Баруун тархи, Зүүн тархи
Хэдэн жилийн өмнө гэнэт толгой доторх бодлууд минь арилчихсан. Яагаав нөгөө толгой дотор эргэлдээд л байдаг өөрөө өөртэйгээ ярьсан бодлууд гэнэт ор мөргүй алга болчихсон. Олны ярьдаг “гэгээрэл”, “mindfulness” маягийн тиймэрхүү төлөв гэх үү дээ.
Аан тийм, сайн байна уу? Намайг Окан гэдэг (Уучлаарай, дэлгүүр хэсэж явлаа).
Хэдэн жилийн өмнө гэнэт толгой доторх бодлууд минь арилчихсан.
Яагаав нөгөө толгой дотор эргэлдээд л байдаг өөрөө өөртэйгээ ярьсан бодлууд гэнэт ор мөргүй алга болчихсон.
Олны ярьдаг “гэгээрэл”, “mindfulness” маягийн тиймэрхүү төлөв гэх үү дээ.
Нээрээ шүү, гэхдээ учир зүггүй өөрийгөө гэгээрчихсэн энэ тэр гээд хэлэхээр ямар сонсогдохыг ойлгож байна аа.
Тэгээд бодол минь арилсан чигтээ ямар ч асуудалгүй аз жаргалтай амьдарч ирсэн надаас хавь ойрын хүмүүс “Яаж ингэж чадсан юм бэ? Заагаад өг л дөө” гээд шалгаадаг болсон болохоор энэ номыг бичихээр шийдсэн юм.
ТИЙМ ТИЙМ, ийм болдог “арга зам” гэж байдаг гэсэн үг.
Гэнэт нэг өдөр бодол минь арилсан ч тэр хүртэлх өөрчлөлтийн процессийг Окан бүгдийг нь цээжилсэн байсан юм. Ёстой азтай.
Ухамсрын сэрэлтээр ийм ийм юм болдог гэсэн мэдээлэл зөндөө байдаг хэрнээ түүнд хүрэх “арга зам”-ын талаарх мэдээлэл ховор байх шиг санагддаг. Хүн бүрт боломж байх л учиртай шүү дээ.
Бодол арилахаар ямар болдог гэж бодно?
ТЭР ЧИГЭЭРЭЭ АЗ ЖАРГАЛ!!!
Стресс zero. Сэтгэл санаа амгалан, эрх чөлөөтэй, ерөөсөө л бөөн жаргал. Тэгээд,
УХАМСРЫН ШИЛЖИЛТ...
Өөрийн ухамсар аажмаар шилжиж эхэлнэ.
“Сүнс” ч юм уу, “Ертөнцийн нэгдмэл ухамсар” ч юм уу, “Амьтад бүгд холбоотой байдаг” энэ тэр гэсэн хаана ч юм уншиж байсан үгсийг өнгөтөөр нь мэдэрч туулна. Лавтайяа та ч бас ингэж дуу алдахаас зайлахгүй:
“ПӨӨХ, ТИЙМ БАЙНА. ҮНЭН ЮМ БАЙНА…”.
Мэдлэг төдийхнөөр мэдэх биш, биеэр туулж мэдэрснээр амьдрал чинь өөрчлөгдөнө.
Тэгэхээр энэ ном бол БОДЛОО АРИЛГАЖ, БИ ГЭХ ХАЙРЦАГНААСАА ГАРЧ УХАМСРЫН ШИЛЖИЛТ ХИЙМЭЭР БАЙНА, ТҮҮНИЙГ БИЕЭРЭЭ МЭДЭРЧ ТУУЛМААР БАЙНА гэсэн хүмүүст зориулсан ном юм.
ҮНЭН МАНИАК.
Тийм хүн гэж байдаг юм уу гэж үү? Хүүе, яагаад булзах гээд байна? Наашаа хар! Тийм ээ, тэр чинь та шүү дээ.
Туршиж үзмээр байна уу?
Зугтахгүй шүү!!!
Окан хийж чадсан юм, та ч бас чадна! Амархан гэж хэлэхгүй л дээ.
За алив эхэлцгээе.
Сайн уу? Окан байна. Зугталгүй, шоололгүй, шонгийн модны цаанаас хараад зогсож байгаад баярлалаа. Ганц таныг ч болов тогтоож чадсандаа баяртай байна. Нэгэнтээ л хүчээр ч атугай энд ирснийх яадаг ч бай эцсийг нь хүртэл туршаад үзээрэй!
Аа нээрээ, яг юу хийх билээ гэдгээ ярилцах гэж байсан шүү дээ.
Энэ номын зорилго бол та ухамсрын шилжилтийг биеэр мэдэрч үзэх явдал. Үүний тулд яагаад ч тойрох аргагүй 5 шат бий.
- Бодлоо зогсоох
- Зөн совиндоо итгэх
- Ухамсраа “Энд, одоо”-д төвлөрүүлэх
- Бодол буцаж гарч ирэхийг санаархах учир тэр бүрийд зөн совингоо сонгох
- Төгсгөлд нь бодол хүчтэй бослого гаргах тул түүнийг даван туулах
Ийм 5 шат. Амархан харагдаж байгаа биз?
Агуйд даяанчилж, Энэтхэгээр аялж барихгүй. Ердийн өдөр тутмын амьдралдаа л хэрэгжүүлээд байж болохоор зүйлс. Угаасаа Окан ч бас дэлгүүр хэсэж, цагийн ажил хийхийнхээ хажуугаар л оройд нь гарч чадсан, тийм л агуулга.
Ингэхэд ухамсрын шилжилт гэдгийг юу гэж бодож байна?
Гэнэт ухамсар алсраад л, хачин жигтэй хоолой сонсогдоод л, учир битүүлэг зүйлстэй учраад л, тиймэрхүү юмс төсөөлж байна уу?
Яахав, ерөнхийдөө бол үнэн үнэн. Эдгээрийг нэг бүрчлэн биеэр мэдэрч үзэхийг зорилгоо болгосон ч болохгүй юмгүй л дээ.
Гэхдээ байна шүү, жинхэнэ шар үс босгодог нь юу гэхээр, дэлхий ертөнц маш гүндээ бүгд хоорондоо холбоотойг, тэгээд өөрийгөө тэр том цулын өчүүхэн нэг хэсэг гэдгээ мэдэх явдал гэж Оканд санагдсан.
Би гэж хэн юм бэ гэсэн мөнхийн асуултынхаа хариултыг олох. Тэр нь ч бас үг ч юм уу дан ганц мэдлэгээр бус бодит туршлагаар ойлгож чадах явдал.
Та болгоовол одооноос хамтдаа хичээгээд үзье.
Тэгээд тэнд юу ч туулж мэдэрдэг бай, бүх зүйл бодлоо зогсоохоос эхэлнэ.
Үүнээс цааш хэдэн гарчиг дамнуулан, эхлэхээсээ өмнө ойлгоод авууштай өмнөтгөл тайлбар хийнэ. Ямар механизмаар энэ бүхэн өрнөдөг болохыг ойлгочхоод эхэлсэн нь дээр биз дээ?
Энэ номд “тархи”-ны мэдрэлийн хэлхээний сэлгэлтэд (switch) суурилсан ухамсар ба түүний ажиллагааны талаарх Окан маягийн ойлголтоор аливааг тайлбарлаад явна. Та бүхнийг аль болох хөгжилтэй, тайван уншаасай гэж хүсэж буй тул хүнд хэцүү гүн гүнзгий зүйлс ярихгүй. Хөнгөхөн инээвхийлээд өөрийгөө сорьж үзээрэй.
Бодлоо зогсоохын тухайд, зүүн тархи гуайн талаар мэдэж авснаар тодорхой хэмжээний ойлголттой болох болов уу.
Тэгээд сая хэлсэн 5 шат, тэдгээрийн тайлбар дунд практик дасгал ажлууд бэлдсэн байгаа. Гэв гэнэт, за одоо бодлоо арилгаарай гээд унавал яахаа мэдэхгүй болох байлгүй, тэ?
Хэрвээ Окан шиг ийм хүн ч ухамсрын шилжилт хийж чадсаны цаана ганц ч болов шалтгаан бий гэвэл тэр нь ямар ч дасгал ажлаас зугталгүй, орхилгүй, шазуур зуун үргэлжлүүлснийх болов уу.
Мэдээж тэр бүгд Оканы хувьд үр дүн нь илт мэдрэгдэхүйц, хийх тусам гоё мэдрэмж төрүүлэхүйц зүйлс байсан. Дургүй юмаа хүчээр үргэлжлүүлэх ямар ч шаардлагагүй. Гэхдээ хийнэ гэж шийдсэн л бол хэлсэндээ хүрч, янз бүрийн арга чарга туршаад ч болов хаялгүй хийх. Өөрөө шийдэж, өөрөө ард нь гарах. Энэ л хамгийн чухал!
Яасан? Таныг арай л хүчээр чирээд аваад ирчихэв үү? Зүгээр ээ, тоох хэрэггүй. Одооноос л харин хичээцгээе!
Окан таныг яаж ийгээд биеэрээ мэдрээсэй гэж чин сэтгэлээсээ хүсэж байгаа болохоор аль чадахаараа хөтөчлөх болно. Үүний тулд юуны өмнө энэ номд гарах гол дүрүүдийг танилцуулахыг минь зөвшөөрнө үү. Юу нь мэдэгдэхгүй сонин сонин тархины хэсгүүд гарч ирнэ.
Гэхдээ хамгийн эхэнд танд хэлмээр байгаа зүйл бол ЭДГЭЭР ДҮРҮҮД БОДИТООР ҮНЭХЭЭР БАЙДАГ ЮМ шүү.
Ном худалдаанд гарлаа.
Хүргэлтийн захиалгын утас: 88053104
Оноч
Оноч