Доголон мэдрэмж
Төрийн албан хаагчийн нэг сарын цалинг хэд нугалахаар үнэтэй миссийн уралдаан болсон сурагтай.
Төрийн албан хаагчийн нэг сарын цалинг хэд нугалахаар үнэтэй миссийн уралдаан болсон сурагтай. Урьд жилүүдэд “Гоо сайхан ертөнцийг аварна” гэдэг уриатай зохиогддог байсан тэмцээн энэ жил “Охид ариун бол төр ариун” лоозонтой болсон байх юм. “Гоо сайхан ертөнцийг аварна” гэх афоризм энэ тэмцээнд огт авцалдахгүй гэдгийг мэдсээр байж хэрэглэдэг байсныгаа ухаараа юм боловуу, эсвэл зүгээр л шинэлэг байх гэж оролдоо юм болов уу. Шууд муйхарлавал нэг гоо хүүхэн гарч ирээд ертөнц дахиныг аврах юм шиг, арай дөнгүүр бодвол эрт дээр үед гоо үзэсгэлэнгийн өмнө сөхөрсөн эзлэн түрэмгийлэгч дайны галаа зогсоож ард түмэн нь аврагддаг ч юм уу... бла бла ёстой элий балай юм. “Гоо сайхан ертөнцийг аврах” чинь хүүхэн шуухантай огт холбоогүй ойлголт шүү дээ.
Уул шугамандаа бол хүн болгоны дотор орших сэтгэлийн гоо сайхан, үнэт зүйлсийн дээд эрхэмлэл, оюун ухааны охь мэдрэмжийн тухай бөгөөд түүний гадаад илрэл нь энэ ертөнцийг энх амгалан оршиход туслах гол зэвсэг хэмээн хэлж болох, магадгүй үүнээс ч нарийн тайлбар далд ухагдауун агуулж буй. Гадаад ертөнцийн ил үзэмж, байгалийн тансаг зохирол ч бай, хүний төгс царай ч бай, тэрхүү далд, төгөлдөр, гоо мэдрэмжийн хаана нь ч хавьтахгүй өчүүхэн хэлтэрхий атал уг үгийн эрхэмсэг утгыг хог дээр гаргаж үнэт чанарыг унаган гуйвуулж байгаа нь магадгүй бидний ухамсарын дүр төрхийн шог элэглэл биз.
“Охид ариун бол төр ариун” гэх уриаг охид өвчингүй бол төрийн түшээд өвчингүй гэсэн үг гэж тайлж унших хүмүүсийн шооч мэдрэмжийг шүтэв. Ёстой ёгтлол. Үнэт зүйлсийг зэрэмдэглэсэн, эсвэл утга чанаргүй үгээр гоёж гоодсон оюун ухааны тахир доголонг тулах шог хошигнолын таяг бидэнд байгаа нь яамай даа.

b
Зочин
lonely
eebii