Поп орчны бүрэн зураглал
Манай монголчууд юм ойлгодгүйдээ биш ерөөсөө поп орчин тийм шиг байгаан. Ямар юм шиг гэхээр энгийн харанхуй надад ойлгуулахын тулд нээх гүн гүнзгий биш их энгийн юмаар тайлбарлаад явах хэрэгтэй юм шиг байгаан. Үүнийг ч манай хэд мэддэг болж бид ч мэддэг болоод авж.
Манай монголчууд юм ойлгодгүйдээ биш ерөөсөө поп орчин тийм шиг байгаан. Ямар юм шиг гэхээр энгийн харанхуй надад ойлгуулахын тулд нээх гүн гүнзгий биш их энгийн юмаар тайлбарлаад явах хэрэгтэй юм шиг байгаан. Үүнийг ч манай хэд мэддэг болж бид ч мэддэг болоод авж.
Манай улсын хамгийн алдартай хүн бол Должин эмээ. Хүн бүр л элдэв юм болхоор долоон буудлын Должин эмээ тэгвэл наадхы чинь яаж ойлгохын, та нар Долоон буудлын Должин эмээ юу идэж хэргэлдэг гэж боджээн гэх мэтчилэн зай завсаргүй жишээ авах болсон. Хөөрхийг анх сайхан толгой холбоод явсан чинь сүүлдээ тэнд амьдардаг Должин нэртэй хүмүүс ичиж зовоод нүүе сууя ядаж энэ таван буудалруу бууя гэж үр хүүхдээ айлгах болсон гэнээ. Зарим нэг хайнга сурвалжлагчид олжин гуайнх хаана вэ гээл тэрүүгээр баахан явжээн ч гэх шиг. Должин нэртэй эмээ нарын нэрээ цэвэрлэх хөдөлгөөн үүсэх нь холгүй боллоо гэнэ. Гэхдээ юм хуучирхаараа сонин биш болдог хойно одоо хэргэлж л байдаг Должин гуай нар ч тоохоо больж гэнээ.
Дараагын алдартай жишээ бол мөнгөний нэгж. Тэнд тэдэн төгрөг идэж ууж, тэнд тэдэн төгрөгний хохирол гарж гэхийг бүгдийг нь цэцэрлэг сургуулиар баримжаалах болжээ. Тэдэн цэцэрлэг барих мөнгө үрчиж гэнээ гээл. Тэдэн сургууль барих мөнгийг идчиж гэнэ. Бид бол цэцэрлэгийг бол ойлгоод байгаан харин саяас дээш төгрөгийг бол ойлгохгүй байгаан. Хүн тэгээд гартаа барьж үзсэн тоогоороо л баримжаалдаг лүд юм даа. Тийм болхоор зориуд маниуст зориулж ингэж хялбарчилсан гэнэ. Сүүлдээ энэ нь утгаа алдаад хөөшээ манай нөхөр өчдөр цэцэрлэгийн нэг сандалны мөнгөөр ууцан байшд, эртээд нээрээ цэцэрлэгийн нэг ангийн тоглоомны мөнгөөр хувцас авлаашд гэж хүүхнүүд ярьж эрчүүд нь за цэцэрлэгийн өдрийн хоолны мөнгө байна хоол идхүү дээ гэж ярьдаг болцгоочиж гэнэ. Жижиглэхээрээ утгагүй болхымаа. Гол нь тэдэн цэцэрлэгийн мөнгө гэхэдээ сүртэй байсым л даа.
Одоо шинээр бас нэг хэмжигдэхүүн хүч түрэн орж ирлээ. Тэр бол АСЕМ. АСЕМ зохиож байхаар ингэхгүй дээ гэдэг үг моодонд оржээ. Тэрийг зохиохоор их мөнгө урсана гэдэг эхний мээсэж л алсан л даа. Тэгээл АСЕМ хийхийн оронд ядаж идэж уугаасай, бүүр ядаж авилгал ч хамаагүй авчаасай гэх нь холгүй болж. Зарим нь оройн хоолгүй байхад АСЕМ зохиох юмаа гэх юм. Аа тэгээд АСЕМ зохиосон зохиогоогүй тэр мөнгөө зүгээр тарааж өгөх биш ялгаа юу байхав дээ. Бас АСЕМ-аас болж ингэлээ тэглээ гэдэг ч моод болжээн. АСЕМ-аас болж агаар тэнгэр муудлаадаа гэх нь хоолгүй байна гэнэ шүү. Тэр мөнгөнөөс нь идэж уулцаагүй хүмүүс л муулаад байгаа гэхийн. Тэгвэл сайхан муулдымуу хэдэн цаас ч өгөх юм билүү.
Baagii
Зочин
ккк
Үлмэдэх
Зочин
s
Зочин
Гаамп-д