Энгийн байх нь гайхалтай show шүү
Netflix ийн найруулагч Jonathan Entwistle Лондон хотын нэгэн дэлгүүрт явж байгаад санаандгүй Charles Forsman- ын комикс номыг олж үзээд таалагдсан тул кино болгов. Киноны Official trailer ийг кино гархаас өмнө YouTube дээр 6 сая хүн сонирхоод үзжээ
Кино урлаг, тв шоу, дуу хөгжим нэврүүлэгт шуугиан тарих, гайхамшиг бүтээх гэдэг нь олон сая доллар зарцуулж хамаг үнэтэй одуудыг мөнгөөр зодож тоглуулаад алтан тайз засаад алмас эрдэнээр чимэхдээ бас биш. Жишээ нь саяхан Монгол HD тв-ийн Чимгээс ток шоуг үзэх гээд эхний 5 минут хүртэл арай гэж тэслээ уучлаарай. Чимгээ ч хичээж байна, оролцогч УБ хотын дарга маань ч гэргийтэйгээ мөн ч их тавилттай хичээлээ, сувгаа сольсоон. Эхний 5-8 секундэд үзэгчээ цааш нь хөтөлж сонирхолыг нь төрүүлж чадахгуй бол NEXT VIDEO! гэдэг цаг үе. Мэдээж шүү дээ хэтэрхий, бүр хэтэрхий их контент. Гэхдээ дараа дараачийн дугаар нь сайжраад гоё болох байх гэж найдаж байна.
Netflix ийн найруулагч Jonathan Entwistle Лондон хотын нэгэн дэлгүүрт явж байгаад санаандгүй Charles Forsman- ын комикс номыг олж үзээд таалагдсан тул кино болгов. Киноны Official trailer ийг кино гархаас өмнө YouTube дээр 6 сая хүн сонирхоод үзжээ. 1-р бүлэг гарсны дараа дээрхи комикс номыг үзэгчид хайж эхлэв.
Яаж төгсдөг хэрхэн үргэлжилдэг тухай мэдэх гэж яарч л дээ Өнөөдөр энэ киног үзсэн хүний тоо нь мэдээж дэндүү их. Хүмүүс юуг нь тэгтлээ сонирхоод үзээд байсныг эхний ангиас нь үзээд л ойлгоно доо. Нэг анги нь ердөө 20 орчим минут үргэлжилдэг.
Вуав шинэ цуврал. Ойрын үед үзэгдэж харагдаагүй гоё цуврал болжээ гайхалтай! Хоёр өсвөр насны хүүхэд ямар нэг юм хайж байна ҮЗ! (Netflix-ийн босс Рийд Хастингсийн facebook-ийн пост )
Кино энгийнээс энгийн, гоёж гоодсон ширхэг ч элементгүй. Гайхалтай! Ямар ч ангийн аль ч хамаагүй хэсэг дээр пауз товчлуураа дараад хараарай. Бэлдэж бэлдэж сонгож шилсэн, гоёж гоодсон постер плакатаас хавьгүй илүү гоё зураглал олж харна. Яаж ингэж зураглаж чадваа? Кинонд ашигласан дуунуудын сонголт бүр тасархай. Урьд өмнө нь хэзээ ч сонсож байгаагүй хуучны гайхалтай гоё дуунууд. Гоё зураглал дээр нэмэх нь гоё аялгуу дуунууд. Гол дүрийн хоёр залуухан жүжигчинг энэ кинонд тоглосны дараа дэлхий даяараа л магтаж байна. Жеймсийн дүрд Alexander Jonathan Lawther (born 4 May 1995), Jessica Barden (born 21 July 1992) Алисагийн дүрд тогложээ. Тэд бодит амьдрал дээрээ яг ийм зан араншинтай хүүхдүүд байх, өөрөөр тайлбарлаж би лав чадахгуй нь. Энэ кинонд олны танил гэх жүжигчин бараг байхгүй гэхэд болно. Цагдаагийн мөрдөгчийн дүрд л харин та бидний сайн мэдэх Game of thrones ийн Яара Грейжой(Gemma Whelan) тоглож.
17 настай өөрийгөө сэтгэлзүйн асуудалтай гэж боддог Жеймс, түүний ангийн охин Алисса хоёр нэг нэгнээ олоод л авна. Олон таван үг, найрах, үерхэх хэрэггүй зүгээр л биесээ хараад л танина. Киноны үйл явц зарим талаараа хүндхэн санагдавч яаж ч зугтаад нэмэргүй нэг л эхэлсэн бол дуусгана. Гол дүрийн хоёр хараалын үг хэрэглэнэ, бүр цуврал алуурчин, гаж донтон ч байж мэдмээр болж ирнэ. Жеймст муур хулгана алах хүсэл төрдөг бол Алиса гэр орон ээж хойт эцэг ер нь бүгдээс нь залхана. Тэгээд Жеймсээс тун удалгүй: -Би явлаа чи надтай хамт явах уу? гэж асууна гэхдээ дотроо: -Гуйж байна зөвшөөрөөч дээ гэх... Жеймс Алиса хоёр зугтах замдаа олон хүнтэй таарна, бүгд ямар нэгэн сэтгэцийн асуудалтай гэмээр. Ер нь эрүүл сэтгэцтэй хүн гэж байна уу? Эрүүл сэтгэцтэй хүн гэж ямар хүнийг хэлдэг юм бол? Нэг бол бүгдэрээ солиорчихсон ч юм шиг...
End of the f…. world нь зөвхөн хүсэл, эрх чөлөө, тэмцэл биш. Энэ ХҮН гэдэг чинь өөрт таалагддаг, ойлгож болох өөртэй нь ойр нэгэнтэй холбоос үүсгэснээр өөрийгөө хэн болох, юу хүсэж байгаагаа ойлгодог, өөрийгөө танихад нь тусладаг тухай ч юм шиг. Олон юм нуршаад яахав зүгээр л үз. Netflix-д байгаа. Харин би одоо The morning show үзэж байна дараа ярьж өгье
Tseegii
Зочин
Зочин
Зочин
зочин