Японууд биднийг сургах бол уу бид тэднийг эвдэх бол уу
Сонгууль хаяанд ирлээ. Нэр дэвшигч байтугай саналаа өгөх иргэн-надад ч тунгаах асуудал гарав. Сонгочих олигтой лидергүйгээс би яруу найрагч Бавуугийн Лхагвасүрэн шиг саналаа өгмөөргүй бодолтой явдаг хүн. Гэвч сонгуулийн ирц хүрэхгүй бол санал хураалт дахиж, ядуу орны маань сан хөмрөг нимгэрнэ гэх үзэл намайг өөрийн эрхгүй хөтөлдөг юм.
Сонгууль хаяанд
ирлээ. Нэр дэвшигч байтугай саналаа өгөх иргэн-надад ч тунгаах асуудал гарав.
Сонгочих олигтой лидергүйгээс би яруу найрагч Бавуугийн Лхагвасүрэн шиг саналаа
өгмөөргүй бодолтой явдаг хүн. Гэвч сонгуулийн ирц хүрэхгүй бол санал хураалт
дахиж, ядуу орны маань сан хөмрөг нимгэрнэ гэх үзэл намайг өөрийн эрхгүй
хөтөлдөг юм. Таван толгойн гацаа: танк их буу, нэг их гүрний хамааралд нэгмөсөн
орох Якунины онол, эдүгээ Японы зээлээр зүүн чиглэлийн төмөр зам тавих гээд
гацаа шинэ хувилбараар үргэлжлэх төлөвтэй. Ингэснээр Ухаа худаг-Гашуун сухайтын
төмөр замыг гацааж, түүхий нүүрсээ аварга даацын 700-800 автомашинаар шороо
татуулан зөөж, зардалд нь олсноо хуу хамуулна гэсэн үг. Энэ бол хэн ч ойлгохгүй
монгол менежмент. 267 км уурхайн төмөр зам ашигтайг Монголын гурван сая
иргэнээс УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг хамгийн сүүлд ойлгосон хүн. Гэвч тэр
хатагтай энэ төмөр замын 51 хувийг эзэмших боллоо гээд улаан мөнгөгүй атлаа
ухаангүй хөөрчихөж. Өрөнд дарагдсан мөртлөө өндөр хүүтэй асар их валют гаднаас
зээлж, 51 хувиа эзэмшинэ. Өөрөөр хэлбэл Оюу толгойн 34 хувийн гайг давтах гэж
тэмүүлж буй хэрэг. Дундын идүүртэй, нэг айлын атлаа, хоолоо булаалдан уралцдаг
ноходтой АН-ын хэдэн дарга төстэй ч юм шиг.
Мөсөн уулын нууц
УИХ-ын даргын зөвлөх А.Гансүх (“Өдрийн сонин” 2015-10-20) ярилцлага өгөхдөө,
-Таван толгой ордыг ашиглахтай холбоотой Хөрөнгө оруулалтын гэрээг бэлтгэсэн хүмүүс Монгол улсын эрх ашигаас урвасан гэж УИХ-ын ажлын хэсгийн дарга Л.Эрдэнэчимэг гишүүн хэлсэн. Би санал нийлж байгаа.
-Арай хатуу хэлж байгаа юм биш үү?
-УИХ-ын 10 гишүүний гаргасан дүгнэлтийг үндэслэж хэлсэн үг шүү дээ. Үгүй гэдгээ тэгвэл тэр хүмүүс батлах хэрэгтэй. Ер нь Таван толгойн ордыг авах гэсэн улс төр, бизнесийн бүлэглэл төмөр замын бүтээн байгуулалтыг гацаасан. Монгол улс өөрөө энэ төмөр замыг барьж эзэмших боломжийг л зогсоох үйл ажиллагааг тэд л явуулсан. Хэрэв Засгийн газар 2014 оны зургадугаар сард олон улсын санхүүгийн байгууллагаас миний босгосон 600 сая ам. долларын санхүүжилтийг шийдвэрлээд өгчихсөн бол Таван толгой-Гашуун сухайт чиглэлийн төмөр замын ажил энэ онд дуусах байсан гэдгийг дахин онцлон хэлье... Миний улс төр хийх нь хувь хүний хэрэг. Гэтэл түүнээс үнэтэй Монгол төрийн эрх ашиг гэж чухал зүйл бас байна. Хэвлэлийнхэн та нар олон зүйлийг мэдэхгүй, шуудхан хэлэхэд мөсөн уулын оройг л харж байгаа.
-Та тэгвэл хэлээд өг л дөө?
-Надад тийм эрх байхгүй.
Мөсөн уулын үл үзэгдэх аварга биеийг илчлэх эрх зөвлөх А.Гансүхэд байхгүй аж. А.Гансүх 267 км төмөр замын тухай ярьж буйг сануулъя. Орлого олоход амин чухал төмөр замыг маань мөсөн уул тавиулахгүй байна гэж тэр бээр дипломат үгээр хангалттай цухуйлгав. Далайд хөвөгч мөсөн уулын гуравны нэг нь ил харагддаг гэсэн. Монгол төр бүх эрх ашгийнхаа гуравны хоёрыг сэтгүүлчдээс чандлан нуудаг юм байна. Бүх цогцосныхоо гуравны хоёрыг хүн амдаа үзүүлдэггүй төрийг нээлттэй ухаалаг төр гэх үү? Нээлттэй нийгмийн хаалттай бунгуунд юу юу багтдаг бол? Хоёр аварга хөршийнхөө сүрдүүлэгт аргагүйдсэн хөөрхийлөлтэй эх оронч дүр олон нийтэд зориуд эсгэдэг А.Гансүх мэтийн лидер найрамдлыг бэхжүүлэгч үү, хагалагч уу? Эрхэм зөвлөгч Та ард түмнийхээ төлөө булгилах бор зүрхээ урнаар харуулавч, хоёр мөнхийн хөршдөө үнэнч зүтгэх ёстой. Ил үзэгдэгч өчүүхэн оройтой, үл үзэгдэгч аймшигт мөсөн уулаар ард олноо төрийн өндөр түвшнээс айлгаад байвал хоёр хөршөө хөргөнө шүү. Орос Хятадын аюулыг задруулах эрх надад байхгүй гээд ч буй юм шиг. Та бол УИХ-ын даргад үнэтэй үгээ хайрладаг чухал түшмэл. Та спикерын мөрөн дээрээс шивнэхдээ хоёр хөршийнхөө нэгийг худал магтаад, нөгөөг худал муулаад байвал наад зах нь Таван толгой мэтийн том төсөл явахгүй агаад манай эдийн засаг асар ихээр хохирно. Энэ хохирлыг Та байтугай Монголын ард түмэн хэдэн үеэрээ төлөөд барахгүй.
Хөрөнгө оруулалт хайж хөлөө хугалчих гээд явсан Засгийн газар А.Гансүх зөвлөхийн өвөртлөөд ирсэн 600 сая ам. долларыг аваагүй нь хачин. Хэрэв авсан бол өдгөө шинэ төмөр замаараа нүүрсээ зөөгөөд, тээврийн зардлынхаа тал хувийг хэмнэчихсэн сүнгэнүүлж явах байжээ.
Инээх эртэднэ
УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг (Өдрийн сонин. 2015-10-23) мэдэгдэхдээ:
-Японы ерөнхий сайд Ш.Абэ Монголд айлчилж Таван толгойн нүүрсний орд, зүүн төмөр зам, Сайншандад нүүрс угаах, кокс үйлдвэрлэх, нүүрснээс хий үйлдвэрлэх зэрэг төсөлд оролцохоор сонирхлоо илэрхийлсэнд баяртай байна... Ер нь Таван толгойн ордыг ашиглах М.Энхсайханы хөрөнгө оруулалтын гэрээнд гуравдагч хөршийн сонирхол, оролцоог хангаагүй байсан. (Сумитомо Японы компани биш юм уу, эсвэл Япон гуравдагч хөрш биш юм уу? Ц.Д) Таван толгойн ордыг ашиглах болон төмөр зам барих, санхүүжүүлэх асуудлаар гуравдагч хөрш, стратегийн түнш Япон улсын сонирхол бодитой болж байгаагаар УИХ-ын ажлын хэсгийн урдаа тавьсан нэг чухал зорилт биелсэнд баяртай байна.
Баярлах эрт байна аа эрхэм гишүүн минь. Манай гурван жолоодогч Японд шил дараалан очиж, нүүрс экспортлох, төмөр зам тавих зэрэгт хамтаръя гэж гуйсан. Японы тал зүүн тийш төмөр зам тавьсан тохиолдолд хэр ашигтайг судалж үзье гэсэн хариу өгчээ. Ямар ачаа очих ирэхдээ хаагуур зөөх нь бүрхэг. 1000 гаруй км Хятадын замаар уу, 5000 орчим км Оросын (ачаагүйгээс ашиглагдахгүй байгаа БАМ-ын) зам, хөлдөж саатдаг боомтоор уу? АН-ын дарга нүүрсээ олон онгоцоор тээвэрлэж, олон нисгэгч ажилтай болгоно гэж цаг барах тоглоом тоглох вий. Японы Гадаад харилцааны яамны хэвлэлийн төлөлөгч Ясухиса Кавамура “Монголын талаас тавьсан саналуудад манайх хүндэтгэлтэй хандах болно” гэсэнд эрхэм гишүүн Л.Эрдэнэчимэг инээгээд буй болтой. Таны инээд намынхаа жагсаалтаар УИХ-ын сэнтийд дахин залрахад тань Танд хэрэг болдог юм уу гэхээс бидэнд Таван толгойн өгөөж юу юунаас чухал байна.
Эдүгээ ор мөргүй байгаа (Таван толгой-Сайншанд) 455 км төмөр зам тавих гэж асар их хөрөнгө зээлж байснаас Таван толгойн ордын аман дээр нүүрс угаах, кокс болон хий ялгах үйлдвэрээ байгуулбал зардал хэмнэмээр. Манайхаас 8100 төрлийн барааг хөнгөлттэй үнээр Японы зах зээлд оруулах боломж олдож буйд миний инээд, (Л.Эрдэнэчимэг гишүүний инээд шиг) хүрсэн боловч энэ нь 5-10 жилийн тэртээ хэрэгжихийг уншаад ная дөхсөн би амаа хамхив. Юун 10 жил бэ гэвэл энэ нь монголууд барааныхаа баглаа боодлыг хийж сурахаар японуудаар заалгах хугацаа юм гэнэ. Ер нь цаашдаа японууд биднийг сургах бол уу, бид тэднийг эвдэх бол уу гэж эргэлзэхэд хүрлээ. Харин баярлаж ханамгүй нааштай мэдээ нь ирэх оны 5-6 сард Японы зээлээр барьж буй нисэх онгоцны буудал ашиглалтад орох ажээ. Японууд биднийг сургаж дөнгөвөл бүтэх л байх. 1990 оноос Япон бидэнд мөн ч чамгүй гар сунгалаа даа. Урмыг нь хугалахгүй юмсан.
Голсон нам голд орох төлөвтэй
(“Өнөөдөр” сонин. 2015-10-21). “Ч.Сайханбилэг бол утсан хүүхэлдэй гэдгийг илчилсэн З.Энхболд, Х.Баттулга нарын тоглолт Таван толгойг бүтэн жил гацаасан нь үнэн... АН-ын дарга З.Энхболд намаасаа томилсон ерөнхий сайдыг хүчгүй, нөлөөгүй, хүүхэлдэй болгож хувиргасан нь амиа егүүтгэсэнтэй агаар нэг. Тиймээс АН өөрөө л Засгийн газраа мөнгөгүй, Ерөнхий сайдаа ажилгүй болголоо. Тэд хөрөнгө оруулагчдыг татах, том төслүүдээ хөдөлгөхийн төлөө юу ч хийсэнгүй. Тиймээс хөрөнгө оруулагчид УИХ-ын 2016 оны сонгуулийн дүнд шинэ Засгийн газар бүрэлдэхийг хүлээх магадлалтай юм. Ч.Сайханбилэгийг ой хүрч, “хөлд орохыг” дэмий хүлээж тэссэн тэд сонгууль хүртэл дахиад жаахан харзнахаа илүүд үзэхийг ч үгүйсгэхгүй”
Ерөнхий сайд асан С.Баяр “Таван толгой ашиглалтад орохгүй” гэж сонинд мэдэгдсэн үнэн болно шүү. С.Баяр тэдэн дотроо хүн шиг тархитай нь юм чинь. 7-8 жил гацсан Таван толгой одоо дахиад Японоос хөрөнгө босгоод зүүн чиглэлийн төмөр зам, нүүрс угаах, кокс үйлдвэрлэх, хий ялгаруулах үйлдвэр бостол С.Баярын хэлснээр олон жил гацах өнгөө олох шиг болов. Тиймээс Таван толгойн өгөөжийг хүртье гэвэл Монголын ард түмэн МАН-ыг сонгох ганц найдвар үлджээ. АН-ыг 25 жил дэмжлээ. Одоо цөхөрлөө. Больё. АН авилгачдаа хамгаалаад буйран дээрээ бужигнана биз. МАН эртэй сайндаа ч бус өөр сонголт алга. Улстөр бизнесийн аль ч бүлэглэл авсан хамаагүй дахиад Таван толгой 7-8 жил гацалгүй хөдөлбөл гурван сая хүн амд л хэрэгтэй сэн. Ямар нэгэн үндэсний компани баяжчихгүй л бол Монгол улс дампуурахдаа яахав гэх атаархал мөн өчүүхэн ээ? Японтой харилцаж эхэлсэн аятай уур амьсгалыг далимдуулан Лусаас хайрласан агуу их Таван толгойг цаашид хэдэн жил гацааж, нүүрсний экспортоор өрсөлдөгч хөршдөө нялуурав даа. Наймаа бол наймаа, найз бол найз. Худ ураг, хадам бол хадам гэдгийг Ю.Цэдэнбал даргынхаа гашуун төгсгөлөөс сургамж авууштай. Таньдаг нүүр халуун ч Таван толгой дэндүү халуун тул хушуу нэмсүгэй хэмээн зориглов. Үр хүүхэд, хойч үеийг минь бурхан өршөөг.
2015-10-26
Sarnai
Baagii
Зочин
estoi mundag!
З.Энхболд л АН-ыг жинхэнэ самарч байна.
З.Энхболд л АН-ыг жинхэнэ самарч байна.
Зочин
Дур гутав. ЗӨВ СЭТГЭЦГЭЭЕ!
Дур гутав
Батэрдэнэ
Зочин
Зочин
Зочин
Зочин
Нисэх буудал
Нисэх буудал
Зочин
Иргэн
Ах маань л үнэнийг хэлээд байгаа юм
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
ба
....
tugs
...
...
Гана
Намхай
Иргэн
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин