Алагчилсан татвар
Улс орны эдийн засгийг бүхэлд нь ДНБ-ээр нь буюу тухайн улсын нэг жилд бүтээн бий болгосон бараа, үйлчилгээний эцсийн хэрэглэгчид очсон үнээр хэмждэг. Мөн бүтцээр нь тухайн улсын жилийн хэрэглээ буюу иргэд, бизнесийн худалдан авсан нийт бараа, үйлчилгээ, дээр нь бүх хөрөнгө оруулалт, дараа нь Засгийн газрын худалдан авалт, эцэст нь гадаад худалдааны зөрүүг нэмж тооцдог.
Улс орны эдийн засгийг бүхэлд нь ДНБ-ээр нь буюу тухайн улсын нэг жилд бүтээн бий болгосон бараа, үйлчилгээний эцсийн хэрэглэгчид очсон үнээр хэмждэг. Мөн бүтцээр нь тухайн улсын жилийн хэрэглээ буюу иргэд, бизнесийн худалдан авсан нийт бараа, үйлчилгээ, дээр нь бүх хөрөнгө оруулалт, дараа нь Засгийн газрын худалдан авалт, эцэст нь гадаад худалдааны зөрүүг нэмж тооцдог. Засгийн газрын худалдан авалтыг бас төсвийнх нь нийт зарлагаар хэмжих бөгөөд төсөв нь алдагдалтай манайх шиг оронд зардал нь орлогоосоо их байдаг тул зөрүүг нь гадаад, дотоодын зээл авч тэнцүүлдэг. Монголд Засгийн газрын энэхүү худалдан авалт нь эдийн засгийнхаа хагастай тэнцэж байна.
Тэгвэл Засгийн газрын энэ их хөрөнгө нь хаанаас гардаг вэ? Монгол Улсын төсвийн орлогын 80 орчим хувь нь татварын, 20 хувь нь татварын бус орлогоос бүрдэж байна. Татварын орлогын 33 хувийг нэмүү өртгийн албан татвар (НӨАТ), харин 20 хувийг орлогын татвар (1:3 харьцаатайгаар хүн амын болон компанийн), үлдсэнийг нь бусад татвар, хураамж, төлбөр эзэлдэг. Монголын бас нэг онцлог бол татварын нийт орлогын гуравны нэгийг уул уурхайн салбарт ногддог юм.
НӨАТ нь төсвийн татварын орлогын гуравны нэгийг бүрдүүлдэг, тогтмол эх үүсвэр тул Монголын төр засаг энэ татварыг эдийн засаг хүндэрсэн үед ч багасгах дургүй байдаг. Энэ татвар нь анхнаасаа хэрэглээнд суурилсан, хяналт бүртгэлийн зорилгоо гажуудуулсан учир эдүгээ хамгийн ойлгомжгүй, бизнес эрхлэгчдийг маш их бухимдуулсан, төр, засгийн авлигын дийлэнхийг шингээсэн онцгой харилцаа болоод удаж байна.
ГАЖСАН АГУУЛГА
Манай улс худалдааны татварыг 1998 оны нэгдүгээр сарын 6-нд батлагдсан НӨАТын тухай хуулиар өөрчилж, мөн оны долдугаар сарын 1-ний өдрөөс мөрдөж эхэлжээ. Эдийн засгийн дийлэнх нь далд байсан, ихэнх худалдаа бэлэн мөнгөөр хийгдэж, худалдааны татвараа хагас дутуу авч байсан Монгол Улсад НӨАТ гэх хэрэглээний татвар нэвтрүүлсэн нь ихээхэн маргаан дагуулж, хууль нь олон удаа өөрчлөгдөж ирсэн юм. НӨАТ-ыг анх гаргахдаа 10 хувиар тогтоож, тэр жилээ 13, 2000 онд 15, 2006 онд буцаагаад 10 хувь болгож байв. НӨАТ-т өнөөг хүртэл 31 удаа нэмэлт, өөрчлөлт оруулснаас гадна уг татварыг чөлөөлөх тухай бие даасан 26 хууль гаргаж байжээ. Жилийн орлого нь 10 сая төгрөгөөс дээш аж ахуйн нэгж энэ татварыг төлөх босготой аж.
Нэмэгдсэн өртгийн албан татварыг (value added tax) хэрэглээний татвар (consuption tax), бараа, үйлчилгээний татвар (goods and service tax) гэх мэтээр орон бүрт өөрөөр нэрлэдэг. НӨАТ нь бараа, бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн үе шат бүхэнд нэмэгдэж буй үнэ цэнийг илэрхийлэн, тухайн бараа, ажил, үйлчилгээг худалдан авах үед хэрэглэгчид ногдуулан өмнөөс нь борлуулагчаар нь төлүүлж буй хяналтын татвар юм. Хамгийн эцсийн хэрэглэгч татварыг бүрэн төлнө. Зөв зохион байгуулж чадвал НӨАТ нь хэн юу бүтээж буйг илэрхийлэн, буцаан олгосноор татварын давхардлыг арилгадаг тул худалдааны татвараас илүү шударга гэж үздэг. Гэвч манай оронд энэ татварыг ихэнх нь төлдөггүй учир агуулга нь гажиж, татварын падааныг цахимжуулаагүй нь зарим компанид хуурамч падаан үйлдэн төсвийн хөрөнгөөс завших боломж олгож ирсэн тухай хэдэн жил хэвлэл мэдээллийн хэрэгслээр шуугиж ирлээ.
Улсын бүртгэлийн ерөнхий газрын мэдээгээр эдүгээ манай улсад 54.335 компани үйл ажиллагаа явуулж буй ч дөнгөж тавны нэг нь буюу 10.838 нь энэ оны гуравдугаар улирлын тайлангаа ирүүлжээ. НӨАТ-ыг аж ахуйн нэгж бүр төлдөггүй, мөн импортоор оруулж ирж буй бүх тоног төхөөрөмжинд ногдуулж байгаа нь хувийн хэвшлийн хүчтэй эсэргүүцэлтэй тулгарсаар байгаа юм. Эдүгээ НӨАТ-ын босгыг тодорхой хугацаанд 50- 250 сая төгрөг болгон өсгөх, хөрөнгө оруулалттай холбоотой заалтуудыг тусгах талаар олон санал Их Хуралд оруулж, ээлжит өөрчлөлтөө хийх гэж байна.
ДАРААЧИЙН АЛХАМ
Татварын систем нь тогтсон, өндөр хөгжилтэй орнуудад хүн амын болон аж ахуйн нэгжийн орлогын татвар нь НӨАТ-ынхаас хоёр, гурав дахин их байдаг. Эдгээр оронд НӨАТ-ын босго гэж байхгүй, бүгд төлдөг бөгөөд харин нийгмийн халамжийн чанартай бараа, үйлчилгээнийн жагсаалт гаргаж татвараас чөлөөлдөг аж. Зарим оронд татвар нь шатлалтай байдаг.
Харин хөгжиж буй орнуудад, жишээ нь Монголд хувь хүний орлогын албан татвар нь татварын нийт орлогын 10 хувьд хүрэхгүй, харин НӨАТ бараг гуравны нэгийг эзэлдэг. Татварын систем нь сайн тогтоогүй, иргэн бүрээсээ татвараа шууд авч чаддаггүй манайхтай адил хөгжиж буй орнуудад НӨАТ-ын босго тогтоодог боловч үр дүнд нь энэ татварыг бүх хэрэглэгчид төлдөггүй учраас хяналтын системийн зардлыг өсгөж, улмаар энэ татварын гол үүргийг нь гажуудуулж татвараас зугтах боломж олгодог аж.
Энэ татвар хаана, ямар үнэ цэнэ бүтээж буйг хянах үүрэгтэй учир татварыг хэрэглэгч бүрээр төлүүлэхийн тулд Монгол шиг хөгжиж буй оронд татварын босгыг нь халж, хувийг нь эрс багасгавал (гурав хүртэл) аж ахуйн нэгж, хувь хүмүүс энэ татварыг төлдөг болж далд эдийн засаг хумигдах юм. Тэгж чадвал татварын суурь өргөжин тэлж эдийн засгийн эргэлт нэмэгдэх болно. Харин гадаад, дотоодын төрийн өмчийн компаниудын НӨАТ-ын хувийг харьцангуй өндөр байлгах нь хувийн хэвшлийн өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, зах зээлийн харилцааг бэхжүүлэхэд чухал хэрэгсэл болох юм.
Монгол Улсад татвар төлөгч бүр НӨАТ төлж байхаар хувийг нь бууруулах шаардлагатай байна.
Зочин
Emegtei
титмээ
Zochin
яг зөв, дэмжиж байна
Зочин
Tsog
яг зөв
Aglaa
Zochin
ss
Зочин
batima
иргэН
nd
Зочин
nd
оюунаа
zochin
zochin
дэмжиж байна
Зочин
Гана
Зочин
Эдийн засагч
Зочин
tatwar tulugch
Үйлдвэрлэгч
Зочин