“АЛСУУР ЯЛАЛТ” НОМЫН ЗОХИОГЧ МОНГОЛД
Сэлүүрт завины спортын дэлхийн аварга, Олимпийн мөнгөн медальт тамирчин, Кэмбрижийн их сургуулийн багш, Алсуур ялалт номын зохиолч Монголд ирнэ.
Кэт Бишоп гэж хэн бэ?
Олимпод гурван удаа, Дэлхийн Аварга Шалгаруулах тэмцээнд зургаан удаа Их Британийн шигшээ багийн бүрэлдэхүүнд уралдсан нэгэн. Кэт 1998 оны Дэлхийн Аварга Шалгаруулах тэмцээнд Дот Блэкитэй хамт коксгүй хосын төрөлд мөнгөн медаль, 2003 онд Кэтрин Грэйнжэрийн хамт алтан медаль, 2004 оны Афины Олимпод мөнгөн медаль хүртэж байв.
Тэрээр Кэмбрижийн их сургуулийн Жажийн Бизнесийн сургуульд Гүйцэтгэх боловсролын хөтөлбөрийн хичээл заадаг ба дэлхийн өнцөг булан бүрд зохион байгуулагддаг арга хэмжээнүүдэд уригдан лекц уншдаг нэгэн.
Нэпко хэвлэлийн газар 2023 онд Германы зохиолч, түүх, социологийн ухааны доктор Райнэр Цитэлманны “Капитализмыг өмөөрөхүй”, “Хүчирхэг капитализм”, “Өөр байж зүрхэл тэгээд баяж” гурван номыг орчуулж, зохиолчийг нь Монголд урин зохиолч-уншигчдын уулзалтыг зохион байгуулсан.
Энэ удаад бид бүхэн “Дэлхийн номын өдөр”-ийг тохиолдуулан Нано Интернэшнл Группийн хамт олон, гүйцэтгэх захирал Б.Бүжинлхамтай хамтран Кэмбрижийн их сургуулийн багш Кэт Бишоп-ийн “Алсуур ялалт” номыг орчуулан уншигч та бүхэндээ хүргэж байна.
Тэрээр Монголд айлчлан 04/23-нас 28-ны хооронд шинэ номынхоо нээлтэд оролцож, уншигчидтайгаа уулзалт хийнэ.
“Алсуур ялалт-”ын тухай
Түүний “Алсуур ялалт” ном нь хүний зориг тэмүүллийн талаарх гүн утга учиртай, сонирхууштай судалгаатай ном юм. Ялалтад тэмүүлэх хүний унтаршгүй хүслийн талаарх хийсэн энэ судалгаагаараа Кэт Бишоп өөрийн хувийн туршлага дээр үндэслэн ялалт байгуулах нь спорт, бизнес, боловсрол, улс төрд хэрхэн хамгийн гол үзэл санаа болж ирснийг өгүүлжээ. Тэрээр XXI зуунд гарч ирсэн сорилт, боломжуудыг шүүн тунгааж, өргөн цар хүрээтэй, шинэлэг арга барил-Алсуур ялалтыг санал болгож байна.
Ялалт бидний соёлын томоохон хэсэг хэдий ч үүнийг тогтож тайлбарлахад хэцүү байдаг. Ялалт нь өнгөц түвшинд ч тэр, гүнзгий түвшинд тэр тэс өөр харагдаж болно. Энэ нь санамсартай хийгээд санамсаргүй сэтгэлгээний аль алиных нь нэг хэсэг учраас зохиогч харах өнцгөө тэлж, олон янзын үзэл бодол, хандлага, өрөөсгөл үзэл болон итгэл үнэмшлийг одоо байгаа уламжлалт нотолгооны хамт оруулсан болно.
Тогтвортой байдал, харилцан уялдаат холбоо нь бизнес дэх амжилт хийгээд зорилгодоо хүрэхэд гол хөдөлгөгч хүчин зүйл гэж нийтээрээ хүлээн зөвшөөрч буй өнөөгийн ертөнцөд Кэт Бишопын “Алсуур ялалт” бүтээл нь амжилт хийгээд ялалт гэж юу болох талаар дахин тодорхойлоход цаг үеэ олсон бүтээл юм. “Алсуур ялалт”-ын гол цөм нь хүмүүсийг чухалчлан үзэх гэж дахинтаа онцолсон. Тэрээр өөрийн арвин туршлага дээр суурилсан” ГУРВАН Т” буюу Тодорхой байдал, Тасралтгүй суралцах, Тогтмол холбоо нь тогтвортой ялалт байгуулах үндсийг бүрдүүлдэг тухай номдоо өгүүлнэ. Өнөөгийн манлайллын хамгийн том сорилтуудын дунд урам зориг өгөх чухал хувийн номуудын нэг юм.