Дэлхийн 200 гаруй улсаас Монгол 161 дүгээрт
Манай улстай зуузай холбож яваа гэвэл 152 сая хүн амтай Пакистан 600 ам.доллар, 161 дүгээр байраар нэг түвшинд байна. Гэхдээ энэ айл үндэсний нийт орлогоороо 44 дүгээрт (90.7 тэрбум), худалдан авах авах чадвараараа 157 дугаарт гэхчлэн манайхаас түрүүлэх үзүүлэлттэй.
Одоогоос 13 жилийн тэртээ “Бид ингэхэд хэн юм бэ?” хэмээх энэ номоо би уншигчдад хүргэсэн. Oдoo “Бид ингэхэд хэн юм бэ? (2)” номоо хэвлэлд бэлтгэж байна. Арвангурван жилийн тэртээ бичсэн номынхоо хэсгээс заримыг нь эргүүлж тавихыг нэг бус нөхөд маань зөвлөлөө. Дор толилуулах нь Дэлхийн Банкнаас “Дэлхийн хөгжлийн үзүүлэлт”[i] хэмээх судалгааг 152 улс дээр 2004 оны дэлхийн хүн амын орлогын үзүүлэлтийг шалгуур болгон дүгнэн гаргасан хүснэгт. 2005 оны үзүүлэлт нь 2004 оныхоосоо нэг их зөрөхгүй, Дэлхийн Банкнаас 2007 он гармагц хэвлэжээ. 2006 оны тийм нэгэн судалгаанаас эшлэж, Монголоо дэлхийд байршуулж номдоо оруулсныг өнөөгийн Монголтой харьцуулж үзнэ үү. Ялгаа гарч уу, дэвшил байна уу, эсвэл хэвэндээ юү, дордсон уу гэдэгт уншигчид хариултаа өгнө үү!
Дэлхий дээр 200 гаруй улс оршин тогтнодог гэж үзвэл тэдгээрт тохирсон шалгуур үзүүлэлт байдаг аж. Энд хэдийгээр 152 улс нэр заагдсан ч хамгийн адгийн 208 дугаар байр эзлүүлсэн улс байгааг үзвэл хэдийгээр энд бүртгэгдээгүй ч ерөнхий үнэлгээний баримжааг гаргаж болохоор аж.
Дэлхийн Банк нь дэлхийн улс орнуудыг ангилахдаа үндэсний нийт орлогоос хүн ам тутамд ногдох хувийг гол болгож 7 ангилал хийсэн байх ба тэр нь бүс нутгийн гэсэн 6 хэсэг, өндөр орлоготой гэсэн тусдаа нэг хэсэгт хуваагдаж байна. Үүнд:
- Зүүн Ази ба Номхон далай гэдэг газар зүйн ангилалд 13 улс
- Европ ба Төв Ази – 27 улс
- Латин Америк ба Кариб – 22 улс
- Ойрхи Дорнод ба Умард Африк – 13 улс
- Өмнөд Ази – 6 улс
- Сахараас өмнөшөөх Африк – 42 улс
- Өндөр орлоготой гэдэгт 29 улс тус тус жагсжээ.
Сониноос энд хүн ам тутамд ногдох бодит орлогын үзүүлэлтээр дэлхийд 1 дүгээр байр эзлэх улс шалгараагүй,4 ба 7, мөн 8 дугаар байр эзлэх улс байхгүй, өндөр орлоготой нь илэрхий Люксембург, Исланд, Катар, Эмират, Бахрейн, мөн Тайвань бүртгэгдээгүй, Мъянмар, БНАСАУ, Туркменистан, Куба, Ирак, Афганистан, Сомали зэрэг тоталитари дэглэмтэй буюу тийм дэглэмээс чөлөөлөгдсөн зарим улс судалгаанд бүрэн хамрагдаагүй байна.
Баялаг амьдрал, бодит орлого, худалдан авах чадвар ба үндэсний нийт орлого гэхчлэн хэмжүүрээр авч үзвэл, орлого нь тэргүүнд тавигддаг байна. Энэ хэмжүүрээр дэлхийн улс орнуудыг гурав ангилдаг.
- Жилдээ нэг хүнд нь 1000 ам.долларын орлого ордоггүй бол ядуугийн туйл
- 2000 ам.доллар болоод ирвэл хангалуун руугаа
- 3000 ба түүнээс дээш ам.долларын орлоготой бол боломжийн хангалуун гэсэн гурван шатлалтай.
Дээшээ тогтоосон хязгаар байхгүй. Энэ хэмжүүрээр бол дээшээ ба доошоо 15:1 гэсэн харьцаагаар дэлхийн хамгийн баян, ядуу улсуудыг жишиж болох хэмжүүрийг өмнөх 2005 судалгаанд Дэлхийн Банк тавьсан байгаа.
Дэлхийн Банкнаас “Дэлхийн хөгжлийн үзүүлэлт” гаргахдаа дараахи 12 заалтыг жагсааж ард нь тохирох хариуг тоон үзүүлэлтээр улс тус бүрээр үнэлж дүгнэн, дэлхийн улсуудыг байр эзлүүлжээ.
- Хүн ам
- Газар нутгийн хэмжээ
- Нэг хавтгай дөрвөлжин км-т ногдох хүний тоо
- Үндэсний нийт орлого- тэрбум ам.доллараар
- Үндэсний нийт орлогоор дэлхийд эзлэх байр
- Үндэсний нийт орлогоос хүн ам тутамд ногдох хэмжээ – ам.доллараар
- Үндэсний нийт орлогоос хүн ам тутамд ногдох үзүүлэлтээр дэлхийд эзлэх байр
- Худалдан авах чадвар (-ын паритет)
- Худалдан авах чадварын хүн ам тутамд ногдох хэмжээ – ам.доллараар
- Худалдан авах чадварын хүн ам тутамд ногдох хэмжээгээр дэлхийд эзлэх байр
- Дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт-хувиар
- Дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлтийн хүн ам тутамд ногдох хэмжээ гэх мэт.
Жагсаан буй эл 12 үзүүлэлтээр манай улсыг дараахи байдлаар тооцоолж гаргажээ.
- Хүн ам – 3 сая
- Газар нутгийн хэмжээ – 1.567 сая
- Нэг хавтгай дөрвөлжин км-т ногдох хүний тоо – 2
- Үндэсний нийт орлого– 1.5 тэрбум ам.доллар
- Үндэсний нийт орлогоор дэлхийд эзлэх байр – 164
- Үндэсний нийт орлогоос хүн ам тутамд ногдох хэмжээ600 ам.доллар
- Үндэсний нийт орлогоос хүн ам тутамд ногдох үзүүлэлтээр дэлхийд эзлэх байр – 161
- Худалдан авах чадвар– 5 тэрбум ам.доллар
- Худалдан авах чадварын хүн ам тутамд ногдох хэмжээ – 2 040 ам.доллар
- Худалдан авах чадварын хүн ам тутамд ногдох хэмжээгээр дэлхийд эзлэх байр – 162
- Дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт – 10.7 хувь
- Дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлтийн хүн ам тутамд ногдох хэмжээ 9.2 гэж дүгнэгджээ. Манайд бүртгэгдсэн 600 ам.доллар нь ядууурлын доод түвшнээс доогуур гэдэг ангилалд орно.
Дээрхи тоог бид өгсөн үү, эсвэл тэндхийн өөр аргачлалаар гаргав уу, лав зарим нь манайхны мэдэхгүй, дуулаагүй, итгэмээргүй тоонууд (2 040 ам.доллар гэх мэт) байна.
Манай улстай зуузай холбож яваа гэвэл 152 сая хүн амтай Пакистан 600 ам.доллар, 161 дүгээр байраар нэг түвшинд байна. Гэхдээ энэ айл үндэсний нийт орлогоороо 44 дүгээрт (90.7 тэрбум), худалдан авах авах чадвараараа 157 дугаарт гэхчлэн манайхаас түрүүлэх үзүүлэлттэй.
Дэлхийн хамгийн баян, баялаг гээд байгаа орнуудад зарим харьцуулалт хийвэл өөрсөдтэйгээ харьцуулах бас нэгэн хэмжүүр болж магад. Жишээ нь үндэсний нийт орлогоАНУ-д 12 триллион 168.5 тэрбум ам.доллар, Японд 4 триллион 734.3 тэрбум, Германд 2 триллион 532.3 тэрбум, манай хөрш Хятадад 1 триллион 938 тэрбум, Орост 488.5 тэрбум ам.доллар байна. Үндэсний нийт орлогоор дэлхийд АНУ 1 дүгээрт, Япон 2 дугаарт, Герман 3дугаарт, Хятад5 дугаарт, Орос 16 дугаарт бичигджээ. Үндэсний нийт орлогоос хүн ам тутамд ногдох хэмжээ АНУ-д 41 440 ам.доллар, Японд 37 050 ам.доллар, Германд 30 690 ам.доллар, Хятадад 1500 ам.доллар, Орост 3400 ам.доллар байна. Үндэсний нийт орлогоос хүн ам тутамд ногдох үзүүлэлтээр дэлхийд АНУ 5 дугаар байрт, Япон 9 дүгээр байрт, Герман 18 дугаар байрт, Хятад 129 дүгээр байрт, Орос 94 дүгээр байрт тус тус оржээ.
Хэдийгээр хөрш зэргэлдээ, уламжлалт найрсаг харилцаатай, дэлхийн гүрэн гэж явдаг ч Оросын хувьд АНУ-тай мөчөөрхөхөд ихээхэн хол зай байгаа нь дээрхээс харагдаж байгааг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй.
Энд хамгийн чухал шалгуур гээд буй үндэсний нийт орлогоос хүн ам тутамд ногдох үзүүлэлтээр АНУ, Япон, Германыг ардаа орхисон тэр лут эдийн засаг хаа дэлхийд байна вэ? Энэ үзүүлэлтээр хамгийн өндөрт Люксембург 2005 онд бүртгэгдсэн нь тасархай үзүүлэлт байв. Энэ удаа тэрээр ороогүй, тэргүүн байрыг нь орхигдуулж шууд 2 дугаар байрт Норвег 51 810 ам.доллар гэж оржээ. Хамгийн баян гэж үзэх30 000 ам.доллаараас давсан улсуудад АНУ, Япон, Герман, Норвегоос гадна Дани, Австри, Бельги, Финланд, Франц, Ирланд, Нидерланд, Швед, Швейцарь, Британи оржээ.
Хэдийгээр манайхны хувьд дээрхи лут үзүүлэлт үлгэрийн юм шиг бодогдож болох авч Хар Африкийн ба Азийн зарим улсаас бид хол тасархай яваа гэдэгтээ сэтгэл уужирч болохоор юм. Дэлхийн хамгийн ядуу нь гэж тооцогдсонБурундид үндэснийнийт орлого нь 700 сая ам.доллар, энэ үзүүлэлтээр 189 дүгээрт,үндэсний нийт орлогоос хүн ам тутамд ногдох хэмжээ нь 90-хэн доллар, энэ нь 208 дугаар байр руу тэр улсыг аваачиж байна. Ийм үзүүлэлтээр 200 дугаар байраас цааш сүүл барьсанАрдчилсан Конго, Этиоп, Либер, Малави гэх Хар Африкийн улсууд, үндэсний нийт орлогын үзүүлэлтээр 203 дугаарт Гвиней Бисау гэхчлэн биднээс дор улсууд бишгүй байна. Ер нь манай “161” гэх үзүүлэлтээс доогуурт тооцогдох манайхаас дор улс лав 36 байгаа нь манайд бас гэгээ байна гэсэн үг.
Эцэст нь тэмдэглэхэд Дэлхийн Банк, ОУВС-гаас Монголтой хамтран ажилладаг, төсөл хэрэгжүүлдэг, Монголыг судалдаг эдийн засагчид манай“161” гэдэг үзүүлэлтэд туйлын сэтгэл дундуур ханддаг ба Хар Африкийнхнаас биднийг сайндаа илүү байна гэж магтдаггүй, Монгол Улс муу байгаагийн шалтгааныг огт ойлгохгүй, тийм шалтгааныг огт олж харахгүй байна хэмээцгээдэг. Учир нь үзээд өгье гэхнээ муу байх шалтгаан манай улсад Африкийнхан шиг байхгүй байна. Иргэний дайн, олон жилийн угсаатан үндэстний зөрчил, далайн хар шуурга, ган гачиг, нийгмийг бөөнөөр нь халдварлуулсан өвчин тахал байхгүй, харин ч Норвег, Израиль, Сингапур, Ирландын дэргэд далай шиг их газартай,дэргэдээ дэлхийн хамгийн том зах зээлтэй байж яагаад “161 гэж” гэдэг асуултыг бидэнд эргүүлэн тавьж, муу байгаагийн шалтгаан өөрсдөд чинь байна шүү хэмээн анхааруулах бөлгөө. Ардаа 36 улсыг орхисон, гэхдээ дэлхийн хамгийн муу 50 улсын дотор баараггүй орж яваагаа ухаарах цаг болсон мэт, монголчууд минь!
2006.06.22
[i]2006: World Development Indicators, 1.1. Size of the economy, 20-22 дахь талд