ДЭЛХИЙН ЭРХ ЗҮЙН ТҮҮХ
Хаммурабийн эртний хуулиас өнөөгийн Олон улсын Эрүүгийн шүүх хүртэлх дэлхий эрх зүйн түүхийн 250 онцлох үйл явдлыг багтаасан Америкийн Нью-Йоркийн хуулийн сургуулийн профессор Майкл Рофферийн “Дэлхийн эрх зүйн түүх” хэмээх номыг “Nepko” хэвлэлийн газрын захиалгаар доктор Д.Сугар, эрх зүйч Г.Баясгалан, Д.Одбаяр нар орчуулан хэвлүүлжээ.
Уншигч танаа хүргэх үг
Хууль хэмээх зүйл та биднийг хүрээлж, идэх хоол, уух ус, амьсгалах агаарт маань ч нөлөөлж байдаг тийм нийгэмд амьдарч байна. Биднийг байнга дагаж, ажиллаж, амрах, орон зайгаа хуваалцах, хүмүүстэй тогтоосон харилцаа ямар байхыг хууль л тодорхойлж байна. Товчилж хэлбэл, өдөр тутмын амьдралын маань агшин бүрийг, түүний дотор төрж үхэх асуудлыг ч хууль хөндөж байгаа юм. Энэ бүхнийг нуршихын учир нь хүн төрөлхтөн хэрхэн ийм нийгэмд хүрч ирсэн олон мянган жилийн түүхийг товчоолсон нэгэн бүтээл уншигч Таны гарт очиж байна.
Хаммурабийн эртний хуулиас өнөөгийн Олон улсын Эрүүгийн шүүх хүртэлх дэлхий эрх зүйн түүхийн 250 онцлох үйл явдлыг багтаасан Америкийн Нью-Йоркийн хуулийн сургуулийн профессор Майкл Рофферийн “Дэлхийн эрх зүйн түүх” хэмээх номыг “Nepko” хэвлэлийн газрын захиалгаар доктор Д.Сугар, эрх зүйч Г.Баясгалан, Д.Одбаяр нар орчуулан хэвлүүлжээ.
Уг бүтээл нь шинжлэх ухааны хялбаршуулсан хэлбэртэй бөгөөд эрх зүйч, мөн түүхийг сонирхогч хэн бүхний сонирхолд нийцэх түүхэн үйл явдлыг баримттай, энгийн хэллэгээр дүрслэн өгүүлж, холбогдох зураг, бичиг баримтаар чимэглэсэн нь зөвхөн хуульчдын төдийгүй мэдлэгээ зузаалж, уншсанаа сэргээх аятай боломжийг олгож, Таны номын сангийн байнгын хэрэглэгдэхүүн болно гэдэгт найдаж байна.
Энэхүү номд баримтанд тулгуурлан, зураг хавсаргах замаар эрх зүйн түүхийн хамгийн утга төгөлдөр, нөлөө бүхий үе шатыг зөвхөн танилцуулаад зогсохгүй, яагаад онцлог вэ гэдгийг тайлбарлахыг зорьсон байна. Зохион байгуулалтын хувьд өгүүллүүд эрх зүйн олон зарчмын мөн чанарын уялдааг хангаж, цаг тооны дарааллаар байрласан байгаа нь судлахад хялбар дөхөм болгосон байгаа.
Энэ бүтээл Хаммурабийн төрөлжсөн хууль, Арван лүндэн, Сократын шүүх хурал, Эрхийн Билл, эмэгтэйчүүдийн санал өгөх эрх, Сэтгэцийн эрүүл мэнд зэрэг олон сэдвийг өргөн хүрээнд авч үзсэн юм. Эртний Ром, дундад зууны Англиар биднийг аялуулж, иргэний эрх, тээгч эх, эмнэлгийн тусламжтай амиа хорлох зэрэг орчин үеийн тулгамдсан асуудал руу хандуулж, 2000 оны Америкийн Ерөнхийлөгчийн сонгууль, Гүүглийн номууд, гэрлэлтийн тэгш байдал зэрэг олон зүйлийн шийдлийг хөндөж байна. Шударга ёс сохор байж болох ч энэхүү цуглуулга, зурагт эмхэтгэл нь эрх зүйн баялаг түүхэнд гэрэл гэгээ тусгаж байгаа хэрэг болно.