Хямд архи-хямд амь
Дэлхийн супер хөлбөмбөгчид хөлөө, дуучид хоолойгоо, загвар өмсөгчид биеэ эрсдлээс хамгаалан даатгаж байхад, манайхан хямд үнэ дагасан чанаргүйг нь сонгон амь насаа эрсдэлд оруулж явах юм.
Дэлхийн супер хөлбөмбөгчид хөлөө, дуучид хоолойгоо, загвар өмсөгчид биеэ эрсдлээс хамгаалан даатгаж байхад, манайхан хямд үнэ дагасан чанаргүйг нь сонгон амь насаа эрсдэлд оруулж явах юм. Энд төрийн буруу ч бий, хувь хүнийх ч бий.
Хямд үнээр дамжсан чанаргүй сонголтуудаас амь насанд хамгийн халтай нь ахуйн хэрэглээнээс автомашин, хүнснийхээс архи байдаг тухай судалгаа байдаг байна. Амьдрах таатай орчин, эрүүл, баталгаатай хүнсээр хангах нь төрийн үүрэг, Тэдгээрт тохируулж амьдрах нь хувь хүний сонголт билээ. Гэтэл хямд үнэ дагасан чанаргүй сонголт тулгах нь төр өөрөө иргэдийнхээ амьд явах эрхэд шууд халдаж байгаатай адил юм. Засаг дарга, ИТХ-ын дарга гээд орон нутгийн удирдлагууд бол төрийг төлөөлж иргэдэд үйлчлэх ёстой төрийн менежер, үйлчилгээний ажилтнууд юм. Түүнээс бус, албан тушаал нь давуу эрх олгодог хуучны засаг ноёд биш билээ. Төрийг төлөөлсөн менежер учраас иргэдээ аюулгүй хүнсээр хангах, зохион байгуулах нь төрийн өмнө хүлээсэн орон нутгийн удирдлагуудын үүрэг билээ. Гэтэл албан тушаалынхаа эрх мэдэл, сүрийг ашиглан хувийн бизнесээ хөгжүүлэх явдал орон нутагт газар авлаа. Тэдгээрээс улиг болсон тендерийн булхайг биш, хямд архи-хямд амь бүхий эрсдлийн тухай өгүүлье.
УИХ өнгөрсөн хавар улсын төсөвт тодотгол хийв. Тэр үед хямралын үеийн эдийн засгаа тэтгэхийн тулд архи, спиртийн онцгой албан татварыг нэмж, төсөвт 10 тэрбум төгрөг төвлөрүүлэх тухай Засгийн газраас санал оруулсан юм. Гишүүд энэ саналыг дэмжээгүй. Гэхдээ чуулганы үеэр албаны хүний хэлсэн хоёр тоог энд тэмдэглэе. Нэг нь мэдээллийн чанартай статистик, нөгөө нь хүмүүс мэдэж байх ёстой стандарт юм билээ.
Баримт 1.
Улсын хэмжээнд архины үйлдвэрлэл, борлуулалт эрхэлдэг 144, спиртийн 26 аж ахуйн нэгж бий. Гэхдээ улсын төсөвт онцгой албан татвараар төвлөрүүлж байгаа орлогын бараг 98 хувийг зөвхөн “АПУ”, “Спирт бал бурам”, “Жем интернэшл” зэрэг хэдхэн том компаниуд бүрдүүлдэг байна.
Баримт 2.
УИХ-ын гишүүдэд мэргэжлийн хүний танилцуулснаар бол хүний эрүүл мэндэд аюулгүй чанартай түүхий эд, хүнсний зориулалттай спиртээр найруулан, хамгийн хямд шил, бөглөө, шошго ашиглан хор хөнөөлийнхөө хувьд бага эрсдэлтэй 38 хувийн хатуулагтай 0,5 литрийн нэг шил архи үйлдвэрлэх доод өртөг нь 3000 орчим төгрөг болдог байна. Эдийн засгийн энэхүү тооцооноос доогуур үнэтэй архи бол бидний нэрлэдэгээр “хулхи”, “найрка” гэх төрөлдөө орох ажээ.
Гэтэл үүнээс хямд үнэтэй архи дэлгүүрийн лангуун дээр өрөөстэй. Ялангуяа мэдээллээс хол, хяналт султай орон нутагт элбэг. Хямд архи зарууулах захиалагчид нь орон нутгийн эрх мэдэлтнүүд байж голдуу “шахааны борлуулалт” хийдэг байна. Жишээ нь, “Дорнод сархад”, “Чойбалсан” зэрэг архийг үйлдвэрлэдэг “Амтлаг хүнс”, “Чойбалсан” компаниуд МАХН хийгээд,Дорнод аймгийн Засаг даргынхаа ивээлд багтдаг. Хөвсгөл аймагт худалдаалдаг “Хар далай ээж”, “Хөх далай ээж”, “Чингүнжав” зэрэг архинуудыг аймгийн Засаг даргын компани үйлдвэрлэдэг байх жишээтэй. Мөн аймгийн ИТХ-ын төлөөлөгчдийн хувийн компанийн үйлдвэрлэдэг “Эзэн Чингис”, “Мөрөн”, “Хөвсгөл” зэрэг архинууд Хөвсгөл аймагт бий. Баянхонгор аймагт худалдаалдаг “Гангануур”, “Шаргалжуут” архийг ч МАХН-ын ивээлд багтдаг нөлөө бүхий улстөрчдийн хувийн компаниуд үйлдвэрлэн дэлгүүрүүдэд шахдаг байна. Орон нутгийн эдгээр үйлдвэрлэгчид бас хэрэглэгчдийг татахын тулд томоохон үндэсний үйлдвэрлэгч компаниудын архины шил болон акцизийг урд хөршид хуурамчаар хийлгэн ашигладаг тухай мэдээ ч бий.
Сүүлийн жилүүдэд бараа бүтээгдэхүүн “шахах арга” улстөрчдөөр дамжаад төрийн өмчийн байгууллагуудад ихэд дэлгэрсэн. Үүний тод жишээ нь, “Эрдэнэт”. Тус үйлдвэр бол сонгууль бүрийн дараа улстөрчдийн шахааны бизнесийг тэтгэдэг түшиц газар болсон билээ. Улстөрчид тэнд бараа бүтээгдэхүүнийг зах зээлийнхээс өндөр үнээр шахдаг. Ганцхан жишээ гэхэд “Эрдэнэт” үйлдвэрт одоо бичгийн цаас л гэхэд 20 жилийн нөөцтэй болсон гэдэг. Харин архины үйлдвэрлэлд “шахах арга”-ыг арай өөрөөр хэрэгжүүлдэг ажээ. Төрийн байгууллагынхан албан тушаалынхаа эрх мэдлээ ашиглан стандартын бус бүтээгдэхүүнийг зах зээлийнхээс хямд үнээр хувийн секторт шахдаг, бас ч болоогүй ингэхдээ хэрэглэгчдэд өндөр шагналын сантай урамшуулалт худалдаа зохион байгуулан шахдаг байна. Зарим хэрэглэгч хямд үнэд нь хууртахгүй өөр сонголт хийгээд байвал үндэсний томоохон үйлдвэрлэгчдийн архийг “лангуун дээрээс шахах” аргыг ч хэрэглэдэг байна. Эрүүл ахуйн шаардлага хангаагүй, стандартын бус архи үйлдвэрлээд түүнийгээ хүчээр шахаж байгаа хүмүүс хэзээ ч ашгаа нөхөөгүй, алдагдал хүлээсэн үнийг хэрэглэгчдэд санал болгохгүй. Үйлдвэрлэгчдэд үнэ дагасан ашиг чухал бол, хэрэглэгчдэд эрүүл ахуйн шаардлага хангасан чанарын баталгаа чухал. Энэ хоёрын тэнцвэрийг хангах нь төрийг төлөөлсөн тагнуул, цагдаа мэргэжлийн хяналтын байгууллагуудын үүрэг шүү дээ. Гэтэл тэд нь орон нутгийн удирдлагынхаа хувийн бизнесийг дэмжиж л “төрийн үүрэг”-ээ гүйцэтгэж байна.
Уг нь орон нутагт жижиг дунд үйлдвэрлэл хөгжих нь сайн хэрэг. Гэхдээ иргэдийнхээ худалдан авах чадвар дээр тоглосон, хямд үнээр хэрэглэгчдийг татсан стандартын бус бүтээгдэхүүн үйлдвэрлэл хэт хөгжвөл 13 хүний амийг авч одсон “Азийн чоно”-ын түүх давтагдагүй гэх баталгаагүй. Ер нь чанараа дагаж үнээ тогтоодог нь дэлхийн жишиг. Харин үнэндээ тааруулж чанараа тодорхойлдогийн тод жишээ нь орон нутгийн хямд архины үйлдвэрлэл болоод байна. Дээр нь албан тушаалын сүүдэрт нуугдаж, шударга бус өрсөлдөөнөөр зах зээлд орж ирэхийг нь яана. Тэдний төлдөг татвар ч гэж алга.
Архи бол зөвхөн согтууруулах ундаа биш, соёлтой хэрэглээ. Ийм үйлдвэрлэлд чанар, стандартаас гадна шударга өрсөлдөөн чухал. Нэг хэсэг нь улсын төсөвт төлдөг татварын 98 хувийг бүрдүүлж байхад, татвар төлдөггүй хэсэг нь орон нутгийнхаа зах зээлийн 98 хувийг хангахыг шударга өрсөлдөөн гэхгүй. Зарим нь онцгой албан татвараар төсөвт нэмэр болж байхад, зарим нь онцгой эрхтэйгээр зах зээлд эзэн суухыг цэвэр бизнес гэхгүй. Шахааны, ямар зориулалтын, ямар чанартай спиртээр найруулсан нь мэдэгдэхгүй баталгаагүй бүтээгдэхүүн хэрэглэн эрүүл мэндээ эрсдэлд оруулсан олон түмэн эцсийн бүлэгтээ ийм бохир бизнесийн хохирогчид болж үлдэж байна.

ЭЭЭЭ