ХҮН-ын дотоод зөрчил гаарч, нэгнийгээ нэрээ татуулахад хүргэв
Нийслэлийн Хан-Уул дүүрэгт ХҮН-аас нэр дэвшигч Доноровын Гантулга саяхан л TV-9 телевизээр яагаад цагдаа, шүүхдээ тулчихаад байгаа тухайгаа ярьж байсан. Гэтэл энэ хэрэг нь намын дотоод хагаралаасаа болж “хүндэрсээр” нэр дэвшигчээ татуулах дээрээ тулаад байгаа юм байна.
Нийслэлийн Хан-Уул дүүрэгт ХҮН-аас нэр дэвшигч Доноровын Гантулга саяхан л TV-9 телевизээр яагаад цагдаа, шүүхдээ тулчихаад байгаа тухайгаа ярьж байсан. Гэтэл энэ хэрэг нь намын дотоод хагаралаасаа болж “хүндэрсээр” нэр дэвшигчээ татуулах дээрээ тулаад байгаа юм байна. Харамсалтай нь ХҮН-ын генсек асан Д.Гантулга намын дотоод зөрчлөөсөө үүдсэн энэ маргааныг тайлбарлахдаа эхнээсээ л “санаатайгаар андуурч”, “Г.Батхүүгийн сонгуулийн маргааныг шүүж байсан шүүгчээр шүүлгэхгүй” гэж хашгирсан юм. Түүний хүсэлтийг хууль хяналтынхан хүндэтгэн үзэж шүүгчийг нь сольсон юм билээ. Гэвч давчдсан Д.Гантулга намын нөхөртөө гомдсон ч намаа авраад өөр намыг гүтгээд дуусахаар шийдсэн бололтой. Мөн л “өнөөх”-өө ярьж хэлмэгдсэн дүр эсгэн өрөвдүүлэхээр хэвлэлийн бага хурал зарлаж сууна.
Эх сурвалжийн мэдээлснээр тус дүүргийн нутаг дэвсгэр дээрх сонгуультай холбоотой асуудлыг Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн шүүгч Мөнхбаяр хариуцаж байсан ч ХҮН-аас нэр дэвшигч Д.Гантулга Мөнхбаяр шүүгчээс татгалзсан тул түүний эрхийг нь хүндэтгэн Батболор гэдэг шүүгчийг томилсон байна.
Тэрбээр ТВ-9 телевизээр гомдол бухимдлаа тайлан ярилцлага өгөхдөө тойрогтоо ямар нэр дэвшигчидтэй өрсөлдөж байгаа тухайгаа танилцуулахаасаа эхлээд л “МАН-аас нэр дэвшигч Гаваагийн Батхүү” гэж том андуурч байсан. Ер нь их тэвдсэн байртай, улс төрд түүхээгээрээ гэдгээ харууллаа. Тэгсэн хэрнээ улстөрчид цагдаа шүүхтэйгээ хуйвалдаад байна гэж бузгай хардаж байна.
Өөрт нь холбогдуулан шалгаж байгаа, өнөөдөр шүүх хурлаар шийдвэрлэх гэж буй асуудлын тухайд “ХҮН-ын хороо ажилтнуудынхаа хүүхдэд Эх үрсийн баяраар бэлэг өгснөөс болоод бараг хэлмэгдээд шалгагдаж байгаа” гэнэ. Уг нь тэрбээр ХҮН-ын гишүүн мөн. Тэгсэн мөртлөө “хүүхдүүдэд бэлэг өгөх тухай мэдээгүй, гэхдээ сонсож байсан” гэх салаа утгатай хариулт өглөө. Тэрбээр ХҮН сонгуульд өрсөлдөх гэхэд бүртгэж аваагүй тул бие даан нэр дэвшиж байгаа. Намын гишүүнээсээ татгалзах шаардлагатай эсэхээ СЕХ-ноос албан бичгээр асууж “Намын гишүүнээсээ татгалзах шаардлагагүй” гэсэн хариу авсан аж.
Уг нь Хан-Уул дүүргийн 58 дугаар тойрогт ХҮН намаас Д.Гантулгын өмнө тус намаас нэр дэвшигч Б.Одсүрэн өрсөлдөхөө багаа бэлдээд, бэлтгэл ажилдаа орчихсон явж байтал түүнийг 59 дүгээр тойрог руу түлхээд МАН-ын Ц.Нямдорж, АН-ын Г.Байгалмаа тэргүүтэнтэй өрсөлдүүлэхээр болж. Хэн гэгч гишүүнээ аль тойрогтоо сойх нь тухайн намын л асуудал. Нам нь шинээр байгуулагдсан гэлтгүй дотоод зөрчлөөсөө болж өдөрт л нэг хүн ХҮН-ын дарга, генсекээр томилогдож байсан нь саяхан. Энэ дотоод зөрчлөөсөө болж СЕХ-нд бүртгүүлж чадаагүй бие дааж нэр дэвшихээр болсон ч Б.Одсүрэн, Д.Гантулга нарын хэн, хэн нь намаасаа гараагүй болохоор ХҮН-ынх хэвээрээ гэсэн үг. Гэтэл ХҮН-ынхан “хүнээрээ” байж чадахгүй өөр хоорондоо булхайгаа дэлгэлцэж, миний бэлдсэн багийг чи хулгайлж дайллага цайллага хийж өөртөө урвууллаа гээд бас л бөөн хэрүүл болж нууц бичлэг тэргүүтэн дэлгэлцэж баримт нотолгоогоороо уралдан хууль, хяналтын байгууллагад хандацгаажээ.
Ингээд шүүхийн шатанд ирэхэд “Гай газар дороос” гэгчээр тус дүүргийн шүүхийн Мөнхбаяр гэдэг шүүгч уг хэргийг хянахаар болж. Тэр нь УИХ-ын 2012 оны сонгуулийн дараа Өвөрхангайн тойрогт Д.Зоригт, С.Чинзориг нарын хооронд үүссэн маргааныг оршин суугчийн харьяаллын дагуу Хан-Уул дүүрэгт хянахаар болоход шүүж байсан шүүгч байж таарчээ. Ингээд “ХҮН”-аас нэр дэвшигч Д.Гантулга хүсэлт гаргаж шүүгчээ солиулжээ. Одоо энэ хэргийг Батболор шүүгч шүүхээр шийдэгдсэн.
Харин Г.Батхүүгийн хувьд өмнөх нэр дэвшигч нь хууль зөрчсөнөө хүлээн зөвшөөрч СЕХ-нд өргөдөл гарган нэрээ татсан учраас урагшилж сонгогдсон хууль ёсоор сонгогдсон учраас шүүхээр асуудлаа шийдүүлсэн зүйл үгүй.
Гэтэл үүнийг ч мэдэхгүй нам доторх тойргийн маргаан, “гэдсэндээ хөлөө жийлцсэн” хүүхдийн бэлэг, дайллага цайллаганы зардлаас үүдэлтэй бичлэг тэргүүтнээр баталгаажсан хэргээ шүүхээр шийдүүлэхдээ энэ асуудалд нь огт хамааралгүй нэр дэвшигчийг оролцуулж буй нь хууль зөрчсөн явдал. Улс төрд шинэ хүний хувьд тэр захиргааны шүүх дээр очоод байгаа энэ хэрэг явдлаа намынхаа Б.Одсүрэнтэй л ярьж цэвэр өрсөлдөж гараагаа эхлэх нь зүйтэй баймаар. Одоогийн байдлаар ХҮН-ын гишүүд бие даан нэр дэвшиж байгаа учраас намын эв нэгдэлтэй манатай яваа ч хэдхэн хоноод сонгууль дуусч амьдрал үргэлжлэх учраас дотоод хэрүүлээ цэглэж эв эеэ хичээвэл гоё харагдахсан.