Ерөнхийлөгчийн сонгуулийг ямар ч нэр дэвшигчгүй хийхээр товложээ
УИХ баасан гаригийн томилгоогоо баллуурдах гээд бантан зуурч орхив.
УИХ баасан гаригийн томилгоогоо баллуурдах гээд бантан зуурч орхив. Засагт хамтарсан МАХН, АН-аас тус бүр хоёр хүнийг албан тушаалтай болгосон гэнэтийн шийдвэрийнхээ хуйвалдааны шинжийг баллуурдахын тулд тэд Ерөнхийлөгчийн сонгуулийг товлож зардлыг баталлаа. Гишүүдийн баталснаар Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт ирэх тавдугаар сарын 24-нд болно. Сонгуулийн зардал нь дөрвөн тэрбум төгрөг. Өнгөрсөн баасан гариг буюу нэгдүгээр сарын 16-наас санал хураахаар товлосон тавдугаар сарын 24 хүртэл бараг 90 гаруй хоног байна. Одоо мөрдөж буй Ерөнхийлөгчийн сонгуулийн хуульд “сонгуулийг санал авах өдрөөс 60-аас доошгүй хоногийн өмнө УИХ-аас товлон зарлана” гэсэн заалт бий. Энэ заалттай УИХ-ын баасан гаригийн шийдвэр нийцэж байна. Товлосон өдөр нь 60-аас дээш хоног, товыг УИХ-аас тогтоолоо. Энд алдаа алга. Гэтэл Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийг цааш харвал жинхэнэ бантан зуурагдаж эхэлнэ. Уг хуульд “нэр дэвшүүлэх ажиллагааг сонгууль зарласнаас хойш тав хоногийн дараа эхэлж тав хоногийн хугацаанд дуусгана” гэжээ. Санал хураах өдрийг тавдугаар сарын 24 гэж УИХ-аас энэ сарын 16-нд товлосон учраас дээрх заалтыг баримталбал нэр дэвшүүлэх ажил энэ долоо хоногт эхэлж, ирэх долоо хоногт дуусах болж таарч байна.
Ерөнхийлөгчид парламентад суудалтай намууд нэр дэвшүүлнэ. Нэр дэвшигчийг намуудын төлөөллийн байгууллага буюу МАХН-ын Бага хурал, АН-ын ҮЗХ-ноос тодруулна. УИХ сонгуулийг гэнэт товлосон учраас намуудад нэр дэвшүүлэх ямар ч бэлтгэл одоогоор байхгүй. МАХН, АН-ын хувьд Ерөнхийлөгчийн сонгуулийн нэр дэвшигч битгий хэл, зарим гишүүн нь төрийн албыг сонгоод Бага хурал, ҮЗХ нь дутуу бүрэлдэхүүнтэй болчихоод байгаа. Эхний ээлжид тэднийгээ гүйцээнэ. Бага хурал, ҮЗХ-ныхоо дутуу бүрэлдэхүүнийг нөхнө. МАХН энэ арга хэмжээнд зориулж Бага хурлаа энэ сарын 31-нд товлоод байгаа. Тус намаас нэр дэвших, дэвшвэл дахин ялах магадлал өндөртэй Н.Энхбаярын хувьд Ерөнхийлөгчийн ээлжит гадаад аяллаа ирэх сарын 8-наас эхлэх гэж байгаа.
Ер нь нэр дэвшүүлэх эрхтэй намууд, горилогчид Ерөнхийлөгчийн сонгуулийг ирэх гуравдугаар сард товлоно гэж тооцоолж байсан байх. Гэтэл УИХ нэгдүгээр сарын 16-нд буюу өнгөрсөн баасан гаригт гэнэт товлочихлоо. Одоо УИХ-ын зуурсан энэ бантанг баллуурдах гурван гарц байна.
Нэгдүгээрт, намууд хуулийн дараагийн заалтыг хэрэгжүүлэх. Сонгууль зарласнаас хойш тав хоногийн дотор нэр дэвшүүлэх ажлаа эхлээд, тав хоногийн хугацаанд нэр дэвшигчээ тодруулах. Үүгээр бол ирэх долоо хоногт нэр дэвшигчээ тодруулж дуусна. Цаг хугацааны хувьд энэ нь хязгаарлагдмал. Жишээ нь МАХН-д гэхэд одоогоор Бага хурлаа товлоод байгаа энэ сарын 31 нь ч оройтож таарч байна.
Хоёрдугаарт, Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалтыг тавдугаар сарын 24-нд гэж товлосон нь сонгууль зарлаж байгаа хэрэг биш гэж УИХ мэлзэх. Тэгээд гуравдугаар сард Ерөнхийлөгчийн сонгуулийг дахин товлож болох юм. Өөрөөр хэлбэл, парламент өнгөрсөн баасан гаригийн шийдвэрээ ээлжит бус чуулганаар дахин баталж баталгаажуулж будилна гэсэн үг. Энэ нь эрсдэл дагуулна. Наад зах нь “товлон зарлана” гэдгийг санал хураах өдрийг товлохоос өөрөөр юу гэж ойлгох талаар маргаан гарна. Магадгүй зарим иргэн Үндсэн хуулийн Цэцэд хандаж ч мэднэ. Хэрвээ Цэцээс УИХ сонгуулийг өнгөрсөн баасан гаригт буюу нэгдүгээр сарын 16-нд зарласан байна гэж шийдээд, намууд энэ долоо хоногт нэр дэвшигчээ тодруулж амжихгүй бол монголчууд бид нэр дэвшигчгүй Ерөнхийлөгчийн сонгууль хийж ч мэдэх логик гарч байна. Бүр дэгсдүүлбэл Н.Энхбаяр Ерөнхийлөгчийн нэгэн бүрэн эрхийн дөрвөн жилийн хугацаа ирэх зургадугаар сард дуусч, түүнээс цааш Монгол Улс төрийн тэргүүнгүй болох нь гэж сүржигнэж болохоор тийм алдааг УИХ гаргалаа. Мэдээж, нөхцөл байдлыг ийм хэмжээнд хүргэхгүйгээр зохицуулах нь гурав дахь гарц. Энэ нь Ерөнхийлөгчийн сонгуулийг товлосон УИХ-ын тогтоолдоо нэмэлт оруулах юм. Түүнд сонгуулийг гуравдугаар сарын төднөөс зарлана гэсэн нэмэлт хийж болно. Энэ өгүүллийн дараа зарим гишүүн “тогтоолд ийм заалт угаасаа байгаа” гэж бухаж магад. Тэгвэл баасан гаригийн чуулганд суусан сэтгүүлчид энэ тухай сонсоогүй, уг өдрийн чуулганы сурвалжлагыг нийтэлсэн сонинуудад энэ тухай ганц ч өгүүлбэр байхгүй, өчигдрийн байдлаар СЕХ-ныхон ийм үг үсэгтэй тогтоол хүлээж аваагүй байсныг энд тэмдэглэе.
Өмнөх парламентын үед Эрүүгийн хуулиас 272 гэсэн бүхэл бүтэн заалт хаядаг шигээ УИХ-ын Тамгын газрынхан энэ удаа сонгуулийг зарласан заалтыг нь гээчихсэн байж болох л юм. Эсвэл алт арилждаггүй Лондонгийн биржийг алт арилждаг болгож хуульчлаад олон нийтэд, олон улсад хөгөө чирж байсан шигээ УИХ өөрөө алдсан ч байж магад. Аз болж энэ нь ямар нэгэн эдийн засгийн хохиролгүйгээр засч болох алдаа юм даа.