Дармапада (3-р хэсэг)
Хүний сэтгэл дотор үнэнхүү олон янзын нисванисууд байдаг. Шөнийн хонхыг 108 удаа цохьдог нь нисванисын тоо юм аа гэж ярилцах нь бий ч, яаж тоолохоос хамаараад түүнээс ч олон байх боломжтой.
Бүү шуна
Хүний сэтгэл дотор үнэнхүү олон янзын нисванисууд байдаг. Шөнийн хонхыг 108 удаа цохьдог нь нисванисын тоо юм аа гэж ярилцах нь бий ч, яаж тоолохоос хамаараад түүнээс ч олон байх боломжтой. Тэр мэт тоогүй олон нисванисууд үргэлж биднийг шаналгаж, үйл хөдлөлийг маань будилуулах ярвигтай оршихуйнууд боловч, түүн дотроо “мунхаг”-тай ч эн зэрэгцэхүйц чухал этгээд болох “шунал” гээчийн тухай энэ удаад ярилцъя.
Шунал гэдэг бол, сэтгэл хүсэж дурласан зүйлдээ зууралдан наалдаж, бид бүхнийг түүнтэй барьцалдуулан хүлж орхидог зүйл. Жишээ болгож, Дармападад мөнгөнд хүлэгдсэн шуналыг дараах байдлаар илэрхийлжээ.
Өчүүхэн сэтгэлийн ханамж өгч
Үлэмжийн их зовлонд чирдэгийн учир
Алтан бороо оруулсан ч дур хүслийн
Амсахын хэрэггүйг ухаантнууд эгээрч
Диваажингийн цэнгэлд ч эс баясму
Дээдийн гэгээн Буддын шавь нар хүслээ
Дийлэн устгахуйдаа л цэнгэлийг эдэлмү (186)
Бас тансаг амьдралд хүлэгдсэн шуналыг ингэж дүрсэлсэн бий.
Төмөр олс модоор хийсэн чөдөр дөнгө
Төдийлөн бөх бус хэмээжээ ухаантнууд
Авгай хүүхэд алт эрдэнэст ухаангүй шүнтэх нь
Аядуу зөөлөн мэт авч, арилгахуйд үлэмжийн бэрх
Уруу төрөл рүү чангаан татдаг
Үнэхээрийн бат бөх садаа дөнгө мөнийн учир
Таслан хаяж тэдгээрийг ухаантнууд
Татгалздаг ажээ энэхүү хорвоогоос (345, 346)
Шунал гээчид нэг л хүлэгдэж орхивол, түүнээс мултрах нь тун ч хэцүү байдаг.
Тачаал хүсэлд ухаангүй татагдсан хүн
Торондоо эргэлдэх аалз лугаа
Самсарагийн эргүүлэгт эргэн буцан унаму
Сайх ухаантнууд түүнийг ч бас таслан
Эс шүнтэн юунд ч, зовлон бүхнийг орхиж
Энэ хорвоогоос татгалзан орхидог авай (347)
Шунан тачаадах хүн улам бүр л түүндээ хүлэгдэж орхино. Түүнийг, аалз өөрийн шүлсээр тор нэхээд, тэр торноосоо бууж чадахгүй гүйхтэй адилаар зүйрлэжээ. Харин ухаант хүмүүс аалзны торыг тасдан хаяж, өөрийн замаар урагшлан одно. Өөрөөр хэлбэл, ухаант хүн шунадаггүй. Тэгээд шунадаггүй тул бүхий л зовлонгоос чөлөөтэй.
Амжилтанд шунах, эрх мэдэлд шунах, гоо үзэсгэлэнд шунах, эд бүгдээрээ адилхан шунал бөгөөд, хүний шунал хүсэл гээчид хязгаар гэж байдаггүй.
Хүмүүс дуртайдаа албаар шуналын сэтгэлийг өөртөө төрүүлээд байдаггүй л дээ. Харин ч эсрэгээрээ тэр мэт шуналын сэтгэл төрөхгүй бол юутай амар байхсан гэж бодоцгоож явдаг. Гэсэн ч тэрийг мэдсээр байсан ч шуналаас зугтаж чадалгүй, нэг хүсэл нь биелтэл дараагийн хүсэл нь төрөн томорч, тасралтгүй шунан тарчлах нь хүмүүний бодит төрх гэлтэй.
Бас нэг ийм бадаг бий.
Би хүүтэй, хөрөнгөтэй билээ хэмээн
Бишгүй ихээр сэтгэл зовму мунхагууд
Өөрөө ч өөрийнх нь бус ахуйд
Өнөөх хүү ч хэнийх, хөрөнгө ч хэнийх билээ (62) .
“Надад хүү минь бий, охин минь бий” хэмээн хүүхэдтэй хүн бүхэн бодно. Гэтэл тэрхүү “хүү минь, охин минь” гэх үгс бол, БИ төвтэйгээр ертөнцийг харж байх үед хэрэглэгддэг үгс шүү дээ. Тэр хүүхэд миний өнцгөөс л “үр минь” гэж харагдах ч, бусдын нүдээр харвал “зөндөө олон хүүхдүүдийн дундах байдаг л нэг хүүхэд” төдий. Гэсэн ч “Энэ хүүхэд надаас урган төрж гарсан. Тиймээс энэ хүүхэд бол миний нэг хэсэг мөн” гэсэн бодол сэтгэлийн мухарт хэзээд орших тул, өөрийн хүүхэддээ онцгойлон санаа тавьцгаадаг. Энэ бол эхийн (эцгийн) сэтгэл гэдэг утгаараа байх л ёстой мэдээжийн зүйл тул түүнд буруу гэж юу байх вэ. Харин тэр эцэг эхийн хайр нь хэтийдэн давраад ирвэл тэр шунал болно. Өөрийн үзэмжид нийцүүлэн хүүхдийнхээ амьдрал, ажил мэргэжил, гэр бүлд нь хүртэл хушуу дүрэн байж улайран өөрийнхөөрөө байлгахыг шаардах. “Миний мэргэжлийг өвлөн ав”, “Ийм боловсрол эзэмшиж, ийм хүнтэй суу” гэлцэн тушаах. “Миний хүүхэд бол миний өмч” гэсэн бодлоос энэ мэт шунал ундран гарч, өөрийн үзэмж тааллаар хүүхдээ байлгахыг хүсэн тачаадаж буй нь энэ юм.
Бас нэг ийм бадаг бий.
Би хүүтэй, хөрөнгөтэй билээ хэмээн
Бишгүй ихээр сэтгэл зовму мунхагууд
Өөрөө ч өөрийнх нь бус ахуйд
Өнөөх хүү ч хэнийх, хөрөнгө ч хэнийх билээ (62) .
“Надад хүү минь бий, охин минь бий” хэмээн хүүхэдтэй хүн бүхэн бодно. Гэтэл тэрхүү “хүү минь, охин минь” гэх үгс бол, БИ төвтэйгээр ертөнцийг харж байх үед хэрэглэгддэг үгс шүү дээ. Тэр хүүхэд миний өнцгөөс л “үр минь” гэж харагдах ч, бусдын нүдээр харвал “зөндөө олон хүүхдүүдийн дундах байдаг л нэг хүүхэд” төдий. Гэсэн ч “Энэ хүүхэд надаас урган төрж гарсан. Тиймээс энэ хүүхэд бол миний нэг хэсэг мөн” гэсэн бодол сэтгэлийн мухарт хэзээд орших тул, өөрийн хүүхэддээ онцгойлон санаа тавьцгаадаг. Энэ бол эхийн (эцгийн) сэтгэл гэдэг утгаараа байх л ёстой мэдээжийн зүйл тул түүнд буруу гэж юу байх вэ. Харин тэр эцэг эхийн хайр нь хэтийдэн давраад ирвэл тэр шунал болно. Өөрийн үзэмжид нийцүүлэн хүүхдийнхээ амьдрал, ажил мэргэжил, гэр бүлд нь хүртэл хушуу дүрэн байж улайран өөрийнхөөрөө байлгахыг шаардах. “Миний мэргэжлийг өвлөн ав”, “Ийм боловсрол эзэмшиж, ийм хүнтэй суу” гэлцэн тушаах. “Миний хүүхэд бол миний өмч” гэсэн бодлоос энэ мэт шунал ундран гарч, өөрийн үзэмж тааллаар хүүхдээ байлгахыг хүсэн тачаадаж буй нь энэ юм.
Гэтэл бодит байдал дээр хүүхэд ч гэсэн нэгэн тусгаар бие даасан хүн учир, хэзээд эцэг эхийнхээ хүссэнээр хөдөлж үйлдэх учир үгүй нь тодорхой. Тэндээс бодит байдал хийгээд өөрийн хүлээлт горьдлого хоёр зөрөлдөж ирэхэд “Ямар хэцүү юм бэ, хүүхэд минь зовоогоод байна” гэлцэн шаналж гасалцгаана. “Яагаад үгэнд ордоггүй юм?” гэлцэн ууранд сэтгэлээ автуулна. Шунал томрохын хэрээр ийнхүү нисванисын гинжин хэлхээ цувна. Гэтэл “Хүүхэд бол хүүхэд, эцэг эх бол эцэг эх. Бүгд тус тусдаа” гэх бодит нөхцөл байдлыг байгаагаар нь ойлгож зөвшөөрсөн бол энэ мэт нисванис анхнаасаа төрөхгүй л байсан. “Заяасан үрээ нандигнан өсгөөд өгвөл, түүнээс цааш тухайн хүний л амьдрал мэдэх хэрэг” гэж бодож чадсан бол илүү дутуу муу сэтгэлд хямран зовохгүй л байсан.
Хүүхэд болон эд хөрөнгөөр тогтохгүй, үнэндээ бол ерөөс би өөрөө ч бас өөрийнхөө эзэмшил биш юм. Тиймдээ ч “ингэе, тэгье” гэж зөндөө бодлоо гээд, тэр болгонд бие тань хүссэнээр хөдлөөд байдаггүй шүү дээ. Толгой дотроо төсөөллийн төгс “БИ”-г зохион дүрсэллээ гээд бодит ертөнцийн жинхэнэ өөрөөсөө улам л төсөөрөн холдож орхино. Энэ хорвоод “Яг энэ л гарцаа байхгүй минийх. Яг энэ л хэзээд миний бодол хүслийн дагуу байдаг” гэж ам бардам хэлэх нэгээхэн ч зүйл байхгүй билээ.
“БИ” хаана ч байхгүй
Тэгвэл энэ бүхний суурь асуудал буюу, ер нь яагаад шунал үүсдэг тухай эргэцүүлж харъя.
“БИ” хаана ч байхгүй
Тэгвэл энэ бүхний суурь асуудал буюу, ер нь яагаад шунал үүсдэг тухай эргэцүүлж харъя.
2-р хэсэгт “мунхаг” гээч зүйл “энэ хорвоогийн бүх юмс хувиран өөрчлөгддөг” гэх мөнх бусын үнэнийг ухаардаггүй тухай тайлбарлан өгүүлсэн. Үнэндээ үүн дээр нэмэгдээд мунхагийн бас нэгэн эх шалтгаан болсон хүний суурь тэнэглэл бий. Тэр бол БИ буюу өөрийнхөө талаарх ташаа ойлголт юм.
Бид бүхэн ердийн үед өөрийн эрх ашгийн төлөө, өөрийн нэр төрийн төлөө, өөрийн аз жаргалын төлөө гэлцэн, юм бүхний төвд өөрийгөө тавьж, өөрийнхөө үзэмжид нийцүүлсэн өнцгөөс аливааг тунгааж явдаг. Тэгтэл Будда, угаас БИ энэ тэр гэж хаана ч байхгүй бөгөөд, байдаг ч үгүй БИ төвтэйгээр ертөнцийг харах нь тэнэглэлийн туйл хэмээн сургажээ.
Бид бүхэн юун түрүүн БИ гэх зүйлийг ертөнцийн төв болгон төсөөлж, тэр төвийг тойрон хүрээлэх хэсгийг өөрийн эзэмшлийн нутаг дэвсгэр хэмээн, яг л нарны аймгийн систем аятай хардаг. Тэгээд түүнийхээ хамгийн гадна талын хэсэгт орчлон хорвоо буюу ердийн нийгмийг байрлуулан тавина. Өөрийгөө энэхүү төсөөллийн ертөнцийнхөө эзэн нь гэж бодох учир, өөрт байхгүй зүйл хэрэв гарвал түүнийг өөрийн болгож, санаан зоргоороо эзэмшлийн нутаг дэвсгэрээ тэлэхийг санаархана. Шунал гэж чухам үүнийг л хэлээд байгаа хэрэг.
Өөрөөр хэлбэл, шунал гэдэг бол энэхүү “БИ төвт ертөнцийн төсөөлөл”-өөс үүсдэг учиртай. Би төвтэй ертөнцөд амьдарч байгаа л бол хэзээ ч хүсэл шунал арилахгүй, дуусах ч үгүй.
Гэвч, энд гарч буй гол дүр болох БИ гээчийг “бодитоор оршин байдаггүй хийсвэр ухагдахуун” болохыг таньж, түүний үнэмлэхүй оршихуйг үгүйсгэж чадвал ойр хавийн эзэмшил газар ч аандаа замхран арилна. БИ гэдэг нь мөн чанаргүй хийсвэр оршихуй юм болохоор, мэдээж хэрэг түүнийг тойрон хүрээлэх ертөнц ч бас хийсвэр зүйл болж таарах тул, шунал ч мөн түүнийг дагаад замхран арилах учиртай.
Үүнийг “Номууд бүхэн би үгүй” гэх үгээр илэрхийлдэг. Дармападад дараах байдлаар өгүүлсэн буй.
Номууд бүхэн би үгүй болохыг
Нэг мөр сайтар эгээрэх аваас
Элдэв зовлонгоос хагацах болно оо хүмүүс
Энэ л ариусахын зам мөр болой (279)
Энэ хорвоогийн огт юу ч минийх биш болохыг ухаарч, БИ-гийн явцуу санаархлаас эгнэгт чөлөөлөгдсөн тэр цагт шуналаас ч бас мултарч, сая зовлон үгүй амгалан төлвийг мэдрэх болно оо, хэмээн сургажээ.
Номууд бүхэн би үгүй болохыг
Нэг мөр сайтар эгээрэх аваас
Элдэв зовлонгоос хагацах болно оо хүмүүс
Энэ л ариусахын зам мөр болой (279)
Энэ хорвоогийн огт юу ч минийх биш болохыг ухаарч, БИ-гийн явцуу санаархлаас эгнэгт чөлөөлөгдсөн тэр цагт шуналаас ч бас мултарч, сая зовлон үгүй амгалан төлвийг мэдрэх болно оо, хэмээн сургажээ.
Өмнөх хэсэгт “Хуран үүдсэн бүхэн мөнх бус” хэмээх мөнх бусын үнэнийг тайлбарласан. Тэгвэл энэ удаад “Хорвоогийн хаана ч БИ гэх абсолют оршихуй байхгүй” гэсэн утга бүхий “би үгүй” гэх үг шинээр гарч ирж байна. Энэ хоёр томьёолол бол ертөнцийг үнэн зөвөөр харахын төлөөх гол луужин юм.
Энэ хоёр үнэнийг ойндоо тогтоож аваад алив бүхнийг тунгаан бодсоноор, бид бүхэн мунхагийн хүлээсийг тасар татан мултарч, хорвоогийн төрхийг яг л байгаа чигээр нь зөв харж чадахуйц болж ирнэ. Тэгснээр ядаж л ертөнцийг үзэх ташаа үзлээс төрөх элдэв зовлонгуудаас ангижрах нигуртай.
“Хуран үүдсэн бүхэн мөнх бус” болон “Номууд бүхэн би үгүй” гэх үгс хоорондоо зарим талаар төстэй ч юм шиг санагдаж мэдэх авч, нэгэн зарчмын ялгаа тэнд бий. Тэр талаар энд тайлбарлаад орхиё. “Хуран үүдсэн бүхэн мөнх бус” гэдэг бол, энэ хорвоо дээр үйлийн үрээр үүсэж бий болсон юм бүхэн мөнх бус гэсэн утгатай. Тэгтлээ ойлгоход түвэгтэй биш байгаа биз? Тэгвэл “Номууд бүхэн би үгүй” гэдэг нь, ямар ч ном дотор би байхгүй гэж буй хэрэг боловч, ном гэдэг нь ингэхэд юу вэ? Хуран үүдсэн болон ном хоёр юугаараа ялгаатай юм бол?
“Хуран үүдсэн” гэдэг бол, шалтгаан хийгээд үр дагаварын холбоо гэх үйлийн үрийн нөлөөгөөр энэ хорвоод үүсч төрсөн бүхий л зүйлсийг хэлж буй юм. Харин түүнтэй харьцуулахад “ном” гэдэг нь бүр илүү өргөн хүрээг хамарсан ухагдахуун бөгөөд, “шалтгаан хийгээд үр дагаварын холбоо гэх үйлийн үрийн нөлөөгөөр энэ хорвоод үүсч төрсөн бүхий л зүйлс дээр нэмээд, мөнхүү үйлийн үрийн хуулиас ангижирч үүрдийн үл хувирах төлөвт орсон зүйлс”-ийг ч бас хамруулан заах нэршил юм. “Үүрдийн үл хувирах зүйлс” гээд хэлэхээр ёстой нөгөө үнэмлэхүй бурхан, бүтээгч эзэн маягийн юмс төсөөлөлд бууж мэдэх ч, үнэндээ бол тийм бус. Шагжамүнийн буддизм тэр мэт оршихуйг огтоос хүлээн зөвшөөрдөггүй болохыг өмнө ч давтан өгүүлсэн.
Энд хэлж буй нь зовлонг арилган сансрын хүрдний эргүүлгээс мултарч, цаг хугацаа үгүй төлөвт ороод үнэмлэхүй амар амгаланг олсон төлөв, өөрөөр хэлбэл нирваан дүрийг хэлж буй. Тэр бол үйлийн үрийн нөлөөнөөс ангид тул, үйлийн үрээс ангижирч үүрдийн үл хувирах төлөвт буй зүйл юм.
Үүрд үл хувирах төлөв гэдэг бол хуран үүдсэний эсрэг учир “эс хуран үүдсэн” гэсэн үг. Тиймээс ном гэх нэршил нь хуран үүдсэн болон эс хуран үүдсэн хоёуланг нь агуулна. Нэг ёсондоо зөвхөн хуран үүдсэнээс хамаагүй өргөн хүрээг хамардаг учиртай. Тэгтэл тэрхүү номын хувьд ч “Номууд бүхэн би үгүй” гэж хэлж байгаа нь, “хуран үүдсэн болон эс хуран үүдсэн бүхэн дотор би байхгүй” гэсэн утгатай болж бууна.
Тэгэхээр дээрхийг эмхэтгээд хэлбэл, “Хуран үүдсэн бүхэн мөнх бус” гэдэг бол, “үйлийн үрийн хуулиар үүсч төрсөн бүхэн мөнх бус” гэж хэлж байна. Тэгвэл эс хуран үүдсэн бүхэн яах вэ? Тэр бол цаг хугацааг давсан үүрдийн үл хувирах төлөв учир мөнх бус биш. Тиймээс “Номууд бүхэн мөнх бус” гэж хэлэхгүй. Номууд дотор мөнх зүйл ч агуулагдаж байна шүү дээ. Харин “Номууд бүхэн би үгүй” гэж хэлбэл асуудалгүй. Хуран үүдсэн дотор ч, эс хуран үүдсэн дотор ч, хаана ч “би” гэх үнэмлэхүй оршихуй гэж байхгүй болохоор тэр. Тэгэхээр “Мөнх бус” болон “Би үгүй” гэх үгс нь энэ мэт учир жанцан дээр томьёологдсон учиртай үгс юм.
Дармападаас хальсан бага зэрэг ярвигтай яриа хэдий боловч, буддизм гэдэг шашин бол энэ мэт маш нарийн учир жанцантай систем бүхий номлол (онол) болохыг эндээс олж анзаарах болов уу гэж найдна. Энэ нь ертөнцийг үйлийн үрийн хуулийн дагуу харах Буддагийн үндсэн чиг хандлагаас улбаатай бөгөөд, шинжлэх ухаантай ч тохирдог онцлог шинж билээ.
Би гэж юу вэ?
Би үгүйн тухай яриандаа буцаж оръё. Энэ хорвоогийн хаана ч би гэх үнэмлэхүй оршихуй үгүй гэж хэлж буй хойно, нэг талаар тууштайгаар өөрийгөө үгүйсгэсэн үзэл гэж хэлж болно. Жишээ нь, өрнө дахинд “Би сэтгэж байна, тиймээс би оршиж байна” гэх зэргээр хэлж, өрнийн хүмүүс илэрхий мэдээжийн явдал мэтээр БИ-гийн эрэл хайгуулыг тасралтгүй өрнүүлж ирсэн. Харин Буддагийн үзэл тэднээс чанх эсрэг зүйл байв.
Би гэж юу вэ?
Би үгүйн тухай яриандаа буцаж оръё. Энэ хорвоогийн хаана ч би гэх үнэмлэхүй оршихуй үгүй гэж хэлж буй хойно, нэг талаар тууштайгаар өөрийгөө үгүйсгэсэн үзэл гэж хэлж болно. Жишээ нь, өрнө дахинд “Би сэтгэж байна, тиймээс би оршиж байна” гэх зэргээр хэлж, өрнийн хүмүүс илэрхий мэдээжийн явдал мэтээр БИ-гийн эрэл хайгуулыг тасралтгүй өрнүүлж ирсэн. Харин Буддагийн үзэл тэднээс чанх эсрэг зүйл байв.
Гэвч тийм тууштай өөрийгөө үгүйсгэх үзэл дээр суурилснаар, хүмүүс сая хорвоогийн алив үзэгдлийг жинхэнэ хөндлөнгийн нүдээр, объективээр шинжих боломжтой гэж тунгаах Буддагийн үзэл санаанд ер бусын итгүүлэх чадвар бий. “Номууд бүхэн би үгүй” хэмээх үзлийг баримтлах юм бол, энэ хорвоод “Энэ л би юм” гээд хэлчих барин тавин хөдлөшгүй туйлын БИ гэж хаана ч үгүй. Тийм зүйлийг анхнаас нь гаргаж тавилгүй, бүхий л юмсыг “учир шалтгаан хийгээд үр дагаварын холбоон дээр оршин тогтнох харьцангуй шинжтэй оршихуйнууд” гэж харснаар, сая бид бүхэн жинхэнэ ертөнцийн үнэн төрхийг олж харж чадна, гэх нь Буддагийн сургаал юм.
Гэвч, хэдий тэгж хэллээ гээд бодит байдал дээр “би энд ингээд амьдарч байгаа л хойно, яалт ч үгүй би гээч бодит оршихуй байна даа?” гэх эргэлзээ гарцаагүй үлдэх вий. “Яаж ч бодсон байгаа л юм шиг санагдах атал, буддизмд байхгүй ээ гэж няцаагдах” энэхүү зовиуртай нөхцөл байдлыг бид бүхэн хэрхэн төсөөлөн ойлгох ёстой юм бол? Энэ тухай Дармападад ингэж өгүүлсэн бий.
Сайтар харцгаа энэ будмал биеийг
Сараалсан яснаас бүрдэж шарх сорви бүрхсэн
Мөрөөсөл шуналд автаж мохон гундах энэ биед
Мөнх тогтвортой юу ч үгүй (147)
Маш хатуу ширүүн үгээр ноцтой илэрхийлсэн энэ мөрөнд Будда хүн гэх оршихуйг хэрхэн тунгааж байсныг дүрслэн үзүүлжээ. Өөрөөр хэлбэл, “янз бүрийн юмс цуглаж нэгдсэн төдий”, хэдэн элементүүдийн нэгдэл хэмээн тунгаасан байна.
Сайтар харцгаа энэ будмал биеийг
Сараалсан яснаас бүрдэж шарх сорви бүрхсэн
Мөрөөсөл шуналд автаж мохон гундах энэ биед
Мөнх тогтвортой юу ч үгүй (147)
Маш хатуу ширүүн үгээр ноцтой илэрхийлсэн энэ мөрөнд Будда хүн гэх оршихуйг хэрхэн тунгааж байсныг дүрслэн үзүүлжээ. Өөрөөр хэлбэл, “янз бүрийн юмс цуглаж нэгдсэн төдий”, хэдэн элементүүдийн нэгдэл хэмээн тунгаасан байна.
Үүнийг морин тэргээр зүйрлүүлэн тайлбарлаж болно. Модоор хийсэн морин тэрэг гээч зүйл “өнхөрч хөдлөөд ачаа зөөдөг” гэх өөрийн бие даасан функц бүхий абсолют оршихуй мэт байдлаар тэнд байж байна. Гэтэл сайн ажвал тэр нь ердөө л нэг хэдэн тооны бүрдэл хэсгүүдийн нэгдэл төдий болох нь харагдана. Дугуй, арал, тавцан зэрэг тус тусдаа хэсгүүдийг нийлүүлж холбосон хийсвэр оршихуйд л “морин тэрэг” гээд нэр оноосноос хэтрэхгүй. Хэрвээ тэр бүрдэл хэсгүүдийг нь салгаад задлаад тавьчихвал, тэнд нэгэнт “морин тэрэг” гээч юм оршин байхаа больж, өнхөрч хөдлөөд ачаа зөөдөг гэх функц нь ч оргүй арилна. Бид бүхэн ч бас үүнтэй адилаар махан биеийг бүрдүүлэх төрөл бүрийн элементүүд болон, оюун санааг хэлбэржүүлэх сэтгэлийн олон элементүүд цугласнаар “БИ” хэмээх хийсвэр оршихуйг бий болгосон төдий бөгөөд, тэдгээр элементүүдийг салгаад задалчихвал БИ гэх оршихуй ч бас тэр дороо устан арилж, БИ-г тойрон хүрээлэх ертөнц ч замхран алга болно. Энэ л БИ гээчийн үнэн төрх юм, хэмээн Будда айлджээ.
Энэ хураангуйд дахин дахин “Шагжамүний Буддизм бол өөрөө өөрийгөө өөрчлөхийг номлодог шашин” хэмээн гарч байгаа ч, үүн дээр хэлж буй өөрөө буюу БИ гэдэг нь хэрхэвч абсолют БИ-г хэлсэн учиртай бус, ердөө л төрөл бүрийн элементүүдийн угсарсан нэгдэл дээр бий болсон “Өөрийгөө анзаарах функц”, “ухамсрын функц”-ийг хэлж буй учиртай. Тэр бол саяын морин тэргээр хэлбэл “өнхөрч хөдлөөд ачаа зөөдөг” тэр функцэрхүү зүйл юм. Морин тэргийн эд ангиуд тус бүртээ салангид байх төлөвтөө ямар ч функциональ шинжгүй байсан атал, тэдгээр нь эвтэйхэн шиг угсрагдаад “морин тэрэг” гэгдэх нэгэн онцгой төлөвт орсон даруйд тэндээс “өнхөрч хөдлөөд ачаа зөөдөг” функц (чадвар) төрөн гарна. Энэ функц бол анхнаасаа хаана ч байгаагүй байтал, эд ангиуд нийлж холбогдсоны үр дүнд хар аяндаа л өөрөө гараад ирсэн. Тэгээд тэр морин тэргийг задлаад эд анги болгоод тавьчвал мөн л хар аяндаа устан алга болно. “БИ” гэх оршихуй ч бас үүнтэй адил бөгөөд, элементүүд цуглаж холбогдсоноор төрөн гардаг бас нэг төрлийн дайвар функц төдий л зүйл юм. Гэхдээ морин тэргийнхээс ялгаатайгаар, тэр функц дотор “хүсэл зорилго” гээч юм агуулагдах учир, өөрөө өөрийгөө удирдан залах чадвар түүнд бий. Чухам тийм ч учраас Буддагийн сургаалыг баримтлан “Хуран үүдсэн бүхэн зовлон” хэмээх энэ ертөнцөөс мултран гарч нирваан дүрийг олохоор замнах ч боломжтой билээ.
Будда сансрын хүрдний үзэлд итгэдэг байсан боловч, тэрхүү сансрын хүрд гээч нь ямар нэгэн “хөтөлбөргүй абсолют БИ” гээч юм байгаад, тэр нь үүрд амь орон төрж үхээд эргэлдээд байдаг гэсэн төсөөлөл хэрхэвч биш байв. “Үүрд мөнхийн сүнс” мэтийн зүйлийг тэрээр огт хүлээн зөвшөөрөөгүй. Бүхий л юмс эцсийн эцэст элементүүдийн л нэгдэл. Бие махбод ч, оюун санаа ч, тус бүрийн бүрдэл элементүүд нэгэн төрлийн ярвигтай систем мэт нэгдлийг үүсгэж, тэр нь хүн тус бүрийн бодгалийг хэлбэржүүлнэ. Нас гүйцэж үхэх цагт бүрдэл элементүүд нь салан задрах боловч, тус бүртээ дараагийн нэгдлүүдийн бүрдэл хэсэг болон ашиглагдаж, өөр аминд (буюу функц) шилжин өвлөгдөж, тэгснээрээ эргэн төрөлтийг хэлбэржүүлдэг, гэсэн механизмаар хөврөнө.
Мэдээж хэрэг, өнөөгийн нийгэмд дээрх сансрын хүрдний үзэл санааг тэр чигээр нь хүлээн авах нь учир дутагдалтай л байх. Гэвч үүний “Бүхий л амьд амьтад элементүүдийн нэгдэл хэлбэрээр оршин байдаг” хэмээх санаанд маш том утга агуулагдана.
Би гэх оршихуй нь тоогүй олон элементүүдийн нэгдэл бөгөөд, миний хүүхэд ч бас элементүүдийн нэгдэл гээд төсөөлөөд үзнэ үү. Хорвоо ертөнц үйлийн үрийн хуулиар харилцан биесдээ нөлөөлж байдаг тул, миний бүрдэл элементүүд болон хүүхдийн маань бүрдэл элементүүд хоорондоо харилцан нягт холбогдож буй. Аль хэсэг нь алинтай нь хэрхэн яаж холбогдож байгаа зэрэг нарийн ширийнийг хэлж мэдэхгүй ч, ямартай ч би гэх оршихуй хүүхдийн маань оршихуйд нөлөөлж, хүүхэд ч бас эргээд миний оршихуйд нөлөөлж байгаа. Үүн дээр санаатайгаар нөлөөлье гэж нөлөөлөөгүй байлаа ч, хар аяндаа л харилцан нөлөөнд орно. Би болон миний хүүхэд тус тусдаа бие даасан амь хэдий боловч, харилцан биестээ нөлөөлдөг “нийлээд нэг амь” мэт оршихуй ч бас мөн юм. Энэ бол заавал эх хүүхэд гэх холбоогоор хязгаарлагдах ч яриа биш, бүхий л амиудын хооронд оршин биелж байдаг холбоо.
Яагаад ингэж тунгаах нь чухал вэ гэвэл, тэндээс “хүн нас барах” гэж чухам юу болохыг бид бүхэнд тов тодорхой хэлж өгч буй болохоор тэр. Хэрэв бид бүхэн “үүрд мөнхийн сүнс” мэтийн зүйлд итгэдэг байвал, жишээ нь хүүхэд нь нас барсан эх (эцэг) “хүүхдийн минь сүнс одоо хаана яваа бол?” хэмээн элдвээр бодлоо чилээн шанална. “Бурхны оронд жаргаж байгаа болов уу, эсвэл өөр хаа нэгтээ дахин төрсөн юм болов уу? Аягүй бол хэцүү газар зовж яваа юм биш байгаа?” гэлцэн элдвийн зүйл толгойд эргэлдэх ч, тэглээ гээд дүгнэлтэнд хүрэх ч юмгүй хий дэмий л мунгинаж, сэтгэлийнхээ мухрын мухарт “Гэхдээ л нэгэнт үхээд өгсөн хүн тэр чигтээ буцаж ирэх биш дээ. Хүү минь одоо нэгэнт үгүй болсон” хэмээн хүчгүйдлийн хөндүүр цөхрөл тээсээр цааш амьдрана. Магад олон хүний хувьд үхэгсдийн хойноос ийм л бодол тээж хоцордог.
Харин Буддагийн сургаалыг дагавал, үүнээс тэс өөр бодлоор үхэгсдийг тунгаан харна. Хүнийг элементүүдийн нэгдэл гэж харвал, хүн үхэхэд түүний нэгдэл уусан замхран алга болно. Сансрын хүрдний инерги болоод үргэлжилдэг нь үнэн байлаа ч, үгүйдээ л бодит оршихуй байдлаар тэр хүн нэгэнт энэ ертөнцөд байхгүй болсон учиртай. Гэсэн ч, тэр хүн оршин байсны утга учир үгүй болох уу гэвэл үгүй. Яагаад гэвэл, тэр хүн амьд сэрүүн явахдаа эргэн тойрныхоо тоогүй олон хүнд нөлөөлсөн нөлөө тэр чигээрээ тэдгээр хүмүүсийн нэгдэл элементүүдэд үлдэж хоцорсон болохоор тэр юм.
Хүүхэд нь амьд байхдаа түүнийг өхөөрдөж энхрийлж хайрлан тэвэрч байсан эх, үрийнхээ нөлөөгөөр өөрөө ч бас өөрчлөгдөнө. Хүүхдийн оршихуй эхийн төрх байдлыг өөрчилж, хүүхэд байхгүй байсан бол энэ энэ нь ийм байх учиртай байсан эхийн төрх байдал нь хүүхэдтэй болсноор тэрнээс өөр байдалтай болон өөрчлөгдөнө.
Тэр өөрчлөлтийг өөрөө анзаарахгүй байж магадгүй л байх. Яагаад гэвэл, тэр бол эх хэмээх нэгдлийг бүрдүүлэх бүхий л элементүүд дотор үл тодорхойлогдох хэлбэрээр агуулагдах учраас тэр. Тэгээд тэр өөрчлөлт хэдий түүний хойно хүүхэд нь ямар нэг шалтгаанаар үгүй боллоо ч гэсэн хэрхэвч арилах явдалгүйгээр эхийн дотор оршин үргэлжлэх болно. Эх өөрөө анзаарч мэдээгүй байсан ч хамаагүй, хүүхдийнхээ оршихуйг өөрийн дотроо тээн цааш амьдрана.
Хүүхдээ алдсан эх нандин оршихуй нь үгүй болохын уй гашуугаар сэтгэлээ зурж, үгүй болсон үрээ хаа нэгтээ тэр л дүрээрээ амьдарч яваа юм биш байгаа хэмээн горьдож, үхлийн хойдох өрнөлийг элдвээр төсөөлөн бодно. Тэр бол эх хүний сэтгэл гэдэг талаасаа аргагүй явдал биз. Гэвч тэр мэт ердийн бус увдислаг гэмээр ертөнцийн тухай төсөөлөх шаардлагагүйгээр, эхийн оршихуй дотор хүүхэд үргэлжлэн амьдарсаар л бий. Хүүхдээ алдсан хүн бусдын амь насны үнэ цэнийг гүнзгий мэдэрч, өөртэйгээ зовлон нэгтнүүдийн сэтгэлийг ойлгож, бусдад энэрэнгүй зөөлөн болсон бол, тэр нь үгүй болсон үрийнх нь оршихуй түүнийг тийм болгож буй явдал бөгөөд, эх үр хоёр хамтдаа амьдарсаар буйн илрэл юм.
Ийм өнцгөөр бодон тунгаах нь Буддагийн сургаалаас хар аяндаа л төрөн гарах тун ч илэрхий дүгнэлт гэхэд болно. Хүчээр мушгин зүтгүүлсэн ч биш, хүн гэдэг төрөл бүрийн элементүүдийн нэгдэл гэдгийг л ойлгон төсөөлж чадах юм бол, ийм дүгнэлтэнд хүрэхээс өөр замгүй. Буддагийн сургаалаас мөрдөн гарах “Үхсэн хүн одоо ч амьдарч яваа” гэх үгний чухам утга энд бий.
Энэ бол алив оршихуйн өөрт нь бус, харин түүнийг хүлээн авах бид бүхний сэтгэлд л жинхэнэ үнэн бий хэмээх үзэл санаа учир, өөр үгээр хэлбэл үхсэн хүнээс үлдэх цогцос яс чандар мэтэд төдийлөн онцгой утга учир үгүй гэхэд болно.
Сүүлийн хэсэгтээ дэлгэрүүлж өгүүлэх боловч, Будда жанч халахын өмнө “Би үхсэний хойно, та нар өөрсдийнхөө хичээл зүтгэл болон миний үлдээсэн сургаал үгийг л эрхэмлэн даяанчлалдаа шамдаарай” хэмээн захиж, бусад юмсыг ёстой л юман чинээ дурдаагүй гэдэг. Тэрхүү багшийнхаа сургаалыг сахиж, шавь нар нь Буддагийн цогцос руу нүдээ ч ширвэлгүй орхижээ.
Өнөө цагт ч бас Шагжамүний буддизмд ойр Дээд хөлгөний буддизмтай Тайланд болон Шри-Ланка газруудад хуврагууд оршуулга ёслолд тэр болгон шууд оролцоод байдаггүй. Монголд бол янз бүрийн ном уншуулан хойд насыг нь засч, алтан хайрцаг нээх зэргээр бараг л хууль мэт буяны ажилд лам нар оролцдог боловч, энэ бол буддизм гэх нь байтугай эсрэгээрээ нууц далдын дээд хүчинд итгэх үзэл юм.
Будда махан биед сохор зоосны ч үнэ цэнэ өгөөгүй болохыг тод илэрхийлэх дараах үг Дармападад бий.
Ясаар барьж цус махаар гагнасан
Хот болой энэ бие
Өтлөх үхэхийн зууртаа тэрбээр
Өшөө хорсол, бардам занг агуулмой (150)
Хүний махан бие бол яс цус махнаас бүтэх хот бөгөөд, түүн дотор мунхаг бодлууд хуримтлагдан овоорсон буй. Цочирдмоор илэрхийлэл боловч, хүний мөн чанарыг хурцаар дүрсэлжээ.
Бурхны чандрын нууц
Тэгтэл Буддагийн энэхүү сургаалтай зөрчилдөх мэт, дэлхийг бүрэн тойруулж харвал “Бурхны чандар” гэгдэх Буддагийн яс шүдийг булж нандигнасан сүмүүд хаа сайгүй оршиж, олон түмэн түүнд сунаж мөргөсөөр байна. Монголд ч бас үе үе бурхан багшийн шүд олдлоо гэлцэн шуугилдах нь бий. Энэ бүгд чухам ямар учиртай юм бол? Үүнийг тайлбарлах дараах домог яриа байдаг.
Ясаар барьж цус махаар гагнасан
Хот болой энэ бие
Өтлөх үхэхийн зууртаа тэрбээр
Өшөө хорсол, бардам занг агуулмой (150)
Хүний махан бие бол яс цус махнаас бүтэх хот бөгөөд, түүн дотор мунхаг бодлууд хуримтлагдан овоорсон буй. Цочирдмоор илэрхийлэл боловч, хүний мөн чанарыг хурцаар дүрсэлжээ.
Бурхны чандрын нууц
Тэгтэл Буддагийн энэхүү сургаалтай зөрчилдөх мэт, дэлхийг бүрэн тойруулж харвал “Бурхны чандар” гэгдэх Буддагийн яс шүдийг булж нандигнасан сүмүүд хаа сайгүй оршиж, олон түмэн түүнд сунаж мөргөсөөр байна. Монголд ч бас үе үе бурхан багшийн шүд олдлоо гэлцэн шуугилдах нь бий. Энэ бүгд чухам ямар учиртай юм бол? Үүнийг тайлбарлах дараах домог яриа байдаг.
Өмнө өгүүлсэнчлэн, Буддагийн шавь нар түүний цогцост ямар ч шунал хоргодол байсангүй. Гэтэл ердийн сүсэгтнүүд болох хар хүмүүс хорвоогийн жир үнэлэмжээр аливааг тунгаах тул, бурхны чандрыг туйлаас эрхэм эрдэнэ мэт дээдлэн хүсч гэнэ. Ингээд галд чандарлагдсан Буддагийн цогцос Энэтхэгийн дөрвөн зүг найман зовхист таран байршиж, газар бүртээ дурсгалын сүм хийд баригджээ. Түүнээс 100 – 200 жилийн хойно гарч ирсэн Ашока хэмээх буддын гүн сүсэгт их хаан тэдгээр таран салсан бурхны чандрыг дахин цуглуулж нэг газар бөөгнүүлээд, түүнийгээ 84,000 хэсэгт хуваасан гэдэг. Хуваасан хэсгүүдээ Энэтхэгийн 84,000 газарт хүргэж, тус бүртээ буддын сүм баригдав. Тэндээс “Буддын шашны ертөнцөд 84,000 сүм байдаг” гэх домог яриа таран түгсний үр дүнд, буддын шашинтай ямар ч оронд заавал бурхны чандрыг хадгалах сүмүүд олноор баригдах болжээ.
Сонирхолтой нь гэвэл, өнөө цагт дэлхийн газар бүр байх тэдгээр сүм хийдүүдийн нандигнан дээдлэх чандар гэдэг нь үнэхээр Буддагийн чандар биш байдаг. Ихэнх тохиолдолд шүр сувд болор талст ч юм уу, эсвэл судрын баримтаг гэх мэт орлуулга зүйлс байх нь олонтаа.
Тэгтэл 1889 онд Английн архилогийн судалгааны баг Буддагийн төрсөн газар болох Лүмбинигийн ойролцоо малтлага хийж байтал дотроо чандартай ваар олдож гэнэ. Тэгтэл ваарны гадна талд нь эртний үсгээр “Буддагийн чандар” гэсэн бичиг байна гэнэ. Тэрхүү бичиг болон нандигнан хадгалагдсан байдлаас нь хараад, тэр ваарыг Ашока хааны сүсэглэж байсан чандрын нэг нь хэмээн таамаглаж, тухайн үедээ машид шуугиан дагуулж Тайландад хүргэгдсэн гэдэг. Түүнийг хүлээн авсан Тайландын хаан Чулалонгкорн ийм чухал юмыг зөвхөн өөрийн улсдаа байлгах нь дэндүү хайран хэрэг гэж сэтгэн, дэлхийн бусад буддист орнуудад хуваан тараасан гэдэг ч, түүний хэлтэрхий Төвөд болон Монголд ирсэн сурвалж мэдээ дуулсан нь үгүй.
Ямартай ч, Буддагийн чандрыг хүсэмжлэх тэр цагийн ердийн сүсэгтнүүдийн сэдэл 2,500 жилийг туулан өнөө цагийн хүмүүст ч уламжлагдан ирсэн нь сонирхолтой санагдана. Түүнээс гадна “Хүний оршихуй гэдэг ердөө л хэдэн элементүүдийн нэгдэл төдий” гэж сургах Буддагийн өөрийнх нь цогцос чандар бараг л түүний мөн чанар юм шиг дэлхий даяар тахигдан шүтэгдэж буй нь нэгэн бодлын хоржоонтой өрнөл гэмээр бодол төрүүлэх хэдий ч, одоо нэгэнт түүнийг ийм тийм гэж шүүмжлээд яах ч билээ дээ.
Хуврагийн чуулганы тус нөлөө
“Хүнд угаас абсолют БИ гэж үгүй” гэх үнэнийг таньж чадвал хар аяндаа шунал ч арилна, гэх нь Буддагийн сургаал байсан. Гэвч, логикоор ойлгож чадлаа ч, юм юманд шунан зууралдаж орхих хүний сэтгэл гэдэг тийм ч амархан захирагдан номхрох эд биш. Өөрийн сэтгэлийг өөрчилнө гэдэг амьдралын цаг завхан ашиглаад гарын үзүүрээр дөнгөчих дайны ажил даанч биш юм.
Ямартай ч, Буддагийн чандрыг хүсэмжлэх тэр цагийн ердийн сүсэгтнүүдийн сэдэл 2,500 жилийг туулан өнөө цагийн хүмүүст ч уламжлагдан ирсэн нь сонирхолтой санагдана. Түүнээс гадна “Хүний оршихуй гэдэг ердөө л хэдэн элементүүдийн нэгдэл төдий” гэж сургах Буддагийн өөрийнх нь цогцос чандар бараг л түүний мөн чанар юм шиг дэлхий даяар тахигдан шүтэгдэж буй нь нэгэн бодлын хоржоонтой өрнөл гэмээр бодол төрүүлэх хэдий ч, одоо нэгэнт түүнийг ийм тийм гэж шүүмжлээд яах ч билээ дээ.
Хуврагийн чуулганы тус нөлөө
“Хүнд угаас абсолют БИ гэж үгүй” гэх үнэнийг таньж чадвал хар аяндаа шунал ч арилна, гэх нь Буддагийн сургаал байсан. Гэвч, логикоор ойлгож чадлаа ч, юм юманд шунан зууралдаж орхих хүний сэтгэл гэдэг тийм ч амархан захирагдан номхрох эд биш. Өөрийн сэтгэлийг өөрчилнө гэдэг амьдралын цаг завхан ашиглаад гарын үзүүрээр дөнгөчих дайны ажил даанч биш юм.
Будда ч бас сэтгэлийг өөрчлөхийн төлөөх зүтгэл гэдэг асар их цаг хугацаа хүч инерги шаарддаг нүсэр хүнд ажил болохыг өөрийн туршлагаасаа мэдэж байв. Тиймээс шавь нартаа ч бас өөр шигээ гэрээ орхиод даяанчлалд гарахыг уриалжээ.
Гэрээ орхино гэдэг бол хорвоогийн жир амьдралаас эгнэгт татгалзаж, “Санга” хэмээх хуврагийн чуулганд дагаар орохыг хэлж буй. 1-р хэсэгт “Бурхан, ном, хуврагийн чуулган” гэх буддын нэр томьёо гарсныг санаж буй болов уу. Үүний 3 дахь нь Энэтхэг хэлний санга гэх үгийн буулгалт юм. Монголд “бурхан дор мөргөмү, ном дор мөргөмү, лам дор мөргөмү” гэж ярьдаг ч, үнэндээ бол буддын ертөнцөд “лам” гээд алив нэг нэжгээд хүнийг заадаг бус, лам нарын бүлэг цуглаан буюу хуврагийн чуулган гэсэн утгыг заадаг. Будда шавь нарынхаа төлөө санаачлан зохион байгуулсан даяанчлалын төлөөх байгууллага, түүнийг хуврагийн чуулган гэдэг билээ.
Хуврагийн чуулганы элдэв дүрэм журам дотор, хүн амьд явах дунд төрөн гардаг элдэв шуналыг даран номхруулах үнэнхүү шалгарсан санаанууд бодитоор биеллээ олсон бий. Шагжамүний буддизм нь үзэл санаа талаасаа гайхашигтайн дээр, шуналыг даран номхотгох арга замыг бодож боловсруулсан практик талаасаа ч бас сонирхолтой тул, энэ удаагийн төгсгөлдөө тэр талаар бага сага сонирхуулъя.
Төвөд болон Монголд буддизм нь улс төртэй хутгалдсан явдлаас шалтгаалан түүний төрх байдал ч өнөө үеийг хүртэл элдвээр монтажлагдан хувирсаар, эхнэр хүүхэд гэр бүлтэй ердийн монгол лам хийгээд шагжамүний буддизмын хуврагийн чуулган хоёрыг харьцуулан харахуйеэ одоо нэгэнт наая гээд ч наалдахааргүй өөр болжээ.
Сангагийн дотоод дүрэм жаяг дотор шуналыг хаяхын төлөөх төрөл бүрийн арга саамууд олноор шингэсэн байдаг. Жишээ нь, юун түрүүнд ердийн аж ахуйн амьдралаа орхиж сангагийн гишүүн болохдоо өөрийн эзэмшлийн хөрөнгө хогшилоо бүгдийг нь орхих шаардлагатай. Энэ нь сангад тэр хөрөнгө хогшилоо тушааж хураалга гэсэн утгаар бус, ямар ч хамаагүй аргаар хөрөнгө хогшилоосоо салаад хоосон биеэрээ элсэхгүй бол болохгүй гэсэн үг. Ерөнхийдөө бол үлдэж хоцрох гэр бүлдээ бүх хөрөнгөө үлдээгээд гэрээ орхих нь нийтлэг жишиг байсан бололтой.
Сангад элссэн бол аж ахуйн үйл ажиллагаанаас эгнэгт тусгаарлагдана. Ямар ч ажил төрөл эрхлэхгүй. Ингэснээр аливааг эзэмших хүсэл бүрэн таслагдан хаагдах нөлөөтэй. Биедээ байлгаж болох юм гэвэл хоол идэх (тагш, савх зэрэг) хэрэгсэл, 2-3 ээлжийн хувцас, тэгээд бага сага өдөр тутмын хэрэглээний зүйлсээр хязгаарлагдана. Мөн эцэг эх ах дүүс эхнэр хүүхдийн холбоогоо ч таслах тул, хүн хоорондын харилцааны хүсэл шуналаас ч бас хөндийрнө (Гэхдээ лам ба сүсэгтний хувиар гэр бүлтэйгээ харилцах нь чөлөөтэй байж).
Цаашлаад сангагийн гишүүд дунд дээр доор, илүү дутуу, дарга цэрэг гэж үгүй, манлайлагч удирдагч ч гэж байхгүй. Лам нар хоорондын ялгаа нь ердөө л сангад элээсэн сар жилээр хэмжигдэх нь ердийн жишиг. Тиймээс бусдаас түрүүнд сангад элсэж тушаал дэвшье, эрх мэдэлд хүрье гэх мэтийн хүсэл шуналын сэдэл төрүүлэх зай тэнд огт үгүй. “Хичээж мэрийгээд өөрийн хуврагийн чуулгандаа дээгүүр байр сууринд хүрье” гэх санаа сэдэл анхнаасаа сангад байдаггүй.
Сангад орвол төдийг хүртэл өөрийг зовоож ирсэн хүсэл шуналууд бараг бүхэлдээ хаагдана. Чухам тийм л орчин нөхцөл дунд сэтгэлээ тайвшруулан өөртэйгээ нүүр тулж, гэгээрэлд тэмүүлэн сүсэглэх бололцоо бүрддэг учиртай.
Үр ашгийн хувьд ч санга нь хавьгүй оновчтой. Өмнө өгүүлсэнчлэн, гэрээ орхисон лам хүнд амь зууж биеэ тэжээх ямар ч арга байхгүй, хоол хүнсийг зөвхөн өргөл барьцанд л найдах боловч, бүлгээрээ амьдарвал жижиг сажиг өдөр тутмын хэрэглээний зүйлсээ өөр хоорондоо тойруулан хуваалцаж болох тул, цаг хэмнэх ачтай. Дээр нь зорилго нэгт хүмүүс дунд байгаа хойно, элдэв ойлгохгүй зүйлсээ хэзээд ойр тойрноосоо асууж заалгаж болно.
Ойр тойрны хүмүүс бүгд ердийн ахуй амьдралаар аж төрж байх дунд ганцаараа жирийн бусаар амьдарвал шүд зуухаас аргагүй бэрх явдал боловч, ойр тойрныхон бүгд ижилхэн аж төрж буй бол элдэв хориг жаяг болон шуналгүй сэтгэлийг мөрдөх нь хавьгүй хялбар байх биз.
Тийнхүү ёс горимыг баримтлан хүний хорвоогийн шунал хүслээс ангид чин үнэнчээр амьдарвал түүнийг харсан жирийн хүмүүс “Бидний чадахгүй хүнд хэцүү амьдралыг туулах нь юутай эрхэм” гэлцэн хүндэтгэн дээдэлж ирнэ. Тэр нь мөн урам болж, даяанч амьдралыг нь дэмжиж өгнө. Цаашлаад “Бусдын сайхан сэтгэлийн өргөл барьцаар амь зууж байгаа хойно, ичгэвтэр булай явдал хэрхэвч хийж болохгүй” гэсэн өөрийгөө цэгнэн чандлах сэдэл төрөх ч сайн талтай.
Гэх зэргээр бүхий л дүрэм журмууд үйлчилснээр, сангад амьдрах нь даяанчлалыг туйлаас үр дүнтэй болгож өгдөг. Энэ бол Будда (болон түүний шавь нар)-ын бодож боловсруулсан зохион байгуулалтын том эрдэм ухаан билээ.
Дармапада дотор сангад даяанчлах буддын шавь нарыг дүрслэх олон мөрүүд бий (Энд тэдгээрийг Готамагийн шавь нар гэжээ).
Өдөр шөнөгүй Буддаг
Өнөд эрхэмлэн дагадаг Готамагийн шавь нар
Өнөр жаргалыг үүрд мөнх эгээрнэм (296)
Өдөр шөнөгүй Номыг
Өнөд эрхэмлэн дагадаг Готамагийн шавь нар
Өнөр жаргалыг үүрд мөнх эгээрнэм (297)
Өдөр шөнөгүй Сангаг
Өнөд эрхэмлэн дагадаг Готамагийн шавь нар
Өнөр жаргалыг үүрд мөнх эгээрнэм (298)
Ийнхүү санга үүсгэн даяанч амьдралыг туулах дундаа “мөнх бус”-ын учрыг тогтоон шингээж, БИ-ээс мултарч, элдэв шунал хүслийг дараад амар амгалан сэтгэлд шамдан мэрийх шавь нараа Будда дараах байдлаар дүрслэн илэрхийлжээ.
Бие сэтгэлийнхээ алинд нь ч
Эс татагдан уягдаж
Байхгүй аливаа юманд
Эс харамсагч ламыг жинхэнэ лам гэмү (367)
Үргэлжлэл бий...
Өдөр шөнөгүй Буддаг
Өнөд эрхэмлэн дагадаг Готамагийн шавь нар
Өнөр жаргалыг үүрд мөнх эгээрнэм (296)
Өдөр шөнөгүй Номыг
Өнөд эрхэмлэн дагадаг Готамагийн шавь нар
Өнөр жаргалыг үүрд мөнх эгээрнэм (297)
Өдөр шөнөгүй Сангаг
Өнөд эрхэмлэн дагадаг Готамагийн шавь нар
Өнөр жаргалыг үүрд мөнх эгээрнэм (298)
Ийнхүү санга үүсгэн даяанч амьдралыг туулах дундаа “мөнх бус”-ын учрыг тогтоон шингээж, БИ-ээс мултарч, элдэв шунал хүслийг дараад амар амгалан сэтгэлд шамдан мэрийх шавь нараа Будда дараах байдлаар дүрслэн илэрхийлжээ.
Бие сэтгэлийнхээ алинд нь ч
Эс татагдан уягдаж
Байхгүй аливаа юманд
Эс харамсагч ламыг жинхэнэ лам гэмү (367)
Үргэлжлэл бий...
зочин
Зочин
Зочин
зочин
Болноо болно
Болноо болно
Болноо болно