Дайсны талын Бодоо сайд, Богд хаан, АНУ
Марксист, Ленинист түүх бичлэгээр бол нийгмийг манай тал, дайсны тал гэж хоёрхуваана. Манай талын баатраа түүхэндсайнаар мөнхөлж, дайсны талынхныг муу муухайгаар нь дуудаж харлуулан үлдээдэг ёстой. Түүхийг кино,уран зохиол, яруу найраг болгон ард түмэнд ойлгуулж, сургуулийн сурах бичигт мөн л уран зохиол, уран сайхны кино яруу найргаар бичиж үлдээдэг.
Марксист, Ленинист түүх бичлэгээр бол нийгмийг манай тал, дайсны тал гэж хоёрхуваана. Манай талын баатраа түүхэндсайнаар мөнхөлж, дайсны талынхныг муу муухайгаар нь дуудаж харлуулан үлдээдэг ёстой. Түүхийг кино,уран зохиол, яруу найраг болгон ард түмэнд ойлгуулж, сургуулийн сурах бичигт мөн л уран зохиол, уран сайхны кино яруу найргаар бичиж үлдээдэг.ХХ зууны Монголын улс төрийн түүх ийм л байсан.Түүх бичлэгийн энэ онолын үүднээс авч үзвэл Бодоо сайд, Богд хаан, АНУ-ын түүх бол бүгд дайсны талын түүх. Тэгвэл дайсны талын Бодоо сайд, Богд хаан, АНУ ямар буруу хэрэг хийчихсэн юм бол. Ардын намын анхны Ерөнхий сайд Бодоог цаазын тавцанд аваачихад тулгасан ялын нэг бол Богд хаантай ямар холбоотой байснаа хэл гэсэн эрүү шүүлт байлаа.
-Чи хө, Америк улстай ямар харилцаатай байснаа хэл, Америкийн тагнуултай удаа дараа уулзсныг чинь мэдэж байна.Бичиг явуулснаа хүлээ гэж байцааж байжээ.
-Чиний Богд хаан, хатан хоёртой холбоотой нь илчлэгдсэн.Богд ваадантай юм бариад танай гэрээр орж гардаг гэсэн. Дамбийжанцан,Егүзэр хутагт, Жалханз лам нарт бичсэн захидал чинь олдсон гэж тамлан байцааж байжээ.Тэгвэл Богд хаан, Бодоо сайд, АНУ ямар харилцаатай байсан юм бол. Богдын Засгийн газрын бодлогыг Бодоогийн засгийн газар үргэлжлүүлж байсан юм боловуу.
Д.Бодоо Ардын намын Засгийн тэргүүнээр ердөө ганцхан жилхүрэхгүй хугацаанд ажилласан боловч АНУ-тай харилцах талаар ахиц гаргажээ.Гэвч тэр үеийн АНУ Монголыг ч биш, Улаан Оросыг ч биш, Хятадын бодлогыг дэмжин харзнаж байв. Богд хааныг Далай ламын нэгэн адил цалин хангамжаар хангах, монголд санхүү, цэрэг зэвсгээр туслах,Манжийн хааны үед Халхын ноёдод эдлүүлж байсан эрх ямбыг Богд хаанд сэргээн эдлүүлэх, Хятад Монголынхудалдааг лебиралчлах, нээлттэй хаалганы зарчмаар ажиллах хэрэгтэйг АНУ Хятадын засгийн газарт зөвлөж байв. Богд хаан өөрийнхөө улсын хил хязгаарыг”Цагаан хэрэм” гэж бат итгэн бодлогоо бүх монголчууд даяар явуулж байв. Тэр үед Өвөр монголын хошуу ноёдын хаашаа толгойтой байгаа талаар тодруулбал,Өвөрлөгч ноёдууд хошуу нутаг мал сүрэгтэйгээ Монгол руу толгойтой байжээ. Монгол, Хятадын шинэ засгийн бодлогыг дэмжиж байна уу гэдгийг АНУ анхаарч энэ тухай төвдөө байнга мэдээлж байжээ. Хятадын Ерөнхийлөгч, АНУ-ын үгийг дагаж байлаа. Юуны өмнө Өвөр монголыг Богд хаант Монгол улсад алдахгүйн тулдхятад цэргийн хүчийг Өвөр, Ар монгол руу илгээсээр байв.Өвөр 49 хошуунаас 20 гаруй хошуу ноёд улс төрийн далим гарвал Ар монгол руу явчихгээд байв. Богд хаант Монгол улсыг байгуулахад Өвөрмонголын ноёд тэмцлийг манлайлж оролцсон. Богд хаан ширээнд суумагцаа Монгол 1911 оныӨвөрмонголыг чөлөөлөх байлдаанд манлайлан оролцсон Өвөрмонгол ноёдыг шагнасан. 1915 оны Гурван гүрний хэлэлцээр хүртэл Богд хааны засгийн газар бодлогоо бүх Монгол даяар явуулсанд Өвөрмонголын ард олон баярлаж байв. Тийм ч учраас Богд хаан Япон, Буриадын санал болгоод байгаа “Нармай Монгол”-ыг хүлээн зөвшөөрөөгүй нь гадаад Монгол улс бол”Их Монголын гал голомт“ гэсэн бодлого байлаа.АНУ-ын бас нэг санаа нь Улаан Оросын аюулыг Монголд нэвтрэхээс сэргийлж чадах цорын ганц цэргийн хүч бол генерал Сүй Шүйжан.Ийм учраас Сүй Шүйжан генералтай Америкийн элчин сайд Бээжин хаалганд олонтаа уулзсан тухайгаа Вашингтонд тайлагнаж байв. Америкийн дэмжлэгийг авч чадсанХятадын хувьд өөрийн нөлөөгөө Монголд тэлэх түүхэн үе иржээ гэдгийг ч мэдэрсэн. Энэ эгзэгтэй агшинд 1919 оны зургадугаар сарын 29-нд Богд хааны зөвшөөрлөөр нэгэн цахилгаан утас Хятадын засгийн газарт иржээ.Монголд суугаа Хятадын элчин Чен И бичсэн байна. Хүрээнд суугаа цагаан Оросын консул Орлов, Чен И хоёр удтал ярилцсаны эцэст хятад цэргийг машинаар зөөвөрлөн Монголд ирүүлэхийг хүссэн байлаа.Хүсэлтийн дагуу 1919 оны наймдугаар сарын 19-нд хятад нэг бригад цэрэг Хүрээнд иржээ. Ингээд1919 оны наймдугаар сарын 26-ны байдлаар хятад цэрэг Хүрээнд 700, Хиагтад 500, Улиастайд 120-ыг оруулав. Аажмаар Хүрээн дэх хятад цэргийн тоо 2500-д хүрчээ. Хятадад суугаа Америкийн элчин сайд Реанш Хятадын ерөнхийлөгчтэй уулзахдаа”Монгол болон монголчууд большевикийн хүчний эсрэг үлэмж хамгаалалт болж байна” хэмээн 1919 оны наймдугаар сарын 31-нд сайшаан тэмдэглэж байжээ. Сүй Шүйжан засгийн газрынхаа зөвшөөрлөөр Ар, Өвөрмонголыг хөгжүүлэх төлөвлөгөө гэдэг баримт бичиг батлуулж, 50 сая ам.долларын бонд гаргуулаад амжжээ.ИнгээдХятадын төрийг барьж байгаа гурван нам нийлэн ар Монголыг эзлэх хийрхсэн мэдэгдэл гаргалаа. Үүнд Гамин нам багтсан байв. Өвөрмонголын ихэнх ноёдууд Богд хааны бодлогыг дэмжиж Бээжингийн хурлаас сэмээрхэн тарж алга болж байв.Хүрээ сайд түшээт хаан Пунцагцэрэн Гамин намын их хурлыг хаян Хүрээнд ирсэн нь хятадын уурыг хүргэжээ. Түшээтхан тэргүүтэй Халхын ноёд уг нь Манжийн бодлогыг дэмжиж байсан боловч Хятадын шинэ Засгийн бодлогыг дэмжихгүй байлаа. Энэ нь Сүй ШүйжанБогд хааныг унагаж ар Монголыг Хятадын нэг муж болгох ажиллагааг хурдавчлав. Хүрээн дэх Хятадын төлөөлөгч Чен И генерал Сүй Шүйжанхоёр хоорондоо зөрчилджээ. Энэ үед Богд хаант монгол улс засаглалын хувьд эзэн хаантай, дээд, доод хоёр танхимын хуралтай парламентын засаглалтай ардчилсан улс байсан.
Монгол улс аль улсыг дагаж, ямар аюул заналаас хэнээр хамгаалуулахаа хоёр танхимтай парламентаар хэлэлцэж шийдвэрлэнэ гэсэн үг. Орос, Япон, Хятад, Америк зэрэг том орнуудын нэгийг түшиж хөгжинө өөр хувилбар байхгүй. Том гүрнүүд Монголыг хувааж идэхээр ил, далд элдвийн гэрээ байгуулсаар байлаа. Хамгийн ноцтой нь Францын жуучлалаар Хаант Оросын саналаар “Ар Монголд Орос нөлөөгөө тогтоож болно. Харин Өвөрмонголд бүхэлд нь Японы нөлөөллийн бүс” гэсэн гэрээ бас бий. Япон энэ гэрээг урдаа барьж байв. Японд суугаа Францын элчин сайд Жерарын бичсэнээр Монгол дахь Оросын нөлөөний хүрээ нь Сибирийн хилээс говь цөл буюу Ар монголоос хэтрэхгүй гэж тохирчээ. Оросын цагаан хаанч, Улаан Орос ч энэ гэрээг хатуу барьдаг. Япон ч гэсэн Өвөрмонголыг гэрээ ёсоор өөрийнхөө нутаг гэж үзсээр ирсэн.Ийм учраас тэр үеийн дээд, доод хуралд суудаг хаад ноёдын байр суурь өөр өөр байсан бололтой. Ерөнхий сайд Бадамдорж тэргүүтэй хэсэг ноёд Улаан Орос түрээд ирнэ. ТиймээсХятадыг дагана гэсэн байр суурьтай байв. Бадамдорж тэргүүтэй хэсэг ноёдын Хятадыг дагах 64 зүйлтэй гэрээ хэлэлцээр бэлэн болж байв.Харин дээд хурлын түшээт хан Дархан чинван Пунцагцэрэн тэргүүтэй ноёдууд ямар ч байсан Хятадыг дагахгүй, Монголын өөртөө засах автономит эрхийг устгуулахгүй гэж хатуу байр суурьтай түүнийгээ Богд төдийгүй Дондогдулам хатнаар энэ бодлогоо хамгаалуулж чадаж байлаа.Тэгвэл Түшээт хааны хошуу ноёд голлон, мөн Японы нөлөөллийн хүрээг баримтлагч Өвөр монголын эх оронч ноёд Хятадад орохгүйг дэмжив.Тэгвэл доод танхим бүхэлдээ Хятадад дагаар орохгүй гэсэн байр суурьтай байжээ. Парламентын энэ маргааныг Богд хааны байр суурь тодорхойлно.
Большевик Оростой хиллэсэн хойд талаасаа улааны аюул Хиагтад тулж ирчихээд байсан төдийгүй Хүрээнд суугаа цагаан Оросын элчин сайдыг яаралтай татах бичиг ирчихээд байв. Зүүн хойд талаасаа Япон хийгээд,Алс дорнодын бүгд найрамдах улс цагаантнууд түүнээс дутахааргүй “Нармай монгол” хөдөлгөөнд нэгд гэсэнБуриадын тулган шаардалтБогд хааны хоолой дээр хутга тавьчихаад байв. Урд талаасаа Хятадын шинэ засгийн газарӨвөр монголыг Ар монголтой авах шийдвэрээ гаргаж байлаа. Монгол улс хадны завсар хавчуулсан халиуны зулзага шиг бүлтгэнэж байжээ.Парламентын дээд танхимд Ерөнхий сайдаас эхлээд голдуу ноёдууд байсан. Дээд танхимын олонхи Хятадыг дагана гэсэн шийд гаргалаа. Гэвч цөөнх болсон ноёд түшмэд эсэргүүцэжбайжээ. Харин парламентын доод танхим тэртээ тэргүй Хятадыг дагахгүй гэж бослого гаргахад бэлэн байжээ.Санал зөрөлдсөн учраас парламентын хуралдааныг Богд хаан намар хүртэл хойшлуулж цаг хожиж суух.Богд хаант Монгол улсын парламентын хуралдааны цөөнхийн саналын тухай материалыг судлаач Равдангийн Болд анх удаагаа өөрийн бичсэн “Монголын тусгаар тогтнол ба Амеркийн нэгдсэн улс” гэсэн судалгааны томоохон бүтээлдээ мэдээлсэн байдаг байна. Тус номын 94 дүгээр хуудсанд “Улсын дээд хурлын арваннэгдүгээр сарын 13-ны хуралдаанаар Түшээт хан Пунцагцэрэн, түүнийг дэмжсэн арав гаруй ноёдоос бусад нь автономийг цуцлах санал өгчээ”гэсэн байгаа. Ялагдсан цөөнхийг дэмжигчдийг гамингууд баривчлав. Генерал Сүй Бадамдоржтой арваннэгдүгээрсарын 14-ний шөнө уулзаж, найман зүйлтэй шаардлагад гарын үсэг зурах,24 цагийн хугацаанд өгч эс зөвшөөрвөл Богд хаан болон бусад удирдагчдыг баривчлан Бээжинд хүргэнэ гэж заналхийлжээ. Энэ үеийн тухай Хятадад сууж байгаа АНУ-ынэлчин сайд төвдөө мэдээлэхдээ “Хятадын цэрэг Богд хааны ордонг бүсэлж, Засгийн газрыг хяналтанд авснаар, Богд гэгээн Ерөнхий сайдынхаа хамт бараг олзны хүн болжээ” гэсэн байна. \Р.Болд мөн хуудас\. Хятадын Ерөнхийлөгч Ар Монголыг Хятадынбүрэлдэхүүнд буцаан авч, Хятадын муж болгосон зарлигааарваннэгдүгээрсарын 22-нд гаргасан ажээ. Богд хаан дээд танхимын шийдвэрийг хүлээн зөвшөөрөөгүй байсан энэ үедпарламентын доод танхим хуралдаж бараг 100 хувиар Хятадын бүрэлдэхүүнд орохыг эсэргүүцжээ.Доод танхимын шийдвэр арванхоёрдугаар сарын 4-нд гарсан. Доод танхим автономийг устгахгүй өөрийнхөө хүчээр өөрөө өөрийгөө хамгаална гэсэн шийдвэр гаргажээ. Богд хаан Хятадын Ерөнхийлөгчид хоёр ч захидал бичлээ. Бас Америк улсад хоёр захидал явуулав.Гэвч гамин цэргүүд хүрээг эзэлдгээрээ эзэлжБогд хааныг барьж Засгийн газрыг буулган авч,монгол цэргийн зэвсгийг хураажээ. Энэ үеийн Богд хааны бодлого, байр суурийг, хоёр захидлын утга харуулна.\Хоё захидлыг хавсаргав. Г.Д\ Одоо Монголын хаад ноёд хаашаа ямар улсад хандах үлдсэн болоо. Богд хаан өөрийн төлөөний түшмэл гүн Гүррагчааг Япон улс руу томилон явууллаа. Гүррагчаа гүн хар мөрөндхүрч Япон нэвтрүүлээгүй боловч Богдын Японы эзэн хаанд бичсэн захидлыг албаны хүнд нь хүргэсэн байдаг. Энэ захидал одоо Харбин хотын номын санд хадгалагдаж байгаа сураг байна. \2011 оны зун Харбин хотын номын санд орж тус захидлыг үзье гэсэн боловч явуулын сэтгүүлчийг оруулдаггүй хатуу болзолтой учраас тусыг эс олов. Г.Д\
Халхын томчуудгамингаас чөлөөлөгдөх гарцыг хайж эхлэв.Монголчууд хар Хятадын гараас яаж гарах вэ.Ард түмэн Богд хаанаа юу хэлэх бол, ямар үйлдэл хийх бол гэж харж байлаа.Угаас Хятадад дургүй монголчууд бослогод бэлэн байсан гэж хэлж болно. Хүрээнд байдал улам бүр түгшүүртэй. Монгол хүн хятадыг алж гэнэ. Хятад монголыг алж гэнэ гэсэн яриа, үйлдэл шөнө болгон гарна. Тэр хэрээр гамин цэргүүд догширно. БүгдБогд хааныхаа амыг харсаар байлаа. “Үйлийн үрээр хар Хятадын эрхэнд орж гурван жил зовох болов уу гэж бодож байсан юмсан. Хятадаас салахад гурван сар хүрэхгүй хугацаа үлдсэн амар амгалан байцгаа. Дахин эрхээ олох шинж мэдэгдэж буй тул хэрхэн олох аргыг одооноос сүвэгчлэн хэлэлцтүгэй” гэж зарлиг буулгажээ. Богд хаан энэ үед Барон Унгернтэй холбоо тогтоож амжсануу, ард олноо тайвшруулсануу, ирэх цагийн өнгийг үзэж улаан хувьсгал ирнэ гэж мэргэлсэн үү, бүү мэд. Ямарч байсан Хүрээг Барон, монгол цэрэгтэй хүч хавсран Хятадуудаас чөлөөлөв. Богд хаан энэ үед АНУ-д хандсан бас нэг бичгийг явуулсан байдаг.Үүнийг түүхэнд Ларсон гүнгийн бичиг гэх юм. Уг бичгийн англи хувь АНУ-ын үндэсний архивт хадгалагдаж байгаа гэнэ. Ларсон бол Швед гаралтай Амеркийн иргэн Хятад,АНУ, Ар, Өвөр монгол бүх талуудад ажиллаж Монголын эзэн хаанаас гүнгийн зэрэг хүртсэн туршлагатай дипломатч юм. Ларсон Богдтой төдийгүй Ардын намын засгийн газар байгуулагдсан хойно Бодоогийн урилгаар ирсэн гэдэг юм. Бодоо сайдыг Америкийн консул С.Сокобинтай уулзах тэр үеэр Хиагтын зөвлөлт засгийн тэргүүн Шумяцкий Хүрээнд иржээ. Сокобин энэ тухайгаа төвдөө”Зөвлөлт Орос Монголыг цэргийн хүчээр эзэлжээ” гэсэн мэдээ дэмжуулсан байна. Бодоо Сокобин хоёр уулзахдаа гадаад сайд Цэрэндоржоор хэлмэрчлүүлж хятад хэлээр их л дотно ярилцжээ. Сокобин хожим Бодоогийн талаар мэдлэгтэй, соёлтой, үндэсний үзэлтэй Ерөнхий сайд байсан, даанч бие даасан бодлого явуулах боломж олгоогүй гэж дүгнэсэн байдаг. Бодоогийн Засгийн газрын АНУ-аас тусламж эрсэн мэдээ 1921 оны арваннэгдүгээр сарын 23-ны\TH NATION\ сэтгүүлд “МОНГОЛ ДЭЛХИЙТЭЙ ЯРЬЖ БАЙНА” гэсэн гарчигтай нийтлэгдэж байв. Богд хаант улсын бодлогыг Ардын намын анхны Ерөнхий сайд Бодоо үргэлжлүүлээд ирэхээр Шумяцкий ч, Орос зөвлөхүүд ч уурлажээ.Ингээд улаан Оросын хувьд Бодоо сайдын асуудлыг түргэлэх шаардлагатай болох нь тэр.Бодоо сайдад ял тулгаж буудан хороож цаазлах бас нэг үндэслэл бол АНУ-тай холбоо тогтоосон, Богд хааны бодлогыг үргэлжлүүлсэн. Зөвлөлтийн улаан цэргийг хөөсөн зэрэг асуудал байлаа. Бүгд үнэн байж л дээ.
Ардын намын нөхдүүд Зөвлөлийн засагт Орос улс руу явахдаа маш чухал нэгэн нууц бичиг авч явдгаар бидний үзсэн заалгасан түүхэнд гардаг. Хүрэн зандан ташуурыг голоор нь нүхэлж, бичгээ хуйлаад ташуурын голоор хийж нуудаг. Ленинтэй уулзаад ташуурт нуусан аргаа хэлтэл Ленин нуусан аргыг нь өндрөөр үнэлдэг. Тэр ташуур нь хүрэн зандан модоор хийсэн ташуур байдаг юм. Гэтэл түүхэнд Данзангийн аяганы ширээг эвдэн Бодоо модон тамга хийсэн болохоос ташуур хийсэн гэсэн мэдээ байдаггүй. Хүрэн зандан ширээнээс тамганы мод авч үлдснээр нь ташуур хийсэн байж магадгүй юм. Ташуур нь гол биш тэр бичиг нь ямар бичиг байсан нь хамгийн чухал. Энэ үеийн түүхийг заалгаж байсан хүүхдүүд тэр чухал бичгийг үзэх, унших гэж боддог. Тэгвэл тэр бичиг одоо хүртэл олдоогүй ямар бичиг байсныг мэдэхгүй. Ардын намыг анх байгуулж байсан түүхээс үзэхэд тийм ч толгой эргэмээр олон бичиг гараагүй юм билээ. “Намын хүмүүсийн дагаж явах Тангарагийн бичиг гэж нэг бичиг” гарсан. Харин энэ Тангарагийн бичгийг Д.Бодоо зохиосон гэж түүхчид ам нэгтэй баталсан байдаг. Ер нь ардын намын бүх баримтбичгийн эхийг бичиг үсэг сайтайгаараа Д.Бодоо зохиосон байж болохыг судлаачид хүлээн зөвшөөрчээ. Ардын намынхан ямарч гэсэн бичгэн дээр дарах тамгатай болсон. Бичгээ нууж авч явах арга, хүрэн зандан ташууртай болсон. Анхны баримт бичиг Тангарагийн гэрээгээ ташуурт хийгээд Ленинд өгөөд явуулаагүй нь тодорхой. Тэр бичгэн дээр Ардын намын тамга дарагдсан уу, Богд хаант Монгол улсын төрийн тамга дарагдсан уу гэдэг нь одоо хүртэл түүхчдийн дунд бөөн маргаан. ЗХУ-аас тусламж гуйсан тэр бичгийг сонирхоё.Харин тэр бичгэн дээр Бодоогийн сийлсэн Богдын аравнайлсан ардын намын анхны тамга дарагдсан баймаар юм. Уг бичгийн эх хувь олдоогүй боловч ардын намын судлаач нар ийм нэгэн бичгийг Сүхбаатар нарын авч явсан бичиг мөн гэдэг./МАХН-ын түүхэнд холбогдох баримт бичгүүд номноос хуулав Г.Д/
Дайчин улсын цагийн Улайстай, Хүрээ, Ховдын жанжин сайдуудын харьяанд захирагдаж агсан, Халх дөрвөд аймгийн бүх монголчуудыг дахин өөртөө засах эзэрхэг улс болгожБогд Жавзандамба хутагт хаан юугаан хуучин ёсоор шашин төрийг хослон байх улсын эзэн хаанд өргөмжилж, Хятадын нэгэн хэсэг газар хэмээх нэгэн үгийг устган байлгаж Дундад иргэн улсад огт хамаарахгүй болгох явдлыг гол болгон гуйна. Гуйсан хэргийг зөвшөөрөн явуулбаас юуны урьд Хүрээ Хиагтын газарт суугаа Хятадын цэргийг хурдан татаж буцаалгах нь нэн чухал тул эдний цэргийг даруй эргүүлэн буцаалган манай Монголын хуучин засгийг тэдний гараас салган авч бидэнд олгох ба дараа өөртөө эзэрхэг улс байгуулж, Богд Жавзандамба хутагт юугаан эзэнд дахин өргөмжлөх хэрэг цөм их улсын хамгаллаас гарахыг бат итгэх тул дотор зуур шийтгэн явуулах буюу эсхүл сурган ухуулж дагаж явуулахыг хүссүгэй” гэж уг бичигт өгүүлнэ.Түүхийн архивт байгаа эл бичгийг их Ленин танаа гэж хаягласангүй.Гэхдээ л Зөвлөлт Орос Улсад явуулсан бичиг мөн гэж түүхчид үзэж байна. Гол утга нь Монгол улс Хятадын нэгэн муж болохгүй. Энэ гамингуудын гараас салгаж өгөөч,Хүрээ, Хиагтын газар суугаа энэ гамин цэргүүдийг эргүүлэн буцааж аваач.Бид Богд хаант улсаа байгуулъя гэсэн гол утга оршиж байна. Түрүүчийн бүлэгт Хятадын ерөнхийлөгчид Богд хааны бичсэн хоёр захидлыг бүрэн эхээр нь уншсан. Мөн АНУ-д явуулсан Богд хаан Бодоо нарын явуулсан бичгийг ч уншсан. Тэр бичгүүд бүгд улсын эзэн хааны тамгатай байсан. Японд явуулсан бичиг ч бас эзэн хаан тамгаа дарсан сурагтай. Мөд Японд явуулсан бичиг олдох байх. Тэр улс манайх шиг өөртөө таалагдахгүй байгаа түүхийн баримтыг устгаагүй гэж найдъя. Энэ бичгэн дээр ардын намын тамга дарагдсан байж болохоор байгаа биз. Богд хаан энэ бичгийг гаргаж дээр төрийн тамгаа дарсан бол”Богд Жавзандамба хутагт юугаан шашин, төрийг хослон барих эзэн хаанд дахин өргөмжлөх“ гэж хоёр дахин бичихгүй байсан. Төрийн хаан хүн намайг хаан болгоод өгөөчээ гэж өөр улс, орон руу бичиг явуулдаггүйг Богд хаан дээд зэргээр мэдэж байгаа. Хятад болон АНУ-д явуулсан Богд хааны бичиг агуулга, утга, бодлогын өндөр түвшинд боловсруулагдсан байхыг олж уншсаан. Богд хаан яагаад ч хаанаа алчихаад хаангүй улс байгуулна гээд байгаа улаан Оросын засгийн газарт намайг хаан ширээнд дахин залаад өгөөч гэж бичиг явуулахуу.Тийм учраас эл бичгэн дээр”Гамин цэргээ аваачээ,Монголын ардын намынхан ч гэсэнБогд хааныгаа ширээнд нь залъя гэсэн бодлого, утга шингэсэн бичиг Оросын холбооны улсад явуулсан болохыг та уншлаа. Шашин, төрийг хослон барих хэмжээт эрхт хаантай,сонгож байгуулдаг парламенттай улс орон болох тухай бодлогын баримт бичиг Бодоогийн захидал болон түүхийн баримтанд орсон байдаг юм. Тэгвэл энэ бичгийн эхийг Бодоо боловсруулсан байж магад төдийгүй, Ардын намын тамга дарагдсан байх магдлалтай. Ардын намынхан энэ бичгийг авч явсан нь үнэн бол ардын намын нөхдүүд,Богд хаан хоёр анхнаасаа нэг талд тоглож байжээ гэж дүгнэж болно биздээ. Жишээ нь, Ардын намын Бодоо, Чагдаржав, Жамъян гүн зэрэг олон хувьсгалчдын хувьд Богд хаан бол 1910-аад оноос холбоо харилцаатай байсан төдийгүй Богдын төрийн албан хаагчид, Богд ламын шавь нар байсан. Богд хаан Чагдаржавт томилолт өгчЕвропын хоёр, гурван улс, мөн Энэтхэгт ажиллуулж байжээ. Харин Бодоо бол 1921 он гэхэд Монголын сонин бичиг, Нийслэл хүрээний сонин бичиг, Уриа зэрэг сонинд шүүмжлэлт өгүүлэл, шүлэг, үргэлжилсэн үгийн томоохон зохиол бичиж “бо бичээч”, Болд илд нэрээр олонд танигдаж алдаршсан нийтлэлч байжээ. Энэ тухай Г.Дэлэг багш сайтар судалсан төдийгүй Монголын хэвлэлийн түүхэн тэмдэглэл номонд тодорхой бий. Бодоо 1912 оноос Гадаад яамны сургуульд орос хэлний багш хийж байгаад хэвлэлийн ажилтан болсон болсон байдаг. Г.Дэлэг багшийн өгүүлснээр Харбинаас ирсэн Гадаад яамны хэвлэлийн машинд мань Бодоо ажиллаж байсан байгаа юм шүү гэж тэмдэглэжээ.Ленинээс тусламж гуйхаар одсон Ардын намынхны ард Богд хаан байж гэж болохоор байгаа биз. Тэр зандан ташуурт нууж явсан бичиг Ленинд очсон үгүй нь мэдэхгүй. Харин кинон дээрх түүхээр бол Ленин бичгийг аваад их л тааламжтай байдаг. Тэгээд Ленин сургахдаа”Ялсан пролетари нарын тусламжтайгаар танай улс капитализмыг алгасч социализм байгуул” гэж сургаад лам ноёд бол танай намын нөхөдбиш, малчин арддаа итгэ гэж захидаг санагдана. Хэрвээ дээрх бичиг Ленинд хүрсэн бол Ленин бөөн уур болсон баймаар. Бид хаанаа устгаж ядаж байхад та нар юун Богд хаанаа дахин залахад тусламж гуйж явах гэж. Бас бид Манж хааныг зайлуулж чадсан Хятадын гамин намтай холбоотой ажиллаж байхад юун Гамин намын цэргийг Хүрээнээс хөөгөөд аль гэж юуярьж яваа юм гэж уурлаад хөөгөөд гаргамаар юмаа. Ямарч байсан бидний хүмүүжсэн кино уран зохиолын түүх үнэнээрээ бичигдэж учир нь олдох биз.
Тэр үеийн Зөвлөлт засгийн газрын бодлого нь Хятадын Ерөнхийлөгчийн байр суурийг зөвшөөрч байсан байна. Ховд, Улиастайгаас эхлээд Цэцэн ханы нутаг даяар цагааны цэргүүд Монгол нутгаар нэг тарсан байсан. Цагаан цэргүүд Монголын нутаг дээр нэгдэж Оросын улаантныг урдаас нь Монголын талаас бут цохих төлөвлөгөөтэй байжээ. Энэ төлөвлөгөөг тас цохихын тулд улаан орос Хятадын талаас тусламж эрж байлаа. Тодруулбал, Манжийн хааныг зайлуулсан Гамин нам зэрэг Хятадын гол намуудтай улаан орос хэлцэл хийж холбоотон болсон байжээ. Тэр үеийн цагаан орос ялангуяа Монголд орж ирсэн Барон Унгерны гол зорилго бол Хятадад Манж хааныг, Монголд Богд Хааныг ширээнд нь эргүүлэн залах. Улаан оросыг хүйс тэмтэрч хаант засгаа эргүүлэн тогтоох алсын зорилго өвөртөлж явна гэж тэмдэглэсэн байна.
Хятадын цэрэг Монгол нийслэл хүрээг эзлэн,Засгийн газрыг нь буулган авч, Хятадын Ерөнхийлөгчийн зурагт мөргүүлж, эзэн хааныг нь гэрийн хорионд хийжээ. Их гүрнүүд жижиг улсыг ингэж доромжилж байсан. Барон Унгерны цэргээс Богд хаан аврал ирэв. Түшээт хаан, Сэцэн ханы нутгаарМонголын хилд цагаан цэргийг нэвтрүүлж ирүүлэх ажлыг Түшээт хааны чуулган дарга, хүрээ сайд Дархан чин ван Пунцагцэрэн, Эрдэнэ чин ван жонон Ширнэндамдин нар голлон зохион байгуулав. Борон Унгерны цэргийг 1920 оны намрын дунд сард Заан Тэрэлж хавиар Монголын нутагт орж ирэхэд Түшээт Хан аймгийн дархан чин вангийн хошууны тэргүүн цэргийн тайж Лувсанцэвээн нар хүндэтгэлтэйгээр угтан авчээ. Барон Унгерны цэргийг цэргийн хүнс хоолоор хангах, монгол цэрэг нэмэн татах, Хүрээнд байгаа манлай ван Дамдинсүрэн нартай холбоо тогтоон цэрэг зэвсгийн хүчийг нэмэх,Богдын хамгаалалтынтүвд цэргүүдтэй холбон цэргийн ажиллагаа явуулах гээд том тулаанд бэлджээ.Хүрээнээс хятад цэргүүдийг хөөхийн тулд Түшээт хан, Цэцэн ханы нутаг, Хүрээ орчмоос 300 гаруй монгол цэрэг нэмэн татжээ. Бароны монгол цэргийн жанжнаар тэргүүн тайж Лувсанцэвээн, дэд жанжнаар Буриад Жигмэдджав Жамбалон нарыг томилжээ. Борон Унгерн, Монголын хамтарсан цэрэг нийслэл Хүрээг 1921 ны хоёрдугаар сарын 3-нд чөлөөлжээ.Богд хааныг суллаж авав. Хүрээнд сууж байсан Хятадын төлөөлөгч Чен И тэргүүтэй гамин цэргийн эрхтнүүд 12 машинд сууж Толгойтын даваагаар хойшоо зугтаажээ. Тэр үеийн Богд хаант Монгол улсын нийслэл 60 орчим мянган хүнтэй байжээ. Хятад, Орос, Түвд, Европ таван хэлийн амьтад холхисон Нийслэл хүрээ багагүй хот. Зах зээлийн жамаар бараа таваар элбэг, яг л одооных шиг арьс шир, ангийн үсээрээ хятад бараа сольж авна. Малчид жин тээж Жэхээ, Хаалган хот ороход ямарч зөвшөөрөлгүй байсан учир нь Өвөр монголыг Монголын нутаг гэсэн ойлголттой байжээ. Хүрээнд 600 гаруй хоршоо мухлаг гуанзтай, 5-6 орны пүүс гуанз дэлгүүртэй Хаалган маягийн хот гэж жуулчид тэмдэглэн үлдээжээ. Хаалган Хүрээ хоёрын хооронд машин явж эхэлсэн. Ийм л хот байж. Барон, Монголын хамтарсан цэрэг Хүрээг чөлөөлсний дараа Богд хаан шинэ Засгийн газар эмхлэн байгуулав. Засгийн газар байгуулах тухайгаа Халхын том ноёд цуглан хэлэлцээд саналаа Богд хаанд хүргүүлсэн байна. Ингээд
-Монгол улсын Ерөнхийлөн шийтгэгч сайд бөгөөд дотоод яамны тэргүүн сайдад Засагт хан аймгийн Жалханз хутагт Дамдинбазар
-Гадаад Яамны тэргүүн сайдад шавийн шанзав Дашжав
-Цэргийн Яамны тэргүүн сайдад Цэцэн хан аймгийн бишрэлт гүн Доржцэрэн
-Сангийн Яамны тэргүүн сайдад, Түшээт хан аймгийн тэргүүн зэргийн тайж Лувсанцэвээн
-Шүүх яамны тэргүүн сайдад Сайн ноён хан аймгийн бээс Чимэддорж
-Бүх цэргийн жанжнаар Хатан баатар Магсаржавнарыг тохоон томилжээ. Бас яамдын дэд сайд нарыг томилж бүтэц бүрэлдэхүүнийг баталжээ. Богд хаант Монгол улсын Засгийн газар байгуулагдснаа Зөвлөлт Орос улсын ардын комиссариатад, мөн Хятадын зүүн гурван мужийн сайдЖан Золинд цахилгаан утсаар мэдэгджээ. Хятадын гамин цэргийг бут цохиж Богд хаан дахин суудалдаа заларлаа гэсэн нь Хятадын Гамин намын холбоотон Зөвлөлт Оросын уурыг хүргэлгүй яахав. Улааны засагт орос, гаминцэргийн эрхтнүүд хоёр холбоотой, харилцан туслах гэрээтэйг Богд сайн мэдэж байв. ТэгээдАрдын намынхныг дуудаж нэг үзэв. Ардын намынхан буцаж ирсэнгүй. Богд хаан Ардын намынханд уурсчээ. “Ардын нам хэмээх нь Хятадын харгис гамин цэргийн янаг нөхөр мэт,хээрийн нохойтой нийлсэн гэрийн нохой” гэж зүйрлэн байжээ. Богд хааныг ширээнд залж өгнө үү гэсэн бичигтэй жилийн өмнө гарсанардын намынхан Москва, Чита, Эрхүүгээр яваадсанаа бодолбүүр өөр болж, Богд хаант төрөөсөө урваж төрөл арилжсан юм шиг болчихжээ. Москвад Чагдаржав, Данзан нар хүрч, Чойбалсан Сүхбаатар нар комментернд олзлогдож, Бодоо Догсом нар ирж очиж байв. Улаан Орос “Монголд туслах нь туслана.Гэхдээ гамин цэргээ хөөж гаргах чинь танай дотоод асуудал” гэж Москва зөвлөв.
Энэ цагт нийтлэлийн гол баатар Д.Бодоо Барон Унгерны цэргийн штабт ажиллаж байжээ. Түүхчид гайхав. Ардын намын түүхчид болохоор намын даалгавраар “тагнуул” хийж явсан юм гэж тайлбарлав. Бодоо тэр үед Гадаад яамны дэс түшмэл орчуулагч байсан. Орос хэлтэй хүн ховор болохоор зүгээр л ажил үүргийнхээ дагуу орчуулагч хийж явсан байж болох гэж зарим нь тайлбарлана.Тэгэхлээр Хиагтыг дайрах тулаанд Бодоо байгаагүй, Ардын намын цэргүүд дээр Хиагтыг эзлэн авснаас хойш очсон байдаг.Харин Бодоог байхгүй хойгуур нь ирээдүйд Улаан цэрэг Хүрээг эзэлж аваад байгуулагдах Засгийн газрын Ерөнхий сайд болно гэж намын нөхөд нь шийдсэн байдаг юм. Хилийн цаана комментерний зааврын дор байгуулагдсан түр Засгийн газрын протоколд ийм өгүүлбэр байна.
-Түр засгийн газрын Ерөнхий сайдаар Чагтаржавыг тавих санал гаргав.
-Чагадаржаваас. Түр ерөнхий сайд гэдэг чинь Бодоог иртэл гэж байгаа юмуу. Нэг мөсөн Бодоогоор тавьчихвал яасын бэ гэхэд түүнийг дэмжиж таван хэлтэйгээр нь Бодоог болго гээд Бодоо ирээгүй тул Данзан намын дарга, Чагдаржав Ерөнхий сайд, Сүхбаатар цэргийн сайд, Чойбалсанг дэд жанжин болгожээ. Гэвч тэр үеийн зарим бичиг баримтан дээр Ерөнхий сайд Бодоо цэргийн жанжин Сүхбаатар гэж бичсэн баримтуудыг үзэхэд тэр үеийн баримт мөн үү, эсвэл сүүлд нөхөн хийсэн байж магадгүй гэж зарим түүхчдийн шинжилсэн нь үнэний ортой байх.Бодоо, Чагдаржав нарын төрж өссөн нутаг Түшээт хан аймгийн, чуулган дарга, хүрээ сайд Пунцагцэрэн жонон, Барон цэргийн бүх хангалтыг дааж хошуу нутгаараа дамжуулан Бароны цэргийг оруулж ирсэн. БароныЦагаан цэрэгтэй хамт Хүрээг чөлөөлөх 300 гаран монгол цэргийг, Хүрээнээс, Түшээт хан аймгийн нутгаас татсан байдаг. Гадаад яамандорчуулагч хийж явсан тэгээд ч тэр үедээ нийтлэлээрээ од явсан Бодоог, Бароны цэрэгт тагнуул хийж явсан гэхэд үнэмшил муутай. Харин Бодоог Богд цагаан цэргийн штабт зориуд оруулан ажиллуулсан, Хүрээг чөлөөлөөд цаг тайван болмогц Орос явсан “МАН-ын нөхдөө буцаагаад ир” гэж Бодоод үүрэг өгөөд Хиагт явуулчихсан юм биш байгаа. Гэтэл жилийн өмнө Орос явсан Ардын намынхны санаа сэтгэл хүний болж, хээрийн нохойтой нийлсэн гэрийн нохой болсон юм шиг. Хэрвээ Ардын намынхан улаан цэрэг дагуулаад Хүрээ хүртэлдайраад ороод ирвэл яах вэ.Бодоог л ардын намын Ерөнхий сайд болж шашин үндэс юугаа их яргаллаас аварч үз гэх эцсийн арга байсан юм биш биз.Бодоо бол Богдын хийгээд ч хошуу ноёныхоо ч итгэлтэй хүн байж таараад байгаа юм. Бодоогийн Ерөнхий сайд байхдаа авч явуулсан арга хэмжээ, хэрэгжүүлсэн ажлыг дараагийн бүлэгт жаахан дэлгэрэнгүй өгүүлье. Бодоо сайд бол “Ардын намынхны” бичсэнээр Ардын намаас Барон Унгерны цагаан цэргийн штабт ажиллаж байсан тагнуул уу, харин Богд хаанаас ардын намынхан улааны аюул дагуулж ирж магадгүй. Тэгэхэд Ерөнхий сайд болгоно гэж тооцоолж шургуулсан тагнуул уу. Бодоо сайд Богдын тагнуул болох нь. Москвад баригдаад цаазлуулавуу. Түүхчид үнэнийг олж хөөж бичих биз.
Зочин
bat
zochin
Батнэрэн
Зочин
zochin
zochin
Зочин
Зочин
Зочин
халамцуу эр
Zochin
Зочин
Зочин
зочин
Зочин
bat
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
zochin
Зочин
баронд хөшөө босгоё
баронд хөшөөг босгоё
Зочин
Зочин
Зочин
зочин
Ã.Áàòíàñàí
Жамъян
зочин
Зочин
Жамъян
odoo bolio uur um bichildee
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
зочин
zochin
ҮНЭН ТҮҮХ
зочин
ЗОЧИН ЖС ЖС
зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
erdene
Зочин
Зочин
Зочин
ука
Зочин
Зочин
Зочин
niitlel ba tyyh
Төмсөггүй Нохойнуудаа
Зочин
Зочин
Reference
Reference
Зочин
кино
Зочин
Зочин
махан бас усан толгойт Дашрэнцэн өвгөнд
Зочин
Зочин
төрөө
зочин жс жс
зочин жс жс
Зочин
Unshigcj
Bek
Зочин
Зочин
Зочин
Зочин
unshigch
Baljinnyam
Зочин
Зочин
Зочин
zochin
икс
Ner
Өлзий
Уламбаяр
gurbadam
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
tocvh
sain
Зочин