Бидэн рүү... (Гурав)
Манай бөмбөгтэй хоккейн хөвгүүд Грацын хотын захдуухан газар HotelSüdгэх буудалд байрлаж байлаа.Өрөө бүр хоёр ортой.
Хүбэртийн хийцтэй цай
Манай бөмбөгтэй хоккейн хөвгүүд Грацын хотын захдуухан газар HotelSüdгэх буудалд байрлаж байлаа.Өрөө бүр хоёр ортой. Нэг талдаа энгийн хаалга, нөгөө талдаа цэцэрлэг рүү гарсан том шилэн хаалгатай. Хөвгүүд тэр хаалгаараа гарч зүлгэн дээр тоголно. Нэгнийхээ өрөөгөөр орж гарна. Зарим нь хэвтэж амарч байна. Зарим нь өдөр цуглуулсан тэмдэгнүүдээ сонирхоно.
Буудлын ахлах тогооч найрсаг эр Хүбэрт монголчуудыг ирсэнд их л талархалтай хандаж байлаа. “Өө монголчууд уу, би та нарын дуртай цайг хийж өгнөө” гэсэн гэнэ лээ. Хаа байсан энд, юун нэг цагаан арьст хижээл эрээр гурил хуурсан хийцтэй сүүтэй цай чануулах вэ!
Гэхдээ чанасан л юм даа. Сүү нь жаахан ихэдсэнээс биш яг л манай цай. Яаж хийснийг асуухад, “гүүглээс харсан. Гэхдээ ерөнхийдөө бол ийм цай байдгийг мэднэ” гэж авч байсан. Хоёр аяга цай хөлсөө гартал оочсон доо. Тэр хэзээ нэг цагт манай оронд ирж байсан, эсвэл монгол найзтай байх.
Биднийг маргааш буцна гэдэг өдөр мань эр амарч байсан ч хэрэг болгон ирээд сүүтэй цайны эзэдтэй дурсгалын зураг татуулсан билээ.
Монголоо бараадах монгол
Энэ баруун гар талд зогсож буй баатрын төрхтэй, лужир гишгэлттэй эр бол Баатар.Баатараас гадна өөр хоёр ч өвөрмонгол тамирчин байсан. Нэгэнтэй нь л хальтхан танилцав.
Change pins?
Эсвэл trade pins?гэсэн асуултууд хаа сайгүй сонсогддог байлаа. Улс болгон эх орноо илэрхийлэх энгэрийн тэмдэг хийгээд багийнханаа өгч явуулдаг. Тамирчид тэрийгээ солилцоно. Тамирчид төдийгүй автобусны жолооч, сайн дурын ажилчид ч тамирчдаас тэмдэг гуйж аваад цуглуулна. Хожим гаргаж ирээд харахад эргээд Олимпийн хотхоныхоо уур амьсгалд орох болно. Тэр олон хүний баясгалант царайнууд дахин нүдэнд харагдаж, инээд нь сонсогдоно.
Спортын бус ажлууд
Баяртай анд нөхөд минь
Олон хүнийг найз болгож, баярлуулсан Тусгай олимп 3-р сарын 24-нд хаалтаа хийв. Хоёр салсан манай багийнхан ч баяртайгаар эргэн уулзлаа. Медаль авч чадаагүй нь медальтныхыгаа шохоорхож, зүүж үзэж байгага харах нь баяр харуусал зэрэг тохиох мөч. Дараагийн наадам хүртэл даанч хол, даагаа нэхэх ээлж ч амаргүй.
Тамирчдаас гадна хамгийн хүндтэй хүмүүс болох сайн дурын ажилтнууд нийлж бүжиг хийж үзүүлсэн. Чамбайхан бэлдсэн өндөр хэмнэлтэй бүжиг хаалтын нээлт болж олон хүнийг хөөргөж чадав.
Хэдэн мянган бөмбөлгийг агаарт хөөргөж шивнэсэн хүслээ сансарт илгээлээ. Баяртай анд нөхөд минь. Дараа дахин уулзалдая.
Turkish airlines
Түркиш эйрлайнз-ыг сонгож байсан бол та магадгүй энэ монголжуу охиныг харсан байх. Энэ охин ч монголчуудаас “өө ашгүй монгол үйлчлэгч байгаамуу” гэж хэлэхийг их олон сонсоод одоо бараг манай хэлийг гадарладаг болсон болов уу :)
Түркиш эйрлайнзаар хоол дажгүй шүү. Буух гэж байхад хүртэл бяслагтай талх нтр :)
Тэгээд нэг улаан дарс хэлж аваад кино үзээд суучихна даа. Үзэж амжаагүй сүүлийн үеийн киног эндээс олох нь ч бий. Үлдсэн цагт нь хөнжлөө нөмрөөд унтчихна.
Бидэн рүү... ер нь бид гэж хэн бэ?
Нэг л их хүн энэрэх тухай юм баахан бичлээ. Бид тэднийг ингэх ёстой, тэгэх ёстой гээд л өөрөө өндөр юмны дээр гарч зогсоод доошоо харж байгаам шиг л их эрээчлээ. Ингэхэд бид өөрсдөө хэн юм бэ?Хүмүүс хүйс, арьсны өнгө, нас, амьдралын хэвээр олон янз ч оюуны хөгжил л үндсэнд нь хоёр хэсэг болгож байна. Гэхдээ аль болохгүй бүтэхгүйг чухам азаар эрүүл саруул төрсөн хүмүүс л өдөөдөг. Азаар зүгээр төрчихснөө мартаад оюуны асуудалтайгаа ад үзэх, гадуурхах, бүр байх хэрэггүй гэж номлогчид ч бидний дунд бий. Бид хоёрын хувь заяа солигдох нь бурханы нүдээ цавчих төдий арилжаа. Азтайдаа л таларха. Талархаад, тэдэнтэй боломжоосоо хуваалцах ёстой юм.Хүний чанар ийм төрдөг ч нас нэмэх тусам элж дуусдаг ч юмуу даа.
Тусгай олимпийн Монголын багийн ивээн тэтгэгчид. Та ч бас тэдэнд үнэн сэтгэлээсээ талархавал буян арвижиж, ядахнаа сэтгэл хөнгөрөх буй заа.
Хэвлэлийн багийнхны буусан зочид буудал-айлд ийм нэгэн декорац байсны зургийг авч хадгалсан билээ. Энэ бяцхан чулуунууд дээр Нөхөрлөл, Аз, Хайр, Итгэл зэрэг үгнүүдийг сийлжээ.
Bataa
Зочин
Ганаа
Зочин
Soongo
Soongo
Зочин