээд халамцуу (хатуу хэлбэл шал согтуу) Саган гоёмсог ширэн цүнхнээсээ 300 мянган франк ширээн дээр цацаж,
-Тэгвэл бүх байшинг авъя гэлээ.
Мэнэрсэн буудлын эзэн
-Зочдыг яах вэ? гэхэд, Саган
-Үгүй, яах вэ, зундаа амьдраад намар явна биз гэж хариулсан байгаа юм.
Энэхүү байшиндаа Франсуа Саган бүх насаараа амьдарчээ. Энэ хүн үнэмшимгүй амьдарсан ч яг тохиолдсон түүхийг уншаад бид нээрээ л Дэлхий гэх зочид буудалд байгаа юм даа гэж бодлоо.
1985 онд уран зохиолд оруулсан хувь нэмрийг нь үнэлж Монакогийн хунтайжийн шагналыг хүртжээ. Нийтдээ Саган 20 орчим роман бичсэн. Бүх бүтээл нь хайр, уйтгар гуниг, ганцаардлын СЭДЭВ-ээр дүүрэн байдаг.
Үйлдлүүдийг тодорхой, товч дүрсэлсэн, дүрүүдийн сэтгэлзүйн үнэн зөв хөрөг зураг нь Саганы зохиолын онцлог шинж юм.
"Чи Брамст хайртай юу?" (1959), “Хүйтэн усанд бяцхан нар” (1969), “Үрчийсэн ор” (1977) романууд онцгой алдартай болсон.
Францын агуу эмэгтэй романаас гадна жүжиг, богино өгүүллэг бичсэн.
Франсуа Саганы номнууд кино зураг авалтад орж, дэлхийн зуу гаруй хэлээр орчуулагдсан бөгөөд одоо ч сая сая хувь хэвлэгджээ.
Оюунлаг хүмүүний сэтгэл, сүнс хийморь цог заль, далд мэдрэмж, авьяас, хөдөлмөр, оюуны үйл ажиллагаагаар бүтээх, итгэл, сэтгэлдээ асаасан ирээдүйн төсөөлөл, эрмэлзэл: эрмэлзэн мөрөөдөх сэтгэл: хүсэл биелэх, хүсэж мөрөөдөж явсан зүйл биелэх, хэрэгжих энэ буюу.
Франсуа Саган 1935 оны 6-р сарын 21-нд Францын баруун өмнөд хэсэгт орших Кажар тосгонд, амжилттай бизнес эрхлэгч Пол Коирет болон түүний эхнэр Мари нарын гэр бүлийн гурав дахь, отгон хүүхэд болон мэндэлжээ. Тэрээр багадаа сүмийн сургуульд сурч байхдаа байнга тамхи татдаг байсан. Франсуазын найз Жульетт Грекогийн хэлснээр тэр хэзээ ч том болж төлөвшөөгүй, "Тэр үргэлж арван хоёр настай байсан бөгөөд тэр үргэлж хүссэн зүйлээ хийдэг байсан".
Сорбоннад хоёр жил суралцсаны дараа (ихэвчлэн ном уншихын төлөө бус янз бүрийн кафед суудаг байсан) Франсуаза 1953 оны 6-р сард жилийн чухал шалгалтад тэнцээгүй нь гэр бүлийнхнийх нь уурыг ихэд хүргэв. Тэднийг тайвшруулахын тулд Франсуаза өөрийнх нь хэлснээр "ямар нэгэн зүйл хийх хэрэгцээгээ мэдэрсэн" тул ганцхан сарын дотор буюу наймдугаар сард "Сайн уу, уйтгар гуниг!" романаа бичжээ. Тэрээр нэгэн ярилцлагадаа "Би бичих маш их хүсэл, түүнчлэн чөлөөт цаг ихтэй байсан." “Би дээрэмчдийн бүлэгтэй Чили рүү явахын оронд Парист үлдэж, роман бичсэн. Энэ бол гайхалтай адал явдал гэж бодож байна!"
Гар бичмэлээ дуусгаснаас хойш хэдэн сарын дараа Франсуа үүнийг хэвлэн нийтлэгчид илгээв - хуанли дээр 1954 оны 1-р сарын 4-ний өдөр байв. Эцэг эхийнхээ зөвшөөрлөөр байгуулсан гэрээний нөхцөлийн дагуу түүнд 50 мянган франк урьдчилж төлсөн нь нийтлэгчийн гараар зассан гэрээний эхний хувилбараас хоёр дахин их юм. Өөр нэг зүйл өөрчлөгдсөн - зохиолчийн нэр: эцэг эх нь энэ талаар асуув. Франсуа(са) / François Sagan хэмээх нууц нэрийг Прустоос авсан бөгөөд романы нэрийг Пол Элюардын шүлгээс авсан.
"Сайн уу, уйтгар гуниг!" роман нь Саганд дэлхий даяар гайхалтай амжилт авчирсан. Франц эх хэл дээр нь 1954 онд хэвлэгдсэн бөгөөд жилийн дараа англи орчуулга нь New York Times сэтгүүлийн бестселлерүүдийн жагсаалтыг тэргүүлжээ. Тэр үед Саган дөнгөж 19 настай байсан нь тэр уран зохиолын амжилтын оргилд хүрсэн хамгийн залуу зохиолч болсон юм. 1958 оны эхээр уг роман Францад 810,000 хувь, АНУ-д сая гаруй хувь борлогдож, орчуулгууд нь аль хэдийн хорин хэлээр хэвлэгджээ.
Урт, үйл явдлаар дүүрэн уран бүтээлийнхээ хугацаанд Саган дахин хорин роман, гурван өгүүллэгийн түүвэр, есөн жүжиг, хоёр намтар, дурсгалтай дуртай газар ,эд зүйл, хүмүүсийн тухай дурсамжийн хэд хэдэн түүвэр бичжээ. Гэсэн хэдий ч "Сайн уу, гуниг!" түүний хамгийн алдартай бүтээл хэвээр байсаар … - уншигч олон нийтэд буй болсон сэтгэгдэл маш хүчтэй байсан бөгөөд энэ роман Францын нийгэмд маш их нөлөө үзүүлсэн. Франсуа(с) Саган / François Sagan нь Францын уран зохиолын жинхэнэ эрдэнэ болсон Алдарт зохиолч бүсгүй.