Бага байхад найзуудтайгаа нохой зодоон (хуучнаар WWF, одоо WWE болсон) шимтэн үздэгсэн. “Наадуул чинь худлаагаасаа зодолддог юмаа...” гэж ах нар хэлэхэд итгэхийг ч хүсэхгүй. Яваандаа бага багаар анзаарч, ойлгож эхэлсэн ч худлаа зодоон гэдэгтэй эвлэрч чадахгүй л байлаа. Тэгээд хэдэн найзуудын хамтаар нэг лут дүгнэлтэнд хүрэв: “Undertaker, Stone Cold, Rock нарын хэдхэн мундагууд жинхнээсээ зодолдож бусад нь хуурамчаар зодолддог” гэж..
Бага байхад найзуудтайгаа нохой зодоон (хуучнаар WWF, одоо WWE болсон) шимтэн үздэгсэн. “Наадуул чинь худлаагаасаа зодолддог юмаа...” гэж ах нар хэлэхэд итгэхийг ч хүсэхгүй. Яваандаа бага багаар анзаарч, ойлгож эхэлсэн ч худлаа зодоон гэдэгтэй эвлэрч чадахгүй л байлаа. Тэгээд хэдэн найзуудын хамтаар нэг лут дүгнэлтэнд хүрэв: “Undertaker, Stone Cold, Rock нарын хэдхэн мундагууд жинхнээсээ зодолдож бусад нь хуурамчаар зодолддог” гэж. Яваандаа мундагууд нь хүртэл жүжиглээд эхлэхээр Андэртэйкэр ганцаараа жинхнээсээ зодолддог гэж итгэж найдав. Ер нь тэгсгээд нохой зодоон сонирхохоо больж билээ. Их л гунигтай санагдсан даа, уг нь нохой зодооныхоо мөн чанарыг эхлээд шууд ойлгочихсон бол ингэтлээ гуниглахгүй.
Магад арван жилийн өмнө итгэж найддаг сайхан улс төрч дөч тавиар тоологдох байсан биз. Гэвч цаг урссаар, итгэл даах улс төрчид улам бүр цөөрсөөр, өдгөө гарын таван хуруунд багтах “гайгүй хүн” үлдэж. Undertaker, Stone Cold, Rock нар шиг ч юм уу даа. Хүмүүс итгэл найдвараа алдаж эхэллээ, тэгээд гайгүй шударга хүн үлдэв үү? Улс төрийнхөө мөн чанарыг эхлээд ойлгочихсон бол ийм асуулт угаасаа асуухгүй байв. Улс төр өөрөө нохой зодоон шиг жүжиг. Гэхдээ хүмүүс үзэх дуртай байдаг.
Саяхан манай байрныхан балрав. Цэвэрлэгээ байхгүй, гэрэл цахилгаан байхгүй, лифт ажиллагаагүй. СӨХ нь ус цахилгааны бараг хоёр сая төгрөгийн өртэй, татварт бас баахан өртэй, жижүүр үйлчлэгчийнхээ цалинг ч тавиагүй. 80 хүрэхгүй айлтай жижигхэн СӨХ л дөө уг нь. Яасан гэхээр доод давхруудаас 9000, дээд давхаруудаас 11 мянган төгрөг хураадаг, түүнийг нь айлуудын хагас нь л өгдөг бололтой юм. Цугларсан мөнгө нь хаанаа ч хүрэхгүй явсаар өр хуримтлагдаж, жижүүр үйлчлэгч нь цалингаа аваагүй гээд хаяад явж. Цэвэрлэгээ гэрэл байхгүй болчихоор айлууд бүр ч гэдэн нь хөдлөөд мөнгөө төлөхгүй. Айлууд мөнгө төлөхгүй болохоор үйлчлэгчийн цалин бүр ч байхгүй, цахилгааны өр улам хуримтлагдана. Хуучин СӨХ –ны дарга нь ч олигтой анхаарал тавихгүй, солиё гэхээр СӨХ –ны дарга хийх хүн олдохгүй. Оршин суугчдын хурал гэж зарлахаар арваад хүн л ирнэ. Ийм нэг хөгийн циклд орчихсон үед хэдэн хэнхэг оршин суугч аргаа ядаад гарч ирэв, айл бүхнээр явж учир байдлыг нь танилцууллаа. Ядаж айлууд СӨХ –ны мөнгөө төлчихвөл үйлчлэгчийн цалинг өгөөд цэвэрлэгээтэй болно гээд байхад л “Цэвэрлэгээгүй үед би юу гэж мөнгө өгдөг юм” гээд хаалгаа тас савах жишээний. Аан тэгээд оршин суугчид өөрсдөө орцонд тамхи татаж шүлс цэрээ хаях юм, тоос соруулагчынхаа шороог шууд үүдээрээ гаргаад цацчих юм, гэрийнх нь чийдэн шатангуут дэлгүүр орохоосоо залхуурсан ч юмуу орцныхоо чийдэнг мулталж зогсох нөхөртэй ч тааралдлаа. Өөрийнх нь үл хөдлөх хөрөнгө нүдэн дээр нь үнэгүйдээд, бохир харанхуй аюултай нөхцөл үүсээд байхад л “Энэ СӨХ юу хийгээд байнаа...” гэж агсарна, уг нь өөрийн нь СӨХ, өөрийн нь байр. СӨХ –ны мөнгөө ядаж 5000 төгрөгөөр нэмчихвэл асуудал шийдэгдэх гээд байна гэхээр нэг авгай гарч ирээд л Пиншүү, Уянгаа нар шиг бахираад унана. Ихэнхи хүн шүүмжилж, гөжүүдлэхээ л урьтал болгохоос одоо яах вэ гэж барагтай л бол ярихгүй шүү. Амиа бодсон, хэнд ч юм гөжүүдэлж буруу чихсэн, өөрөө үнэндээ төлбөрөө ч төлдөггүй, асуудал шийдэхийн төлөө нэг ч алхам хийдэггүй мөртлөө хийсэн нэгнээ муулж хэрүүл өдөх. Мэдээж бүх айл биш л дээ, нэлээд нь. Товчхондоо асуудал ард түмэндээ байнаа.
Өнөөдөр Монгол улсыг авлига, популизм хоёр л алж байна. Популизм ч гэнэ үү попури ч гэнэ үү порно ч гэнэ үү тэр шинжлэх ухааны тодорхойлолт нь падлийгүй. Иргэн бүрт сая төгрөг, оюутан бүрт 70 мянга амладаг, эрчим хүчний үнэ бууруул гэж орилсоор эрчим хүчний системээ нураадаг, ажилчдын цалин нэм гэж орилсоор ажил ч үгүй болгодог, камерийн өмнө худлаа “ард түмэн” гэж орилдог тийм улс төрийг л бид популизм гэж заншсан. Ардын нам ба Н.Энхбаяр бол авлигын эцэг, Ардчилсан нам ба Ц.Элбэгдорж бол популизмын эцэг. Гэхдээ л.... Саяхан нэг гоё ишлэл олж уншсан, “Сталин олон сая хүнийг хядсан буруутай л биз, гэхдээ 30 сая матаас хэн бичсэн юм?” гэж.
АН нь МАН –аасаа дор юм, гэлээ гээд МАХН болон бие даагчид, тэмцэгч нацист “эх орончид” тэднээсээ ч адгийн ч юмуу даа. Байнга л “Хувьсгал хийе, Баянхошууныхан Зайсан уруу дайраад, босцгооё, ерөнхийлөгч огцор, УИХ тар, татвар битгий төл, өр битгий төл, алалцая...” гэх. Мунхруулагч гэх Сарандаваа хаа очиж “Өөдрөг сайн зүйл бод, хоосон уурын мунхагийг дар...” гэж сургааль айлддаг юм шүү. Бүх авлигачдыг талбайд гаргаад цаазлах амархан. Харин хэн нь хэнийгээ ямар шалгуураар авлигачаар нь тодруулах юм бэ? Шар хэвлэлийн сэнсацаар авлигач тодруулж цаазлах уу? Пиншүү, Уянгаагийн үгээр авлигач тодруулах уу? Жагсаал үймээн, хувьсгал хийгээд сайхан болчихсон улс дэлхийд байхгүй. Нэг новшийг нөгөө новшоор нь солихын тулд цус урсгаж, үймэх хэрэг үү? Сонгуульд үнэхээр дургүй хүнийг чинь сонгоод байвал сонгогдож байгаа биш сонгож байгаа хүмүүст нь уурла. УИХ –ын танхимд орж төрөө засалц гээд сонгоод явуулж байхад л буцаж гүйж гараад ТВ –ийн эфир, гудамжны жагсаалаар тэмцээд байгаа зарим гишүүдэд урам хугарах юм. Өөрсдөө төр засгийн нэгээхэн хэсэг болчихсон хойноо ч гудамжны тэмцэгч шиг төр засгаа муулна. Монгол хүн өлсөх ёсгүй гэж бүгдээрээ орилоод л, Монгол хүн залхуурах ёсгүй гэж хэн ч орилохгүй.
Дараа сонсох нь Андэртэйкэр ч жинхнээсээ зодолддоггүй байсан юм билээ, гэхдээ нэг их гуниглаагүй л дээ. Орчин үед хайр дурлалаас бусад нь багийн ажиллагаа болсон. Баг буюу нам сайн байж л улсын ажил урагшлахаас биш биш баахан “сайн хүн” цугларчихаад хэрүүл хийгээд улс хөгжүүлнэ гэж байхгүй. Хүссэн ч хүсээгүй ч намууд л төр засгийг бүрдүүлнэ, намуудыг үзэн ядах биш төлөвшүүлэх хэрэгтэй, намууд төлөвшихийн тулд ард түмэн төлөвших хэрэгтэй, ард түмэн төлөвшихийн тулд магад цаг хугацаа л хэрэгтэй юм болов уу даа. Лав хувьсгал үймээн биш.
нараночир
Зочин
Зочин
Зочин
зочин
Зочин
зочин
Зочин
Яг энэ чинь л байхгүй юу
bravo
Saruul
jiriin irgen
Bat
kkk
kkk
kk
kk
sain bichjee
Зочин
Зочин
baagii
Зочин
daham jee loigoh lobvuu?
Зочин
Зочин
муур багш
муур багш
Зочин
Болд
Tuvshin
геологич
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Энэ хэсэг дээр нь том ляак
Зочин
Магсар
Зочин
zochin
zochin
Зочин
Зочин
Nuudel
Мунхаг монгол
Шагдарсүрэн
Зочин
Irgen
Зочин
Зочин
хомелэсс ман
ganaa
ББ
Зочин
P
Зочин
Хамт СМАКддаг байсан нөхөр
nasan
Зочин
Зочин
Zochin
Зочин