Ирэх сонгуулийн өнгө
Юу юугүй сонгууль болохнээ. Дөрвөн жилдээ сонгууль болох сайхан. Шинэ тэмцэл, шинэ мөнгө тараалт, шинэ дарга нар гээд хичнээн сайхан. Биднийг аргаас залхах, зарим дарга нар биднээс залхахаас авардаг сайхан зүйл.
Юу юугүй сонгууль болохнээ. Дөрвөн жилдээ сонгууль болох сайхан. Шинэ тэмцэл, шинэ мөнгө тараалт, шинэ дарга нар гээд хичнээн сайхан. Биднийг аргаас залхах, зарим дарга нар биднээс залхахаас авардаг сайхан зүйл.
Ирэх сонгууль хэрхэн болох тухай өөрийн таамгаа дэвшүүлэе. Юуны өмнө нэр дэвших хүмүүсийн ихэнх нь эрэгтэй харин баганхи хэсэг нь эмэгтэй хүмүүс байх юм байна. Эрэгтэйчүүдийн ихэнх нь офшоор дансгүй гэж гүрийж ярих бол эмэгтэйчүүд бараг бүгдээрээ квот, эмэгтэй хүн гарах ёстой гэж ярих нь тодорхой болжээ. Мөн сонгуулийн үеэр эр эм гэлтгүй бүхий л нэр дэвшигчид хүн, амьтан, ургамал ногоо их дэлхийд хамгийн хайртайгаа зүйл бүрээр илэрхийлэх аж. Хүнд хайртайдаа ядуу хүмүүст илүү хайртайгаа сүүлийн дөрвөн жилд анх удаагаа ухаарах юм байна. Харин сонгуулийн дараа яадгыг бүгд мэднэ дээ. Хүн, амьтан, ургамал ногоонд хайртайгаа илэрхийлэхдээ түүнийгээ үсэх, тэврэх, өвөртөлж унтах, цуг амьдрах гээд хэн нь илүүгээ л үзэх гэж муугаа үзэх юм байна. үүнийг нь өрөвдөж үл болно шүү. Тэртэй тэргүй сонгуулиас хойш тэд хүн, амьтан, ургамал ногоо да ялангуяа ядуу хүмүүсээс даанч хол байдаг тул өрөвдөхөөр зүйл биш. Харин ч хорыг нь тайлж байна даа гээд тоохгүй байх хэрэгтэй.
Сонгуулийн үеэр нэр дэвшигчдийн хамгийн дургүй зүйл бол мөнгө, хүүхэн, их зан байх юм гэнэ. Үүнийгээ идэрхийлэхийн тулд тэд хүүхэнийг нь цохиж унагааж, мөнгийг урж тасдаж нүүрлүү нь дэлсэж байсан ч инээсээр байх авирыг гаргах юм байна. Үүнд нь итгэж хайрлах бас тиймхэн. Учир нь тэд сонгуулиас хойш эдгээр зүйлсэд хамгийн их дуртай болж 4 жил жигүүрлэн амьдрахаар нигууртай төрсөн тул төлөөсөө төлж байгаан байна. Тэгэхээр бас ч нэг бишрэн шүтээд баймааргүй юм билээ.
Нэр дэвшигчид зурагт хэвлэл бүрээр ухаантай үг хэлж, хэн нь илүү ухаалаг үгийг өөрөө хэлсэн мэт болох вэ гэдэг уралдаанд орхын билээ. Хөөрхий минь сонгуулийн маргаашнаас бидний ч тухай эх орныхоо ч тухай дандаа ухаангүй үгнүүд хэлэх тул яахвээ ярьж л байг. Хэдүүлээ харин ямар ухаантайн бэ гэж бодхоо л больчих ёстой гэнэ шүү.
Нэр дэвшигч бүр их сайхан зүйлс амлана гэнээ. Тэд бүүр юу ч гуйсан за гэх бөгөөд бидний гуйх уран зөгнөлөөс илүү давж амлаж чадна гэнээ. Нэг нөхөр та бэлэн мөнгө өгөөч гэж гуйхаас нь өмнө нүдний харцаар ойлгож өгсөн гэж байгаа. Энэ өгөлтөөс илүү амлалт байна гэдэг өөрөө их уран фантаазтайн хэрэг. Цаашид мэдээж ямарч фантаазгүй болох тул тэр фантааз нь дөрвөн жилдээ нэг хөдөлж цаашид ёстой сэтэрхий тэвэнэ гуйгаад ч өгөхгүйг бодоод хөөрхий минь гэж бодох ёстой гэнэ.
Мөн сонгогч бүртэйгээ гар барин мэндэлж, халуун дотноор уур амьсгал үүсгэнэ гэнэ. Энэ бол эргэх холбоо. Эргэж ирдэг хугацаа нь дөрвөн жил болхоос эргэж ирж л байгаагаас эргэх холбоотой байгааг нь үнэлэх хэрэгтэй. Харин дөрвөн жилийн хугацаанд ямар ч эргэх холбоо байхгүй болхыг бүгд шүүн тунгаах ёстой гэнэ.
Дээрх бүгд сонгууль бүрээр л гардаг зүйлс. Харин энэ жилийн онцлог гэвэл сая нэг нам нам нь өөрийн дэвшиж болох тойргоо захиалж бааварласан гэнэ. УИХ аргагүй хууль тогтоодог болхоор одоо өөртөө зориулж хууль гаргана уу яануу дүүрсэн хэрэг. Харин нийслэлд нэр дэвшигчид хорондоо өрсөлдөгчөө захиалж дэл сул бие дааж байгаа хүмүүсээ бүгдийг нь нэр дэвших эрхгүй болгож орхисон гэнэ. Нийтлэл гарах мөчид ирсэн халуун мэдээ л дээ. Гэхдээ яахав нийслэлд гарсан хүмүүс журмаар бүгдийг шийдээд сурцан тул ганц нэг юман дээр алдсан гээд бүгдийг нь хүчингүй болгочиж. Ёстой баавар.
Ирэх сонгуулийн чимээ ийм л болох нь дээ хөөрхий.
bayasaa
bayasaa
Зочин
Ооёоо
Ганаа
Ганаа
Ганаа
Зочин
Зочин
ккк