САРАСВАТИ /ЭГШИГЛЭНТ/ ОХИН ТЭНГЭРИЙН БҮЛЭГ ХЭМЭЭХ
АРВАН ТАВ ДУГААР БҮЛЭГ.


Хэн нэгэн эд бүтээсэн тэр эд төгс болж

Олз хүндлэл хийгээд яруу алдрыг бүтээнэ.

Онц хүнд зовлонгоос гэтлэхийг хүссэн нь

Магад бүтээлээр хоёр сэтгэлийг тэвчинэ.


Эрдмийн зүйл олон, хэмжээлшгүй ч

Элдэв санааны зоргоор бүгдийг бүтээснээс

Судар үүнд ёсчлон оршсон аль эрдэм тэр

Сайтар магад бүтэж, хоёр сэтгэлийг тэвчинэ.


Аглагт ариун хувцас өмсөөд

Хот мандал юу таарахыг бүтээсэн тэрбээр

Дэлгэрүүлэгч дөрвөн бумбыг тавих бөгөөд

Тэр цагт цэцэгс, хүжсээр тахь.


Дуаз, шүхэр, унжлагыг унжуулж

Замбалзуул чимгээр сайтар чимэглэ.

Бурхан ба Эгшиглэнтийг тахь

Тэнгэр түүнийг үзэхийг хүсвээс үзнэ.


Эгшиглэнт охин тэнгэр түүний өмнө

Гурван долоо хоногийн турш тарнийг тоолоод

Хэрвээ Тэнгэр түүнийг эс үзвээс

Хатуу бат сэтгэлээр дахиад ес хоног тоол.


Түүнийг шөнө нь эс үзвээс

Бусдаас мэдэхийн тул асуу.

Охин тэнгэрийн дүрсийг ёсчлон зурж, тахь

Онцгойлон тарни тоолохыг бүү тасал.


Өөрийн болон бусдын хязгааргүй тусын тулд

Өдөр, шөнө ялгалгүй өнөд хичээн үйлд

Түүний үр бусдад хүрч

Түүний санаа, үйл бүтэх болно.

Түүний санаа, үйлс эс бүтвээс

Гурав, зургаа, есөн сар

Эсвэл хичээлээр бүтэн жил тоолвоос

Эгнэгт илт зургаан мэдэл тэргүүтнийг олно.



Жич: Шүлэг номонд. Алтангэрэлт судрыг хэрхэн яаж бэлдэх, унших, талаар тайлбарласан байдаг.

Эшийг үзүүлэгч их бярман Куандиняа ихэд бишрэв. Хурсан олон нөхдөд хандан тэрбээр ийн өгүүлэв. Тэнгэрүүд болоод бусад нөхөд та бүгд намайг сонсогтун. Би бээр дээд бодит үнэнд тулж Сарасвати охин тэнгэр танаа шүлэг үүнийг үйлдмой гэлээ.


Их хүчит охин тэнгэрт мөргөе

Ертөнцийн энэ оронд эрхийг олсон

Урьдын арш номлосон

Учир иймд би таныг магтъя.


Цог төгөлдөр сэтгэл тань амгалантай

Үл мартах үзэсгэлэнт, яруу алдар төгөлдөр

Энэ ертөнцийг үүсгэсэн эх нь та мөн

Үргэлжид цогт их хичээлийг эдлэг нь та мөн.


Эхийн орноос үргэлжид ялсан

Нигүүлсэн тэсэж, номхруулан үйлдсэн

Эрлэгийн охин мангаст биеийг үзүүлсэн

Хөх торгон дээлийг эрхшээсэн.


Үзэсгэлэнт, үзэсгэлэнт бус лагшинг үзүүлсэн

Хэн нэгэн үзвээс уур хилэн төрөх боловч

Хэмжээлшгүй явдал нь ертөнцөөс хэтийдсэн

Хэн боловч аврал эрвээс сахин аврах.


Завсрын уул ба хаданд оршино

Агуй ба усны захад

Эсвэл ой мод цэцэрлэг

Орон тэдгээрийг охин тэнгэр шүтнэ.


Тийнхүү уул хаданд хүмүүс

Тогосны өдөөр шүхэр хийж

Үргэлжид охин тэнгэр түүнийг тахиваас

Үес бүхэнд ертөнцийг аварна.


Бар, Арслан эргэн үйлдэж

Баавгай ба шувуу ч түүнийг шүтнэ

Их хонхны дууг илтэд дуурсгаснаар

Их Биндүүн ууланд цуурайтах болно.


Мутартаа дришүл, толгойдоо тоорцог

Мөн эсвэл нар, сарны далбааг барьж

Хуучдын сарын арван нэгэн юм уу

Есний өдөр тахилыг үйлд.


Байлдаан хийх үед нигүүлсэнгүйгээр

Бүх ертөнцийг болгоохын тулд

Охин тэнгэр тэд эд барааны дүрсийг үзүүлээд

Охин тэнгэрийн дээд бөгөөд зүйрлэшгүй их.


Баясгалант малчны дүрийг үзүүлэх хийгээд

Тэнгэрүүд тэмцэлд үргэлжид ялна

Өнөд ертөнц амгалантай оршиж

Заримдаа уурлаж, заримдаа амирлана.


Бярманы өгүүлэх нь дөрвөн ном хийгээд

Рид хувилгаан нууц тарни бүхэнд мэргэжиж

Тэнгэрийн эрхийн аршийг олсноор

Их газар лугаа хөрөнгийг үйлдэнэ.


Охин тэнгэр чуулах цагт

Далайн давлагаа магадтай гарна

Ягчис гүла нэрт тэргүүтэй бүгдийн

Голлон үйлдээчийг номхотгоно.


Эмс бүгдийн ариун явдлын дээд

Энэ ертөнцийн эрхмүүдэд эрхшээсэн

Ялгуулсны оронд лянхуа адил

Гол, мөрөнд онгоц ба гүүр ч мөн


Арван тавны саран адил нүүр нь талбиун

Олонтоо сонсох төгөлдөр шүтээнийг ч үйлдэнэ

Уулын үзүүр мэт үлэмж жавраатай

Санаагаар тив хийгээд хамгийг үзүүлнэ.


Асур нарт уужим тэнгэр нар бээр

Бүгдээр эрдмийг нь сайшаасан

Мянган мэлмийт тэнгэрийн хаан хурмаст

Бишрэхийн эрхээр нигуураа үзүүлсэн.


Амьтан аль юу хүссэн

Тэр бүгдийн санаа горилыг хангасан

Ухаан түргэн, сонссоныг барих нь

Энэ газар оронд хамгийн дээд


Арван зүгийн орон бүгдэд

Үргэлжид их зулыг бадраасан

Араатан жигүүртэн, бирдүүдийн ч

Аль бүгдийн санааг гүйцэд хангасан

Эхнэрийн дээд сүмбэр уул мэт

Энэ ертөнцөд уул мэт орших арш

Охин тэнгэр залуу боловч хүслээс хагацсан

Тэсэшгүй эзэн мэт үнэн өгүүлэгч.


Ертөнцтэй зохилдсон дүрсийг үзүүлсэн

Хүсэлт тэнгэрийн оронд ч

Та охин тэнгэрийн эрхин учраас

Түүнээс дээд амьтангүй


Байлдаан аймшгийн орон

Галт гуунд унах буюу

Гол мөрөн, хясаа, зэрлэгүүдийн аюул

Түүнээс гэтлэн зохионо, тэр.


Хааны цаазанд хүлэгдэх

Дайсанд хөнөөгдөх болохноо ч

Сүсгийн сэтгэл нь үл алгасарваас

Зовлон тэдгээрээс гэтэлгэх болно.