БЭЛЭГ БЭЛГИЙН ДЭЭД
Эрт дээр цагт гараар хуулж олшруулдаг байхад ном асар үнэтэй байжээ. Зураг чимгээс аваад дэвтэрлэх, хавтаслах нь хүртэл гар ажиллагаатай, цаг шаардсан, нарийн чимхлүүр ажил. Бас шашны ёсоор ном судар бурхны сургаал. Тэндээс олж мэдсэн нь хишиг буян учир зарж борлуулбал нүгэлд тооцно. Тиймээс дундад зуунд сургуулийн багш нар хичээл заагаад цалин хөлс авахгүй, чаддаг мэддэгээрээ амьдралаа залгуулна. Номыг бараа таваар биш гэж үзэх учир зарж борлуулахгүй. Иймээс ном бэлэглэх ёс дэлгэрчээ. Бэлэг бэлгийн дээд ном гэдэг хэлц монголчуудад дунд зуун гэхээсээ бүх нийтээрээ бичиг үсэгт тайлагдсан социализмыг санагдуулдаг.
БЭЛЭГ БЭЛГИЙН ДЭЭД
Хүнд бэлэг сонгох хэцүү. Ялангуяа гадаадын зочдын сэтгэлд нийцэх бэлэг. Цаад хүний тааллыг олох мөртөө, Монголыг илэрхийлсэн бэлэг зүгээр. Ийм нөхцөлд ном хамгийн төгс бэлэг болдог. Бэлэг бэлгийн дээд ном гэдэг үгийг мэдэхгүй хүн үгүй. Энэ хэлцийн гарвалийг хайвал олон зуун жилийн түүх сөхөх хэрэг гарна.
Эрт дээр цагт гараар хуулж олшруулдаг байхад ном асар үнэтэй байжээ. Зураг чимгээс аваад дэвтэрлэх, хавтаслах нь хүртэл гар ажиллагаатай, цаг шаардсан, нарийн чимхлүүр ажил. Бас шашны ёсоор ном судар бурхны сургаал. Тэндээс олж мэдсэн нь хишиг буян учир зарж борлуулбал нүгэлд тооцно. Тиймээс дундад зуунд сургуулийн багш нар хичээл заагаад цалин хөлс авахгүй, чаддаг мэддэгээрээ амьдралаа залгуулна. Номыг бараа таваар биш гэж үзэх учир зарж борлуулахгүй. Иймээс ном бэлэглэх ёс дэлгэрчээ. Бэлэг бэлгийн дээд ном гэдэг хэлц монголчуудад дунд зуун гэхээсээ бүх нийтээрээ бичиг үсэгт тайлагдсан социализмыг санагдуулдаг. Өнгөрсөн зуунд монголчууд төрсөн өдөр зэрэг тэмдэглэлт баяраас гадна, дурсгал үлдээх үүднээс ном бэлэглэх нь өргөн дэлгэрчээ. Хавтасных нь дотор сэтгэлийн үг бичсэн хуучин номтой таарсан л байлгүй. Хожим цагаан сараас үүдэн “Бэлэг бэлгийн дээд бэлэн мөнгө” гэцгээх болж. Гээд гадаадын зочин гийчинд төгрөг бэлэглэвэл гайхшийг нь барах байлгүй. Жуулчин гийчинд ном бэлэглэх хэд хэдэн давуу тал бий. Авсан хүн бүхэнд таалагдахаас гадна тухай сайхан сэтгэгдэл үлдээнэ. Тэр дороо, эсвэл буцах замдаа уншина. Ачаа тээшинд нь зай бага эзлэхээс гадна, эвдэрч хэмхэрнэ гэх асуудалгүй. Гэртээ очсон хойноо хүнд гайхуулахад ч сайхан. Түүгээр зогсохгүй гар дамжуулан уншсан ч болно. “Нэг номоор мянган хүн сургана” гэдэг орос хэлц бий. Та улс Монголынхоо тухай ганцхан ном бэлэглэлээ гэхэд олон олон хүнд эх орноо сурталчилна. Бүр үеэс үед нь дамжин хадгалагдаж байнга хэрэглэгддэг. Тиймээс ном бол гаднын зочин гийчиндээ барих хамгийн төгс бэлэг.
Аялал жуулчлалын ид цагаар НЭПКО хэвлэлийн газар Баабарын Монголын түүхийг англи, орос хэлээр дахин хэвлэлээ.
History of Mongolia: From world power to Soviet satellite ном нь Кэмбрижийн Их Сургуулийн хэвлэлийн газар зохиогчийн эрхийг нь эзэмшдэг. Их Монгол гүрнээс 1945 онд БНМАУ дэ-юре хүлээн зөвшөөрөгдөх хүртэлх түүхийг багтаасан. Хатуу хавтастай.
История Монголии: От мирового господство до советского сателитта номын эрхийг Татарская книжное издательство эзэмшдэг. Нимгэн хавтастай. Их Монгол гүрний үеэс ардчилсан хувьсгал өрнөл хүртэлх үеийг багтаасан.
Түүнчлэн Монголын товч түүхийг багтаасан өнгөт сэтгүүл солонгос, орос, герман, түрэг, англиар хэвлэгдсэн буй. Олон хэлний сонголттойн дээр сэтгүүлийн форматтай, зочны тээшинд огт зай эзлэхгүй, мэдээж хямд. Ном бэлэглэхэд хүн хэзээ ч хэмжээ дамжааг нь анхаардаггүй, харин ч таныг өндрөөр үнэлдэг.
Гаднын шинэ танилтай болъё гэвэл бас ном бэлэглээрэй. Та хоёрын дунд тэр дороо л дотно яриа өрнөж, хэл амаа дорхноо ололцоно.
Зочин тань буцах болоод цаг нь тулсан үед ном хамгийн төгс бэлэг болдгийг танд сануулах юун.