Согтуу Партизаны яриа: АН-ын сэгэн дээр золбин цөөврүүд бүжиглэж байна
Би АН-ын партизануудаас нэлээд олныг танина, загнуулаад магтуулаад явж л байдын. Сая нэг партизан аххүү нэлээд халамцуу намайг суут нийтлэлч боддог бодол нь зууны агуу хүн гэдэг бодолоор давслагдсан байдалтай таарлаа.
Би АН-ын партизануудаас нэлээд олныг танина, загнуулаад магтуулаад явж л байдын. Сая нэг партизан аххүү нэлээд халамцуу намайг суут нийтлэлч боддог бодол нь зууны агуу хүн гэдэг бодолоор давслагдсан байдалтай таарлаа. Заамдаж зогсож байгаад явуулахгүй гэхдээ нэг юм бичсэн нэг хэвлэлд гаргаад өг гэж гуйлаа. Надад үнэндээ мөнгөгүй тавиад өгөх хэвлэл олдсонгүй. Энэ хичнээн гостуу ч олон хүний бодол байх гэж бодоод өөрийх дээрээ тавьлаа.
Би хуучин нийгэмд хавчигдаж, элдэв нэр хоч зүүж адлагдаж явсан хүн. Ажлаасаа халагдаж, цалингаараа торгуулж явлаа. Тэгээд ч 90 онд ардчилсан хөдлөгөөн эхлэхэд хармаандаа улаан мөнгөгүй хэрнээ талбай дээр хөлдөж үхмээр хүйтэн байсан ч гал халуун сэтгэлээд дэмжиж түрүү эгнээнд нь явдаг байлаа. Тухайн үедээ энэ хавчигдсан байдал эрх чөлөөгөөр солигдож би дуртай юмаа ярьж дуртай зүйлээ хийнэ л гэсэн сэтгэл байсан. Яваандаа ардчилал ч ялсан ардчилалын амин сүнс нь чөлөөт эдийн засаг, хүний эрхийг чухалчилдаг юм байна гэж мэдэж авж түүнээ итгэл үнэмшил болгож ирсэн хүн. Энэ үзлийг бий болгоход энэ бүхний бий болгоход Баабар, Бат-үүл, Элбэгдорж Гончигдорж гээд олон хүн бий болгосон. Гэтэл одоо итгэж дагаж оролцож явсан ардчилсан нам маань танигдахгүй болжээ.
Би намынхаа лидерүүдийг элдэвээр хэлж хурал хуй дээр орилдог л байсан. Тэглээ гээд сонгууль бүрээр итгэл төгс МАН-хантай алалцадаг байлаа. Гэтэл одоо хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн газар дээр хувийн байшингаа барьсан нэгэн тэр байшиндаа бидний Ардчилсан намыг нүүлгэн оруулж, намын дотоод сунгааг хаа сайгүй байрлуулсан хамаатан садан танил талынхаа сүлжээгээр дуртай хүнээ ялуулж байна. Түүнийг эсэргүүцсэн хэсэгт мөнгө өгж, айлган сүрдүүлж бүгдийг өөрийн талд оруулж амжлаа. Одоо Ардчилсан нам энэ хүний хувийн нам шиг болсон гэхэд та нарын хэн нь ч үгүй гэхгүй байх. Сошл хуудаснаа Чингис хаан ах дүүгээрээ түшмэл хийлгэж байсан тиймээс би хүүхдүүдээ дандаа дарга болгодог гэж хэнэггүй хэлж НҮБ-ын чуулганд улсаа төлөөлж явахдаа хүүхдүүдээ дагуулж явдаг ийм л хүн бидний дээр сандайлж суучаад байхад дуграх нэгээхэн хүн ч алга.
Баабар Бат-үүл, Элбэгдорж, Гончигдоржоо. Та нарын бий болгосон хүний эрх чөлөөт эдийн засаг ярьдаг намаас ерөнхийлөгч болонгуутаа Таван толгой, Оюутолгойн хувийн өмчтэй хэсгийг улс хурааж авна, цэргүүдээр барилга зам тавиулна, хятадын эрлийзүүдийг сөнөөх ёстой гэж мөрийн хөтөлбөртөө тунхаглаж байгаа нэгэн нэр дэвшиж байна. Энэ бас л та нарт зүгээрүү. Эсэргүүцсэн бүгдээ эрлийзээр дуудаж, пиар багаараа цус үзэж, толгой тасдан тойрон бүжиглэх тухай яриулж байгаа нэгэн хүний эрхийг дээдэлдэг намаас нэр дэвшчихээд байхад бид бүгдээрээ дэмжсээр байхуу. Би эдний эрүүгийн хэрэг хийж байсан өөдгүй амьтад болох тухай энд ярихгүй үзэл санааг нь л ярьлаа. Бид та нарын бидэнд хүргэсэн үзэл санаанд итгэсээр өдий хүрсэн. Одоо ийм хүмүүсийг дагуулаад хаяад явчихаж байна уу.
Тэмүүжин, Гантөмөр, Батчимэгээ. Та нар олон мянган Ардчилсан намын дэмжигчидийн итгэлийг авч тэдний түүчээ болно гэж гарж ирсэн. Намын нөхөд ч та нарыг хайр найргүй дэмжиж намын түүчээ болох залуус итгэж байсан. Гэтэл одоо Ардчилсан намын нүүр царайг Батзандан Магнай мэтийн гудамжны улс төрчид тахлаж байна. Ленин Чаушэскийн төрсөн өдрөөр баярлаж тэдэн шиг дарангуйлагч комунист болох тухай мөрөөдлөө ярьдаг эдгээр хүмүүс хүний эрх ардчиллыг дээдэлдэг намын нүүр царай болж байна. Тахрирын талбай явж хувьсгал яаж хийдэг тухай судлаж, Ардчилсан намруу талбай дээрээс үзээрийн муухайгаар харааж загнаж олонд танигдсан эдгээр хүмүүс шүү дээ. Шоронгоос мултарч орогнох газраа манай нам болгосон эдэнд яриад байх үзэл баримтлал үнэт зүйл байхгүй. Та нарт байсан болхоор бид итгэл үзүүлж сайд гишүүн хүртэл хийлгэж байлаа. Бид та нар шиг залуусаар жигүүрлэж намынхаа төлөө тэмцэсээр ирж байхад адгын комунистуудыг дага гээд хаяж яваад өчүүхэн өөрийн хар тамхи, тагнуул, мүүнээр гүтгүүлсэнээ яриад гомдоллоод явна гэж бодсонгүй. Тэмүүжин Гантөмөр, Батчимэгээ та нар дагуулахгүй бол хэн дагуулах вэ.
Эрдэнэболд Чулуунбилэг Сайнбаяраа. Та нарыг цус сэлбэж шинэ үеийн ардчилагч хүүхдүүд гэж харж байлаа. Та нар Ардчилагчдын өлгий нутагт сурч хүний чөлөөт эдийн засгийг яс махаараа мэдэрчихээд ирсэн гэж итгэж байсан. Гэтэл одоо сонгуулийн пиар дээр нь нэг насаараа ардчилсан намруу бөөлжиж ирсэн улаан комунист Уянгын нөхөр Баатархуяг Судлаач ганаа мэтийн нөхөд сууж байна. тэдний бичсэн нийтлэл өгсөн ярилцалгуудаас комунизмыг хэрхэн байгуулах Ленин ямар сайн хүн байсан тухай нэвт үнэртдэг. Мөн тэд өөрсдийн эсрэг бүрийг олигархын тал хэмээн хоч зүүж залхаан цээрлүүлэх тухай ярьдаг. Ардчиллын өлгий америкт ийм хүмүүсийг толгой дээрээ гаргаад хүлцэнгүй яв гэж заадагуу. Өөрийн нэр дэвшигчидээ Германы фашист Гитлерийн улаан хамгаалагчдын Урт хутгат гэдэг хоч өгөөд эсэргүүцсэн бүгдийн эрлийз хэмээн залхаах тухай пиар Ардчилсан намын пиар мөн юмуу.
АН-ыг дэмжигч мянга түмэн залуус дэмжигчидээ. Та нарын итгэж биширч ирсэн үзэл бодолруу дээрх хүмүүс санаан зоргоор хүчирхийлж байхад бид хэдий болтол үзэл бодолдоо үнэнч гээд хүлцэнгүй дагах ёстой юм бэ. Бид шинэ орсон гишүүн нь намын даргынхаа өөдөөс эгц харж байгаад шүүмжилдэг тийм намын гишүүд байсан. Одоо хэн нэгэн дарга бүрийг хүлцэнгүй дагдаг ямар үзэл санааг дэмжиж орж ирсэнээ ч мартсан дуугүй боолууд болчихосон байгаагаа харж байна уу. Үнэхээр ийм намыг дэмжиж ирсэн гэжүү.
Би энэ сонгуулиар Ардчилсан намаа сурталчилхаас ичиж байна. Хүмүүс танай АН хэзээ ийм болчихсон юм гэхэд хэлэх үггүй болжээн. Би үнэхээр АН-аа хараад танихаа байчихлаа. 90-д онд Баабар хаан нүцгэн байна гэж илтгэл тавьж олон хүн дагуулсан. Одоо тэгвэл нам дотроо жинхэнэ хаан нүцгэн байна гэж хэн нэгэн дугарч бид түүнийг дагаж намаа шинэчилж аврах цаг болжээ. Нам дотор маань дарангуйлагчид, комунистууд үүрэлчихээд биднийг зөвхөн саналын тоо төдийхөнөөр харж заримдаа бүүр санал ч гэж хархаа больжээ. Ийм байдлыг өрсөлдөгчид бахархалтайгаар харж бидний ноомой ядруу зан дээр гишиглэж тойрон бүжиглэж байна. Ардчилсан нам комунист нам болхыг үзлээ харин буцаад жинхэнэ Ардчилсан нам болхыг үзмээр байна. Одоо Ардчилсан нам амь тавьж буй араатан тэрний сэгэн дээр тэнэмэл комунистууд гишүүн болон шавж сүүлчийн амь тэжээлээ авч тэнхэрч төрлүү дайрах дайралтандаа бэлдэж байна.