Ерөнхийлөгч улирах уу?
Эдийн засагт эргээд төрийн өмчиийн алдагдалтай компаниуд зонхилж, томорсон олигархиуд жижиг бизнэсийг сорж байна. Газар, барилга, тусгай зөвшөөрлийн наймаа цэцэглэж, орон сууцны үнэ тэнгэрт хадлаа. Хүнд суртлаар цус шимигчид цүдийж, ихэнхи иргэд гудайж байна. Чөлөөт өрсөлдөөн үндсэндээ алга болж, хөдөлмөрийн бүтээмж эрс буурав. Банкны зээлийн жилийн хүү хорийг, ломбардынхүү жарыг давж, хувийн бизнес агшиж байна. Арилжааны банкууд болон эздийх нь бизнес л ашиг хийж, бусад бизнес дампуурч байна. Татвар эрс нэмэгдэж, цалин хөлсийг өсгөх боломж буурав. Иргэд төр засагтаа итгэхээ больж, гадагшаа явахыг илүүд үзэж байна.
Ардчилсан хувьсгалаасаа хойш гучаад жилийн дараа Монгол Улс хөгжлийн гацаанд (түгжрэл, утаа, ядуурал, дүрвэлт, нийгмийн тэгш бус байдал, авилга, төгрөгийн уналт) орчихсоны гол шалтгаан бол төрийн эрх мэдлийн хуваарилалт гажсантай холбоотой гэж дүгнэж болно. Ардчилсан төр, зах зээлийн эдийн засагтай улс оронд төрийн эрх мэдэл нь хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх гэсэн гурван хэсгээс бүрдэн, хоорондоо харилцан тэнцвэртэй, харилцан хяналттай байвал нийгэм, эдийн засгийн хөгжил ирдэг. Гэтэл бид хагас парламентын, хагас ерөнхийлөгчийн засагтай, ерөнхийлөгч нь шүүхээ атгачихсан, гүйцэтгэх засаг нь ярихаас хэтэрч чадахгүй болжээ.
Шүүхийн үйлдэл, шийдэл ойлгомжгүй болж, Монгол Улс шударга ёсны хомсдолд оржээ. Зарим шүүх хурлууд хаалттай болж, хэнийг яагаад барьж хорьж, эсвэл шүүх хурлыг нь олон жилээр хойшлуулж, эсвэл буруугүйд тооцоод байгаа нь маш нууц, таамаг болсоор байна. Авилга авсан, нийтийн өмч, хөрөнгө завшсан этгээдүүд ямар ч шийтгэлгүй, хууль ял завшин, юу ч болоогүй, ялсан баатар мэт аашлах нь энгийн үзэгдэл болов. Шүүх нь таван “ш” гэх сүржин ажиллагааг таван “чиш” болгож зогсоов. ЖДҮ-н зээл, Хөгжлийн банкны луйвар, нүүрсний хулгай, боловсролын зээлийн гэх мэт гэмт хэргүүд бүгд замхрав.
Эдийн засагт эргээд төрийн өмчиийн алдагдалтай компаниуд зонхилж, томорсон олигархиуд жижиг бизнэсийг сорж байна. Газар, барилга, тусгай зөвшөөрлийн наймаа цэцэглэж, орон сууцны үнэ тэнгэрт хадлаа. Хүнд суртлаар цус шимигчид цүдийж, ихэнхи иргэд гудайж байна. Чөлөөт өрсөлдөөн үндсэндээ алга болж, хөдөлмөрийн бүтээмж эрс буурав. Банкны зээлийн жилийн хүү хорийг, ломбардынхүү жарыг давж, хувийн бизнес агшиж байна. Арилжааны банкууд болон эздийх нь бизнес л ашиг хийж, бусад бизнес дампуурч байна. Татвар эрс нэмэгдэж, цалин хөлсийг өсгөх боломж буурав. Иргэд төр засагтаа итгэхээ больж, гадагшаа явахыг илүүд үзэж байна.
Эдгээр асуудлыг шийдэж иргэдийн эрхийг хамгаалах, хувийн бизнесийн орчныг дэмжих, эдийн засгаа солонгоруулах зэрэг арга хэмжээг яаралтай авахын оронд Ерөнхийлөгчийн эрх мэдлийг нэмэх, хугацааг сунгах талаар цуврал ажиллагаа өрнөж байна. Нийт олны амьдралын нөхцлийг сайжруулах биш, нэг хүний эрх мэдлийг нэмэх нь яагаад гэнэт ийм чухал болчихов оо? Саяхан бид Үндсэн хуулиндаа Ерөнхийлөгчөө зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгох өөрчлөлт оруулсан биз дээ. Энэ заалтыг өөрчлөх, эсвэл хүчингүйд тооцохыг хэсэг бүлэг этгээд санаархаж байна. Энэ заалтыг УИХ-ын “өөрчлөх” эсвэл Үндсэн Хуулийн Цэцийн“хүчингүй болгох” эрх мэдлийг ашиглахаар гэтэж байна.
Нэг хүнд төрийн эрх мэдэл хэт төвлөрөх нь нийтийн ашиг сонирхолтой зөрчилдөх, ялгаатай үзэл бодлыг нухчин дарах, дарангуйлал тогтох замыг нээдэг дэлхийн түүх, ойрын жишээг үл тоох нь хэнд ашигтай вэ?. Улс орныг ганц хүн захирах нь төрийн эрх мэдэл дотоодын бүлэглэл, гадаадын хүчинд шилжих, зөрчил самуун үүсч улмаар улс орон тусгаар тогтнолоо алдахад хүргэдэг.
Монгол Улсын цаашдын хөгжил цэцэглэлт, тусгаар тогтнолын баталгаа бол эцсийн шийдвэрийг нэг хүний дур зоргоор биш, нийтээр хэлэлцэн гаргадаг парламентын засаг.Энэ баталгаагаа бэхжүүлэхийн оронд, сулруулах хэрэг үү? Ерөнхийлөгчөө Герман шиг парламентаасаа сонгож болно шүү дээ.
Зочин
МОНГОЛ ХҮН
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
H
Зочин
Зочин
Зочин
зочин
zochin
Зочин
Зочин
Бат инженер