Түүвэр онигоо-22
Гоо сайхны салонд: -Миний хөмсгийг зулгаагаад жаахан гайхсан төрхтэй болгоод өг гэсэн болохоос ямар бүр алмайрсан болгоод өг гээ юу!
Гоо сайхны салонд:
-Миний хөмсгийг зулгаагаад жаахан гайхсан төрхтэй болгоод өг гэсэн болохоос ямар бүр алмайрсан болгоод өг гээ юу!
***
Муу энерги нэвтрүүлдэггүй сахиус хаалган дээрээ хадчихаад гарч дэлгүүр орчихоод эргээд иртэл цоож гацчихаад гэртээ орж чаддаггүй ээ.
***
-Сэтгэцийн эмч намайг шизофрентэй гэнэ. Юу гэнэ вэ! Бид түүнд үзүүлээд өгнө өө!
***
Аав ээж 2 Хятадад амарч явахдаа намайг хийсэн юм гэнэ лээ. Одоо намайг бүтэлгүйтэхээр л "Made in China юм чинь аргагүй ээ" гээд л шоолдог юм.
***
-Чи архинаас гарчихсан юм уу?
-Чи тоосго чанасан юм уу?
-Юу солиороод байгаа юм?
-Нэг нэгэндээ утгагүй юм хэлж тоглож байгаа юм байх л гэж бодсон юм...
***
-Чи яагаад сошиалд ордоггүй юм?
-Би сэтгэц мэдрэлийн эмч. Ажил дээрээ гажиг юмнуудтай хангалттай харьцчихдаг юм.
***
Эх хэлнийхээ дүрмээр алдаагүй биччихэд л хүүхнүүдийг алмайруулж сэтгэлийг нь эзэмдэх боломжтой сонин цаг үед амьдарч байна даа бид...
***
-Юунд инээсэн юм?
-Аан, нэг түүх санаад...
-Ямар түүх?
-Чиний браузерын...
***
-2 эмэгтэйтэй зэрэг сексдэж үзмээр байна!
-Нэг дор 2 дараалж шившгээ тарих гээ юу?!
***
Зарим хүүхэд бэлгэвчний хамгийн шилдэг сурталчилгаа байдаг.
***
Аливаа баярын хямдрал нь өмнө зарагдаж байсан үнээсээ бус, харин дэлгүүрийн эзний зарахыг мөрөөддөг байсан үнээс хямдарсан байдаг.
***
Бүсгүй эхэлж чам руу бичиж байвал уйдаж байна аа гэсэн үг. Хэрэв бичихгүй байвал чамайг уйдахыг хүлээж байна аа гэсэн үг.
***
Би муухай ааштайдаа харамсдаггүй: тэрний ачаар л хамгийн тэвчээртэй, сэтгэлийн тэнхээтэй хүн надтай хамт байдаг.
***
Нас явахын хэрээр л вискиг мөсгүй, кофег сахаргүй, мэхлэлтийг гоншигнолгүй залгиж сурах юм байна шүү дээ.
***
18:00-с хойш юм идэхгүй дэглэм барьж архи пивоноос татгалзлаа. Сарын дараа гэхэд би зугаатай сайхан өнгөрүүлж болох 30 хоногийг алдсан байв.
***
"Одоо яах ч боломжгүй. Галт тэрэг нэгэнт хөдлөсөн" гэж танд хэлсэн бол цаана нь бас онгоц гэж зүйл бийг сана!
***
Сонин шүү: 2 шил архи ихэдчихдэг мөртлөө 3 шил архи багадаад байдаг юм, тийм ээ?
***
-Хоёулаа амьдралаа шинэ хуудаснаас эхлүүлье?
-Боломжгүй. Чи дэвтрээ бүхэлд нь завааруулчихсан.
***
Хурим зодоонгүйгээр өндөрлөчихөж болох байв. Даанч хуримлагч хос бэлгэнд өгсөн мөнгөтэй дугтуйнуудаа задлаад эхэлсэн...
***
Олны эсэргүүцэлтэй тулсан тул төр засаг тэтгэврийн насыг нэмэхээ болиод... харин жилийг 400 хоногтой болгохоор тушаал гаргалаа.
***
“Хоёулаа үүрд хамт байх болно” гэхээр л манай нөхөр цурхиртлаа уйлж гардаг юм... Аягүй уяхан юм, хөөрхий.
***
Миний нэртэй Кока-Кола байхгүй байсан тул уур хүрээд коньяк авчихлаа.
***
Эрэгтэй, эмэгтэй 2 хүн маргаад санал нийлсэн бол, эрэгтэй нь: "Маргаад нэмэргүй, саналыг нь зөвшөөрчихсөн нь дээр" гээд бууж өгчээ гэсэн үг.
***
"Телевизээр ярьж буй юм болгонд итгэж болохгүй" гэж телевизээр ярихыг сонсоод эмээ өвөө 2 маань муужирч унав.
***
Фейсбүүк дэх эмэгтэйчүүдийн групп дэх пост:
“Бүсгүйчүүд ээ, ахмад насны эртэй болзож үзсэн хүн байна уу? Ямархуу вэ? Зөвлөх юм юу байна?”
Коммент:
“Тэтгэвэр нь 10-наас хойш буудаг юм”.
***
-Бид ямар нэг юм өөрчилж чадах юм уу?
-Yгүй
-Тэгвэл пааникдах хэрэггүй...
***
Бензин үнэд орсныг харсан бол гутрах хэрэггүй. Энд эерэг зүйл бий: ямарч байсан та юм харах хараатайгаа л байгаа юм байна.
***
-Ихэр хүүхэдтэй хэцүү юу? Илүү их шуугилдаад?
-Yгүй ээ. Нэгнийх нь орилоонд нөгөөх нь сонсогдохгүй болохоор нэг хүүхдээс ялгаагүй.
Зочин
Зочин
KKK
lucky