Монголчууд индианжин мөхөх замдаа орох уу?
2004 оны сонгуульд АН хүүхдийн 100,000¥ амлаж ард түмнийг хошгоруулж эхэлсэн
Гэтэл энэ бас болоогүй гэнээ. АН ба МАХН 2008 оны сонгуулийн гол бооцоонуудаазарлаж эхэлээ. Мэдээж эхлээд АН нийт 1 триллион 200 тэрбум ам долларын нүүрснийнөөцтэй гэж зарлагдаж буй Таван толгойн ордыг эзэмших хувьцааны 50%-г ардтүмэндээ “Эрдэнийн хувь” нэрээр үнэгүй тарааж өгье гэсэн санал гаргалаа. МАХН бас лАН-ын саналыг хэд нугалан нэмж улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн бүхстратегийн ашигт малтмалын ордуудын монгол хүн эзэмшиж байгаа ордуудын эзэмшихэрхийн 51%-г төрд нийгэмчлэж ихэнхийг нь ард түмэнд жигд тарааж өгье гэсэнсанал гаргалаа. Аль аль нам нь энэ нэн шинэ төрлийн бүх нийтийг хамарсан тэтгэмжээямар нэг ажил хийсний төлөө биш зөвхөн монгол хүн болж төрснийх нь төлөө өгнөгэж зарлалаа.
Энэ тэтгэмж ойрын 5 жилд нэг хүнд 5 сая, 10 жилд 10 сая орчим төгрөг юм уутүүнээс илүү байх магадлал их байна. Сард 1 сая төгрөг. Юу ч хийгээгүй байхад зүгээрл та монгол хүн тул өгнө. Тиймээ бүр юу ч хийх шаардлага таньд байхгүй. Өөрийгөөзовоон ажил хөдөлмөр хийх, сурч боловсрох ч хэрэггүй. Ийм мөнгөөр Монголдбайтугай АНУ-д ч ажил хийлгүй амьдарч болно. Хүссэнээрээ биш л дээ. Гэхдээ л яажийгээд болгоно.
Тиймээ яг ингэж АНУ-д амьдардаг алс холын ахан дүүс минь байгаа. Америкийниндианчууд. Гэхдээ амьдарч ч гэждээ аажимхан мөхөн сөнөж байгаа. Тэд бас лзөвхөн индиан хүн гэдгээ батлаад л сард 1200 ам долларын “эрдэнийн хувь”, “Эх орныхишиг” авна. Дээр нь 200 ам долларын үнэгүй хоолны талонтой. Бас бидэн шиг эрүүлмэндийн үйлчилгээ, бүх шатны боловсрол үнэгүй. Гэхдээ энэ боловсролын хэсэг ньтэдэнд бараг падлийгүй. Тэдэнд сурч боловсрох, ажил хийх шаардлага байхгүй. Юу чхийхгүй байхад чамайг тэжээж, зүгээр л мөнгө өгч байхад юу гэж хөдөлмөрлөх вэ. Муусайн цагаан арьстнууд л харин өдөр шөнө, нойр хоолгүй хөдөлмөрлөж, сурчболовсорч, бизнес хийж, шинэ нээлт технолог гэж өөрийгөө зовоож амьдардаг. Харинбуян заяа ихт индиан хүн улсаас зааж өгсөн газар ганцхан төрлийн бизнес хийжболно. Тэр нь татваргүй казино. Бас л ямар нэгэн ажил бүтээл хийх шаардлагагүй, бусдыг хөлсөлж ажиллуулаад л цагаан арьстнуудын хөдөлмөрлөж зовж олсон хэдэнногооныг нь салгах төвөггүй бизнес. Гэхдээ тун цөөхөн эрлийзүүд нь ийм юм хийнэ. Тэгэх ч хэрэггүй юм чинь.
Таньд нэг л танил, таны тун ойрхны ирээдүйн тухай, яг л таны үр хүүхдийн чиньгэгээн ирээдүйн тухай яриад байгаа юм шиг санагдаж байна уу? Тэр индианчуудхолливудын кинон дээр гардаг 19-р зууны эцэг өвгөд шигээ гоо үзэсгэлэнтэй, дайчинзоригтой, мустанг унасан баатрууд огтхон биш. Тэр баатрууд нь үхсэн. Харин үлдсэннь одоо мөхөж байна. Хэрэв та америкт их төлөв хүнсний дэлгүүрт том том борцаасан уут дүүрэн дүүрэн хоол тэвэрсэн намхан маш бүдүүн, үе мөч ба чихрийн шижинөвчинд үе дамжин нэрвэгдсэн хоорондоо төстэй урт үстэй бор хүмүүстэй таарч манайэксель шиг хуучин сарампай машиндаа чихэлдэн сууж одохыг нь харвал тэд чиньмөхөн устах замдаа буй индианууд явж байгаа нь тэр.
Чамд хотоо үзүүлж яваа 50 сая долларын хөрөнгөтэй, үхтлээ ажилладаг америк эмчнайз чинь тэдний хойноос үл тоомсорлосон байдалтай харж “хн үнэгүй эрүүл мэнд, үнэгүй боловсрол, хөдөлмөргүй тэтгэмж” гэж инээмсэглэн хэлснээ “чи арай тэднийнэг биш биз” гэхэд нь та сандран үгүй үгүй би ажиллаж хөдөлмөрлөж цалингаарааамьдардаг гэж сандран хариулах болно. Гэхдээ дотроо “энэ чинь юу билээ” гэжэргэлзэнэ. Учир нь одоо бидний 60% нь тэтгэмж авдаг, удахгүй АН, МАХН 2008 ондшинэ тэтгэмжийн амлалтаа биелүүлбэл 160% нь тэтгэмж авч наадам, цагаан сархийхээс өөр санаа зовох юмгүй, Чингис хаанаа магтан дурсахаас өөр шинжлэх ухаангүйамьдрал руу орох гэж мөрөөдөж байна бус уу. Манай боловсрол, эрүүл мэнд басүнэгүй. Тийм сайхан хөл хөсөр, гар газар амруулах энэ 2 намаа УИХ, Засгийн Газартаамөнхөд залахаас ч яахав. Тэд үнэн хэлжээ. Ард түмэнд өөр сонголт байхгүй гэж. Тэдбиднийг ингэж л төсөөлж, басамжилж байна.
17 жил Монголын төрийг ээлжлэн барьсан МАХН, АН хоёр минь Одоо болооюм биш үү. Танай 2 намын нийт 400-500 хан хүнийг мөнхийн дарга байж, монголынбаялгыг гагцаар идэж, хууль үйлчлэхгүй зөвхөн хоорондоо л хэрэлдэж алалдахаас өөрзовлонгүй жаргахын төлөө Монгол үндэстэн хүний нэг, хоёрхон үеийн хугацаандмөхөхөөс өөр ямар ч гарцгүй тэтгэмжийн зам руу орох ёстой юм гэж үү? Мөхөжустсан Манж үндэстэний, устаж зоопаркийн амьтан шахам болж буй төвдүүд, индианчуудын хувь заяаг бид давтах ёстой юм гэж үү? Яагаад бидэнд ядаж сайнболовсрол олоод, сайн ажиллаад сайхан амьдарч болдог сонгуулийн хөтөлбөрийгганц ч удаа санал болгохгүй байна вэ? Та хэд л сайхан амьдарч байвал ард түмэн чиньаль болох харанхуй, идэвхгүй мөхөх замдаа орсон ч хамаагүй гэж үү. Арай ч табүхнийг иймдээ тулаагүй гэж итгэхийг хүсч байна. Тэгж айсан 120,000 монгол хүн эхорноосоо дүрвэн одсон байна. Тэд ажил хийж амьдрахыг хүссэндээ нүдэндээнулимстай, зүрхэндээ шархтай хүний газар зүтгэж байна.
Үнэхээр л тэр ашигт малтмалын орд газруудаас тийм л их мөнгө олох боломж байгааюм бол залуусаа дотоод гадаадад хамгийн сайн боловсрол, технологи, мэдлэгт хэдэнтүмээр нь сургая, зүгээр суугаад тэтгэмж авах биш сайн ажиллаад тэр тэтгэмжнээсчинь хэд дахин илүү цалин авч болох ажлын байр, аж үйлдвэрийн цогцолбор, шинэтехнологи-ирээдүйн бизнесүүдийг бий болгоё, хээр талдаа мянга мянган худаг гаргая, бүх малаа вакцинжуулж Япон, Ази, Европод нэг килог нь 20 доллараар зардаг больё, өшиглөөөд хаячихсан хогийн сав шиг болгосон Улаанбаатар хотоо сайхан хот болгоё. Тэгээд бүр илүү гараад асгаж цутгаад зүгээр тэтгэмж болгомоор байгаа юм болХархорин хотоо цоо шинээр цогцлоон барья, дэлхий даяар тарсан 6 сая монголчуудааавчирч хүчирхэг чадалтай улс үндэстэнээ босгоё.
Та нар зүгээр л саад болохгүй, бидний өмнөөс амьдралыг минь шийдэж сонгуулийнбэлэг болгож тэтгэмж бариад байхгүй бол, та нар хүзүү толгой дээрээс минь зайлжалга болоод өгвөл бид энэ бүх мөрөөдлөө биелүүлж хүн шиг нэр төртэй, бахархалдүүрэн ажиллаж амьдраад үр хүүхэддээ хүчирхэг Монгол Улсыг гардуулан өгмөөрбайна. Тиймээ та нарын амлаад байгаа тэтгэмжээр биш, өөрсдийн оюун ухаан, хоёргараараа маш сайн хөдөлмөрлөж энэ бүхнийг бүтээн босгомоор байна. Бид чадна. Чадах ёстой.
Мэө209 онд, 1162 онд, 1911 онд энэнээс долоон дор гарцаагүй мөхөх нь сөнөх нь гэжхэн ч хэлмээр тийм хэцүү цаг үед Монгол үндэстэн ямар нэг тэтгэмжээр биш зөвхөнөөрсдийн зоригт сэтгэл, хүчирхэг ухаан, цуцашгүй хөдөлмөр, халуун амь, идэвхтэйзүтгэлээрээ энэ Монголыг дахин бий болгож бидэнд үлдээж өгсөн юм. Бид чадна. Харин энэ удаа бидний ээлж. Эс чадвал...
2007 оны 2 дугаар сар 4