Бушхүү1
Юуны өмнө энэ түүх бол Аафрикийн Бушмээнуудтай ямар ч холбоогүйг анхаарна уу.
Юуны өмнө энэ түүх бол Аафрикийн Бушмээнуудтай ямар ч холбоогүйг анхаарна уу. Түгүүл Ж.Бушын намтар уу гэж асуух хүн байвал түүнд, тэр чинь бүүр бишээ гэж хариулая. Тэр хүнд чинь манайхан шиг тийм зохиол болцон намтар хэрэггүй юм шиг байна лээ. Гэхдээ энэ болсон явдал нь бас яг эртээ урьдын цагийх уу саяхных уу гэдэг нь яг нарийн мэдэгддэггүү маа. Одоогийн манай алт мөнгөн дээлнүүд, очир мочир болсон 4 талт ч юм уу зэс тавган малгайнууд, 64, 128, 256 угалзат матигар гутлууд энд бас зөндөө гарна.
Кинооны тухай товчxон
Энд ерөнхийдөө цул хор найруулга, шунал тачаал, өшөө авалт, өс хонзон, уран панаал, орон гаран юмнууд гарах бөгөөд дотроо хэд хэдэн жаанр багтаасаан. Мелодрам, аймшиг, баримтат, хагас эроотик гэх мэт. Гэхдээ эроотик хэсэг нь хаа байна гэж хайх хэрэггүй ба тэр нь механик байдлаар биш голдуу нүдний харц марцаар сэдэл өгжээтэл каадр солигдчдог байдлаар байгаа.
За ингээд Бушхүүгийн хөгжилтэй амьдралаар аялах уу.
Эхлэл
Эхлээд Буш хэмээх хүү айлд ажилласан цалин болох нэг хонио аваад харьж явна. Гэтэл хэдэн бацаанууд хаанаас нэг янзага бариад авсын тэрийгээ ноолж байхтай таарна. Тэрээр тэдэнд тэр янзагаа суллахыг санал болгосон боловч тэд ээждээ янзган шөл хийж өх гэж байгаагаа маш ойлгомжтой тайлбарлав. Буш байгаа ганц хонио тэдэнд өгөөд янзагыг суллалаа.....
Эндээс л хамаг юм эхэлдийм даа. Хамаг гай ч юм уу.Тэрээр хонио хүнд өгцөндөө нэг их харамссан ч гүй. Бодуул морио алж идий бодсын болуу. Ямар ч гэсэн харьж ганц нэг өвс зулгаасан уу яасан ам нь хоёр гуруу хөдөлж байгаад унтаад өгдий. Mорио л лав яагаа ч гүү дэг. Харин өглөө нь итгэмээргүй явдал болов! Тансагаас тансаг нэгэн өргөөнд унтаж байх ба хажууд нь нүд унамаар нэг лүүнзээ дээл оёж моёцон. Гэнт их хуралд сонгогдцон хүн л ийм юм мэдэрдэг байх даа. Мань хүн бас юм үзсэн гараа. Тэгсгээд шоокноос гараад, тэгнээ тэр гэсэн байртай болно. Харин тэр нутгийн ноён нь... за хаан нь ч юм уу мидкүэ бас л нэг цул алт болсон дээлтэй хүн* нөгөө хүүхний нь хүүдээ авч өхкөөд жинкэн хор найруулаа явчна. Шууд авчих гэхээр эвгүй тул уралдуулаад ялсан нь авы гэж наадын. Үнэн дураараа. Мэдээж манай хүн янзага манзага авардаг сайн залуу тул "сайн залуугийн ёсоор" бүх уралдаанд нь түрээлчнэ. Яджаахад морь нь хүртэл нисч мисээд. Мань шар дээлт тэгэнгүүт наадмын дүнг будлиантуулах оролдлого хийнэ. Бид энэ сонгуулийн...бишээ наадмын дүнг зөвшөөрөхгүй гээд нэг лут идэвхтэй нэг ноёноор хэлүүлж хүртэл үзнэ. Гэвч олон хүний нүдэн дээр юм болохоор тэгсгээд нэг гараараа нөгөө гараа бариад дуугүй болдын. Гэхдээ толгой нь ажлаад манай хүнийг байдаг эсэх нь баталгаагүй нэг юмыг олоод ир гээд явуулчна. Гү явахаас ч яахуу дээ. Эндээс энэ кинооны аймшигийн хэсэг эхэлнэ, хүүхдүүд минь одоо доогуур тооноор, удаавтар уншнуу.
Мөнөөх алтан шар дээлт ганцаараа баахан зэвхий өнгөт асган дундуур хичээнгүйлэн урагшилна (цининийн.. цин цин!). Зарим нарийн юмаа өөрөө гардаж хийдэг ажээ. Тэгсээр нэгэн агуйн үүдэнд ирэв. Тэрээр аймшиг төрүүлэм сэжигтэй нүдээр эрэн тойрноо нэвт шувт харснаа өврөөсөө өгөр сүүжний яс гаргаад ирлээ!!! (цийнийнийн....) Нөгөө ясаараа газар гуруун удаа тогшиж тавиад айсан мэт холдов.
Гэнт!! харсаар байтал нөгөө өгөр яс чинь тал бие нь цагаан, тал бие нь хар* зэвүүн муухай чөтгөр болон хувирлаа (ЦИН!!!). Гэдэсний булчин сайтай туучий юм байлгүй шууд Тэрминатор шиг өндийж ирээд нэлээн зуунги шазруун асуусан нь:
Хэний юмы нь илрүүлж......(бишээ хадуурчээн). Хэний халуун цусыг ууж бүлээн махыг идхэв?
Чи нөгөө намы...... (бишээ, уучлаарай, ахиж ийм муухай хадуурахгүй ээ за, яг амалжийн). Чи Бушxүүг .... яаж яаж.. яагаад.... амий нь дасалнаа аа.... хахаха
гэж нэн догдлонгуйгаар шар дээлт хэллээ....
эм