Киноны толь
Урт хэл хүзүү ороодог тухай манай киночид эрт дээр үеэс нааш үзүүлж ирснийг бүгдээрээ л мэдэх байлгүй дээ.
Ер нь манай киноныхон айхтар улсууд юм. Бушхүүгийн үлгэрийн тэр эвэртэй малгайтай хаан наадмаа дахин дахин алдчаад яаж новширдог билээ дээ. Ялагдлаа хүлээж өгдгүү. Сүүлд нь ардууд ирээд, “энэ наадам манайх болоо биз?” гэхэд нь л нэг аргаа барж, “за тэгэхчаан л болж үзхээс биш дээ” гэж наажээсэн хүн шд. Манай улсад болдог сонгууль шиг тээ.
Кино гэж айхтар юм байхым. Гэснээс нээрээ энэ сэтэгдэл яадаг улсууд Тунгалаг тамирыг үзээч. Тэрэн дээр Эрдэнэ гээд нэг гарыг нэг хөгшин лаг хараадышд. Заа за тэр хөгшин ч одоо сонирхогчын зиндаанд очоо байлгүй дээ, тэр Сэрэлтийн үзмэрч лам энтэр чигсн, юм хөгжчөөд байхад.
Бас тэр юу байна... нэр нь орж ирдгүэ. Заа бараг дээр үеийн тухай кино болгон дээр гардаг доо. Монгол ноёд гитдуудаас пүнлүү аваа л, гитдуудад юм хумаа өгөө л байдгүй юу. Ноёд ясны зангаараа л байхым даа, цаг үе өөрчлөгдсөн ч. Өрнөдийхнийг хөөж гаргахаар болчлоо, эр хүн хэлсэндээ. Одоо гитдынхаа дулаахан хөнжилд тэврүүлээд жаргана. Ер нь Монголын энэ НОЁН гэдэг үгийг Надаа Олитойхон Ёндоо Наагаадах гэсэн үг гэж энэ гитдууд л сайн мэдэх учиртай л даа угаасаа. Ааль Хүннүгийн үеэс хэхэ.
Заа яахуу хамгийн сүүлд нь нэг дэмий юм ярьчий. Тэр Ардын элч дээр Дарьбазар баригддаг даа. Баахан цагаантнуудын дунд нь нэг эргэлдсэн чигсн хүчинд автаад тээ. Тэгээд тэр Дарьбазарыг алдаг цагаантан яг буудахдаа үнэн шог пооз авдийн тээ. Уран сайхны кино юм байж, ну пагаадий шиг зогсож энтэр.
Заа за болоо болоо.