-         - Зүрхний үгээ хэлэе ч гэх шиг. Ингэхэд зүрх ярьж чаддаг юмуу?

-         - Чадна.

-          -Юугаараа ярих юм? Зүрхэнд ярьдаг ам байдаг юм уу?

-         - Байдаг.

-        -  Заза амтай зүрх юм биздээ. Амтай юм чинь чихтэй бас нүдтэй биз? Ярьдаг гэхээр хэлний булчин ажиллана, хоолойн хүүхэн хэл нь бас хүнийх шиг чичирхийлэх үү?

-          - Тэгнэ.

-          - Тэр зүрх чинь бас тархитай юу?

-         - Мэдээж

-          - Аягүй бол зүрх нь дотроо өөрөө дахиад зүрхтэй байгаа даа тээ?

-          - Тийм.

-        -  Өө за, бүтэн амьтан юм бишүү айн. Тэгвэл нөгөө нэг .. нөгөө юу.. нөгөө нэг.. хмм зүрхнийх нь зүрхэнд бас зүрх гэж байх уу?

-        -  Байна.

-          Зүрхнийх нь зүрхэн дотор дахиад зүрх, тэгээд тэнд нь дахиад зүрх... гээд 12548 удаа явсан ч зүрх байгаа юу?

-        -  Байгаа.

-         - Тэр дотор нь бүүүүр жижигхэн зүрх тэгээд бас зүрхний үгээ хэлж чадах уу?

-        -  Чадна.

-        -  Тэгээд яваад л байвал юу байх вэ? Зүрхэн доторх зүрх гээд цаашаа яваад л байвал юу байгаа вэ? Хязгааргүй юу?

-         - Хязгаартай.

-        -  Тэгээд хамгийн жижигхэн зүрхэн дотор нь юу байгаа юм?

-        -  Цэг.

-          - Ёоо ашгүй. Тэр цэг нь юм ярих уу?

-         - Цэг юм чинь чадахгүй.

-        -  Юу ч ярихгүй, юу ч бодохгүй юу?

-          - Юу ч бодохгүй.

-          - Зүрхний зүрхний зүрхний ... зүрхний доторхи үг гэдэг нь цэг л юм байна. Тэр цэг - нь юм хэлдэггүй юм байна. Хөөрхий ядаж өөрийгөө цэг гэдгийг мэдэх үү?

-          - Мэдэх гэдэг үгийг ч мэдэхгүй.

-        -  Хөөрхий цэгэнд нэг үг зааж өгнөө.

-          - Ямар үг?

-         - Би бол цэг.

* * *

Ээж нь дөрвөн настай, хоёр настай хоёр хүүхдээ дагуулан явган хүний замаар алхалж явна. Том хүүхдээ эв хавгүй харайлгаж үсрэхийг харсан ээж нь,

-           - Гар хөлөө яаж маяглаад, яаж яваад байгаа юм бэ? Хойно урд ороод л байх юм.

-          - Дөрвөлжингүүд дээр нь тааруулж алхаж байхад даа. Зураас дээр нь гишгэж болохгүй.

-          - Дүүгээ хараач, зүгээр хөөрхөн яваад байхад

-          - Наадах чинь дөрвөлжин дүрс ч мэдэхгүй. Зураас ч гэж мэдэхгүй. Хэлд ч ороогүй.


20                2016 он 10 -р сар