Хийрхэл
Ерээд оны эхээр гэнэт тэмээний тавхай үнэ орлоо. Тавхайны үнэ бүтэн тэмээнээсээ үнэтэй болж. Олон ч тэмээ тавхайнаасаа болж тэнгэрт халилаа.
Үнэндээ юу болсон бэ? Өмнөд Хятадад тансаг хоолны найрлагад баавгайн тавхай ордог аж. Хонконгод бүр их үнэтэй. Хойд Хятадын хэдэн сайн гар тэмээн тавхайг баавгайнх гэж хэлээд баахныг тийш нь зарчиж. Цаадуул нь мэдсэнгүй. Тэгэнгүүт давраад Монгол, Өвөр Монголоос тэмээн тавхай үнэ хүргэн авч хулхидаж гарлаа. Жил бололгүй баригджээ. Тэмээн тавхайг хэн ч тоохоо болив. Ийм л юм болж дээ.
Гадаадын хөрөнгө оруулагчдын эсрэг нийтийн хийрхэл давамгайлаад гурван жил боллоо. Шалтгаан нь байгалийн эрдэс түүхий эд гэнэт үнэд орсноос болсон хэрэг. Хэн нь илүү эх оронч вэ гэдэг нийтийн тэмцэл өрнөв. Эх оронч гэдэг цол бол Сүхбаатарын одонгоос ч илүү гоё чимэг. Би л дутчих вий гэсэн шиг цангатлаа уралдан орилолдов. Ерөөсөө байгалийн баялагаа ашиглахаа болиод хойд үедээ үлдээе, ингэхийн тулд өнөөдөртөө цөмөөрөө өлсөж үхэцгээе, яадгийм гэсэн уриа хамгийн мундаг эх оронч лоозонгоор тодрон тэргүүлж байв. Ялангуяа Хойд Америкийн хөрөнгө оруулагчдыг эцэж үхтлээ хараацгаав. Хөрөнгө оруулалт хийхэд хуулийн таатай орчноор гайгүйд тооцогдож байсан Монгол энэхүү гурван жил үргэлжилсэн хийрхэлийн шанд хөрөнгөө оруулбал хамгийн аюултай гурван орны тоонд орж “сэрэмжлэгтүн” гэсэн хаягтай болж орхилоо. Хятад, Оросоос өөр орон айгаад ойртохоо больж буй хэрэг.
Дэд бүтэцгүй, далайгаас хол орны түүхий эд төдийлөн тоогддоггүй. Энэ дэлхий эрдэс баялагаар халгиж цалгиж байгаа, олдворлолтын аль өртөг багатайг нь сорчилж хэрэглэдэг учир жанцантай. Таван толгойн коксжих нүүрсний ордыг нээгээд 45 жил болж буй боловч хамтарч ашиглах саналыг хэн ч хүлээж авч байгаагүй. Далаад оны дундуур Румын нэг сонирхсоноо тээврийн зардал нь ашиглалтаасаа 10 дахин их байна гэж тооцоолоод “түй” гээд орхижээ. Наяад оны дундуур Хойд Солонгос бас нэг сонирхов. Ким Ир Сэнийг панаалдах гэж хамаг ураа гаргасан боловч өвгөн дарангуйлагч өөрийн мэргэжилтнүүдтэй хөөрөлдөөд “ашиггүй” гэсэн дүгнэлт гаргажээ. Ерээд оны дундуур Австралийн Би Эйч Би хэмээх аврага компани хайгуулийн лицензийг нь аваад хоёр жил судалж үзээд бас л “түй чоорт” гээд буцааж өгөөд шилээ харуулсан.
Монголын байгалийн баялаг газар зүйн утгаасаа болж зөвхөн Хятадын зах зээлд борлогдох нигуртай. Оросын Сибирь баялаг худалдан авах биш харин экспортлох өрсөлдөгч. Дэлхийн зах зээл дээр түүхий эдийн үнэ өсөөд ирэхээр байгалийн баялагаас улам бүр хараат болж, эрчим хүчний өлсгөлөнд орж буй Хятадын өсөн нэмэгдэх хэрэгцээнээс болж Монголын баялагийн үнэ өснө. Монголын үнэ хүрч буй баялагийг ашиглаж боловсруулж Хятадуудад худалдах сонирхол дэлхийн том компаниудад үүсэх нь ойлгомжтой. Энэ талаар хамгийн туршлагатай, хөрөнгөтэй, нэр хүндтэй нь Австрали, АНУ, Канадын компаниуд байдаг. Ингэж л тэд орж ирж буй хэрэг. Түүхий эдийг худалдан авагчтай хамтарч ашиглах нь ихэнхидээ дэмий байдгийг олон жилийн туршлага харуулжээ. Иймээс нэр хүнд бүхий гуравдагч оны компанитай хамтарч ашиглаад Хятадад борлуулах нь Монголын хувьд үндэсний аюулгүй байдлаасаа ч, эдийн засгийн утгаараа ч хавьгүй хожоотой.
Уул уурхайн хөрөнгө оруулалт гэдэг асар их мөнгө шаардсан эд. Энэ мөнгийг яаж босгодог вэ? Хөрөнгийн биржээр дамжуулан энэ дэлхийн олон арван сая хүнээс мөнгө татан босгодог. Эзэмших гэж байгаа орд газраа зад панаалдан хөөргөн магтаж, олох орлогыг нь байн байн тоочиж хүмүүсээс мөнгийг нь салгаж авна. Мөнгөө банкинд хадгалуулснаас энэ хувьцааг авах нь илүү ашигтай юм байна гэж хүмүүс итгэл үнэмшилтэй болсон үедээ мөнгөө цутгаж эхлэнэ. Мөнгөө хийх гэж байгаа хүмүүс манай ХЗХ-ы хохирогсодоос арай илүү туршлагатай байдаг учир орд бүхий орны хуулийн орчин, бусад хөрөнгө оруулагчтай харилцаж буй байдал, Засгийн газрынх нь огтворшил зэргийг судалдаг. Биржээс хөрөнгө босгох гэж байгаа эзэд ч заримдаа улайраад хэтрүүлдгийн нэг жишээ нь Айвонхо Майнзийн Фридланд гэгч юм. Тэрээр Монголоос олсон ордоо 5 доллар гаргаад л 100 доллар олдог падвоолкны наймаа шиг ашигтай мэтээр хадуурчээ. Өнөөгийн дэлхийд ингэж 20 нугардаг хар тамхины бизнес ч байхгүй. Фридланд ер нь нэлээд хийтэй нөхөр гэсэн. Гэхдээ хичнээн хийтэй байгаад манайхныг бодвол арай ч гайгүй л дээ. Тэрээр Монголын бүх юмыг Энхбаяр гэдэг ганцхан нөхөр мэддэг гээд хэлснийх нь дагуу ойлгочихсон учир ганцхан тэр рүү гүйж түүнтэй л тохироод давхиад байсан нь харин ч муугаар эргэж Монгол бол Африк биш болохоор чөлөөт орны ард иргэд түүний эсрэг босчээ. Хийтэй нөхрөөс болж маш их алдагдалд орсон компани нь мань эрийг даргын албанаас нь хуссан төдийгүй хувьцааныхаа нэлээд хэсгийг асар туршлага бүхий Английн нэг компанид зарж гольдролдоо орсон аж.
Баялаг эзэмшигч орон, баялаг ашиглагч компани хоёр олзоо яаж хуваадаг вэ? Урьд үүнийг концессоор шийддэг байж. Сүхбаатар кинонд нэгэн америк эр концесс өгөх үү гэж асуухад энэ ямар учиртай үг болохыг жанжин өөр нэгнээс сэм асуудаг. Нэг мөсөн харанхуйгаар тодорхой мөнгө төлөөд гадны компани өөрсдийн хөрөнгөөр ашиглаж гарах ашгийг нь бүгдийг нь авдаг наймааг концесс гэх. Өдгөө улс орнууд соёлжоод ийм маягийн “луйвар” бараг устжээ. Ордын үнэ болон нөөц, ашиглалтын өртөг, борлуулах зах зээлийн идэвхи,
https://saudemasculina.eu.org
Estimulante sexual
Мандаа
сувд