Монгол бензиний сураг
Жилд нэг сая тонн нефть олборлочихоод шатахуунаа гаднаас импортолдог “тэнэг” улс Монголоос өөр байхгүй гэж Геологи эрдэс зүйн ухааны доктор Ч.Хурц хэлж байна. Утга нь бид тарьсан улаанбуудайгаа Хятад руу экспортлоод талхаа Оросоос импортолж байгаатай агаар нэгэн юм.
Жилд нэг сая тонн нефть олборлочихоод шатахуунаа гаднаас импортолдог “тэнэг” улс Монголоос өөр байхгүй гэж Геологи эрдэс зүйн ухааны доктор Ч.Хурц хэлж байна. Утга нь бид тарьсан улаанбуудайгаа Хятад руу экспортлоод талхаа Оросоос импортолж байгаатай агаар нэгэн юм. Хэдэн жилийн өмнө бид үр тариа, гурил будаагаа гаднаас импортолдог байсан нь үнэн л дээ. Гэхдээ “Атрын-3” аян өрнөж, удахгүй гурилын хэрэгцээгээ 100 хувь дотоодоосоо хангаад цаана нь илүүчлэх юм ч гарна” гэхэд итгэх хүн цөөхөн байлаа. Энэ бол ердөө хэдхэн жилийн өмнөх үйл явдал. Гэтэл өнөөдөр гаднаас үр тариа импортлох тухай биш, тариалсан будааныхаа үнийн их бага дээр манайхан маргадаг болжээ. Үйл явдал нь үүнтэй нэгэн адилаар өрнөөсэй гэж монгол хүн бүр хүсмээр, хүлээмээр нэгэн аяныг Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат эхлүүлжээ.
Энэ нь энгийн үгээр бол Монгол Улс дотоодын бензинтэй болох тухай юм. Д.Эрдэнэбат сайдын өөрийнх нь хэлсэн албаны үгээр бол “Монгол Улс дотооддоо нефть боловсруулж, 2020 он гэхэд шатахууныхаа хэрэгцээг 100 хувь хангах” тухай юм.