Монгол яав?
Халтмаагийн Баттулга хэмээх эрхэм Монголын түүхэн дэх хамгийн дуулиантай сонгуульд ялалт байгуулж төрийн тэргүүний өндөр сэнтийд заларснаас хойш хоёр сар өнгөрчээ. Харамсалтай нь энэ дал гаруй хоногт олны анхаарлын төвд байсан атлаа хамгийн бүтээмж муутай байсан улстөрчөөр Х.Баттулгыг нэрлэж болохоор байна.
Халтмаагийн Баттулга хэмээх эрхэм Монголын түүхэн дэх хамгийн дуулиантай сонгуульд ялалт байгуулж төрийн тэргүүний өндөр сэнтийд заларснаас хойш хоёр сар өнгөрчээ. Харамсалтай нь энэ дал гаруй хоногт олны анхаарлын төвд байсан атлаа хамгийн бүтээмж муутай байсан улстөрчөөр Х.Баттулгыг нэрлэж болохоор байна.
Ард түмэн Х.Баттулгыг өрийн дансыг шатаах шилийн сайн эр хэмээн итгэж сонгосон ч одоогоор дорвитой алхам хийсэнгүй. Угаасаа гүйцэтгэх засаглалын тэргүүн болох гэж буй аятай чихэрлэг амлалтууд нь зүгээр л “найрах арга” гэдэг нь ойлгомжтой атал тэр арганд нь ороод үндэстнээрээ найрагдчихсан улс одоо гомдоод яахав. Гэхдээ Монголын түүх болоод улс төрийн сурах бичигт эсрэг жишээ болон үлдэх нь гарцаагүй алхамууд хангалттай хийж, түүндээ бүр эрэмших янзтай нь буй нь гайхал төрүүлэхийн хажуугаар инээд хүргэж, эгдүүцэл төрөх боллоо.
Ардчилсан намын дарга асан З.Энхболдыг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга болоход дургүйцсэн хүн олон. Тулхтай төрийн зүтгэлтэн түүнийг шинэ Ерөнхийлөгчид түшиг болж, хазайхад нь түшнэ гэж эерэгээр хүлээн авсан хүн ч олон.
Харамсалтай нь тамга баригч нь өөрөө тамга болчихсон юм шиг толгой мэдсэн үйлдэл их хийх болов. З.Энхболд зарим алхмаа Ерөнхийлөгч Х.Баттулгатай зөвлөлдөхгүй, толгой мэдэн хийж байгаа болов уу гэмээр хар сэр ч төрөхөөр үйлдэл хоёрхон сарын дотор хангалттай олон хийж амжив.
УИХ-ын Тамгын газрын ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон
...Үе үеийн Монгол Улсын Ерөнхийлөгч өөрийн гарын үсэг бүхий албан бичгээр Улсын Их Хуралтай харилцаж ирсэн болохыг Танд үүгээр мэдэгдэж байна. Цаашид хүчин төгөлдөр үйлчилж байгаа Монгол Улсын хууль тогтоомжийн хүрээнд Улсын Их Хурал, Ерөнхийлөгчийн харилцааны хэвшин тогтсон ажил хэргийн уламжлалыг алдагдуулахгүйгээр Улсын Их Хуралтай харилцаж байхыг хүсье.
З.Энхболдын Ерөнхийлөгчийн нэрийн өмнөөс хийсэн эхний бүдүүлэг атлаа популист алхам нь Монгол Улсын Ерөнхийлөгч Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин гурдавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 5-д заасныг үндэслэн Монгол Улсаас Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант улсад суугаа Элчин сайд С.Баяр, Шведийн Вант улсад суугаа Элчин сайд М.Энхсайхан нарыг эргүүлэн дуудах асуудал байв. Харилцан шидэлцсэн бичгээс харвал Ерөнхийлөгч Х.Баттулга бүрэн эрхийнхээ хүрээнд Элчин сайд нарыг эргүүлэн татаж болохоор харагдаж буй. Үндсэн хуулийн заалтыг Засгийн газрын тухай хуулиар явцууруулж болохгүйг З.Энхболд УИХ-ын Тамгын газрын ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмонд явуулсан албан бичигтээ дурдсан байдаг. Гэхдээ төрийн хоёр институцын гал тогоог барьж буй эрхмүүдийн хоорондоо шидэлцсэн бичгээс З.Энхболд асуудалд тун хөнгөн хуумгай, улс төрийн амбицаар хандсан нь харагдана. Үүнийхээ хариуг ч чангахан авч, хэсэгтээ олны доог тохуу болоод авав.
“Ерөнхийлөгч НҮБ-ын чуулганд төсөв хөрөнгө хэмнэх үүднээс оролцоогүй. Мөн Давосын чуулга уулзалтад ч оролцохгүй гэдгээ мэдэгдсэн. Засгийн газар огцорсон үүрэг гүйцэтгэгч байдлаар байгаа энэ үед Монголдоо хийх ажил их байна” гэсэн нь ганц өдрийн дараа Ерөнхийлөгч Х.Баттулгын хийсэн мэдээллээс тэс хөндлөн буй юм.
Тэрээр “Ер нь НҮБ-тай Монгол Улс байнга хамтарч ажилладаг. Тэгэхээр энэ чуулганд заавал очих шаардлага байхгүй. Чуулган “Хүн төвтэй хөгжил” гэсэн сэдвийн хүрээн зохион байгуулагдаж, Сири, Хойд Солонгосын асуудлыг голчлон ярих юм. Монгол Улсыг төлөөлж Гадаад харилцааны сайдын үүрэг гүйцэтгэгч Ц.Мөнх-Оргил уг чуулганд оролцож байгаа. Бусад орнуудын хувьд ч тэр заавал төрийн тэргүүнээ оролцуулах чиг барихгүй байгаа.
Миний хувьд Монгол оронд өвөлжилт хүндрэх төлөвтэй байгаа тул үүнд гол анхаарлаа хандуулах хэрэгтэй байна. Шинэ Засгийн газар бүрдэх гэж байгаа тул Ерөнхийлөгчийн институцийн зүгээс анхаарал тавин ажиллаж байна. Тийм учраас заавал уг чуулганд оролцох шаардлагагүй гэж үзсэн. Ер нь бид гадаад айлчлалуудыг судлаж байж, улс эх оронд ирэх өгөөжийг нь харж байж явах эсэхээ шийдэж байх байр суурийг баримталж байгаа гэдгээг хэлмээр байна” гэсэн юм.
Үүрэг ажилдаа ороод хоёр сар гаруйхан болж буй З.Энхболд даргын том толгойлсон үйлдэлүүд хэдий нь Ерөнхийлөгчдөө хандах ард түмний дэмжлэг, их хүлээлтийг унагаад эхэллээ. Монгол Улс албан бусаар Дэд Ерөнхийлөгчтэй болсон юм шиг ойлголт гадаадад ч, дотоодод ч түгж гайхал төрүүлж байна.
Биелэх магадлал муутай энэ үлгэрээр нийгмийн сүлжээ болоод ард иргэд дэмий талцаад эхэлжээ. Ингэх л гэж Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 267 километр замын ажлыг урагшгүй удирдаж, овоолсон шороо болгосон гэхээр гол горойж, гомдол төрмөөр. Харин гадаад ертөнцөд бидний энэ тэнэглэлийг шоолж буй.
Нийтлэлч Д.Батбаяр
Нийт 2.4 их наяд рублийн хөрөнгө оруулалт шаардлагатай 148 иж бүрэн төсөл танилцуулсан чуулганы үеэр цухалзсан Тавантолгойн нүүрсийг 5 000 км зөөж зарах санаа ОХУ-ын төмөр замын мэргэжилтнүүдийн эгдүүг хөдөлгөжээ. “Коммерсантъ” сонинд арилжааны чансаа тодорхойлогч АКРА компаний захирал Максим Худалов “Находкынхон гомдмоор үнэлгээтэй хүний нүүрс хараад баярлахгүй л болов уу” хэмээн ярьжээ. Тэгээд ч манай Ерөнхийлөгч өөрөө болоод А.Гансүх нэр холбогддог зүүн чиглэлийн төмөр зам нь хаа ч байгаа юм, хэзээ ч юм?! Ирэх хэдэн жилд барьчихдаг юмаа гэхэд өөрийгөө яая гэж яваа оросууд биднийг бодоо гэж үү?!?
Өөрөөр хэлбэл энэ сарын 25-нд болох МАН-ын Бага хурлаас Ерөнхий сайдаа тодруулж, нэрийг нь Ерөнхийлөгчид өргөн мэдүүлсний дараа ээлжит бус чуулганыг зарлах эрх Ерөнхийлөгчид үүсэх учиртай аж. Хуулийн дагуу олонхи болсон нам Ерөнхий сайдаа тодруулах процесс үргэлжилж байхад Ерөнхийлөгч ээлжит бус чуулган хуралдуулах шахалт үзүүлэхийг оролдож, “мэдэн будилах” ямар шаардлага байв.
Ялангуяа УИХ-ын даргаар ажиллаж байсан З.Энхболд энэ процессыг нэвт шувт мэдэж л баймаар.
Барууны томоохон агентлагууд “Монгол Улсын Ерөнхийлөгчөөр тулааны урлагийн од сонгогдлоо” гэсэн гарчигтай мэдээ нийтэлж буй, ерөнхийдөө популист Ерөнхийлөгч гэсэн имижтэй буй энэ үед НҮБ-ын ассамблейд оролцох нь хувь улстөрч талаасаа ч, нэр хүндийн хувьд ч чухал баймаар.
Хоёр дахь жилээсээ харин Гадаад харилцааны сайдаа явуулчихад дотоодод ч, гадаадад ч гайхаад байх явдалгүй байв. ОХУ-д олон улсын хамтын нийгэмлэг болон барууны орнуудаас өгч буй шахалтыг эсэргүүцэж зарим орны төрийн тэргүүнүүд НҮБ-ын хуралд очоогүйн дотор манай улсын нэр цохиж яваа нь бүр ч ичгэвтэр хэрэг болчихов. Монголын ард түмний үндэсний эв нэгдлийн бэлэг тэмдэг болох ёстой хүн маань гадаад харилцааны ажлаа ингэж “мордохын хазгай” эхэлж байгаа нь харамсалтай хэрэг.
Ц.Элбэгдорж санаачлагатай нь дэндсэн “популист Ерөнхийлөгч” байсан нь үнэн. Гэхдээ түүний алхамууд ямагт буултаа тооцоолсон, ухаалаг, зарим талаар овжин ажил байдаг байлаа. Харин Ерөнхийлөгч Х.Баттулгын анхны алхамууд тун нь дэндсэн, буух эзэн, буцах хаяггүй хана мөргөсөн оролдлогууд байлаа.
АТГ-ын даргыг дуудаж ирэн сүржин гэгч нь эхэлсэн Оффшор данснаас мөнгөө татах 49 хоногийн өршөөл ердөө л хоосон сүржигнэл болоод дууссан. Сонгуулиар өөрийнх нь эсрэг илт ажилласан хоёр Элчин сайдыг татахыг хүссэн ч бас л газар авсангүй. Ингээд эрх мэдлийнхээ эхний 76 хоногт шинэ Ерөнхийлөгчийн хийсэн хамгийн хэрэгтэй, бодит ажлыг нэрлэ гэвэл “Хүнсний аюулгүй үндэсний чуулган” л үлдэх шив.
Үндэстний тойм №336
LATEST NEWS
зочин
nergui
nergui