Байгаль орчин дахь том хулгай
Сэмээрхэн нугас буудаж унагахаас эхлүүлээд байгаль орчинг тонож амьдардаг есөн шидийн арга бий. Халаасны, орон байрны, малын хулгайч гэдэг шиг.

Нийгмийн салбар дундаас хүрээлэн буй орчинтой маргаантай асуудал гойд элбэг байдгийн шалтгаан нь дэлхийн газар нутаг хэн нэгний өмч биш байдагтай холбоотой ч байж болох.
Хуулийн цоорхой, хуулийн шахалт хоёрын дундаас нэгэн том хулгайн бизнес үүсэх нөхцөл бүрдээд байна. Энэ нь гол төлөв юм судалж байгаа гэх даруухан хүмүүстэй ихээхэн хамаатай асуудал юм. Орчин үед байгаль хамгаалах тухай асуудал улс орон бүрт хурцаар яригдаж, хууль журам нэг үеэ бодвол их чангарч байгаа. Ховор ургамал, амьтанг хамгаалах хорогдуулахгүй тухай дэлхий нийтээр тэмцээд байхаар эрх биш өөр арга хайдаг болжээ.
Тухайлбал нэн ховор аргаль хонь хэмээх амьтныг агнах зөвшөөрөл тун хатуу. Бизнест үлэмж ашиг олох энэ амьтныг унагахын тулд анчид төрөл арилжиж амьтан судлаачийн дүрд тоглодог. Тэгээд ховордсон амьтанг судлах нэрээр холбогдох гадаад дотоодын байгууллагаас баримт бичиг бүрдүүлэн зөвшөөрүүлдэг. Харин ч бүр байгаль хамгаалагч нараар өөрийгөө давхар хамгаалуулан аргаль угалзыг хоттой хониноосоо төхөөрч байгаа юм шиг нухах боломжтой болж байгаа юм. Хэрэв манай улсад ийнхүү сэргэлэнтээд яваад байхад болохгүй юм байхгүй. Энэ талаарх зөвшөөрсөн, хорьсон ямар нэгэн хууль байдаггүй.
Өөр нэг энгийн жишээ бол уул уурхайн хайгуулалтын зөвшөөрөл олгох явдал юм. Хайж байна гэх нэрийн дор бүр дархан цаазат газарт хүртэл хайгуулчид нэвтрэн орж алт ухан машин машинаар нь “лабротари”-руугаа зөөдөг. Амархан байгаа биз дээ.
Энд нэг ноцтой баримт байна. Ноднин манай нэг сумогийн тамирчин бэлтгэл дээрээ бэртэж ил шарх олсон байна. Тэгээд монголдоо ирж долоохон хоноод буцахдаа бэртэнгээ ул мөргүй эдгээгээд ирсэнд япончууд мэл гайхжээ. Япон тунгаар нэг сараас нааш илааршихгүй шархыг яаж эдгээв гэхээр хойлогны махаа ярьдаг юм байгаа биз дээ.
Айхтар улсууд тэр хойлог гэдэг амьтны эрэлд мордсон байна. Монгол улсад ардын аман яриа байдаг болохоос албан ёсны баримт бичиг,патент гэж юу байхав. Байгаль дахь амьтан ургамал, газар хөрсний судалгаа, генетик нөөц, газар шорооны бүтэц бүрэлдхүүн, хортой хоргүй тухай ямар ч мэдээлэл байхгүй. Ядаж энэ чигийн хууль эрхийн баримт байхгүй. Ийм таатай завшааныг ашиглан хойлог гэдэг гэдэг амьтныг би судалж ийм эм тан гаргалаа. Зохиогчийн эрх минийх. Миний зөвшөөрлөөр цаашид хойлогийг агнах, хамгаалах бүх асуудал шийдэгдэнэ гээд хэвчихэд бидэнд хэлэх үг алга. Саявтар монголын хойлог шувууг судлахаар хэсэг нөхөд ирсэн сурагтай.
Монголд хойлогтой төсөөтэй өөр олон зүйл бий. Газар доорх ашигт малтмалаас дутахааргүй ашиг олох газар дээрх төрөл зүйл болгоныг таних, эзэн тогтоох, үнэлэмжийг гаргах нөр их ажил бидний өмнө байна.
Зөвхөн ургамалын нөөц дээр ажиллахад одоогийн хурдаар бол 300 орчим жилийн хугацаа шаардагдана гэдэг юм билээ. Байгаль орчин дахь энэ их нөөц боломж, эзгүй газар шигээ эль хуль орчинд том гарын хулгайчид яаж ч дураараа аашлах боломжийг олгоод байгаа юм.
Бас нэг эх сурвалжийн мэдээллээр бол ДОХ, хорт хавдарын эсрэг үйлчилгээ хийх чадвар бүхий бодисын хайгуул хийхээр эрдэмтэд эрдэмтэд ирсэн гэж байна. Хүн төрөлхтнийг анагаах ид шидтэй ургамал бодис олдвол нэн сайн л байна. Гэхдээ бидний юм үнэгүй байж болохгүй. Дээд боловсролыг үнэгүй болгоно гэдэг онигоо шиг Монголын баялаг хямдхан байх боломжгүй юм.
Манай орны байгаль орчин сүүлийн үед л хэцүүдээд байгаа болохоос бусад улсаас хамаагүй бага эдлэгдсэн, жаахан тордоод хамгаалаад өгвөл цэвэр бүтнээрээ үлдсэн нутаг гэдэг. Энэ нутгийг ийм байлгасныхаа төлөө бид өвгөдийн их хишиг буяныг зөв эдэлж, эргэлтэд оруулах, оруулахын тулд хамгаалах хууль шаардагдаж байна. Магадгүй алт, нүүрстэй ч дүйцэх тийм баялаг газар дээр ил хэвтэж байгааг анзааралгүй өдий хүрсэн байхыг үгүйсгэхгүй.
Чухам ийм хоосон орон зай, хуульгүй орчинд том бизнес, луйвар, хулгай явагддаг гэнэ. Төрөл бүрийн санаа, ардын уламжлалт мэдлэг хүртэл төрийн өмчид бүртгэгдэн, үгүй ядаж монгол хүний өмч патент болгож хуульчилж өгөхийг биологийн “манай талын” эрдэмтэд сануулсаар байна.
Газар нутаг багатай, багахан нутгаа хэдэн үеэрээ элдүүр болтол эзэмшсэн, өндөр хөгжсөн улс орнууд монгол мэтийн оронд биологийн хуульгүй байхыг тун их хүсч байна. Бид саяхнаас Оюутолгой, Тавантолгойн тухай дуулиан ярьж эхэлсэн. Цаашид үүнтэй төстэй тэгэхдээ шал өөр салбарт бүтээгдхүүн хуваах, ашиг хүртэх маргаан дэгдэх магадлал гарсаар байх төлөвтэй. Би хулгай хийчихсэн шүү гэж хэн ч хэлэхгүй. Таван салаа гэдэг өвсний патент үлэмж ашиг олохоор байлаа гэхэд л араас нь бөөн будилаан ундрах жишээтэй.