Vнийн өсөлт, хүнсний хомсдлын шуурга айсуй
УИХ-ын гишvvн, МоАХ-ны дарга Х.Баттулга бичиж байна.

АDAM SMITH ба FENG SHUI
Ленин багшийн төрсөн өдрөөр зурагтаа асаатал коммунист vеийн алдарт “Vнийн комисс” хуралдаж байна. Олноо Фэнг шvй нэрээр танил болсон нэгэн бээр дугуй талх сугавчлан ирээд “Энэний vнэ хэд гэдгийг хэлээд єгєх хvн байна уу?” хэмээн цахиртана. “Олны” дэмжлэгээр vйлдвэрчний эвлэлийн дарга болсон нэгэн.
Фэнг шvй бол Хятад ардын зан vйл, уламжлал нэвт шингэсэн ёс зvй, ахуйн номлол бєлгєє. Vvнийг Монголд дэлгэрvvлэх vйлст хvчин зvтгэж айл бvрийг зоос зуусан мэлхийгээр “хангаж” хятадчлах их ажлыг энэ хvн эхлvvлснийг бvгд мэднэ. Ажлынхаа хажуугаар vйлдвэрчдийн эрх ашгийг хамгаалдаг гэх ба Фэнг шvй онолын нэг чухал хэсэг нь “vнийг барих” нэрээр монголчуудыг хагаралдуулах бололтой юм. Уг нь энэ эр сонгодог эдийн засгийн онолыг vндэслэгч Адам Смитийн эх оронд эдийн засгийн боловсрол эзэмшсэнээ гайхуулан ярих дуртай сан. Гэвч єнєє эзэмшсэн онолоо бус эртний хятад заншлыг тvлхvv ярих болжээ.
Фэнг шvйгийн “Vйлдвэрлэгч хэдэн хувийн ашиг хийвэл зохихыг” онолдох нь зах зээлийн зарчим, А.Смитийн онолоос тэс хєндлєн ажгуу. А.Смитийн сургаснаар vнийг зах зээл дээрх эрэлт, нийлvvлэлтийн харьцаа тогтоодог бол Фэнг шvйгийн бодлоор Vйлдвэрчний эвлэлийн дарга vнэ тогтоох хамгийн гол хvчин зvйл гэнэ.
Фэнг шvйгийн эх орон Дэн Сяо Пиний удирдлагаар Фэнг шvйгээ орхиж, чөлөөт зах зээлийн номлолыг дагаснаар хөгжлийн замдаа орсон юм. Судлаач Гvнь Мин Ли энэ жил єргєн тэмдэглэж буй нээлттэй хаалганы бодлогын 30 жилийн ойд зориулан хэлэхдээ “Хэрвээ бид Фэнг шvйгээ баримталсаар байсан аваас феодализмдаа vлдэх байсан юм” гэжээ.
1990 онд нээлттэй эдийн засгийн замыг сонгосон Монгол орон тэднээс зєрєєд Фэнг шvйг сонгосноороо хаашаа одох бол оо? Vйлдвэрчний эвлэл нь vйлдвэрт ажиллагсдын эрх ашгийг хамгаалах учиртай байгууллага боловч Монголд эсрэгээр Засгийн газартай хавсайдаж vйлдвэрийн ажилчдыг дарангуйлах, цалин хєлсийг нь хорогдуулахын тєлєє явдаг бололтой. Орчин vеийн vйлдвэрчний эвлэлvvд бvхнийг хамарсан нvсэр байгууллага байх бус нийгмийн тодорхой бvлгvvдийн эрх ашгийг хамгаалагчид болжээ. Бvгдийг нэг тогоонд хийх нь коммунист vйлдвэрчний эвлэлийн тєрх юм. Амьдрал дээр нийгмийн бvлэг бvрт єєр єєрийн явцуу эрх ашиг байдаг учраас нийтлэг эрх ашгийг хамгаалах гэж хєєрцєглєх нь худлаа болдог. Автобусны жолооч, кондуктор хоёрын эрх ашиг нь “Тасалбарын vнэ аль болох єндєр байж тvvний цалин тэр хэмжээгээрээ нэмэгдээсэй” гэсэн агуулгатай байдаг. Харин автобусанд суух ажилчдын хvсэл “тасалбар аль болох хямд байж тэдний авсан цалингаас бага хороогоосой” гэсэн агуулгад захирагдана. Ийм зєрvvтэй эрх ашгийг Фэнг шvй гэх хєєргєн эр нэгтгэх, илэрхийлэх боломжгvй, бас шаардлагагvй. Боломжгvй зvйлээр хєєцєлдєж байгаа нь Фэнг шvй улс тєрийн тоглоомонд оролцож буйн шинж, худалдагдсаны тэмдэг бєлгєє. Америкт vйлдвэрчний эвлэл мафи, коммунистууд, рэкетvvдийн гар хєл, зэвсэг нь байж ажил хэрэгч хvмvvс, ажилчдыг шантаажлах хэрэгсэл болж байсан гашуун тvvх ємнє хєршийн гээгдсэн vзлээр дамжин Монголд хэрэгжив vv?
Ганцхан монголд үнэ өсч байна уу?
Дэлхий даяар єнєєдєр нефтиэс гадна хvнсний хомсдол нvvрлэж, vнийн єсєлтийг тєрvvлж байгааг амтай бvхэн ярих мєртєє энэ нь Монголд огт хамаагvй юм шиг аашлах болов. Хvнс, нvvрс, нефть гэсэн амин чухал зvйлсийн vнэ єсч, vvнээс улбаалаад эрчим хvчний vнэ дээш явлаа. Цэвэр усыг огтхон ч vнэлэхгvй байгаагаас аюулын харанга дэлдэж байгааг хэн ч анзаарахгvй сууна.
Хvнсний хомсдол, vнийн єсєлт нь хэн ч зайлж, бултаж, хорьж дийлшгvй хvчин зvйл болон нємрєн ирж байхад Монголын эрх баригчид л ганцаар “зогсооно, тогтворжуулна” гэсэн vлгэр хvvрнэж, тvvнийгээ биелvvлэх гэж муйхарлан зvтгэж байна. Шалтгаан нь маш энгийн. Сонгуульд ялмаар байна. “Намаа сонгуульд ялуулахын тєлєє би Ерєнхий сайд болсон” гэж зарлаж байсан хvн 200 хоногт “vнэ хэмээх мангасыг” дарагчийн дvрд тоглож байна. Мангасаа ч олов. Гарын таван хуруунаас ч цєєн vндэсний vйлдвэрлэгчид бай нь болжээ.
Харин сонгуультай, сонгуульгvй маргааш дэлбэ vсрэх vнэнд монголчууд бид бэлэн байгаа эсэхийг Засгийн газар тооцоолохыг хvсэхгvй байна. Vнийн єсєлтийг хязгаарлахаар Засгийн газраас явуулсан арга хэмжээнvvд огт vр дvнд хvрээгvй нь бvхэнд харагдаж байна. Бензин, гурил, талхны vнийн єсєлт тогтворжих нь бvv хэл гаарсан. Ерєнхий сайд айлчлалаас ирэхдээ “Орост талх нэг ам.долларт хvрсэн байна” хэмээн зарлаж байсан атлаа vндэсний vйлдвэрлэгчид рvvгээ “vнэ єсгєлєє” гээд агсарч байх юм. Гэтэл єєрийнх нь олж ирсэн 100 мянган тонн буудай (талх нь нэг ам.долларт хvрчихээд байгаа орноос) ирээд ч vнэ буухаасаа єнгєрсєн дvр зураг vзэгдэж эхэллээ. Уг нь орос боловсрол, соёлтой гэх Орост Элчин сайдаар ажиллаж байсан энэ хvнийг буудай гуйлгах бус арай том юм яриулбал дээр байсан юм.
Гуйсан буудай ирээд vнэ хямдардаг юм гэхэд дуусахад нь яах вэ. Дахиад л гуйх уу. Мєн зогсолтгvй єсч байгаа эрчим хvч, бензин тосны vнийг яах юм, єєрсдийнх нь хєєрєгдєж орхисон цалингийн єсєлтийг яах юм, хоёр оронтой тоо руу дэвшсэн инфляциа юу гэх юм гээд олон асуулт тулгарна... Сангийн сайдаар саявтар гавьяат эдийн засагч болсон нэгэн ажиллаж байгаа. Одоо л гавьяат уу, гайт уу гэдгээ харуулах цаг.
Фэнг шvйгийн эх орон Хятадад ч инфляц гаарч, хvнсний vнэ єдєр бvр нэмэгдэж байгааг эдийн засагчид анхааруулсаар байна. Олимп явуулах гээд Хятад улс эдийн засгийн бvх хvчээ шавхаж байгаа. Энэ нь нийлvvлэлтийг хязгаарлаж байгаа эхний хvчин зvйл. Vvнээс гадна дэлхий даяарх vнийн єсєлт, гол нэрийн бvтээгдэхvvний хомсдол нь Хятадын эдийн засгийг улам бvр хvндрvvлж байна. Хятадад єнгєрсєн гуравдугаар сард гэхэд л инфляц 8,3-8,7 хувь болжээ. “Инфляц нь хvн амын ядууст хvндээр тусч байгаа учир Хятадын эрх баригчид нийгмийн тэсрэлт гарахаас айж байна” гэж ажиглагчид мэдээлэв. Оны эхний хагаст Хятадад хvнсний vнэ 21 хувиар єсчээ.
Олимпийн дараа Хятадын эдийн засаг суларч, ганхалт vvснэ гэдгийг олон улсын шинжээчид анхааруулж байна. Энэ нь хєрш орнуудын эдийн засагт ялангуяа Монголд нєлєєлєхгvй єнгєрєх магадлал тэгтэй тэнцэнэ. Хєршvvдэд хvнсний vнэ хямдарвал экспортоо хумих замаар асуудлаа зохицуулахыг хичээнэ. Тэр цагт бид яах вэ? Фэнг шvй маань жагсагчдаа Эрээний гахайн ферм дээр дагуулж очоод гахайн єєх чинь vнэтэй байна vнээ буулга гэж хэлж чадах болов уу?
Шуургыг давах бэлтгэлээ эртнээс базаая
Засгийн газар vнийг тогтоох гэж бvтэлгvй оролдохын оронд айсуй шуурганд тэсч vлдэх бvх арга замыг эрэлхийлэх ёстой. Улсын эдийн засгийн удирдлага, менежментийг хариуцаж байгаагийн хувьд маргаашийн сонгуулийн vр дvнг бус тvvний дараахь хvндрэлийг угтсан ажил хийх хэрэгтэй байна.
Эдийн засгийн айсуй хvндрэлийг бодлоготой, бодитой ажил хийж туулахаас биш улс тєрийн хонжоо горилж ажлаа явуулбал сvйрлээс єєр юу ч авчрахгvй. Vнийн шуурга нємрєх vест Фэнг Шvй бус зах зээлийн сонгодог зарчим vйлчилж эхлэх болно. Одоо бидэнд сонгуулиас илvvтэй нємрєн ирж буй хямралыг мэнд давах аргаа бодох л чухал байна.
Энэтхэгээс ирэх будаа, сахар, Оросоос ирж магадгvй буудай зэрэг нь асуудлыг нэг мєр шийдэх алтан арга биш гэдгийг хатуу ойлгох хэрэгтэй. Vнийн шуурганд хамгийн тvрvvнд єртєх, эрсдэлд єртєх магадлалтай нийгмийн бvлэг бол ядуус. Тэднийг яаралтай тогтвортой орлоготой болгох хэрэгтэй. Vvний тулд ажлын байр бий болгох ёстой. Ажлын байрыг олноор, тогтвортой бий болгох цор ганц зам нь vйлдвэржилт, бvтээн байгуулалт. Яаралтай vйлдвэржиж, ажлын байрыг олноор бий болгон, экспортынхоо орлогыг эрс єсгєхгvй л бол гуйлгаар удаан тэсэхгvй. Гуйснаараа бид бусдаас хараат байдалд улам бvр орох болно. Тэрбум хvнтэй Энэтхэг улс иргэдээ тэжээгээд бас бидэнд илvvчлээд байхад гурван сая хvрэхгvй хvнтэй улсын удирдлага ичих хэрэгтэй. Энэтхэг шинээр vйлдвэржсэн, технологижсон орон агаад тэднээс гуйлгачлахаас илvvтэй суралцах шаардлага тулгарч байгааг ойлгоосой.
Бид улсаараа хангалттай орлоготой, хуримтлалтай, нєєцтэй байж чадвал хvнсний vнэ яаж ч єссєн тэсч vлдэнэ. Аль болох єєрсдєє vйлдвэрлээд, тариалаад, маллаад, импортыг орлуулах зvйл хийгээд, экспортоос хангалттай орлого олчихдог болбол vнэ яаж ч єссєн ажрахгvй давах боломжийг олно.
Талх бол улс тєр биш. Талх бол амьдрал. Бид амьд vлдэх, тэсч гарахын тулд талхныхаа мєнгийг єлхєн олдог л болох хэрэгтэйгээс бус талх гуйх, царайчлах, эсвэл бусдаас булааж, дарамталж авах гээд бvтэхгvй ээ. Бид зах зээл рvv эргэлт буцалтгvй орсон. Засгийн газар жам ёсны хєгжилд тус болж чадахгvй бол гай болохоо болимоор байна. Хэрвээ “Хєнгєлєлттэй vнээр гурил буудай их хэмжээгээр оруулж ирнэ ээ” гэж хоосон зарлаагvй бол, зарласан хэмжээнийхээ гурил, буудайг оруулаад ирчихсэн бол, оруулж ирсэн гурилаа намынхаа хандивлагчид, сайд нарын хармааг дvvргэх хэрэгсэл болгоогvй бол vнэ арай єєр байж болох боломж байсан. Одоо яаж ч муудалцаад, цэцэрхээд, улс тєржєєд vнэ бидэнд дийлдэхээсээ єнгєрсєн. Амжиж бэлтгэлээ л базаацгаая гэсэн уриалгаар бичвэрээ єндєрлєе.
“...Дэлхий даяар 100 сая хvн єлсгєлєнгийн цунамид нэрвэгдээд байна. Зургаан сарын ємнє эгэл жирийн амьдарч байсан хэдэн сая хvн єлсгєлєнгийн ирмэг дээр ирээд байна...”
Дэлхий хvнсний хєтєлбєрийн тэргvvн Жозетте Ширан (НVБ-ын чуулган 2008.4.22)
“...Хямд vнийн эрин vе аль хэдийнэ єнгєрчээ...”
Азийн хєгжлийн банкны дарга Ражат Наг(НVБ-ын чуулган 2008.4.22)