МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН 2020 ОНЫ НЭМЭЛТ ӨӨРЧЛӨЛТ – ДЭВШИЛ ГАРСАН УУ?
Энэ оны эхэнд англи хэлээр Baabar.mn-д (MONGOLIA`S CONSTITUTIONAL AMENDMENTS 2020 - HARDLY ANY PROGRESS (http://baabar.mn/article/mongolia-s-constitutional-amendments-2020) гарсан нийтлэлийг монголоор орчуулан дор толилуулж байна.
2020 оноос хүчин төгөлдөр болсон Монгол Улсын Үндсэн хуулийн өөрчлөлтөөр Ерөнхий сайд болон засгийн газрын 4 хүртэл тооны сайд “Давхар дээл”-тэй байж болохоор хуульчилсан (39-р зүйлийн 1). Ингэснээр улс төр дэх эрх мэдлийн хуваарилалтыг алдагдуулж, цаашилбал ардчилсан хэм хэмжээг гажуудуулж байсан нэг хүчин зүйлийг арилгаж чадсан юм. Гэтэл саяхан Монгол Улсын Үндсэн хуулийн цэц энэ заалтыг Үндсэн хуультай зөрчилдөж байна гэж үзэв. Хэдийгээр миний бие Монголын хууль эрх зүйг судалсан мэргэжилтэн биш боловч Үндсэн хуулийн цэц өөрт оногдсон эрх мэдлээс давсан шийдвэр гаргасан нь тодорхой харагдаж байна. Цэцийн үүрэг бол Үндсэн хуулийн дараа орох хуулиуд, тэдгээрийн хэрэгжилт Үндсэн хуулиндаа нийцэж буй эсэхийг тогтооход оршино. Үндсэн хуулинд өөрчлөлт оруулах эрх ард түмний төлөөлөл болсон УИХ-д бий бөгөөд Үндсэн хуулинд ч энэ тухай зааж өгсөн. Үндсэн хуулийн өөрийнх нь агуулгыг шалгах үүрэг цэцэд байхгүй. Уг шийдвэрээрээ Цэц өөрийгөө Үндсэн хууль, УИХ-н дээр, энэ утгаараа ард түмний дээр тавилаа. Цэцийн энэ үйлдэл Үндсэн хууль бүрэлдэх нь цэвэр улс төрийн үйл явц болсныг, цаашид энэ талаар ихээхэн маргаан гарч болохыг харуулж бна.
Энэ оны эхэнд англи хэлээр Baabar.mn-д (MONGOLIA`S CONSTITUTIONAL AMENDMENTS 2020 - HARDLY ANY PROGRESS (http://baabar.mn/article/mongolia-s-constitutional-amendments-2020) гарсан нийтлэлийг монголоор орчуулан дор толилуулж байна. Үндсэн хуулийн цэцийн шийдвэр уг нийтлэлд дурдагдсан сэдвийг дахин хөндлөө. Уг нийтлэлээр Үндсэн хуулиас үүдэн монголын улс төрийн тогтолцоонд үүссэн зарим хүндрэлийг тодорхойлж, одоо хэр нь оршиж буй зарим сул талыг нээн харуулахыг хичээв. Үндсэн хуулийн цэцийн оролцоо тус нийтлэлд дурдсан сул талуудыг арилгахад нэмэр болсон эсэх нь эргэлзээтэй юм.
2020 оны 5 сард Үндсэн Хуулийн шинэчилсэн нэмэлт, өөрчлөлтүүд хүчин төгөлдөр үйлчилж эхлэв. Гэвч тэдгээр өөрчлөлт нэг хоёр зүйлийг зассан төдий болохоосМонголын улс төрийн системийг шинэ тавцанд гаргахуйц их өөрчлөлт биш байв. Өөрчлөлт хийсэн Парламент нь Монгол Улс Ерөнхийлөгчийн засаглалтай байх уу, Парламентын засаглалтай байх уу зэрэг суурь асуултаас зайлсхийсэн байлаа. Хагас дутуу өөрчлөлтүүд системийн үр дүнтэй байдлыг хангалттай сайжруулж хүчрэхгүй юм. Энэхүү нийтлэлд Үндсэн хуулийн чиглэлээр Монголд юу болж өнгөрсөн, ямар дотоод зөрчил, тэнцвэрт бус байдлууд хадгалагдсаар буй тухай өгүүлнэ.
1. Оршил
2019 оны 11 сарын 14-нд Монголын Улсын Их хурал 1992 оны Үндсэн хуулиндаа хийсэн нэмэлт өөрчлөлтүүдийг баталж, уг өөрчлөлт 2020 оны 5 дугаар сарын 25-наас хүчн төгөлдөр үйлчилж эхэлсэн юм. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтүүд төрийн гурван засаглалын (Хууль тогтоох, Гүйцэтгэх, Шүүх) хоорондох эрх мэдлийн тэнцвэрт бус байдлыг багасган, улс орны өөрийгөө залж жолоодох чадварыг сайжруулах байв. Ийнхүү нэмэлт өөрчлөлт хийсэн авч тэр нь дорвитой том зүйл байсангүй. Засаглалын институцуудын хооронд эрх мэдлийн зөрчил, тодорхойгүй, тэнцвэрт бус байдал хэвээр үлджээ.1
Үндсэн хууль төр, нийгмийн суурь мөн чанарыг тогтоодог бөгөөд төр, нийгмийн амьдралд гүн нөлөөтэй. Үндсэн хууль Засгийн газрын бодлогод бол “үндсэн чиг шугам” нь гэсэн үг. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулна гэдэг бол нийгэмд гарч буй өөрчлөлттэй уялдуулж буй хэрэг. Нийгэмд шинээр үүссэн асуудал, бэрхшээл, өөрчлөлтүүдээс үүдэн Үндсэн хуулийгөөрчлөх хэрэгцээ үүсдэг юм. Нэг ёсондоо нийгмээ ирээдүйд зориулан “бэлтгэж байна” гэсэн үг. Тийм болохоор Монгол Улсын Үндсэн хуулийн шинэ нэмэлт өөрчлөлтүүдийг судалж шинжлэхийн тулд үүнийг зөвхөн “өмнөх ба одоогийн” хэмээн шууд харьцуулж болохгүй.2Харин 1989/90 оноос хойш өрнөж буй нийгэм эдийн засаг, улс төрийн өрнөл, өөрчлөлттэй нь уялдаатайгаар, тэр үеэс л улс төрийн тогтолцоонд гарсан алдаатай нь хамт авч үзэх ёстой.
Үндсэн хуулийн текстийг үндсэн хууль бодит байдал дээр яг яаж хэрэглэгдэж буйгаас ялгаж салгах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, яг бодитой хэрэгжиж байгаа үедээ л Үндсэн хууль үр нөлөөтэй байдаг.3 Өөр нэг чухал зүйл бас бий нь Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлттэй уялдуулан хууль зүйн өөрчлөлт хэр хийхээс улс төр жинхнээсээ өөрчлөгдөх гэж байгаа эсэх нь мэдэгддэг. Эцэст нь, шинэ хуулиудыг хэр сайн хэрэгжүүлж, мөрдөхөөс Үндсэн хуулийн өөрчлөлтийн үр дүн хамаарна.
Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан төдийхнөөр Монголын улс төрийн системийн алдаа дутагдлууд арилсан гэж бодвол эндүүрэл болно. Монголын ардчиллын жинхэнэ сул тал нь улс төрийн практик, нийгэм-эдийн засгийн элитүүдийнх нь үнэт-зүйлийн чиг хандлагад оршиж байгаа юм.
2. Улс төрийн системийн гацаа болон өөрчлөлт хийх шаардлага
Өдгөөгөөс гучин жилийн өмнө Монгол Улс түүхэндээ анх удаагаа барууны маягийн ардчиллыг 1992 оны Үндсэн хуулиндаа суулгаж өгсөн юм. Түүнтэйгээ зэрэгцэн чөлөөт зах зээлд хөл тавьсан. Аль аль нь түүхэн алхам. Эл өөрчлөлт Монголчуудын хувьд, цаашилбал Ази маягийн соёлтой ард түмний хувьд төдий л танил бус үзэл, зарчмыг хүлээн авна гэсэн үг байв. Тийм болохоор богинохон хугацаанд “төгс” ардчилал бүтээгдчихнэ гэж найдаж болохооргүй байв. Тийм зүйл олон үе дамждагбөгөөд тэгш шулуун замаар хүрчихдэг зүйл биш.
Монголын Үндсэн хууль харин том зургаараа цагийн шалгуурыг давгүй давсан. Ардчилсан системийн нэг гол шалгуур болох төрийн эрх мэдлийн шилжилтүүд 2008 оны “Хар мягмар гариг”-ийг эс тооцвол тайван явагдсан. Хамгийн гол нь Монгол Улс хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан Төв Азийн орнууд шиг буцаад авторитари засаглал руу хальтраагүй. Ганц энэ амжилтл гэхэд Монгол Улсыг бүс нутагт нь улам тодхаруулна. Гэлээ ч Монголын ардчилалд ноцтой дутагдлууд байгаа нь өнгөрсөн 10 гаруй жилийн хугацаанд улам илэрхий харагдав.4 Монголын улс төрийн систем улам бүр гацаанд орж,улс орон, улс төрчдөд нь тулгарсан том сорилтуудад үр дүнтэй хариу үзүүлэх чадваргүй нь харагдлаа. Гацаа нь нэг талаар Үндсэн хуулийн заалтуудад оршиж байлаа. Өөрөөр хэлбэл, Үндсэн хуулийн текст нь дотроо зөрчилтэй бөгөөд нэг ёсондоо өөрийгөө гацаанд оруулагч холимог, үр дүнгүй систем үүсгэжээ. Мөн Үндсэн хуулийг амьдрал дээр хэрхэн хэрэглэж байгаа нь ч уг гацаа үүсэхэд нөлөөлсөн байна.5 Улс төрийн системийн эл ноцтой сул талаас болоод Монголын улс төр, эдийн засгийн элитүүдэд ирэх шахалт, шаардлага нэмэгдсэн бөгөөд улмаар тэдний легитим чанарт ч асуудал учруулж эхэлжээ.6 Гэхдээ дарангуйллын тогтолцоо л биш юм бол аль ч системдтодорхой хэмжээнд иргэддээ хүлээн зөвшөөрөгдөх, тэдний итгэлийг хүлээхшаардлагатай байдаг. Монгол шиг хөгжиж буй орны хувьд энэ шаардлагад хүрэх гол арга зам нь хүн амынхаа дийлэнхийн амьжиргааны түвшинг тогтмол, тогтвортой сайжруулах явдал юм. Тийм ч болохоор 2010 онд Улсын Их Хурлын дарга Д.Дэмбэрэл “Үндсэн хууль гэдэг бол ард түмнээ сайн сайхан байлгана гэсэн гэрээ юм” гэж хэлж байв.7
Сүүлийн жилүүдэд Улаанбаатарт сүндэрлэж буй шил толь болсон орд харш, орон сууцнууд Монгол Улсын хөгжил нь хүрч чадах нөөц бололцоотой нь харьцуулахаддаржин байгаа бодит үнэнийг нууж чадахгүй. Тус улс эдийн засгийн нөөц боломжоо эгэл айлууд, тэр дундаа орлого багатай ядуу өрхүүдийнхээ амьжиргааг сайжруулсан бодит өөрчлөлт болгож чадаагүй байна.
Яагаад чадаагүй, юун дээр алдсан талаар нь өгүүлье гэвэл тусдаа нийтлэл бичих хэрэгтэй биз ээ. Монголын бодит байдал “ардчиллын гэрэлт цамхаг” гэгддэг магтаалтайгаа (ялангуяа АНУ Монголыг ийн магтдаг, Герман ч бас хааяа тэгж ярьдаг) дүйцэхүйц өнгөлөг биш. Үүнийг хэдхэн жишээнээс харж болно. Монгол Улс нь улс төрийн соёл төлөвшөөгүй, иргэд нь улс төрийн шийдвэр гаргалтанд бага оролцдог, төр засгийнх нь зарим үйл ажиллагаа алдаа дутагдалтай гэдгээр “гажуудсан ардчилал-flaweddemocracy”-ын эгнээнд багтжээ.8 Үүнийг тодруулбал, бүхнийг өөрсдийн явцуу эрх ашгийн төлөө захирдаг “олигарх” тогтолцооны тухайяригдана. НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Хүний хөгжлийн индексээр Монгол Улс 2019 онд 189 улсаас 99-д орсон нь бараг тэхий дунд нь.9 Ядуурлын түвшин 28,4 хувьтай.101989/90 онд коммунист засаг нурсны дараах эдийн засгийн маш хүнд үе болох 1995 онд ядуурал нь 36 хувь байсан юм. Түүнээс хойших 25 жилийн дотор байдал ердөө 7 хувиар л сайжирчээ.11 Авлигын төсөөллийн индекс (CPI)-ээр Монгол Улс 180 орноос 106-д явж байна. 0 оноогоор авилгагүй байдлыг, 100 оноогоор “асар их авилгатай” гэж дүгнэдэг бол Монгол Улс 35 оноотой байна. 2012-2019 оны хооронд томоохон дэвшил гараагүй ба байр нь 39-өөс 35 болж хэлбэлзжээ.12
Монгол Улс эдийн засгийн хувьд ихээхэн эмзэг бөгөөд гуравхан төрлийн түүхий эдийн экспортоос хамааралтай: нүүрс, зэсийн баяжмал, алт. Энэ гурван түүхий эд экспортын орлогын 75%-ийг нь бүрдүүлдэг юм. Хэрэглэгчийн тухайд гэвэл ганц л том хэрэглэгчтэй. Нийт экспортын 82% нь Хятад руу гардаг. Нийт нүүрсний экспортын 90 орчим хувь нь Хятад руу явдаг. Монгол Улсын 7 тэрбум долларын экспортын 6,3 тэрбумыг Хятадаас олдог.13
Экспортын түүхий эдээс хамааралт байдлыг багасгахад туслах учиртай нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүнийгинжин хэлхээ, эдийн засгийн солонгоруулалт зэрэг зүйлс бараг байхгүй. Тийм ч болохоор жижиг дунд бизнес цөөтэй. Эдийн засагт нөлөөтэй түүхий эдийн салбарт төрийн өмчийн компаниуд ноёлдог бөгөөд эдгээр компани улс төрийн намууд, нам дагасан тойрон хүрээлэгчдийн“өөртөө үйлчлэх тасаг” болжээ.
Нийт өр нь гайхмаар их. ДНБ-ээсээ хэд дахин их бөгөөд олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн түвшнээс хол давжээ. 2017 онд тус улс дампуурлын ирмэгт очсон ч ОУВС-гаас 5,5 тэрбум долларын зээл аван торгоож үлдсэн юм.14 ДНБ нь арав гаруй жилийн турш 10-13 тэрбум долларын хооронд хэлбэлзэж байна. Эдийн засаг нь дэлхийн түүхий эдийн зах зээлийн үнийн хэлбэлзэл, тэр дундаа Хятадын эдийн засгийн мөчлөгөөс хамааралтай (“Хятад найтаахад Монгол ханиад хүрдэг”). Энэ нь төр засгийн орлогын хэлбэлзэлд нөлөөлдөг бөгөөд улмаар алс хэтээ харсан бодлогуудыг нь ганхуулдаг. Өнгөрсөн арван жилийн хугацаанд Монгол Улс хөгжлийн ихээхэн боломжоо алдсанаарбарахгүй үүнийг нөхөж хийх боломж нь улам хязгаарлагдмал болжээ.15
3. Ардчилсан системийн гол онцлог
Ардчилсан тогтолцооны гол элемент нь эрх мэдлийн зааглал, үндсэн хуулийн институцуудынхарилцан хяналт (checks and balances) билээ. Ийм тогтолцоо эрх зүйн суурь баримт бичиг болох Үндсэн хууль, түүнээс үүдэлтэй хууль тогтоомж, зохицуулалтууд дээр суурилдаг. Хууль тогтоох байгууллага (УИХ, парламент), гүйцэтгэх засаглал (Засгийн газар), шүүх (шүүх засаглал) гурав бие биеэсээ үл хамааралтай. Уг гурван засаглалын харилцааг хууль болон процедурын зарчмуудаар зохицуулдаг. Тэдний хэр их эрх мэдэлтэй, чадалтайбайх нь Үндсэн хуулинд хэрхэн зааснаас хамаардаг. Ард иргэдээсээ нууц, тэгш санал хураалтын дунд бүрдсэнхууль тогтоох байгууллага төсөв баталж, Засгийн газартаа хяналт тавина. Засгийн газар нь парламентын өмнө хариуцлага хүлээдэг. Үндсэн хуулийг хэрхэн ойлгох тухай маргаан гарвал эл маргааныг таслах дээд эрх мэдэлтэн нь Үндсэн хуулийн цэц бөгөөд тус байгууллага Үндсэн хуульт ёсыг хамгаалдаг. Шүүх засаглал хуулийг тайлбарлаж, хэрэгжүүлэлтийг нь хянадаг. Бүх шатны шүүгчид хараат бусаар, бие даан, хуульд захирагдан ажиллах ба улс төрөөс ангид байна.Шийдвэр гаргахдаа худалдагдах ёсгүй. Эдгээр нь эрх мэдэл төвлөрч автократ буюу дарангуйлагч төр үүсэхээс сэргийлсэн арга хэмжээ юм. Ийнхүү эрх мэдлийг заагласан нь ардчилсан тогтолцооны хэвийн ажиллагааг хангах зорилготой.
4. Монголын Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтүүдийн гол асуудлууд
Монголын Үндсэн хуульд зарим дутагдал оршиж, амьдрал дээр бүрэн хэрэгжиж чадахгүй байгаа нь нууц биш. Тийм ч болохоор сүүлийн 10 орчим жилд улс төрийн намууд Үндсэн хуульд өөрчлөлт оруулах тухай асуудлыг удаа дараа хөндөж, тодорхой шийдэлд хүрээгүй байв.
Үндсэн хуульд өөрчлөлт оруулахын тулд парламентын гишүүдийн дөрөвний гурвынх нь дэмжлэг хэрэгтэй. 76 гишүүнээс 57 нь гэсэн үг (69-р зүйл). Гэвч жинхэнэ асуудал нь, өнгөц (косметик) өөрчлөлтүүд асуудлыг шийдвэрлэхэд хангалттай бус байжээ. Угтаа бол нэлээд дорвитой өөрчлөлтүүд, тухайлбал эрх мэдлийн хуваарилалтыг дорвитой хөндөж, Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Парламентын харилцан уялдааг сайжруулж, шүүх засаглалыг бэхжүүлэх хэрэгтэй. Гэвч үүний тулд аль нэг юм уу хоёрынх нь эрх мэдэл танагдаж, харин нөгөө нэг, хоёрынх нь эрх мэдлийг тэр хэрээр ахиулах хэрэгтэй болно. Бүгдэд нь тэгш байдлаар шийдэх арга байхгүй. Гэвч хэн эрх мэдлээ сайн дураараа алдах билээ дээ?
Тэгэхээр гол асуудал гүйцэтгэх засаглалааямар чиглэлд хөгжүүлэх вэ гэсэн асуулт болон хувирах ба энэ асуулт одоо ч хариулт нэхсээр байна. Нэг бол АНУ, Франц/Оросынх шиг ерөнхийлөгч нь хүчтэй байдаг ерөнхийлөгчийн юм уу, хагас ерөнхийлөгчийн засагтай төр байх уу? Эсвэл ерөнхийлөгч нь эрх мэдэл багатай, харин засгийн газар нь хүчтэй бөгөөд парламентынхаа өмнө хариуцлага хүлээдэг систем байх уу? Эсвэл ерөнхийлөгч нь зөвхөн төлөөлөх шинж чанартайХБНГУ шиг байх уу гэсэн асуудал яригдана. 1992 оны Үндсэн хууль үүнийг тодорхой зааглан зураагүй. Үүнээс болоод тус улсын ерөнхийлөгч, ерөнхий сайд, парламент гурав болон холбогдох институцүүдийнх нь эрх үүргүүд давхацдаг, хоорондоо өрсөлддөг систем үүсжээ.
Дараах хэсэгт хуучин Үндсэн хуулийн сул талыг харуулахаас гадна ямар өөрчлөлт оруулахаар тохиролцсон талаар өгүүлнэ. Шинээр хийж буй өөрчлөлт нь эрх мэдлийн заагийг илүү тод, ойлгомжтой болгож чадсан уу, улс төрийн системийн үр дүнт байдлыг сайжруулсан уу гэдэгт гол анхаарлаа хандууллаа. Систем үр дүнтэй байна гэдэг нь Засгийн газар буюу улс төрийн тогтолцоо нь улс орныхоо нийгэм эдийн засгийн хөгжлийг хангаж, нийтийн сайн сайхны төлөө шийдвэр гаргаж, улс орныхоо нөөц потенциалыг бүрэн дайчлан, ашиглаж чадна гэсэн үг. Гэвч хуулийн текстийг харах нь асуудлын зөвхөн нэг талыг шинжилсэн гэсэн үг. Бодит байдал дээр Үндсэн хуулиас эхлээд бусад хууль тогтоомжуудын хэрэгжилт хэр байна гэдэг нь чухал ач холбогдолтой. Энэ үүднээс авч үзвэл далайцтай өөрчлөлт хийнэ гэдэг тийм ч амар зүйл биш болох нь харагдана.
5. Үндсэн хуулинд орсон өөрчлөлт
2020 оны Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг Монгол Улсын хуулиар 2019 оны 11 сарын 14-нд баталсан. Уг хууль 6 зүйлтэй бөгөөдхуучин Үндсэн хуулийн 23 зүйл заалтанд өөрчлөлт оруулсан.Эдгээр өөрчлөлтийн хүрээнд “Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг дагаж мөрдөхөд шилжих журмын тухай” хууль мөн баталсан. Уг хуульд “хот, дүүрэг, тосгоны өөрийн удирдлагыг хэрхэн зохион байгуулах талаар зааснаас гадна Дархан, Эрдэнэт хотын статусын талаар хөндөв. Түүнчлэн “намын бүтэц зохион байгуулалтын талаарх өөрчлөлтүүд нь 2028 оны 1 сарын 1-нээс хүчин төгөлдөр болно” гэж заасан.16
5. Хуучин Үндсэн хуулийн гол тодорхойлолтууд
5.1 Улсын Их Хурал – Засгийн газрын тэргүүн
1992 оны Үндсэн хуулийн17 хамгийн том сул тал нь Улсын их хурлын дэндүү давамгай байр суурьтай байдал (20-29-р зүйл)буюу Парламентыг “төрийн эрх барих дээд байгууллага” гэж заасан. (20-р зүйл) Үүнээс болоод Засгийн газрын тэргүүний байр суурь, улмаар гүйцэтгэх засаглалын байр суурь суларсан. Уг заалт эрх мэдлийн заагийг асуудалд оруулсан бөгөөд Парламент нь бусад инститүцээсээ илүү өндөр байр суурьтай мэт сэтгэгдэл төрүүлсэн юм.18
Парламент нь дотоод ба гадаад бодлогын бүх асуудлыг шийдэх эрх мэдэлтэй. (25.1-р зүйл) Хууль тогтоох байгууллага ганц л танхимтай байна гэж заасныг мөн тэмдэглүүштэй. АНУ-ын Сенат, Германы Бундесрат шиг нөгөө танхимынхаа алдааг залруулах, хянах өөр танхим байхгүй. Практик үүднээс үзэх юм бол Парламент нь засгийн газрын тэргүүнээ хөдөлгөж, кабинетэд нь хутгалдах эрх мэдэлтэй нь тун ч саад болж болох гох дэгээ. Парламент засгийн газрын тэргүүнийг болон аль нэг сайдыг томилж, өөрчилж, огцруулах эрх мэдэлтэй ба түүнийгээ ч хэрэгжүүлж байсан. (25.1.6-р зүйл) Аль нэг сайдаа огцруулах юм уу солихын тулд Ерөнхий сайд заавал Парламентаас зөвшөөрөл авах шаардлагатай. Сайд тус бүрийн талаар тусад нь санал хураана. Үүнээс болоод Ерөнхий сайдын улс төрийн үйл ажиллагаа ихээхэн хязгаарлагддаг. Энэ байдлыг парламентын гишүүн агсан М.Батчимэг “Бид 76, заримдаа үүнээс ч олон Ерөнхий сайдтай” гэж донжтой дүгнэсэн юм. (Монгол Улсын парламент 76 суудалтай)19
Ерөнхий сайд ийнхүү парламентаас хамааралтай болсноор хоёр ноцтой үр дагавар үүссэн. Сонгуулийн дараа шинэ Засгийн газар байгуулах үед болон явцын дунд кабинетдаа өөрчлөлт оруулахад дэндүү их цаг шаардагддаг. Парламент, Ерөнхий сайд, Ерөнхийлөгч гурав өөр өөрсдийн ашиг сонирхлын үүднээс бие биенийхээ нүүдэлд хаалт тавин процессыг удаашруулдаг. Үүнээс ч ноцтой өөр нэг үр дагавар нь Монголын Засгийн газрын тогтворгүй байдал билээ. Статистик харах юм бол 1990 оноос хойш 1 жил хагас болоод л Монгол Улсын Засгийн газар солигдож байжээ. 2014 онд Ч.Сайханбилэг Ерөнхий сайдаар томилогдох үед нь Оросын нэгэн нийтлэлч энэ талаар “Монголчууд ерөнхий сайдуудаа бээлий шигээ сольдог” хэмээх хоржоонтой гарчигтай нийтлэл бичсэн юм.20 Засгийн газар нь ийм богино настай болохоор хэтийг харсан урт хугацааны бодлого явуулах боломж буурдаг бөгөөд шинэ засгийн газар нь өмнөх засгийн бодлогоо төдийлөн үргэлжлүүлдэггүй. Парламентын гишүүдийн дөрөвний нэг нь л (19 гишүүн) дэмжвэл Засгийн газрыг огцруулах санал хураалт явуулах боломжтой (43-р заалт) бөгөөд энэ бол дэндүү нам босго юм. Гишүүдийн олон нь цуглаж хурлын ирц бүрдэн, огцруулах саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжвэл (50% дээр + 1 санал) хурал амжилттай болсон гэж үзэн шийдвэр батлагдах болно.
5.2 Ерөнхийлөгч
Ард иргэдээс шууд сонгогддог тул ард түмний хүсэл зоригийг илэрхийлэгч гэдэг үүднээсээ Ерөнхийлөгчийн байр суурь туйлын хүчтэй. Үүнээс гадна тэрээр Үндсэн хуулиар ч эрх мэдэл ихтэй ба түүн дээрээ дөрөөлөн Ерөнхий сайдтай болон парламенттай мөчөөрхөх чадалтай. Ялангуяа батлагдсан хууль болон парламентын шийдвэрт Ерөнхийлөгч хориг тавих эрхтэй. Тавьсан хоригийг нь парламентын гишүүдийн гуравны хоёрын саналаар цуцалж болно гэж заасан нь тун өндөр босго. (33.1.1-р заалт) Хориг тавих нь Ерөнхийлөгч улс төрийн өдөр тутмын амьдралд оролцох хамгийн том зэвсэг нь байх. Судалгаанаас үзвэл анхны Ерөнхийлөгч П.Очирбатаас эхлээд 2016 онд Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч суудлаасаа бараг буух хүртэлх хугацаанд тавьсан Ерөнхийлөгчийн хоригуудын 72% нь “дийлсэн” нь гайхалтай өндөр амжилт юм. Ерөнхийлөгч мөн парламентад Ерөнхий сайдын нэрийг санал болгох эрхтэй. (33.1.2-р зүйл) Зарлиг гаргаж Засгийн газарт чиглэл өгөх эрхтэй. (33.1.3) Тэдгээрт нь Ерөнхий сайд гарын үсэг зурсан тохиолдолд л хүчин төгөлдөр болох хэдий ч Ерөнхий сайд, Ерөнхийлөгч хоёр ойлголцож чадахгүй үед энэ нь тун ярвигтай улс төрийн хэрэгсэл болох өндөр магадлалтай.
Ерөнхийлөгч Улсын их хурлыг зарлан хуралдуулах эрхтэй ба өөрөө хууль тогтоомж санаачлах эрхтэй. (26-р зүйл) Оруулсан хуулийн төслийг нь парламент баталсан тохиолдолд л батлагдах хэдий ч хэн хаанаас санаачлан оруулсан бэ гэдэг нь тухайн хууль цааш хэрхэн явах, батлагдахад нэлээд нөлөө үзүүлэх нь тодорхой. 2009-2016 оны хооронд ерөнхийлөгч Ц.Элэгдорж 63 хууль оруулснаас 23 нь батлагджээ. Ерөнхийлөгч мөн парламентын ээлжит бус чуулган зарлах эрхтэй. (27.3-р зүйл) Ерөнхийлөгч бас Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн дарга, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч (33.1.10, 33.2-р зүйл). Ерөнхий командлагч гэдэг үүднээсээ тэр ноцтой тохиолдлуудад шийдвэрлэх нөлөө үзүүлэх эрх мэдэлтэй. Гадаад бодлогын тухайд бүх эрх түүнд бий (33.1.4). Ерөнхийлөгч яг л Засгийн газрын өөр нэг тэргүүн мэт.
6. Үндсэн хуулийн бодит байдал дээрх сөрөг үр дагавар
Монголын улс төрийн системийн гацаанд Үндсэн хуулийн практик улам нэрмээс болж байна. Он жилийн явцад Үндсэн хуулийн үг үсэг, үзэл санаа нь ихээхэн гажжээ. Тэр дундаас дараах өөрчлөлт, өрнөлүүдийг зориуд цохон тэмдэглэх хэрэгтэй юм.
6.1 Давхар дээл
Уг нэр томъёогоор парламентын гишүүнЗасгийн газарт сайдын албан тушаал давхар хашдаг байдлыг нэрлэдэг. Уг үзэгдэл 2000-аад оны эхнээс Монголд гарч эхэлжээ. 2004-2020 оны хооронд байсан 10 засгийн газрын гурваас бусдад нь 10-17 сайд нь парламентын гишүүн байв.22Оргил нь 2012-2014 оны Алтанхуяг Ерөнхий сайдын Засгийн газар бөгөөд 19 сайдын 17 нь парламентын гишүүн байв. Парламент 76 гишүүнтэй тул энэ нь парламентын гишүүдийн 25% нь Засгийн газрын сайд гэсэн үг. Ингэснээр Засгийн газрын сайд нар парламентын гишүүний эрх мэдлээ ашиглан засгийн газарт хяналт тавих ёстой парламентын суурь үүргийг хөсөрдүүлж байсан гэсэн үг. ХБНГУ-ын Бундестагийн гишүүд мөн засгийн газрын сайд байдаг жишиг бий. Гэлээ ч ердөө 76-хан гишүүнтэй Монголынх шиг жижиг парламентад эзэлж буй сайд нарын хувийг 700 гаруй гишүүнтэй Германы Бундестагийн гишүүдийнхтэй харьцуулах аргагүй. Тиймээс “давхар дээл” хэмээх энэ үзэгдэл эрх мэдлийг зааглах зарчимд ноцтой эрсдэл учруулдаг.
6.2 Нам ба төрийн захиргаа
Монголын намууд Германы нийгэм, улс төр судлаач Макс Вэбэр 100 гаруй жилийн өмнө нэрлэж байсан тэрхүү “ивээн тэтгэлтийн байгууллага”, “ажил олгогч байгууллага” гэсэн тодорхойлолттой яг л нийцдэг.23 Монголын намууд гишүүд, санхүүжүүлэгчдэдээ ашиг хуваарилдаг байгууллага болон хувирчээ. Албан тушаалд томилохдоо намууд мэргэжил чадвар, мэдлэг, гаргасан амжилтыг биш харин хэн хэний хамаатан, хэн нь хэнд үнэнч вэ гэдгийг харгалзаж байна. Шинэ засгийн газар байгуулагдах бүрийд төрийн албан хаагчдын ихэнх хувь нь, тэр дундаа төрийн өмчит компаниудад хүртэл халаа сэлгээ, томилгоонууд явагдаж байна. Сонгуульд ялсан нам, эвсэл дэмжигчдийнхээ “гарыг цайлгах” ёстой болжээ. Төрийн албаны доогуур албан тушаалуудыг хүртэл ийнхүү халж сэлгэн шинээр хуваарилдаг болсноос төрийн алба үр дүнтэй ажиллах зарчим алдагдан, төрийн ажил хэрэгч үйл ажиллагаа доголдож байна. Төрийн алба сонгуулийн дараа ч залгамж чанараа хадгалах хэрэгтэй. Мэргэжлийн байдлыг тэргүүнд тавих ёстой бөгөөд ур чадвар дээр үндэслэн халаа сэлгээ хийх ёстой. Энэ үүднээс харвал Монголын төр Макс Вэбэрийн хүсэж байсан “рационал төр” байж чадахгүй байна.24Төрийн албан хаагчдын цалин хөлс ч мөн хангалттай биш бөгөөд үүнээс болоод тэд ажилдаа хамаг анхаарлаа зориулахгүй байна. Үүнийг өөрчилбөл авилга ч мөн дагаж буурах боломжтой.
Дараагийн нэг чухал хүчин зүйл бол төрийн байгууллагын сул дорой байдал юм. Өөрөөр хэлбэл, улс төрөөс ангид мэргэшсэн төрийн албан хаагчид бус, нам дагасан бүлгүүд энэ тогтолцоог бүрдүүлж байна. Институцийн хараат бус, чигч байдал улс төрийн бүлэглэл, танил тал татах явдалд идэгдэж, төр, захиргааны тогтолцоог хүчгүйдүүлж байна. Дагалдагчдаа л тэжээх гол үүрэгтэй болсон улс төрийн намууд нь үзэл баримтлал, зарчмын хувьд ялгараад байх зүйлгүй. Хатуухан хэлэхэд, тэдэнд үзэл баримтлал үндсэндээ байхгүй гэж болно. Намуудын гол зорилго нь төрийг “өөртөө үйлчлэх дэлгүүр” болгон ашиглах явдал юм. Улс төрийн үйл ажиллагаа гол төлөв улс орны баялгийг хэрхэн хуваарилах талаар л өрнөнө.
Дараагийн гол асуудал намуудын санхүүжилттэй холбоотой. Монголын улс төрийн намуудын санхүүжилт үндсэндээ томоохон компаниуд, хөрөнгөтэй хүмүүсийн хандиваас бүрдэнэ. Иймээс намын бодлого, үйл ажиллагаанд эдийн засгийн ашиг сонирхол жин дарж, энгийн нэг албан тушаалаас эхлээд сайдын суудал хүртэл “өгөөмөр” хандивлагчийн мэдэлд шилжинэ. Улс төрийн нөлөөллийг мөнгөөр худалдан авч байна гэсэн үг. Гэтэл ардчилсан тогтолцоонд эсрэгээрээ байх учиртай: Улс төрийн намын нэр нөлөө нь сонгуулийн үр дүнгээр тодорхойлогдоно. Дээр дурдсан нөхцөлд намуудын санхүүжилт туйлын бүрхэг, хяналтгүй байна гэсэн үг. Улс төрийн намууд авлигад хамгийн ихээр автсанд тооцогддог нь оргүй зүйл биш ээ.
6.3 Авлига
Намын чухал албан тушаалууд, тэр тусмаа парламентын гишүүний суудлыг хүртэл их хэмжээний мөнгөөр худалдан авч болдог болжээ. Жишээ нь парламентын гишүүний суудлыг 1 сая орчим ам.доллараар “худалдаж авдаг” болсон нь нууц биш нууц гэлтэй. Ийнхүү суудал худалдаж авч буй хүмүүс өөрсдийнх нь хувьд бол ухаалаг ч, нийгэмд туйлын халтай зүйлс хийж байна. Нэр төр, албан тушаалд зарцуулсан мөнгөө эргүүлж олоод зогсохгүй түүнээсээ давсан ашиг хүртэхийг тэд хичээдэг. Түүхий эдэд тулгуурласан эдийн засагтай болоод ч тэр үү уул уурхайн лиценз олголт том хишиг болон хувирчээ. Ашигт малтмалын лиценз олголт асар их авилгад автсан нь тухайн төслүүд буруу замаар хэрэгжихэд нөлөөлөөд зогсохгүй улс орны эдийн засагт сөрөг нөлөөтэй юм.
Хэтэвчээрээ ийнхүү улс төрийн албан тушаалын “хаалгыг нээдэг” болсноос парламентын гишүүд нь бараг тэр чигтээ хувийн ашиг сонирхол хөөсөн чинээлэг бизнесмэнүүдээс бүрдэж, парламент тэдний ашиг сонирхлыг хамгаалах индэр болон хувирчээ. Өөрийн бизнестэй тэдгээр гишүүд сонирхлын зөрчилтэй шийдвэр гаргах замаар нийтийн сайн сайхны төлөө биш, харин өөрсдийн ашиг сонирхлын үүднээс ажиллаж байна. Энэ талаар Макс Вэбэр нэгэн тодорхойлолт боловсруулж байсан. Хэдийгээр хүн бүр тийм биш ч, чинээлэг хүмүүс өөрийн мэдэлгүй ашгийг гол зорилгоо болгодог.25 Тийм болохоор бизнес эрхлэгч парламентын чинээлэг гишүүд өөртөө том бялуу олж авахыг л гол зорилгоо болгодог ажээ. 2012 оны Улсын их хурлын гишүүдэд хийсэн судалгаанаас үзвэл тэдний хөрөнгө орлого 785 сая ам.доллар байсан нь тухай жилд10,270 тэрбум доллар байсан Монголын ДНБ-ний 7.6%-тай дүйжбайв.26 Энэ хувь хэмжээг нь Австралийн нэгэн сэтгүүл Хятадын Ардын их хурал, АНУ-ын Конгрессын гишүүдтэй харьцуулж үзэхэд Хятадын парламентын гишүүдийнх 1,1%-тай тэнцэжбайсан бол АНУ-ын конгрессын гишүүдийн үзүүлэлт 1% ч хүрэхгүй хэсэгтэй дүйжбайжээ.28 Хэдийгээр эдгээр тоо баримт зарим талаараа хуучирсан байж болох ч нөхцөл байдал ерөнхийдөө хэвээрээ гэж болно. Ийм байхад авилга байнгын “толгойны өвчин”байх нь тодорхой. Үүнтэй холбоотойгоор парламентын нэр хүнд Монголд туйлын доогуур байгаад гайхах зүйл үгүй биз ээ. Монголчууд парламентаа хувийн хонжоог тэргүүнд тавин, өөрсдийгөө баяжуулах гэж зорьсон хүмүүсийн цуглаан гэж үздэг болжээ.29
Авилгатай тэмцэх бүх оролдлого нь одоогоор олигтой үр дүнд хүрээгүй байна. 2007 онд Авилгатай тэмцэх газар байгуулсан ч тэр нь шүдгүй бар болон хувирчээ. Олон жилийн турш Монголд төрийн өндөр албан тушаалтнууд холбогдсон авилгын олон дуулиан дэгдсэн боловч тэдгээр хэргийг шийдсэн байдал нь ил бус, гаргасан үр дүн нь эрээвэр хураавар. Олон ч хэрэг шүүхэд шилжээгүй. Ял өгч шийтгэсэн тохиолдлууд нь хүртэл дараагийн шатны хурал, өршөөлөөр мултарч байв. Жишээ нь экс Ерөнхийлөгч Намбарын Энхбаяр 2012 онд ял шийтгүүлсэн ч төд удалгүй уучлагдсан. Авилгын замаар алга болсон өмч хөрөнгийг эргүүлж олж авах ажиллагаанууд ч хангалтгүй байна. Тиймээс авлигын үзүүлэлтээр Монголын рейтинг сүүлийн жилүүдэд доошилжээ.
7. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтүүд
7.1 Парламент ба Засгийн газрын тэргүүн
Төрийн зохион байгуулалтад нь буй нэг том сул тал буюуҮндсэн хуулийн 20, 25.1-д заасан парламентын онцгой байр суурь хэвээр үлдэв. (үүнтэй холбогдуулан энэ нийтлэлийн 5.1.1-ийг үзнэ үү) Үүнээс болоод парламент асуудлыг цогцоор нь залруулах боломжийг ашиглаж чадаагүй байна. Цаад шалтгаан нь миний бодлоор илэрхий: парламентын гишүүд давуу эрх мэдэл, байр сууриа хязгаарлуулах сонирхолгүй байна.30
7.1.1 Парламентын гишүүдийн эрх мэдэл
Парламентын гишүүдийн байр суурь, эрхэнд нөлөөлөх зарим заалтбатлагдаж оров. Гишүүнийтангаргаа, эсвэл Үндсэн хууль зөрчих (49.3-р зүйл) юм бол гишүүнчлэлээ алдана.Гэтэл өмнө нь зөвхөн гэмт хэрэгт холбогдох, шүүхээс ял шийтгэл авбал мандатаа алдах асуудал сөхөгддөг байлаа.Энэ тохиолдолд үүсэх гол бэрхшээл нь яг асуудалд оролцсон гэдгийг батлах шаардлага байх болно.
Засгийн газраас оруулсан төсвийг өөрчлөх боломж гишүүдэд хязгаарлагдмал болов. Үүнийг хуулиар “төсвийн зардал, алдагдлын ерөнхий хэмжээг нэмэгдүүлэхгүй” байхаар зохицуулсан (25.1-р зүйл). Тус заалтаар гишүүд дахин сонгогдох үүднээс өөрсдийн сонгуулийн тойргийн төсвийг нэмэгдүүлэх боломжийг хаасан юм. Гишүүд хэрэв тойргийнхоо төсөвт нөлөөлөх юм бол засгийн газрын төсөв дорхноо нэмэгддэг ба тэр нь улс орны алсын хараатай бодлогод саад учруулж, төсвийн алдагдал үүсгэдэг. 2012 он гэхэд гишүүд хэдийнэ өөрсдийн гэсэн хангалттай төсөвтэй болсон юм. 2004 онд гишүүд 10 сая төгрөгийг өөрсдийн хүссэнээр зарцуулах боломжтой байсан бол энэ төсөв 2012 онд 1 тэрбум төгрөг хүрсэн. Алив засгийн газрын ашиг сонирхол нь төсвийн зарцуулалт, хяналтаар дамжуулан бие даасан байдлаа хадгалах явдал байдаг. Гэтэл өмнө дурдсан жишээ яг үүний эсрэг байсан нь гайхалтай. Үүнийг гагцхүү “парламентын тааллыг” олох гэсэндээ засгийн газрын барьж буй өргөл барьц л гэж тайлбарлаж болмоор. Үүнийг 2007 онд Үндсэн хуулийн цэц хууль бус зүйл гэж дүгнэсэн хэр нь 2013 оныг хүртэл үргэлжилсэн.31
Парламент одоо гишүүдийн 25%-ын саналаархяналтын хороо байгуулах эрхтэй болжэрх мэдлээ нэмэгдүүлжээ (28.2-р зүйл).
7.1.2 Засгийн газрын тогтворгүй байдал
Засгийн газрын үйл ажиллагаанд хамгийн чухал ач холбогдолтолй заалтууд нь Ерөнхий сайдын эрх мэдэл, байр суурины тухай юм.Тэрбээр одоо кабинетийн гишүүдээ томилж, чөлөөлөх эрхтэй болсон нь нэлээд хүч нэмэгдэж буй хэрэг юм. (39.4-р зүйл) Үүнээс урьд томилох, чөлөөлөх, огцруулах асуудлууд цөм парламентаас хамааралтай байсан тул үүнийг тойрсон маргаан, мэтгэлцээн их гарч Засгийн газрыг гацаанд оруулдаг байв.Гэсэн хэдий ч Ерөнхийлөгч, Парламент хоёр Ерөнхий сайдын замд хөндөлсөн, нүүдлээ өөрийн хүслээр хийхэд нь саад хийх боломжтой хэвээр.
Засгийн газрын бүтэц, зохион байгуулалтын талаар Ерөнхий сайд Ерөнхийлөгчтэй зөвшилцөх ёстой. Хэрэв долоо хоногийн дотор эл хоёр субьект шийдэлд хүрч чадахгүй бол шийдвэрийг парламент гаргах болно (39.3-р зүйл). Энэ үүднээс харвал, улс төрийн хувьд зөрчилтэй Ерөнхийлөгч нь Ерөнхий сайддаа тээг тавих ихээхэн боломжтой.
Засгийн газрын тэргүүний эсрэг ашиглаж болох хамгийн хурц зэвсэг нь итгэл хүлээлгэх эсэх тухай санал хураалт. Ерөнхий сайдыг огцруулах саналыг парламентын гишүүдийн дөрөвний нэг нь гаргавал асуудал үүсгэнэ. 19 гишүүн гэсэн үг. Асуудал ийнхүү тавигдвал парламент уг асуудлыг авч хэлэлцэх ба олонхын саналаар (гишүүдийн тэн хагас дээр + 1 санал) Ерөнхий сайдыг огцруулж болно. Шинэ Ерөнхий сайдыг 30 хоногийн дотор томилох ёстой (43.1-р зүйл). 43.2-р зүйлд, хэрэв Ерөнхий сайд огцорвол түүний кабинет бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорсон гэж тооцогдоно. Ерөнхий сайд засгийн газрын гишүүдээ томилж, огцруулдаг тул энэ нь ч зүй ёсны. Засгийн газар кабинетаараа парламентын өмнө хариуцлага хүлээх бөгөөд энэ нь кабинетын дотоод хариуцлагыг сайжруулна.
Парламент одоогоор засгийн газарт итгэл хүлээлгэх эсэх тухай хувилбарыг бүрэн үгүй хийгээгүй. Гэхдээ ХБНГУ-ын Бундестаг шиг итгэл хүлээлгэх эсэх тухай “бүтээлч” аргыг ашиглаагүй. ХБНГУ-ын парламент болох Бундестаг нь хэрэв засгийн газартаа итгэл хүлээлгэхгүй гэж үзвэл эл шийдвэрээ гагцхүү дараагийн канцлерыг нь олонхын саналаар сонгох замаар илэрхийлдэг бөгөөд одоо байгаа канцлерыг халах хүсэлтийг Ерөнхийлөгчид тавих ёстой. Ерөнхийлөгч уг хүсэлтийг заавал биелүүлэх үүрэгтэй. Санал хураалт, огцруулах хүсэлт хоёрыг 48 цагийн дотор амжуулах ёстой.32 Эл процесс парламентын гишүүдэд хариуцлага үүрүүлдэг бөгөөд ийм үүрэг хүлээсэн гишүүд зүгээр нэг өө сэв гарах бүрийд Засгийн газрын тэргүүнээрээ оролдож, огцруулахгэж үзэх нь буурдаг. Итгэл хүлээлгэхгүй байна гэдэг нь зүгээр нэг улс төрийн акцын төгсгөл биш. Басхүү гарцыг олж харсан, олонхын саналаар дараагийн шийдлээ батлуулж чадах чадвар байх ёстой. Ингэвэл засгийн газрын тогтворгүй байдал нэлээд багасна. Монголын засгийн газрууд одоогоор тун тогтворгүй байгааг харгалзвал энэ шийдэл хамгийн зөв гарц мэт санагдаж байна.
7.1.3 Давхар дээл
Шинэ нэмэлт өөрчлөлтөөр засгийн газрын кабинетээс гагцхүү Ерөнхий сайд болон өөр дөрвөн гишүүн нь парламентын гишүүн байж болохоор болсон. (39.1-р зүйл) Ингэснээр хууль тогтоох, гүйцэтгэх эрх мэдлийн заагийг бүдгэрүүлж байсан “давхар дээл” хэмээх үзэгдлийг халжээ. Энэ бол урагш хийсэн алхам юм.
7.1.4 Намуудын нөхцөл байдал
Шинэ нам байгуулах босгыг харин нэлээн өндөрсгөжээ. Шинэ хуулиар санал өгөх эрхтэй иргэдийн 1% нь дэмжсэн тохиолдолд нам гэж бүртгэх болно (19.2-р зүйл). Санал өгөх эрхтэй иргэдийн тоо 2.115.000 гэж одоогоор тоологдож байгаагаас үзвэл энэ нь 21.115 гарын үсэг гэсэн үг. Урьд нь ердөө 801 хүн байхад л нам байгуулдаг байв. Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг дагаж мөрдөхөд шилжих журмын тухай хуулийн 3-р зүйлд зааснаар уг шинэ заалтыг 2028 оны 1 сарын 1-нээс мөрдөж эхэлнэ.
Эл шинэ зохицуулалт өргөн агуулгатай , хоёр үзүүрт зүү мэт. Нэг талаас эл заалт нь дотоод зөвшилцөлд хүрч чаддаггүй, хэт туйлширсан үзэл баримтлалтай “наманцар”-ууд, ашиг сонирхлын бүлгүүд нам болоодпарламентыг бутаргаж, Засгийн газрын үйл ажиллагаанд саад хийх эрсдлийг бууруулсан (Ваймарын БНУ-ын жишээ). Гэвч нөгөө талаас хэт өндөр энэ босго нь Монголын иргэд улс төрийн хүсэл зоригтой байх, түүнийгээ илэрхийлэх боломжийг дэндүү хязгаарласан мэт. Уг зохицуулалтаар одоо байгаа гурван том нам болох МАН, АН, МАХН гурвын байр суурийг л дархлан гагнасан мэт ажээ. Түүнчлэн сонгогчдын тоо хувьсан өөрчлөгдвөл нам байгуулахад шаардагдах босго тоог уялдуулах хэрэгтэй гэсэн нь бас нэг илүү ажил юм. Ардчилсан нийгэмд оролцоо гэдэг зүйл чухал байдаг гэдэг үүднээс үзвэл сонгуульд оролцсон иргэдийн 5%-ийн санал авсан намууд л парламентад орж болно гэсэн Германы зохицуулалт илүү зөв мэтсанагдаж байна. Тийм зохицуулалт шинэ нам байгуулах явдлыг хязгаарлахгүй хэрнээ нөгөө талаас парламент дэндүү олон жижиг намаас бүрдэх эрсдлийг бууруулна. Энэ үүднээс Монголын Үндсэн хуулийн эл өөрчлөлт асуудалтай харагдаж байна.33
Өөр нэг чухал асуудал намуудын ил тод байдал, санхүүжилттэй холбоотой. Үндсэн хуулийн 19.3-р зүйлд: “Намын дотоод зохион байгуулалт ардчилсан зарчимд нийцсэн, хөрөнгө, орлогын эх үүсвэр, зарцуулалт нь нийтэд ил тод байна. Намын зохион байгуулалт, үйл ажиллагааны журам, санхүүжилт, төрөөс санхүүгийн дэмжлэг үзүүлэх нөхцлийг хуулиар тогтооно.” Энэ заалтуг нь Монголын улс төрд буй нэг гол асуудал буюу намуудын хяналтгүй, ил тод биш байдлыг хөндсөн юм. Энэ талаар би дээр 6.2 болон 6.3 дугаар хэсэгт өгүүлсэн.Гэхдээ уг заалтодоогоор тунхаглалын л шинжтэй. Хэрхэн хэрэгжих нь үүнтэй холбоотой батлах дараа дараагийн хуулиудын томъёолол, тэдгээрийн хэрэгжүүлэлтээс хамаарна. Хөлөө олсон ардчилсан орнуудын туршлагаас үзэхэд намуудын санхүүжилтийг хяналтанд оруулах нь амар зүйл биш (намын хандив тойрсон олон дуулиан бий). Монголын улс төрийн систем ямар дутагдлуудтайг бодолцох аваас энэ чиглэлээр ойрын үед дорвитой өөрчлөлт гарна гэж найдах хэрэггүй.
Өөр нэг заалт сонгуулийн хуультай холбоотой. Тодруулбал, сонгуулийн хуулийг парламентын ээлжит сонгууль болохоос өмнөх 1 жилийн дотор өөрчлөхийг хоригложээ. Шилжилтээс хойших 20 жилийн хугацаанд Монгол Улс олонхын саналын (мажоритар)системийг ашигласан юм. Энэ нь “ялагч бүхнийг авна” гэж томъёологддог бөгөөд том намуудад ихэд ашигтай хувилбар. Уг “нокаутын” системээс МАХН ихээхэн хонжоо олж байсан. Харин 2012 оны Улсын Их Хурлын сонгуульд холимог тогтолцоо хэрэглэсэн бөгөөд үүгээр 48 гишүүнийг мажоритар сонгуулиар, 28 гишүүнийг пропорционал жагсаалтаар гаргаж иржээ. Ийнхүү пропорционал тогтолцоог оруулж ирсэн нь жижиг намуудад боломж өгсөн, илүү ардчилсан шинжтэй.34 Гэвч тухайн үед Үндсэн хуулийн 21.2-р зүйлд “ард иргэд УИХ-ын гишүүдээ шууд сонгоно” гэж заасан ньэрх зүйн хувьд асуудалтай гэж үзэн өөрчилсөн. Түүнчлэн пропорционал хувилбар Монголын улс төрийн соёл, нийгмийн уламжлал талаасаа төдий л таашаагдаагүй хэрэг.Пропорционал тогтолцооноос хамгийн их болгоомжилсон нь том намууд бөгөөд тэд өөр намууд парламентад орж ирэхээс эмээсэн юм. Тиймээс ч 2016 онд парламент буцаад мажоритар сонгуулийн тогтолцоонд шилжих шийдвэр гаргасан бөгөөд тус шийдвэрээ 2016 оны 6 сарын 29-ний сонгуулиас ердөө 2 сарын өмнө гаргаж байлаа.35 Сонгуулийн хууль улс орны улс төрийн амьдралыг тодорхойлдог намуудын хувьд шийдвэрлэх нөлөөтэй зүйл. Сонгуулийн хуулийг тогтмол өөрчлөх нь тогтворгүй байдал үүсгэхээс гадна эрх баригч нам өөрт ашигтай нөхцлийг хиймлээр бүрдүүлж байна гэсэн ойлголт төрүүлж, тэртэй тэргүй намуудад итгэдэггүй байдлыг улам даамжруулна.
7.2 Ерөнхийлөгч
Шинэ нэмэлт өөрчлөлтийн дагууЕрөнхийлөгчид нэр дэвших хүн Монголд төрсөн (хуульд зааснаар “Монгол Улсын уугуулиргэн), 50 нас хүрсэн (өмнө нь 45 насыг зөвшөөрдөг байв), сүүлийн таваас доошгүй жил эх орондообайнга оршин суусан(хуучинтайгаа ижил) хүн байх ёстой (30.2-р зүйл). Яагаад ингэж насыг нэмсэн нь ойлгомжгүй. Хүн нас ахилаа гээд илүү “чанаржина” гэдэг нь үндэслэл багатай. Нэг том өөрчлөлт бол Ерөнхийлөгчийн алба хаших хугацааг 6 жил болгосон ч, нэг л удаа хашиж болно гэж хязгаарласан явдал. Урьд нь 4 жил байсан ба дахин 1 удаа улиран сонгогдож болдог байв. Эл өөрчлөлт ямар үр дүнтэй болох нь багагүй хугацааны дараа л тодорхой болох биз ээ. Энэ өөрчлөлт төрийн инстүүцүүд хоорондын харилцааг сулруулах болно гэж мэтгэж болно, бэхжүүлэх болно ч гэж мэтгэж болмоор. Сонгуульд дахин өрсөлдөхгүй тул Ерөнхийлөгч илүү өөрийнхөөрөө, илүү өөртөө итгэлтэй, бие дааж ажиллах боломжтой болно гэж тооцсон байх. Тийм ч болохоор эрх мэдлээ хадгалж үлдэх гэж санаа зовохгүйгээр асуудлыг тактикийн үүднээс бус, илүү алс хэтийн зорилт талаас нь харах боломжтой. Гэвч нэгэнт дахин сонгогдох гэж оролдохгүй тулЕрөнхийлөгч мөн “хэт дураар дургин” бүгдэд саад хийж, улс төр, нийгмийн гацаа үүсгэгч ч болж болзошгүй. Ялангуяа парламентад олонх болсон намаас өөр намын хүн Ерөнхийлөгч болбол тэгэх эрсдэлтэй. Үүнээс өөрөөр бол Ерөнхийлөгч өмнөх хуульд заасан эрхээ хэвээр хадгалжээ. Тэрбээр засгийн газрын тэргүүнтэй мөчөөрхөхүйц хүчтэй бөгөөд парламенттай ч хүч үзэж чадах эрх мэдэлтэй.
7.3 Шүүх
Үндсэн хуулинд заасны дагуу бол Монголын шүүх ардчилсан шүүхийн бүх шалгуурыг хангасан. (ялангуяа 49-р зүйл нь, Шүүхийн ажиллагаанд хөндлөнгөөс хутгалдахыг хориглосон.) Гэвч бодит байдал дээр шүүх засаглал Монголын улс төрийн системийн хамгийн сул нь байна. Энэ нь шүүх засаглал хараат бус байх , бүгд хуулийн өмнө ижил тэгш байх зарчимтай зөрчилдөж байгаа юм.
7.3.1 Шүүхийн хараат бус байдал сул байгаа нь
Ерөнхийлөгч ч, Улсын Их Хурал нь ч тэр, хоёул шүүхийн дотоод хэрэгт удаа дараа хутгалдаж байсан. Жишээ нь 2013, 2015 онуудад Үндсэн хуулинд заасан процедурыг (51.4-р зүйл) дагалгүйгээр, тодорхой шалтгаан хэлэлгүйгээр шүүгч нарыг албан тушаалаас нь өөрчилж, шүүх байгуулах тухай хуулиудад нэмэлт өөрчлөлт оруулсан. Түүнчлэн Монголын шүүгч нарыг өөрсдийнх нь зөвшөөрөлгүйгээр өөр шүүхүүд рүү хуваарилж, ротац хийн сэлгэх нь практик болон хувирчээ. Шүүхэд ийнхүү хөндлөнгөөс хууль бусаар хутгалдах нь улс төрийн санаа сэдэлтэй гэдэг нь ойлгомжтой. Улс төрчид өөртөө таагүй шүүгчдийг зайлуулж, “хохирол бага учруулах” албан тушаалд тавьдаг юм.
Ялангуяа улс төрчидтэй холбоотой авилгын хэргүүдэд шүүх хөндлөнгийн нөлөөгүй шийдвэр гаргасан гэж үзэх хэцүү. 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж болзошгүй байсан экс Ерөнхийлөгч Энхбаярын шүүх хурлаас харагдаж байсанчлан шүүхийг өрсөлдөгчөө зайлуулах хэрэгсэл болгосон гэх сэжиг төрөх нь олонтаа. Түүнчлэн парламентын гишүүд авилга болон бусад хэрэгт холбогдон шалгагдах үед парламент гишүүдийнхээ дархан эрхийг цуцлахаас татгалзсан тохиолдол өчнөөн.36 Шалтгаан нь ойлгомжтой: бид чамайг хамгаална, чи биднийг хамгаал буюу бие биеэ хаацайлж буй хэрэг. Үүнээс болоод УИХ-ын гишүүдийг гагцхүү сонгуульд ялагдан гишүүн биш болсных нь дараа л шалгахаас өөр аргагүй болжээ. Өөр нэг тун ч ноцтой сөрөг зүйл бол шүүхийн шийдвэрийг худалдаж авдаг явдал. Одоогоор мэдэгдэж буйчлан өөр өөр шатны шүүхийн шийдвэрүүд өөр өөр “тарифтай” болсон. Шүүх систем дэх авилга шударга ёсыг сахиулах ёстой засаглалд итгэх итгэлийг сулруулж байна.
7.3.2 Санхүүжилт муу байдал
Монголын шүүх систем санхүүжилт муутай. Шүүгч нарыг эдийн засгийн хувьд хараат бус байлгах үүднээс өндрөөр тогтоосон цалинг нь оролцуулаад ч шүүх салбар бүхэлдээ улсын төсвийн 1% ч хүрэхгүй хэмжээг хүртдэг. Үүний цаад “эзэд” нь парламент, засгийн газар хоёр.37
7.3.3 Шүүхийн ангилал/ Шүүхийн Ерөнхий Зөвлөл
Шинээр оруулсан заалтад шүүхийн үндсэн тогтолцоо ньУлсын дээд шүүх, аймаг, нийслэлийн шүүх, сум буюу сум дундын, дүүргийн шүүхбүрдэнэ гэж хуваасан. Түүнээс гадна эрүү, иргэн, захиргааны шүүх гэж дагнан байгуулж болно гэж заасан (48.1-р зүйл).
Шүүхийн ерөнхий зөвлөл шүүхийг бие даан ажиллах нөхцлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлдэг (49-р зүйл). Ийм байгууллагын үйл ажиллагаа дарга, бүрэлдэхүүн нь ямар хүмүүс томилогдохоос ихээхэн хамааралтай. Байгуулагдсанаасаа хойших 30 жилийн хугацаанд Шүүхийн ерөнхий зөвлөл цаг ямагт халаа сэлгээнд орж, шинээр зохион байгуулагдсаар ирсэн. Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга хэн байх вэ, Хууль зүйн яамны сайд байсан нь дээр үү, эсвэл дээд шүүхийн ерөнхий шүүгч байх уу гэдэг асуудал яригдсаар ирсэн юм. 1993 онд асуудал эхэлсэн. Ерөнхий шүүгч Шүүхийн ерөнхий зөвлөлийг даргалсан бол 1996 онд Хууль зүйн сайд дарга нь (энэ их адармаатай зүйл) болсон. Тэгснээ 2002 онд буцаад Ерөнхий шүүгч уг зөвлөлийн дарга болсон.38 Шинэ 49.5 дугаар заалт ерөнхий зарчим л дэвшүүлсэн. Уг заалтын дагуу ерөнхий зөвлөл 10 хүнээс бүрдэх ба 5 нь шүүгч нарын дотроос, харин нөгөө тавыг нь нээлттэй сонгоно гэжээ. Нээлттэй гэдэг нь юу ч гэж байгаа юм. Хуулиар тогтоох байх. Тэдгээр хуулийн зохицуулалт, хэрэгжүүлэлтээс Ерөнхий зөвлөл шүүхийн бие даасан, хараат бус байдлыг бодитой хангаж чадах уу гэдэг тодорхой болох биз ээ.
7.4 Төвлөрлийг задалсан нь
Эрх мэдлийн төвлөрөлийг задлах нь олон жилийн турш Монголд хэлэлцэгдсэн асуудал. Төвийн шийдвэрийг харахын оронд бүс, орон нутаг нь өөрөө мэдэж шийдвэл илүү зөв шийдвэр гаргана гэсэн логик үүний цаана байгаагийн дээр энэ нь иргэд өөрсдийгөө засаглах тухай ардчилсан зарчимтай ч илүү нийцтэй. 57, 59 дүгээр зүйлд орсон шинэ заалтууд засаг захиргааны нэгжийг өөрчлөн тогтоохдоо хүн амын бүтэц, эдийн засаг, орон нутгийн онцлог, өмчийн менежмент, татварын хэмжээ зэрэг зүйлсийг харгалзан орон нутгийн иргэдийн саналд үндэслэн өөрчлөн тогтоож болно гэж заасан. Нарийн ширийнийг нь тусдаа хуулиар зохицуулна. Үүнтэй холбогдон гарч болзошгүй асуудал нь орон нутгаас хураасан татварыг орон нутаг, төв засгийн газар хоёр хэрхэн хувааж авах тухай маргаан байж болзошгүй.
7.5 Ерөнхий заалтууд
7.5.1 Үндсэн хуулийн 25 дугаар зүйлд Монгол Улсын газар нутгийн бүрэн бүтэн байдал, тусгаар тогтнолыг үгүйсгэсэн бүх нийтийн санал хураалт явуулахыг хориглосон (25.16).
7.5.2 “Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан төрийн нийтийн өмч мөн” гэж заажээ. (“иргэдийнх биш бол”)Түүнчлэн “иргэн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийнхээ хүрээнд газрын хэвлийн баялгийг ашигласнаар байгаль орчинд үзүүлэх нөлөөллийн талаар мэдэх эрхтэй” гэж заасан.
7.5.3 Сонирхолтой нь, 6.2 дугаар зүйлд “Үндэсний баялгийн сан” гэдэг зүйл байгуулах талаар заасан бөгөөд тэр сан нь “бүгдэд нээлттэй байна”. Уг санд стратегийн ач холбогдолтой байгалийн баялгийг олборлож ашигласны үр шимийг хуримтлуулна. Энэ нь байгалийн баялгаас олсон орлогыг хэрхэн хэрэглэх байдалд нөлөөлнө. Эдийн засаг нь дэлхийн зах зээлийн ороо бусгаа үнэ, Хятадын эдийн засгийн байдлас хамааралтай байгаа энэ цагт Монголын засгийн газар ирээдүйд байдал эвгүйтвэл хэрэглэх хөрөнгө хураах чиглэлээр хангалттай зүйл одоогоор юу ч хийгээгүй байна. Мөнгө л олдвол үрж, зарцуулсаар байгаа бөгөөд эдийн засгийн хувьд үр ашиг нь тодорхойгүй зүйлсэд хөрөнгө оруулж, сонгуулийн бэлэг болгон ашиглаж байна. Үүндээ төрийн өмчийн үйлдвэрүүд, зарцуулалт нь тодорхой бус төслүүдийг ашиглаж, хээл хахууль, авилга улам нэмэгдэж байна. Байдлыг хэрхэн үндсээр нь зөв тийш эргүүлж болох тухайд Норвегийн Газрын тосны сан гэх мэт сайн жишээ бий. Тус сан олборлох салбарын орлогоос “тэнгэр муухайрах үед” хэрэглэх нөөцийг бүрдүүлсэн бөгөөд хэдэн үеийн дараах ирээдүй хойч үедээ өвлүүлэх нөөц, бэлэн мөнгө, урт хугацаатай санхүүгийн сан бүрдүүлсэн. Тийнхүү тус сан дэлхийн хамгийн том сангийн нэг болж чадсан. Тус санг бүрдүүлсэн нэг гол түлхүүр нь уг санд төвлөрч буй хөрөнгөд төр хуруу дүрэх боломж маш бага байдал: сангийн орлогын 3 хүрэхгүй хувийг л хэрэглэж болно гэсэн хязгаарлалт тогтоосон.39 Тиймээс Монголын баялгийн сан хэр амжилттай хэрэгжих нь Үндсэн хуульд заасан энэ зарчмаа хэрхэн ажил хэрэг болгохоос нь хамаарна.
8. Дүгнэлт ба цаашдын төлөв
Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтүүд нь хоорондоо тэр бүр нийцдэггүй улс төрийн чиг хандлага, арга барилуудын хооронд хийсэн буулт, зөвшилцлүүд юм. Хэдийгээр ардчилал амжилттай хэрэгжиж буйн нэг илэрхийлэл нь буулт, зөвшилцөл байдаг ч эдгээр нь тэр бүр төгс шийдэл болдоггүй, харин “лам олдохгүй бол буцахдаа зална” гэсэн хувилбарууд байх нь элбэг. Энэ нийтлэлд дурдсан нэмэлт өөрчлөлтүүд ч мөн тийм байна. Эдгээр өөрчлөлт нэг хоёр зүйлийг зассан боловч тэдгээр нь Монголын улс төрийн системийг бат бэх шинэ тавцанд гаргах том өөрчлөлтүүд биш ажээ. Тус улс Ерөнхийлөгчийн засаглалтай байх уу, эсвэл Парламентын засаглалтай байх уу гэсэн суурь асуултыг шийдвэрлэхээс Парламент нь зайлсхийжээ. Ерөнхий сайдын эрх мэдлийг бэхжүүлсэн зарим цөөн өөрчлөлт нь системийг бүхэлд нь дорвитой сайжруулж чадахгүй. Эрх мэдлийн зааглалууд хязгаарлагдмал байна. Ерөнхийлөгч, Парламент, Засгийн газрын тэргүүний эрх мэдлүүд давхцаж байна. Угаас холимог байгаа системд яль шальгүй л өөрчлөлт оруулсан тул том тэнцвэрт бус байдлууд хэвээр үлджээ. Парламент нь ирээдүйн зүг замнах гольдролоо өөрчилж болох том боломжийг хий өнгөрүүлжээ.
Үндсэн хуульдаа оруулсан нэмэлт өөрчлөлтүүд нь одоо 40 орчим хуульд тусгалаа олох ёстой. Тэдгээр хуулийг хэрхэн хэрэгжүүлэхээс шинэ Үндсэн хууль хэр үр дүнтэй болсон эсэх нь бодитой мэдэгдэнэ. Монголын улс төр-эдийн засгийн элитүүд сэтгэлгээ, үнэт зүйлийн эрс өөрчлөлт хийхэд бэлэн болсон цагт л, өөрөөр хэлбэл улс орныхоо баялгийг өөрсдийгөө баяжуулж халаасаа дүүргэх хэрэгсэл гэж үзэхээ больсон цагт л Монголд том өөрчлөлт ирэх болно. Нийтийн сайн сайхныг тэргүүнд тавин, нийгмийн төлөө бодлого хэрэгжүүлэхийн тулд сахилга бат хэрэгтэй. Одоогоор тийм сахилга бат харагдахгүй байна. Ойрын ирээдүйд улс төр, эдийн засгийн манлайд гарч ирэн хошуучлах залуу үе нь тэр өөрчлөлтийг хийх үү гэдэг мөн асуудалтай байна. Учир нь системийн одоогийн бүтэц, хүмүүсээ хэрхэн сонгож байгаа байдлыг нь харваас тус систем бодит өөрчлөлт орж ирэх боломжийг хаачихсан байна.
Берлин хот, 2022 оны 2 сарын 24
Ном зүй ба зүүлт, эшлэлүүд
- Уг нийтлэлийг Германы дараах сэтгүүлд анх нийтэлжээ: Mongolische Notizen. Mitteilungen der Deutsch-Mongolischen Gesellschaft, No. 28/2021.
- Улаанбаатар дахь Фридрих Эбертийн сангаас гаргасан танилцуулгууд: Stabilität & Transparenz - Verfassungsreformin der Mongolei (https://www.fes-mongolia.org/news/stabilitaet-transparenz-verfassungsreform-in-der-mongolei/); by mondaq. GRATA INTERNATIONAL: Legal Update: The Amendment on Constitutionof Mongolia https://www.mondaq.com/human-rights/879568/the-amendment-on-constitution-of-mongolia or on the website of Mongolia Focus: ConstitutionalAmendments Adopted (https://blogs.ubc.ca/mongolia/2019/constitution-reform/) Эдгээр баримт бичиг тустай боловч Монголын улс төр, төсвийн алдагдлыг том зургаар нь дүгнэж чадаагүй. Мөн: M. Odonkhuu: Mongolia's Long, Participatory Road to Constitutional Reform (https://constitutionnet.org/news/mongolias-long-participatory-route-constitutional-reforms) Энэ нийтлэл арай өргөн хүрээтэй ч улс төрийг явцуу хүрээнд авч үзжээ. Гэхдээ Одонхүүгийн нийтлэлд 2019 оны эхэн үеэс хойших үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлттэй холбоотой халуухан процессын тухай чухал мэдээллүүд бий. Үүнд МАН, АН хоёр хэрхэн үзэлцсэн, түүнд нь тухайн үеийн Ерөнхийлөгч хэрхэн оролцсон талаар ч бий. Тухайлбал ерөнхийлөгч Х.Баттулга ерөнхийлөгчийн засаг тогтоох гэж зүтгэсэн ч санасандаа хүрч чадаагүй байна. Ерөнхийлөгчийг ард түмэн шууд сонгох уу, парламентаас шууд бусаар сонгох уу гэдэг асуудлын тухайд ч маргаан дэгджээ.
- 1977 оны ЗХУ-ын үндсэн хуулинд заасан иргэний эрх цаасны гарз л гэсэн үг. Учир нь бүх эрх коммунист намын гарт байсан юм. (http://www.verfassungen.net/su/verf77-i.htm). (06.01.2021).
- Энэ цаг үеийг би онцлон ашигласны шалтгаан нь 10 орчим жилийн өмнө Оюу Толгой төсөл эхэлснээр Монголын эдийн засаг “урагш харайсан.” Ялангуяа 2008-2012 оны хооронд Монголын ДНБ 4.6 тэрбум доллар байснаа бараг 10.5 тэрбум доллар болон хоёр дахин нэмэгдсэн юм. (Statista. Mongolei: Bruttoinlandsprodukt (BIP). https://de.statista.com/statistik/daten/studie/407853/umfrage/bruttoinlandsprodukt-bip-der-mongolei/ (07.01.2021). Үүнээс болоод эдийн засаг, нийгмийн зөрчлүүд нэмэгдсэнээс улс төрийн системээсээ илүү алсыг харсан, ухаалаг байхыг шаардаж эхэлжээ.
- Монголын үндсэн хууль хэрхэн “холимог хуурга болсон”; энэ нь улс төрийн хувьд ямар үр дагавартай талаар Германы эрх зүйчийн хэлсэн үгнээс хараарай. Тэрбээр 1992 оны Монголын үндсэн хуулийг боловсруулахад зөвлөхөөр оролцсон юм. Th. Stein: D.R.UB. (German Radio Ulaanbaatar). Wochenschau No. 41 of 20.11.2015.
- Монголын улс төрийн элит, эдийн засгийн элитүүд нь бараг нэг л хүмүүс байдаг юм. Тус улсын хамгийн баян 10 хүнээс (700 саяаас 2.6 тэрбум ам.долларын хөрөнгөтэй) 5 нь урьд буюу одоогийн улс төрчид. (2021) Хамгийн тод жишээ нь ерөнхийлөгч асан Х.Баттулга. Түүний хөрөнгө 1.5 тэрбум ам.доллараар үнэлэгдэж байна. (Mongolian Business Database. http://www.mongolianbusinessdatabase.com/base/newsdetials?id=14555&lang=en).(08.01.2021). Их хурлын талаарх дараах тайлбарыг мөн хараарай.
- МОНЦАМЭ (2020). Үндсэн хуулинд хийсэн нэмэлт өөрчлөлт. https://montsame.mn/en/read/227041 (01.12.2020).
- The Economist (2020). Intelligence Unit. Democracy Index 2019. https://www.eiu.com/topic/democracy-index (04.12.2020).
- UNDP - United Nations Development Programme. (2002). Human Development Report http://hdr.undp.org/en/content/latest-human-development-index-ranking. (04.12.2020).
- The Worldbank (2020). Mongolia Poverty Update. https://www.worldbank.org/en/country/mongolia/publication/mongolia-poverty-update. (04.12.2020).
- IMF - International Monetary Fund (2003). IMF Country Report No. 03/277. Mongolia: Poverty Reduction Strategy Paper. https://www4.unfccc.int/sites/NAPC/Country%20Documents/Parties/cr03277.pdf. (04.12.2020).
- Transparency International (2020). https://www.transparency.org/en/cpi/2019/results/mng. (13.01.2021).
- OEC - Observatory of Economic Complexities (2019). https://oec.world/en/profile/country/mng (02.01.2021). Federal Statistical Office-ын мэдээгээр 2018 онд Монголын экспортын 92.8% нь Хятад руу явжээ. Statistisches Bundesamt (2020). Mongolei. https://www.destatis.de/DE/Themen/Laender-Regionen/Internationales/Laenderprofile/mongolei.pdf?__blob=publicationFile. (04.01.2021).
- MF - International Monetary Fund (2017). https://www.imf.org/en/News/Articles/2017/05/31/NA053117Mongolia-Turns-the-Corner-with-5-5-Billion-IMF-Led-Financing-Package.(03.01.2021).
- Statista. Mongolei: Bruttoinlandsprodukt (2020). https://de.statista.com/statistik/daten/studie/407853/umfrage/bruttoinlandsprodukt-bip-der-mongolei/ (03.01.2021). Statistisches Bundesamt. Mongolei (2020). https://www.destatis.de/DE/Themen/Laender-Regionen/Internationales/Laenderprofile/mongolei.pdf?__blob=publicationFile. (03.01.2021).
- Одоогоор би нэмэлт өөрчлөлтийн бичмэл хувилбарыг европын аль нэг орны хэлээролж үзээгүй байна. Уг нь би зургаан хэлээр ойлгоно. (Оросоор мөн) Тиймээс би Берлинд суугаа монголч судлаач проф. Баркманны орчуулгыг ашиглав.
- Энд үндсэн хуулийн англи орчуулгыг ашиглав: Constitute (2001). Mongolia's Constitution of 1992 with Amendments through 2001. https://www.constituteproject.org/constitution/Mongolia_2001.pdf?lang=en. (13.04.2016).
- Энэ талаарх мэтгэлцээн: UNDP -United Nations Development Programme (2016). Assessment of the Performance of the 1992 Constitution of Mongolia, p. 68 ff. https://www.mn.undp.org/content/mongolia/en/home/library/AssessmentofthePerformanceofthe1992ConstitutionofMongolia.html. (03.01.2021). Уг тайланд Монголын 1992 оны үндсэн хууль, 2001 оны нэмэлт өөрчлөлтүүдийг системтэйгээр судалжээ. Түүхэн, улс төрийн өнцгөөс мөн авч үзсэн. Түүнчлэн ямар нэмэлт өөрчлөлтүүд хэрэгтэй талаар ч зөвлөжээ. Уг тайлан одоогийн нэмэлт өөрчлөлтийн талаарх яриа хөөрөөнд томоохон нөлөө үзүүлж байна.
- D.R.UB (2015). Deutsches Radio Ulaanbaatar. Wochenschau Nr. 28 vom 21.08.2015.
- Sosobaram, Maidar (2014). Премьер-министры Монголии меняются, как перчатки. http://asiarussia.ru/articles/4923/. (13.04.2016).
- UNDP (2016), p. 96.
- UNDP (2016), p. 120.
- Weber, Max (1985): Wirtschaft und Gesellschaft. Grundriss der verstehenden Soziologie. Tübingen: J.C.B. Mohr (Paul Siebeck) 1985, pp. 839, 846.
- Weber, Max (1985), pp. 825-837.
- Weber, Max (1985), S. 830. In the German original: (Es ist) „dem vermögenden Mann die Sorge um die ökonomische ‚Sekurität‘ seiner Existenz erfahrungsgemäß - bewußt oder unbewußt - ein Kardinalpunkt seiner ganzen Lebensorientierung.“
- The Wealth of Parliament Redux: What’s It Worth? http://www.themongolist.com/blog/parliament/79-the- wealth-of-parliament-redux.html. (14.04.2016).
- Els, Frik: Mongolia’s wealthy politicians. http://www.mining.com/mongolias-wealthy-politicians-60909/. (14.04.2016).
- 2015 оны 11 сард парламентын ажлын хэсэг парламентын гишүүдийн тоог 76-аас 99 хүргэх санал дэвшүүлсэн. (D.R.UB. Deutsches Radio Ulaanbaatar. Wochenschau No. 40, 13.11.2015). Ийнхүү гишүүдийн тоог нэмэгдүүлэх нь хувь нэг гишүүний нөлөө, тэдний бизнесийн ашиг сонирхлыг бууруулна. Гэвч тэр санал дэмжигдээгүй.
- Монголын нэгэн улс төрч Монголыг “авилгын бэлчээр”, “бид олигархиудын захиргаан дор амьдарч байна” гэж өгүүлсэн юм. (Weideland der Korruption, Herrschaftder Oligarchen). Terbishdagva, Dendev: Im Jahr des Roten Affen. Ein Nomade zwischen Jurte und Brandenburger Tor. Berlin: neues leben 2020, S. 440; 455.
- НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр: “Хэрэв Монгол улс үндсэн хуулийн томоохон өөрчлөлт хийе гэж бодвол үндсэн хуулинаасаа ‘Монгол Улсын Их Хурал бол төрийн эрх барих дээд байгууллага мөн’ гэсэн заалтыг авч хаях хэрэгтэй. Социалист системээс гарах шилжилтийн үед дээрх томъёолол утга учиртай байж, парламентыг зүгээр нэг тамга дардаг газар биш жинхэнэ хууль тогтоодог газар болоход тусалсан. Гэвч үндсэн хууль ерөнхийдөө эрх мэдлийн зааглалыг тодорхой, инстүүцүүдийг бие биенээс нь ялгаатай байлгах ёстой. Тэр үүднээс харвал дээрх заалт орчин үеийн ардчиллын хүсэмжит төлөв байдалтай нийцээ ч үгүй, бодит байдалтай ч нийцээгүй ажээ.Тийм болохоор энэ заалт эрх мэдлийг зааглах ойлголттой зөрчилдөж байна.” UNDP (2016), p. 71.
- UNDP (2016), p. 72f.
- Bundestag. Konstruktives Misstrauen. https://www.bundestag.de/service/glossar/K/konst_misstrau/245482 (14.04.2016).
- Германы Улс төрийн намын тухай хууль нам дор хаяж тэдэн гишүүнтэй байх ёстой гэж заадаггүй авч өөр олон янзын хууль эрх зүйн болон агуулгын шалгуур тавьдаг. Жишээ нь 1968 оны Холбооны Улсын Үндсэн хууль 400 хүн нэгдэн нийлж нам байгуулж болно гэж заасан. Ministry of the Interior, for Construction and Home Affairs (BMI). Information on party formation. https://www.bmi.bund.de/DE/themen/verfassung/parteienrecht/informationen-zur-parteigruendung/informationen-zur-parteigruendung-node.html. (12.01.2021).
- Уг аргументыг мөн Германы намын төлөөлөгчид Монголын төлөөлөгчидтэй уулзахдаа дэвшүүлж байв.
- LIPortal. Das Länder-Informations-Portal. Mongolei (2020). https://www.liportal.de/mongolei/geschichte-staat/#c132589. (16.01.2021).
- UNDP (2016), p. 81f.
- Дээрх зүйл дараах зүйлд суурилжээ: UNDP (2016), p. 108ff.
- UNDP (2016), p. 112f.
- Norges Bank (2021). https://www.nbim.no/en/the-fund/about-the-fund/ (19.01.2021).
galuut