Шидэт дуунууд
Монголчууд зөн билигтэй улс. Дуугаараа л гэхэд хэчнээн олон юмсыг ерөөж вэ. Зангад агсан ”мөнгөн давлагаа хааялсаан мөрөн голы мээн урсгаалаа..” гэж дуулсан.
Тэр битий хэл хүүхдүүд хүртэл "Ногоон зүлэг" дуундаа: "хамаагүй чангаар унагааваал харин би чэн уурлаан шүүү" гэж дуулаад настай аваргууд найраа хэрхэн хийхийг урьдчилан харсан байх юм. Тэгэнгүүтээ "наадмын ёстой бөх шигээ" гэж ёгтлохоо мартаагүй л байгаам, адтай хогнууд.
Бас тэр "Аль нь дээр вэ" гэж хөөрхөн дуу байнаа. Тэнд "урд..хойд..баруун.. айлын уравгар хархүү уйлан дуулан гуйдаг боллоо" гэж гарахын. Алсын хараатай ард түмэн маань гадны олон эрчүүд монгол охидыг маань хоргоож эхлэх тухай өгүүлсэн байж шүү дээ. Охид нь ч өөрсдөө аль нь дээр вэ гэж аальгүйтхыг хүртэл харж.
"Сүх жанжны талбайдаа сүрт жагсаалаа хийж..." За дугай л байжээе дөө. Тэгснээ "Гал гал, түүдэг гал, ас ас бадран ас..." Ёооё, солиормооры. Урьдчилж харсныг нь зохион байгуулсан гээд бас долоон жил өгчхийм биш байгаа?
"Одхүү би одноос ирсэн хүү ...." Хүн бүр өөрийгөө ингэж тодорхойлдог болно гэж яаж мэдсэн байнаа тээ? "Туулын урсгал шөнөдөө сайхан саан.." гэдэг сайхан дуугаараа Туулын шугуйд хоноглох улсуудын сэтгэл зүйг бэлдэж байж. "Таксийн цохор машин н ннн. Дайрчих шахаад өнгөрснийг яана!" Хэлээд байхад даа. Хэчнээн ч хүн таксинаас болж балрав. Дуун дотор үг, сануулга явжээдийн байн шүү дээ. Ноострадаамус гэжаахаар дуугаа задла ай!
"Сансрын нисэгч ахаа сайн яваад ирэв үү" Хм, сансарт ниссэн олон ах нар өглөө бүр эрүүлжүүлхээс бүрзийсээр гарч ирнэ. Ардынхаа холч ухааныг биширмү. "Газар дээр ганцxан миний ээжийи" гэж хөөрхий тараншааны хүүхдүүд мөрөөджийн дуу вайна. Газар "дээр" байхымсаа..a гээд. Хэнийг ч ялгалгүй дуулах дуунууды нь зохиож өгч дээ тэд маань.
"Дорнын тэнгэрт утаа манараад довтлох дайсан улам ширүүснээ" Дорнод аймагт аруун хүний наймтай нь монголоор хэл нэвтрэлцэхгүй байна гэлүү. Урд газрынхан шигэж дээ жинкэн. Энд монгол хэл устлаа гэж орилжаахаар тэнд очиж хэлээ авраач. Нутаг дээрээ үндэстний цөөнх болчоод байгаан бишүү.
"Эрх цагаан ишиг мээн хөөрхөн дөө хөөрхөөн" хэлэх гэхээр инээд хүрээд байнаа. "Нутгийн зам нуруутай, нуган үрдээ ханилгаатай" Хотын зам аюултай гэдгийг цаагуураа анхааруулаад вайншдээ, ай яа яа! "Xонгор нутаг хонгор нутаг, хосгүй чамдаан хайрт..." Манай "морины" Батбаярын дууг мэднэ биз дээ. Бүр нэр заан анкааруулаад байхад л анзааркуу цианиддуулчхым даа.
Түүнчлэн улсынхаа хүрээнээс хальж дэлхий нийтийг ч хамарч байж. Зах зухаас нь түүсү: "Бөөрөнхий биеийг минь өсгөсөн ээжийнхээ...." Хэт таргалалт хэдийнэ дийлдэхээ болисон нь үнээн. "Гангийн халуун наранд гадсаа тойроод..." Дэлхийн дулаарлыг голоор нь хэлчээд байгаан бишшүүү...
Шүлэг нь хүртэл хэчнээн мэргэн!: "Төрсөн хотон дотроо тэр бид тоглодоог" Энэ сайхан шүлгийг цэцэрлэг сургуулид параграам болгон цээжлүүлсэн сэн, уг нь. Сургууль завсардсан хүүхэдтэй, малаа зуданд барсан айлуудыг л хэлээд байж. "Аргалын утаа боргилсон малчны гэрт төрсөн би..." утаандаа эртхэн дасч байхыг сануулсан байж дээ өтгөс минь. Утаа утаа гэж орилох хэрэггүүм бишүү найзуудаа.
Заза болий, дуусах ч гүүм байна. Улсууд ч залхлаа. Харин одоо нэг дуу байна. Том юм сануулаад байна. "Ачтанаа гээд араатныг дагавал яанам билээ хөө....." Дараа нь битий ингэсэн байж шүү дээ гэж халаглаарай даа.
BOOLOO NENE