Шинэ сайдуудын нэрс тодорсон гэнээ. Тэгэхдээ их амархан эхлээд сайд болох хүсэлтэй хүмүүсийг жагсаагаад тэдэн дундаасаа сугалуулсан гэнэ. Угаасаа ч сайд болох хүсэлтэй хүмүүс гэхээр бүх намынхаа гишүүдийг жагсаацан гэнэ. Хүсэлгүй хүн ч гэж байхгүй болсон хорвоо гэнэ. Энэ бүүр анх сонгуулийн үеэр тодорхой болсон гэнээ. Тэрд үед АН нам ард түмэндээ хүншиг амьдарч улс шиг хөгжөе гэсэн бол нэр дэвшигчид дундаа бол сайд шиг амьдарч санаадгүй юм шиг баяжия гэсэн уриатай орсон байх гэнэ. Энэ уриа ч нэр дэвшигчдэд их таалагдаж бүгд идэвхийлэн зүтгэж. Нам нь ч бас зүтгэснээрээ зүтгэж  засгийн газрхаа ээлжлэн сольж бүүр сайдуудаа хүртэл сольж шинээр хүмүүсээ хэдхэн сар ч хамаагүй сайд болгож буулгаж аваад байгаа юмбайх.

За ингээд сайд болох хүмүүсийхээ нэрийг сугалж тодруулчаад дараа нь ямар яамны сайд болхыг бас сугалуулсан гэнэ. Тэр нөгөө хэн гишүүн сугалчиж гэнээ гэсэн яриа дээр дооргүй шивэр авир хийж ордны аальгүй хүүхнүүд буруу ойлгож тэр угаасаа л сайн сугалдышд гэж намба алдаж байна ч гэх шиг. Жоохон тодорхой ярьж байхгүй бол. Одоо ид хэн хэн ямар яамны сайд болхоо сугалах ариун үйл явж байгаа бөгөөд тэднийг одоо намын даргын болон ерөнхий сайдын үүдэнд урт дараалал үүсгэн оочерлох аян эхлэж байгаа гэнэ. Гэтэл тэр дарга нар нь сэтгэл нь ханасангүй юу өөрсдийнхөө дарга гэдэг албан тушаалаа илүү удаан мэдрэхийг хүссэн үү арван сар хүртэл сугалааг зохион байгуулахгүй гэж гэнэ. Тэд сугалаанд оролцож сайд болхын тулд нэгсар оочерлож хонох хүнд ажил хийж байгаа гэнэ. Зарим нь оочертоо ядарч уурлаж ард түмэн биднийг сайд болох гэж хичнээн зовж байгааг ойлгохгүй юм. Өдийд гэртээ унтаж байх хүн ингэж зовж байгааг ард түмэн ядаж ойлгомоор юм. Тэдний цэцэрлэгийн оочер бол яахав ядаж хэвлэл мэдээллийхэн ирэх юм. Зурагтаар гараад азтай ард түмэн шүүгэж үглэж байна гэнэ.нээрээ л сайд шиг амьдрах гэж нэр дэвшсэн болхоос оочерлох гэж нэр дэвшсэн бишдээ зайлуул ойлгох хэрэгтэй л дээ.  Худлаа гэвэл гишүүн даасан лам нар сугалааны банзрагч гэдэг ном шинээр зохиогоод гишүүддээ үнэтэй уншиж өгж байгаа гэнэ шүү.



Танарсайд хүн мэргэжлийн хүн байх ёстой, ингэж сонгоно гэж байхгүйгэж боджээн уу. Угаасаа сайд хүн чинь хэнч байжболох юм шиг байлээ. Дуртай үедээ огцруулж болдог, хэнийгч хамаагүй тавьж болдог нэгхүн хэдэнч яам дамжиж сайд хийж болдог тухайн яам нь хэдэн сараар ч сайдгүй байж болдог гээд сайдын хэрэг байгаач юмуу гүү ч юмуу. Юм мэддэг хүмүүс ярихнээ идэж уух гэж л сайд болдог худлаа гэвэл тэр хэн гишүүн сайд болох байх ойрд их амаа ангайж яваад байгаан идэж уухдаа бэлдэж яваа байх. Гэнэт их идвэл ам нь зуурчихна гэж айж байгаа даа гэж байшд. Тэгэхээр сайд болох хүн ч их байлгүй яахав тэднийг шалгаруулах хамгийн сайн арга сугалаа байхаас ч яахав. Зарим нь бүүр нь АН дотор нэг хүн нэг сугалаа гэж аян өрнөөдбайгаа гэхийн. Эхлээд өршөөлийн хууль баталж шоронгоос сугалуулсан нөхөд одоо сайд бодоод хэрэггүй шүү гэж ихэнх хүнээ сайдын өрсөлдөөнөөс арчиж хаясан гэнэ.

Энэ цэцэрлэгт хүүхдээ өгхийн тулд сугалаа өгөх бол яахав дээ урьдчилсан туршилт юм гэнээ. Нэг сугалаанд хождогүй азгүй гишүүн болёоо бүгд луйвардана. Эхлээд цэцэрлэг дээр сугалаа явуулж туршилт хийж үзэе гэсэн гэнэ. Ингээд цэцэрлэгийн сугалаан дээр хаана нь ямар улс төр гүйгэд ямар хор найрагдаад ямар авилга явахнуу анхааралтай ажиглаж туршлага судалж байгаа гэнэ. Энийг нь бодхоор хичнээн сэргэлэн дарга нартай вэ гэж бахархах юм даа.

Монгол хүн болж төрөх их хувь тавилан азтай хэрэг гэж дарга нарын үгнээс их гардаг гэнэ. Тэр нь цаагуураа монголд хүн шиг амьдарая гэвэл эхлээд амьдарах газраа өмчлөх сугалаанд ороод, дараа нь байранд орохоо сугалаад, цэцэрлэгээ сугалаад хүн шиг амьдарч болийшдээ гэж ёжилж байгаан гэнээ. Амьдрал бол сугалаа юм. Яахавдээ бас сайд дарга гэлтгүй хүмүүсээр сугалаа сугалуулж дээрээс нь харж сууж мөрийтэй тоглоомныхоо хорхойг дармаар санагдалгүй дээ. Эвий дээ дарга нар минь

Үүнийг хонон өнжин мөр зэрэгцэн оочерлож цэцэрлэггүй хоцорсон 26 мянган хүүхдийн аав ээжүүдэд зориуллаа.

Нээрээ www.311.mn болог сайтад хөөрхөн гар утасны урамшуулалтай юм бичдэг уралдаан зарласан байлээ.