БОРЖИГИН БУМБАТАЙ ХАТАН
Нурхачи баатар бол манж үндэстэнийг хүчирхэг болгож чадсан, монголын Чингис хааныг ихэд хүндлэн биширдэг, хөрш хорчин монголчуудтай ах дүү худ ураг бололцож явсан агуу баатар жанжин байсан юм. Нурхачи баатар л монголчуудын дийлж чадаагүй, монголын дайсанхятадын Мин улсыг 11 жилийн дотор эзлэн авч хятадын Мин улсыг мөхөөж чадсан баатар хаан юм.
1612 он.Монголын эзэн Богд Чингис хааны төрсөн дүү Хасарын удам Хорчин монголын Хорчин нутгийн Боржигин овогт бэйл ноён Зайсангийн гэрт нэгэн охин мэндлэв. Зайсан ноён охиндоо Бумбатай хэмээх нэр өгчээ. Зайсангийн охин Бумбатай багадаа их цовоо сэргэлэн, өрөвч сэтгэлтэй, бусдад тусархаг хүүхэд байлаа. Бумбатай охин бусад монгол хүүхдийн адил хонь хургатай хөөцөлдөж,морь унан тал нутгаар давхиж аав ээждээ тусалсан ажилч нямбай охин болон өсөж байлаа. Удалгүй хорчин монголчуудын найрсаг хөрш Манж улсын эзэн хаан Хун Тайжи Зайсан ноёноос 18 настай Бумбатай охиныг нь гуйж хатнаа болгожээ. Хун Тайжи хаан бол Манж Чин улсыг үндэслэнбайгуулсан их хаан Нурхачи баатарын хүү,Манж Чин улсын хоёр дахь Эзэн хаан бөлгөө.
Нурхачи баатар бол манж үндэстэнийг хүчирхэг болгож чадсан, монголын Чингис хааныг ихэд хүндлэн биширдэг, хөрш хорчин монголчуудтай ах дүү худ ураг бололцож явсан агуу баатар жанжин байсан юм. Нурхачи баатар л монголчуудын дийлж чадаагүй, монголын дайсанхятадын Мин улсыг 11 жилийн дотор эзлэн авч хятадын Мин улсыг мөхөөж чадсан баатар хаан юм.
Манж үндэстэн гэхлээр орчин үеийн монголчууд хятадын хан үндэстэнтэй хольж хутгаж буруу ойлгоод байдаг. Манжийн өвөг дээдэс бол Зүрчид юм. Зүрчид бол Эзэн Богд Чингис хааны байгуулсан Их Монгол гүрний бүрэлдэхүүнд орж байсан улс юм. Манж үндэстэн бол монголтой төстэй, Бурханы шажинтай, ан гөрөө хийж, морь унаж,мал сүрэг хариулж амьдардаг,нүүдэлчин ард түмэн юм. Манж нар бол алтай язгуурын овогт багтдаг хамниганчуудаас гаралтай гэдэг. Манж нар хойд талаараа сибирийн тунгус, эвенк, баруун талаараа монголчууд, зүүн талаараа солонгосчуудтай мөр зэрэгцэн амьдарч байсан үндэстэн юм.
Манж нар наймдугаар зуунд Бохай хэмээх хүчирхэг гүрнийг байгуулсан.1115 онд Зүрчид улсыг байгуулсан.1126 онд Алтан улсыг байгуулсан. 1234 онд Алтан улсын манж нар монголчуудад ялагдаж Их Монгол гүрний бүрэлдэхүүнд орсон. Манж нар бичиг үсгээ монголчуудаас өвлөн авч босоо уйгуржин бичигтэй болж,төрт ёс, цэргийн ухааныг монголчуудаас сурч авсан юм.
Нурхач баатар Манж Чин улсын үндэс суурийг тавьсан.Түүний хүү Абахай хаан Манж улсын газар нутгийг тэлэв. Манж нар монголын ялж чадаагүй хятадын Мин улсыг ердөө л 11 жилийн дотор эзэлж хятадад ноёрхлоо 300 жилийн турш тогтоож чадсан. Хятад гүрнийг монгол, манж үндэстэн хоёр л урт хугацааны туршид эзэгнэж байсан юм шүү.
Манж Чин улсын хамгийн нөлөөтэй, хамгийн өндөр боловсротой, эрдэм мэдлэгтэй, хамгийн хүчирхэг хаан бол монголчуудын нэрлэдгээрЭнх-Амгалан, хятадуудын нэрлэдгээр Кан Си хаан байв. Энх Амгалан хааны эмэг эх нь Боржигин овогт монгол хатан Бумбатай байсан юм.Манж улсын хаан Хун Тайжи төрийн таван хатантай байсан бөгөөд хамгийн хайртай хатан нь Бумбатай Боржигин хатан байлаа.
Хун Тайжи хааны Бумбатай, Харжил хатан нь хоёулаа эгч дүүс монгол хатан байлаа. 1629-1638 онуудад Бумбатай хатан Хун Тайжи хаанд гурван охин, нэг хүү төрүүлж өгчээ. Хаан төрийг залгамжлагч хунтайж хан хүүг төрүүлсэн Бумбатай хатан Манж Чин гүрний хааны ордонд их нөлөөтэй хатан болов.
Хятадын ном сударт Бумбатай хатны нэрийг Сяочжуан Вэнь хэмээн бичсэн байдаг. Бумбатай хатны сайхан ааль, мэргэн ухаанд биширсэн хааны ордоныхон түүнийг ихэд хүндэлдэг байв. Бумбатай хатаныг 32 настай байхад түүий нөхөр Манж Чин улсын эзэн хаан Хун Тайжи нас барав. Ингээд Бумбатай хатаны зургаан настай хан хүү Фу Лин нь Манж Чин улсын эзэн хааны ширээнд өргөмжлөгдөв. Шинэ эзэн хаанд Шуньжи хэмээх нэр хайрлажээ.
Эзэн хаан Шуньжигийн эрин 1643 оноос 1661 он хүртэл үргэлжиллээ. Эзэн хаан Шуньжи буюу Айсиньгёро Фулинь 1661 онд нас барав. Манж Чин улсын хаан ширээнд Бумбатайхатаны найман настай ач хөвгүүн Сюанье буюу Энх-Амгаланг өргөмжлөв.
Ийнхүү Манж Чин улсын Канси хаанбуюу Энх- Амгалан хаан / 1654 – 1722 /Манж Чин гүрний хамгийн хүчирхэг хаан болсон юм. Канси буюу Энх –Амгалан хааны үе бол Манж Чин улсын хамгийн хүчирхэг алтан үе байлаа. Хаан ширээнд өргөмжлөгдсөн хан хүү нас бага цус шингэн байсан тул түүний хаан аавынх нь томилсон 4 том түшмэл хан хүүгийн нэрийн өмнөөс улс орныг удирдаж байв.
Бумбатай хатан Манж Чин Улсын Их хатан болжээ. Удалгүй ач хөвгүүн Сюаньегийн эх нь нас барлаа. Сюаньегийн эмэг эх Бумбатай ач хүүгийнхээ бүх хүмүүжил боловсролынх нь ажлыг хариуцан гардан авч ач хүүдээ тэр үеийн нэртэй эрдэмтэн багш нараар ном хичээл заалгаж байв.
Энх - Амгалан хаан багадаа их хичээнгүй сайн сурагч байжээ. Энх Амгалан хаан өөрийн дурдатгалдаа “ Би багадаа заавал уншиж ойлгох номоо чангаар 120 удаа уншиж, дараа нь цээжээр 120 удаа ярьдаг байсан. Ингээд номын нэг хэсгийг цээжлээд дараагийн хэсгийг цээжилж эхэлдэг байсан. Ингэж л хичээл хийдэг байсан даа” хэмээн бичжээ.
Бумбатай их хатан ирээдүйд Манж Чин улсын их хаан болох ач хөвгүүндээ монгол үлгэр домог, зүйр цэцэн үг, монголчуудын түүх, Чингис хааны тухай ярьж өгдөг байв. Бяцхан хан хүү эмэг ээжийнхээ ярьдаг Чингис баатар шиг их хаан болохыг мөрөөддөг байсан биз. Ач хөвгүүн Сюанье нь их цовоо сэргэлэн, эрдэм номыг түргэн сурдаг, морь унаж, ан гөрөө хийхдээ гаргуун, нум сумаар сайн харвадаг цэцэн мэргэн хүү байлаа. Ийм ч учраас Энх Амгалан хаан эрийн цээнд хүрч төрийн эрхийг гартаа авсан цагаас эхлэн монгол эмэг эхийнхээ зааж сургаснаар монголчуудад олон удаа тус хүргэжмонголчуудыг аварч байсан нь түүхэнд бичигдэж үлджээ.
Энх - Амгалан хаан монголын алтан урагтай худ ураг бололцож байв. Энх - Амгалан хаан 4 их хатан,68 татвартай байсан. 20 агь хөвгүүн, 20 гүнж охинтой байсан. Энх- Амгалан хааны зургадугаар гүнж охин Көжүн нь Халхын алтан ургийн Түшээт хан, Чин ван Дондовдоржийн хатан байсан. Энх Амгалан хааны 4 гүнж охин монголын ноёдтой ураг барилдаж хатан нь болж байжээ.
Ер ньМанж Чин улсын Энх-Амгалан хаан л улам хүчирхэгжиж байсан хаант оросын цэргүүдийг манж монголын хойд хил дээр тогтоож, орос казак цэргүүд монголын Хиагт, манжийнАмур мөрнөөс нааш дотогш дайрч орохыг нь зогсоож чадсан юм. Ингэж чадаагүй бол Ар Монгол бүхэлдээ, Манжууур бүхэлдээ хаант Оросын түрэмгийлэлд өртөж хаант Оросын харьяанд орох байлаа.
Энх-Амгалан хаан л Ойрадын довтолгооноос дүрвэж Долнуурт зугатаж ирсэн олон мянган халх монголчуудад орох орон, идэх хоол хүнсээр хангаж тусалж байлаа. Энх Амгалан хаан Ойрд,Халх хоёрыг эв найртай бай хэмээн олон удаа ятгаж зөвлөж байв.
Энх-Амгалан хааны ач хөвгүүн Цянь Лун 1771 онд хаант Орос улсаас дүрвэж зугатаан ирсэн халимаг монголчуудад үнэлж баршгүй тусламж үзүүлсэн байдаг.
1771 онд Оросын Ижил мөрний хөвөөнөөс мал сүргээ туун нүүдэллэн гарсан 140 000 халимаг монголчууд орос, казах, башкирчуудын дайралтад өртөж замдаа тал хувь нь үрэгдэж хориод мянган өрхийн 70 000 халимаг түмэн өвөг дээдэс монгочлуудын нутагтаа буцаж ирсэн юм. Эх нутагтаа ирсэн торгууд ноёд хуралдаж Манж Чин улсын эзэн хаанддагаж орохоор шийдсэнээ мэдэгдлээ. Халимаг монголчуудыг удирдаж авчирсан зоригт ноён Увш Энх Амгалан хааны ач хүү, тэр үеийн Манжийн Эзэн хаан Цянь Лундбараалхав. Тэнгэр тэтгэгч Цянь Лун хаан “Аймшигт бэрх замыг амь тэмцэн туулж эх нутагтаа эсэн мэндирсэн зоригт ардууд” хэмээн тэдний гавьяаг үнэлж цаашид эх нутагтаа амар амгалан амьдрахад нь тусалж,125 000 толгой мал, 20 000 цай, 20 000 таар шуудай будаа тутрага, 51 000 толгой бөс даавуу, 15 000 фут хөвөн, 400 эсгий гэр, 40 000 лан мөнгө хааны сангаас олгожээ.
Манжийн хаан Цянь Лун торгууд тайж нарыг ордондоо хүлээн авч хэргэм зэрэг олгож, Увш ноёнд “Зоригт хан” цол өргөмжлөв. Манжийн эзэн хаан халимагуудад Манж Чин Улсын баруун хязгаар Шинжааны Или мөрний хөвөөнд нутаглах эрхийг нь олгожээ.
Энх- Амгалан хаан л Ар Халхад дотор газрын хятад хүн орохыг хориглож, хятад хүн монгол эхнэр авахыг хориглож,хятад хүн монгол газар алт ухахыг хориглосон зарлиг гаргаж, тэр зарлиг нь гурван зууны туршбуюу 1911 он хүртэл хүчинтэй байж Монгол орныг хятадаас аварсан байдаг юм. Ер нь Эзэн Богд Чингис хаантай эн зэрэгцэхүйц агуу хаан дорно дахинд хоёрхон хүн л төрсөн байдаг юм. Тэр бол монголын Их Юан улсын эзэн хаан Хубилай, Манж Чин улсын эзэн хаан Энх-Амгаланюм. Удалгүй хорьдугаар зууны эхэнд Орос, Монгол, Хятадад улаан хувьсгал болж хувьсгалч улаантнуудЧингис, Хубилай, Энх-Амгалан хаадыг ихэд муучилж харааж зүхэв. Өвөг дээдсээ харааж зүхсэн ард түмэн өөдөлдөггүй юм.
Манж Чин улсын эзэн хаан Энх –Амгалан насан туршдаа монголчуудад ах дүү мэт элэгсэг ханддаг байсан нь эмэг эх Бумбатай их хатнымэргэн ухаан, сургаалийн ач тус юм.
Сүүлийн 100 жилийн турш улаантнуудын улиг болсон худал ухуулгын балгаар монголчууд Манжийн дарлал дор 200 жилийн турш ихэд зовсон, Манжийн хаан их хатуу харгис хүн байсан мэтээр худал ташаа ойлголттой явж ирсэн. Манж нар 200 жилийн турш монголчуудаас ганц ч лангийн татвар ч авч байгаагүй, ганц ч манж цэрэг Монголд суулгаж байгаагүй, харин монголын ноёдыг өндөр цалин пүнлүүгээр урамшуулж цалинжуулж байсан, монгол ноёдыг Манж Чин улсын төрийн өндөр албан тушаалд томилдог байсан гэдэг.
Харин 1890 оноос Манжийн төр суларч, хятадын шинэ бодлого гэгч гарч ирээд хятадууд Манжийн хааны тэр зарлигийг үл тоомсорлож Өвөр монголд хятадууд олноороо ирж алт ухах, монгол газар суурьших , монгол эхнэр авах, газар тариалан эрхлэх зэрэг ажил хийж эхэлсэн байдаг. 1911 онд хятадууд Манж Чин улсыг мөхөөж дараа нь хятадууд Ар Монголд хүртэл ирж суурьших явдал гарах болсон доо. Цаг өөрчлөгдөж эдүгээ “Хорин нэгдүгээр зуун бол хятадын эрин үе” хэмээн ярьдаг болжээ.
Бумбатай их хатан Манжийн хааны ордонд байхдаа элдэв найр, цэнгээн,насны баяр, өөрийг нь хүндлэх зоог барих зэрэг арга хэмжээнд тун дургүй байжээ. Учир нь их хатан “Эзэн хааны сангийн мөнгийг элдэв зүйлд бүү үр, хааны сангийн хөрөнгийг ядарсан олон түмэнд зориул” гэдэг байжээ. Бумбатай их хатан Манжийн хааны ордонд цаг үргэлж шигдээд сууж байх дургүй, харин ордоноос гарч цэцэгт тал нутгаараа морьтой давхихсан гэдэг байжээ.
Бумбатай их хатан Манжийн хааны ордоны баян тансаг амьдралд дургүй байсан гэдэг. Учир нь Бумбатай их хатан энгийн даруу нүүдэлчин монголын удам учраас тэр биз. Ухаант монгол хатан Бумбатай 1687 оны намар 75 настайдаа тэнгэрт халив. Ээжийнх нь оронд эх болсон, аавынх нь оронд эцэг болсоначит мэргэн монгол эмэг ээжээ Манж Чин улсын Энх-Амгалан хаан эцсийн мөч хүртэл нь хамт байж гар дээрээ өнгөрүүлсэн гэдэг. Боржигин овогт эгэл даруухан ухаант мэргэн Бумбатай хатанытүүх ийм бөлгөө.
2023.12.12
dffghhjjjkkk
зочин
Zochin
Оноч