Ерөнхий сайд аа! бидний ногдол ашгийг хэн хулгайлчихав аа, хэлж өгөөч!
Эрдэнэс Тавантолгой ХК-ийн нүүрсийг барьцаалж, удаа дараагаар “OFF TAKE” гэрээ байгуулж, гаднаас урьдчилж авсан асар их хэмжээний тэр мөнгө хаачсан юм бэ? Юунд зарцуулсан юм бэ? ЕРӨНХИЙ САЙД АА!
Эрдэнэс Тавантолгой ХК-д монгол хүн бүр 1072 ш хувьцаатай. Эрх баригчид худлаа бүлтэрч, биднийгээ хуураагүй л юм бол энэ компани тэгэхээр ХУВЬЦААТ компани гэсэн үг. Бид бүгд эзэд нь гэсэн үг. Бид тэгээд эзэд нь юм бол, бидэнд энэ компанийн үйл ажиллагааг бүхэлд нь хянах, хяналт тавих бүрэн эрх нь бий гэсэн үг мөн үү! Тэр тусмаа энэ компанийн менежмент, бараа бүтээгдэхүүний борлуулалт, худалдан авалт, гэрээ, хэлэлцээр, санхүү, мөнгөтэй холбоотой бүхий л мэдээлэл бидэнд ил тод, шилэн байх ёстой, тийм биз дээ!
Гэтэл биднээс яагаад санхүүгийн баримтуудыг нь Засгийн газар нуугаад байдаг юм бэ?
Эрдэнэс Тавантолгой ХК-ийн нүүрсийг барьцаалж, удаа дараагаар “OFF TAKE” гэрээ байгуулж, гаднаас урьдчилж авсан асар их хэмжээний тэр мөнгө хаачсан юм бэ? Юунд зарцуулсан юм бэ? ЕРӨНХИЙ САЙД АА!
Энэ бүхэн яахаараа ард түмнээс нуудаг, нууцын зэрэглэлд оруулдаг гэрээнүүд юм бэ? ЕРӨНХИЙ САЙД АА!
Бидэнд яагаад НОГДОЛ АШИГ тараахгүй байна вэ? ЕРӨНХИЙ САЙД АА!
Би л лав НОГДОЛ АШГАА даруй нөхөж авмаар байна ЕРӨНХИЙ САЙД АА!
Миний болон бидний НОГДОЛ АШГИЙГ яачихсан юм бэ? ЕРӨНХИЙЛӨГЧ ӨӨ, ЕРӨНХИЙ САЙД АА, УИХ-ын ДАРГА АА!
Эрдэнэс Тавантолгой ХК-ийн удирдлагад Та бүхний томилсон захирлууд яахаараа бүгд ХУЛГАЙЧ болчихдог юм бэ?
Яагаад бид энэ бүгдийг нэхэх, мэдэх эрхгүй болчихоод байна вэ? МОНГОЛЧУУД АА!