Эрхэм гишүүний тооцоог магадлаад өгөөч
Гишүүн С.Ганбаатар, Засаг хоёрын цацдаг мэдээлэл галзуурам зөрөөтэй нь иргэдийн бухимдал сэдрэх ноцтой шалтаг болж байна. Ямарваа зөрөө адармаатай амьдралд бишгүй гардаг. Ганбаатар Засаг хоёрын үг алд дэлэм ч биш, бараг сансрын цифрээр зөрж буй.
Гишүүн С.Ганбаатар, Засаг хоёрын цацдаг мэдээлэл галзуурам зөрөөтэй нь иргэдийн бухимдал сэдрэх ноцтой шалтаг болж байна. Ямарваа зөрөө адармаатай амьдралд бишгүй гардаг. Ганбаатар Засаг хоёрын үг алд дэлэм ч биш, бараг сансрын цифрээр зөрж буй. Энэ их зөрүүг хооронд нь ойртуулахгүй бол хүн амын маанаг бус хэд нь солиорох нь. Солиорол ярьсных хэрэв С.Ганбаатар түшээ эрүүл бол Засаг солиотой, Ганбаатар гишүүн солиотой бол Засаг эрүүл байх. Энэ их зөрүүтэй тооцоо Засаг, Гишүүн хоёрын аль нэг нь заавал солиотойг илтгээд байна. Нэг бол хоёул эрүүлээрээ ижил, нөгөө бол хоёул галзуугаараа ижил байсан бол улстөр арай намжуу байх байсан.
С.Ганбаатар гишүүн Оюутолгойн гэрээний эсрэг 11 жил тэмцэж, 169 захидал бичсэн боловч нэг ч хариу авсангүй. Оюу толгойн хөрсөн дорх 420 тэрбум ам. долларын баялгаа юу ч авалгүй “Рио Тинто”-д бэлэглээд дээр нь бид 6 тэрбум ам. долларын өрөнд унав гэж Гишүүн хэлдэг. Аймаар баримт биз. Дубайн гэрээгээр Оюутолгойгоо барьцаанд тавьж авсан 6 тэрбум ам. доллар Монголд орж ирэхгүй. Энэ 6 тэрбумаар “Рио Тинто” Монголд хамаагүй өөрийн өрийг төлөх юмсанж. Ерөнхий сайд Ч.Сайханбилэг 2048 он хүртэл ард түмнийхээ хэлэн дээр юу ч дусаахгүй гэрээнд гарын үсэг зуруулсан юм байх. Ийм тэнэг гэрээг морины наймаанд муу малчин ч хийхгүй. С.Ганбаатар гишүүн энэ аймшигтай хулгайг 11 жил сөхөж, аргаа бараад Манзушир бурхандаа сунаж мөргөсөөр шаналж явна. Эх орончийнхоо тооцоог УИХ, ард түмэнтэйгээ хүч хавсраад үнэнийг тогтоож, нэг мөр болгож чадахгүй гэж үү. Засгаа хянах үүрэг бүхий Төр ядаж аль нь зөв эсэхийг нотлоод, талцаж хэрэлдсэн мунхаг мулгуу ард түмнээ тайвшруулаад өгөөч. Хов живээр олны толгой эргүүлж бизнес хийдэг хэвлэл мэдээлэлд найдлага алга.
Аль нь үнэн бэ гэдгийг тогтоохгүй ингэж өөх ч биш булчирхай ч биш олон жил аргацаах, яваандаа үнэнийг дээдлэх үзлийг бүрмөсөн устгана. Төөрөлдөж, маанагтаж амьдрах иргэдийг эвдэж байна. Хүн ам нь засрашгүй эвдэрвэл улс сөнөнө. С.Ганбаатар гишүүн Гацууртын ордын талаар бас л гайхаш төрүүлэм мэдээ цацаж байгаа. “Ордын 75 тонн алтнаас Засгийн газар ганцхан тонн алтны ашиг хүртэхийн төлөө Ноён уулаа нурааж, дээдсийнхээ ясыг самарч болохгүй” хэмээн тэр бээр сунан мөргөж байна. Ганц тонныг нь бид, 74-ийг нь гадныхан. Даанч дэндүү еэ.
С.Ганбаатар гишүүний үг үнэн бол ард түмэн минь хөдлөе. Хувьсгал, төрийн эргэлт, иргэний дайн юу л бол юу хийе. Тэгээд С.Ганбаатарыгаа ерөнхий сайдын сэнтийд залж, тэр сүрхий шулагч “Рио Тинто”, “Бороо Гоулд” гэгч харийхантай тэр бээр санаснаараа шударга гэрээгээ хийг. Гадны шунхай боссуудын үхсэн муу заль мэх босоо Гамбаад минь өвдөг шороодох нь дамжиггүй. Харин С.Ганбаатар гишүүний үг ташаа болохыг Төр баталбал хотол олноороо баялаг бүтээхээр хэрүүл хараалгүй тайван хөдөлмөрлөе. С.Ганбаатар гишүүнийг дахин сонгох уу, Шар хаданд хэвтүүлэх үү гэдгээ Дарханы сонгогчид шийднэ биз. Адилхан ашиг хүртэх, эсвэл адилхан эрсдэлд унах гаднын хамтрагчаа ленинист онолоор дайснаа хэмээн сэрдэж зуугаад явбал ажил бүтэхгүй нь ээ. Бидний хуучинсаг энэ үзэл орчин үед чөдөр болж байна. Дэд бүтэцгүй, мөнгөгүй улсын хувьд чанга гэрээ байгуулах мэдээж хэцүү байгаа. Гэвч гол нь бид тэнэгээсээ л болж балардаг.
7 жил гацаасан Таван толгой-Гашуун сухайтын төмөр замаа өнөөдөр гэнэт нойрноосоо сэрсэн мэт түүн шиг ашигтай бүтээн байгуулалт “Эрдэнэс таван толгой”-д байхгүй гэж Л.Эрдэнэчимэг гишүүнээр хэлүүлж байх юм. Танк их буугаа ачаад ороод ирнэ, энэ төмөр замыг тавибал ганц гүрний эрхшээлд үүрт унана гээд байсан үгээ залгичихав уу бөөлжчихөв үү. 5-6 жилийн өмнө төмөр замаа тавьсан бол ашиг, хэний ч мэдээжээр, цутгах байлаа. ДЦС-аа бариад эрчим хүчээ Оюу толгой болон Хятадад панзалж байхыг үгүйсгэхгүй. Нүүрс угаах үйлдвэр бол аль хэдийнэ ашиглалтад орсон. Нэг үгээр Таван толгой цэцэглэсэн. Үүнийг саатуулж чадсан нь гайхалтай. Төмөр замыг гацаасан, хүүхэд ч үл үнэмших суртлаа эргээд нэг сана. Энэ дүнхүү онигоо бидний тэнэгийн үзүүлэлт болон түүхэнд мөнхрөх болно. 30 жилийн өмнөөс магадгүй 100 жилийн тэртээгээс өвөө эмээ эцэг эх чинь дэд бүтцээ сүндэрлүүлээд өвлүүлсэн бол залуус та нар эдүгээ барууны залуус шиг яваа. Дээдэст минь тийм боломж олдоогүйг та нар уучилдаг. Харин та нар үүнээс сургамж авч хойч үедээ үлдээх дэд бүтцээ алхам алхмаар ахиулахын тулд 6-7 жил алддаг хоосон хэрүүлдээ цэг тавиач.
Эх орныхоо хөгжлийг ингэж зохиомлоор саатуулж ард түмнээ хохироодог нь яаж буй юм бол. Бэрхшээл бидэнд багадаагүй. Социалист лагерьт хамгийн ядуу нь явсан монголчууд юм үзээгүйдээ өнөөдөр хүн бүр машин унах гэж хорхойсож байна. Энэ олон машины идшинд жилд ОХУ-д Чингис бондын 1,5 тэрбум ам. доллар анзааны төлбөр төлж буйгаа хямагдах сан. Хэмнэлтээр хүн, айл өөдөлдөг. Улс ч ялгаагүй. Монгол улс шатахуун импортлох бэлэн валютгүй болсноос ОХУ манай импортлогч аж ахуйн нэгжүүдэд өндөр хүүтэй 1,3 тэрбум ам. доллар зээлүүлж байна. Хурдан шуурхай инээгээд л зээлүүлж байна. Учир нь 1,3 тэрбум ам. доллар 36 сарын дараа өндөр хүүтэйгээ нийлээд 1,3 тэрбум биш бараг 2 тэрбум дөхнө биз. Ингэж сэтгэж буй хөршийн зөв. Уг нь тарчиг бид бульдах бус хотод автобусаар, хөдөөд мориороо хөл дүүжилж нэг хэсэгтээ болно. Гэтэл хүн бүр машинтай, хот аймгуудыг саяхан холбосон хар замаараа сүнгэнүүлээд байна. Ямар баялаг бүтээх гэж яараад буйг бүү мэд. Өөдөлж яваа айлын үр хүүхэд ийм маягаар амьдрахгүй дээ. Хүүхэд минь та нарыг ажиглахад уруудаад хоосорч буй, тооно нь зэвийсэн айлын ажилгүй анхилгүй атлаа тансаглах дуртай жаалууд шиг харагдаад байх юм. Үгүй биз ээ гэж мөргөе.
Хөрөнгө оруулагч нартай хатуухан гэрээ хийж элбэг дөнгөх эх оронч шударга гишүүд УИХ-д хаа очиж хэд хэд байх шиг харагдах юм. Яриаг нь чагнаад байхад бие даагч гурав бол муусайн колончлогчдыг шулаад өгнө дөө. Цаана нь гадныхантай хийх гэрээнд ашиглавал гишүүн Б.Бат-Эрдэнэ аварга гээд бөөн хар хүч сул овойж сууна. Хурц хэлээрээ хяргаад хаядаг гишүүн Г.Уянга гаднынханд бол аянга. Тэдний амыг ангайлгаж байгаад зөвхөн Монголд хожоотой гэрээнд гарын үсэг үг дуугүй зуруулаад авна. Ард нь Л.Цог гээд хуулийн нул заалт гишүүн ямар нэгэн гэрээ ахалбал гадаад хөрөнгө оруулагчдыг мад тавихаар казиночдыг шоронд шидсэн онолоо билүүдээд бугшиж сууна. Нинжа нарын нууц ноёнтон гишүүн Х.Болорчулуун Гацууртын ордоор гэрээ хийвэл алаад өгнө дөө. Сайн гэрээ хийхэд хүчтэй лидерүүд байна аа байна. Хожоотой гэрээ байгуулж чадах ухаантнаа сонгохгүй, гадныханд үйлчилдэг урвагчдаар гэрээ хийлгээд байх юм. Эх оронч, урвагч хоёроо ялгаж танихгүй хохь нь дээ хохь нь.

2015-06-25
Зочин
Нийтлэлч Оргилмаа
Нийтлэлч Оргилмаа
Нийтлэлч Оргилмаа
анука
Зочин
Зочин
Монхоо
zochin
Монхоо
Монх
Baagii
ГУЙЛТ
Зочин
Зочин
Зочин
зочин
Зочин
Нийтлэлч Оргилмаа
Зочин
Зочин
Zochin
коммунист
коммунист
Нийтлэлч Оргилмаа
Ганаа
Jiriin irgenii bodol
Jiriin irgenii bodol
Нийтлэлч Оргилмаа
Нийтлэлч Оргилмаа
Овоо
ЭРХЭМ ГИШҮҮНИЙ ЭРГҮҮТЛИЙГ МАГАДЛААД ӨГӨӨЧ.
45678946541321
ужцужцужцу
Зочин
Зочин
USE YOUR HEAD -FREE TO CHOOSE
Зочин
Зочин
Зочин
НҮҮРСЧИН
monkenchim
Гана
Зочин
Зочин
Уншигч
Зочин
zochin
Зочин
зочин
Зочин
dako
khuyag
ммм
1
1
Галбадрах
Ард
Зочин
жагаа
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
OK
М