Төрийн минь сүлд өршөө
Төрийн албан хаагчдыг хэд хэдхээн ангилж болжээн. Эхний хэсэг нь жараахай түүгчид. Тэд бол ард түмний тал. Зайлуул бага цалинтай юм. Дундаас доош шатны цалин авдаг болоод ч тэрүү цалингаасаа илүү орлоготой л байхгүй бол болохгүй.
Төрийн албан хаагчдыг хэд хэдхээн ангилж болжээн. Эхний хэсэг нь жараахай түүгчид. Тэд бол ард түмний тал. Зайлуул бага цалинтай юм. Дундаас доош шатны цалин авдаг болоод ч тэрүү цалингаасаа илүү орлоготой л байхгүй бол болохгүй. Тэхгүй бол хувийн байгууллагын цалингаас дор цалинтай бага тушаалын ажилтан байж яаж амьдараад байдаг нь сонин. Нууцыг задлахад тэд бүгдээс жижэгхэн хэмжээний татвар авч байж амьдарна. Тэдэнд жижэгхэн шаклаад, пицца, бүүр цэцэг жимс пэчээнь байсан ч голохгүй авна. Мөнгө өгвөл дуун дээр баярлаж иргэн хүний ажил ичтэл бүтэх нигууртай. Нөгө өхүн маань арай л хурдан бүтчихвүү дээ гэж сандарна. Тэдний урдаа барьдаг уриа хаанаасаа хаалгач нь гэх бөгөөд үүнийгээ хаана ч хамаагүй зарлаж явдаг. Маккетинг юм даа. Харин тэднийг ялгахад маш амархан тэд бүхнээс илүү ууртай байдгаарай онцлогтой. Тэдний давуу тал нийт 3 сая иргэнээс авж чадна. Том зах зээлтэй. Бригдвал төр өршөөгөөсэй гэж залбирагсад.
Тэдний дараагын шатныхан бол анчид. Тэд ихэвчлэн дун шат болон хурган дарга нар. Тэд бүхнийг мөнгөөр шийднэ. Гэхдээ тэдэнд өг авж байгаа нь хэнд ч анзаарагдахгүй. цэвэрхэн ууртай ихэмсэг дарга нар хаа сайгүй. Тэднээс ажил авж авсан ажлынхаа 10 хувиар шагнах хэрэгтэй. Энэ шагналааа дансруу шилжүүлэхээс аваад үр хүүхэд хамаатан саданд нь хурим найраар бэлэглэх, мөрийтэй тоглож алдах, өөрсөнд нь гэрт нь зочилж найз нөхөд болж хармаанд нь шургуулах гээд илүү боловсронгуй аргаар ашгийг нь өгнө. Тэдний онцлог бол дээд шатны дарга нарт үйлчилж чадхаас гадна доод шатны жараахай түүгчидэд ч тушааж чадна. Тэд ихэнх ажлын нууц мэдээллийг мэдэх бөгөөд тэрийгээ ашиглаж бусдад ажил олгоно. Ажил авагчид 10 хувийн унацаа өгөхгүй бол дахиж ажил авна гэж гонжийн жоо. тэднийг бусдаас ялгах амархан. Ихэмсэг царай, цэвэр байдалтай дарга нартай долидогносон байдалтай, намын гишүүн байх нь түгээмэл нэгэн. Ирээдүйд улс төрч болхыг туйлаас эрмэлзэгч байх болно. Тэдний уриа Ашиггүй бол бүү хөдөл, ашиггүй ажил төрд байдаггүй гэсэн уриатйа бөгөөд үүнийгээ хэнд ч хэлдэггүй онцлогтой. Тэд баригдвал дарга нартаа өршөөхийг гуйж тэдэнд нэг насаараа зүтгэхээс аргагүй бологсод.
Төрийн хамгийн том дарга нар бол хамгийн дээд шатныхан. Тэд бол найрсаг зангаараа алдартай хүмүүс. Тэдэнд доод шатны нөхдийн идэж уудаг түй ч хамаагүй. харин дээд шатаараа бодлогын түвшинд ярьж ажлыг бүхлээр нь авах эсвэл найз нөхөд нэрийн доор авах. Ашигийг бүхлээр нь өөрийн болгож дунд шатны нэг гарын хэдэн жилийн ашгийг нэг өдөрт хийдгээрээ аргагүй л буйр заан сууцгаадаг. Тэдэнтэй хэн ч ажил ярьж орж ажиллаж чадахгүй. Харин тэдэнтэй архидаж найзлаж болно. Найз ч гэждээ зүгээр тэдэнд ашигтай ашиглуулхаар хүн бол таныг долоолтыг үнэлж тэд өөрснөө найүзлах эсэхээ сонгоно. Тэхээр тэднээс ашиг авхын тулд эхлээд тэдэнд ашигтай байхаар өөрсдийгөө харуул. Тэд төрийн бодлогоос бүхлээр нь мөнгийг өм цөм авж чаддаг хэсэг хүмүүс учир тэдэнд ойртож хамтарч гар хөл нь болж насныхаа мөнгийг олох хүмүүсийн овооролдоон битүү. Тэмцэл эхтэй. гэвчиг тэд үнэхээр ашигтай бол чөтгөртэй ч нийлдэгээрээ алдартай. тэдний онцлог их найрсаг сайхан харилцаатай, доод албан тушаалтанууддаа хэрцгий догшин, хоёр нүүртэй мэт боловч их шударга хүний дүрд тоглох гэж хичээдэг нь өрөвдмөөр. Тэдний уриа бол Бидэнгүйгээр монгол улс юу ч биш. Үүнийгээ сонгуулиар илт шууд илэрхийлдэг долоосон хүмүүст их тааламжтай ханддаг боловч цэвэршдэгүй хүмүүс юм. Тэд идсэн уусан нь илэрсэн ч өөрсөндөө хууль гаргаж өөрсдийгөө өршөөлгуулж цэвэршэж чадна. Бурханы мутартай хүмүүс.
Гэм зэмгүй олон мянган төрийн албан хаагчид хамаагүй шүү
Төрийн минь сүлд өршөө
багш
багш
Dorjoo
irgen
Зочин
Гаампыг ирлэгч
Гаампын галзуу найз
Зочин
Ганаа
Зочин
Зочин
unshigch
Шал утгагүй юм
Шал утгагүй юм
Гана
jiriin irgen
emma
bur yag shu
be happy
Зочин
Зочин
galt
ахарим
ахарим
ахарим
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
ЭРГҮҮ ГААМП АА
Зочин