Монголын ихэнхи их дээд сургуулиудын диплом бол амьдралд нэмэргүй хулхины эд. Ганц ч мөр програмын код бичиж чадахгүй хүнд “програмист мэргэжил 95А үнэлгээтэй эзэмшив” гэсэн диплом өгөх нь хуурч, хулхидаж байгаа явдал мөн биздээ. Мэдэн мэдэн дөрвөн жил хамаг мөнгөө үрж хулхидуулах нь дэндүү харамсалтай.
Арван жилийн өмнө анх оюутан болоход манай сургалтын төлбөр 360 мянга байсан, дараа нь нэмэгдээд 400, 460, төгсөх үед 540 мянга хавьцаа болсон шиг санагдана. Оюутан байхдаа ордог байсан гуанзны хуушуур 120, пирошки 100, аяга цай 60 төгрөг байж билээ. Өдгөө яг өнөө хоолны газар хуушуур 800 төгрөг болж үнэ долоо дахин өсчээ. Хажууд нь дүнхийх МУИС –ийн сургалтын төлбөр ч арван жилийн өмнөхөөс долоо дахин өсч. Хуушуурны үнэтэйгээ паралель байгааг нь харахад их сургуулийн төлбөр байх ёстой хэмжээндээ л байх шиг. Аан бас тухайн үед иддэг байсан хуушуурны чанар, гуанзны тохижилт өдгөө хир хэмжээнд дээшилсэн байна, их сургуулийн сургалт, тохижилт төдий дайны л дээшилсэн байх учиртай. Шог сонсогдох ч шударга байж болохоор зүйрлэл шүү. Учир нь хуушуурны гуанз ч тэр, их сургууль ч тэр зөвхөн “үйлчлүүлэгчийн” төлсөн мөнгөөр л санхүүждэг (яагаад гэдэг нь тусдаа сэдэв).
Жолооны үнэмлэх, их дээд сургуулийн диплом хоёр олон талаараа ижилхэн. Жолооны курсын хичээлд“тууш замын дүрэм” гэж Монголд байхгүй юм чээжилдэг, их сургуульд ч тиймэрхүү юм зөндөө. Жолооны курст ихэнхи хүн зөвхөн үнэмлэх авах гэж л элсдэг шиг их сургуульд ихэнхи оюутан зөвхөн диплом авах гэж элсдэг. Эцсийн дүндээ жолооны курс төгссөн ч их сургууль төгссөн ч хамаг юмыг амьдрал дээр (зам дээр) гараад л сурдаг, үзсэн юм бараг хэрэг болохгүй. Хүн бүр жолооч болох нь зүй, харин хүн бүр оюутан болдог улс манайхаас өөр байхгүй.
Хэн ч бусдаас дутахгүйн тулд оюутан болно, ядаж л аав ээж нь нэрээ бодсондоо хүүхдээ оюутан болгоно. 100 жилийн өмнө эцэг эх нь хэдэн хонио хөтлөөд сүм хийдэд очиж хүүгээ лам болгодог байсан шиг өдгөө ч хэдэн хонио зараад хүүхдүүдээ оюутан болгох нь хүний дайтай явуулах гэсэндээ л тэр шүү дээ. 100 жилийн өмнө эрчүүдийн нь гуравны нэг нь лам байсан бол өдгөө хөдөлмөрийн насны залуусын гуравны нэг нь оюутан байх шив. Зөрөөд хамаг ажлыг нь хятадууд хийж өгдөг, ялгаа нь өнөөдөр ветнамууд бас нэмэгдэж. Өнөөгийн 170 мянган оюутан гэдэг 1911 оны 100 мянган лам шиг утгаа алдсан их тоо, ямар ч тэнэг хүнд ойлгомжтой. Тухайн үед 100 мянган ламтай байсанд нь бид одоо халагладаг шиг ирээдүйд хойч үе Монгол улс 170 мянган оюутантай байсан гэдэгт нь халаглах байхаа.
Гэхдээ азаар юм зөв тийшээгээ явах шинжтэй болоод ирлээ. Төрөлт доод хэмжээндээ очих үед төрсөн 1997, 1998 оныхон энэ жил төгсөв. Дээрээс нь 11 –ээс 12 жилд шилжсэн үсрэлтээс ЕБС төгсөгч огцом буурсан нь давхцав. Эдийн засгийн хямрал ч бүр нэрмээс. Өнөө ад үздэг олон их дээд сургуулийн тоо хүссэн хүсээгүй буурах нь. Мэдээж төр засгаас дээд боловсролоо аврах элдэв татаас, зээл өгчихгүй бол шүү дээ. Байр сав, багш нар нь байхад дампуурах дөхсөн дээд сургуулиуд МСҮТ, ЕБС болчихвол зах зээлтэй юмдаа уг нь. Эсвэл бүр сургалтын төв болоод 45 хоногийн курсууд хичээллүүлбэл үр дүнтэй байж мэднэ. Том бүтээгдэхүүн биш жижиглэнгийн бүтээгдэхүүн нийлүүлнэ гэсэн үг. Зарим их дээд сургуульд юм шивж ч сурдаггүйтэй харьцуулахад сургалтын төв бол дэвшил шүү. Гол нь сургалтын төвд хүн үнэнээсээ юм сурах гэж ордог бол их дээд сургуульд дипломны төлөө л ордог.
Монголын ихэнхи их дээд сургуулиудын диплом бол амьдралд нэмэргүй хулхины эд. Ганц ч мөр програмын код бичиж чадахгүй хүнд “програмист мэргэжил 95А үнэлгээтэй эзэмшив” гэсэн диплом өгөх нь хуурч, хулхидаж байгаа явдал мөн биздээ. Мэдэн мэдэн дөрвөн жил хамаг мөнгөө үрж хулхидуулах нь дэндүү харамсалтай. Цагийн аясаар ажил олгогчид, эцэг эхчүүд бүгд дипломд итгэхээ больж, залуус оюутан болж диплом авахгүй л бол хүнээс дутчих юм шиг төсөөлдөг нь жамаараа арилж эхлэх биз. Одоо төр засаг л хол бай, битгий тоо! Ай даа, эдийн засаг хямраагүй төсөв түнтгэр байсан бол их дээд сургуулиудаа “дэмжиж” элдэв татаас зээл өгөөд, оюутны тоо 300 мянгад хүрч ч мэднэ. Эдийн засгийн хямралд баярлалаа.
Энд мэдээж бүх их дээд сургуулийг дурдаагүй нь ойлгомжтой...
Хямралыг дэмжигч
Ганаа
зөв зөв
TGT
догсом
Зочин
123аа
123аа
Зочин
unshigch
munkhuu
Иргэн
zochin
ИХ СУРГУУЛИЙН НҮЦГЭН ҮНЭН
boov
gun dalai
Нямаа
хэхэ
хэхэ
хэхэ
хэхэ
Зочин
Од
Зочин
Зочин
Нима
Билэгт
Билэгт
Зочин
Зочин
МОНГОЛОЙД
хөөрхий
Зочин
Зочин
Тэнгис
Тэнгис
Зочин
ЗОЧИН
OK
Зочин