Украины улс төрийн сургамж
Украинчууд үл ойлголцож, нэг нэгийгээ алж хороож байгаа эмгэнэлт дүр зургийг бид харж байна. Одоо цаашдаа хэрхэхийг таахад бэрх. Өнгөрсөн намраас хойш үймж шуугисаар байсан энэ оронд Ерөнхийлөгч В.Янукович ор сураггүй алга болж, босогчид Засгийн эрхийг авч, түр цагийн Ерөнхийлөгчийг тавьснаар үйл явдал өрнөж байна.
Товчдоо бидэнд сургамжаа “хайрласан” зургаан жилийн өмнөх хэрэг явдалтай яг ядилхан сценари харагдсан. Гэхдээ Украинд хэрэг явдал урт удаан үргэлжилж, дэндүү том хүрээнийх байсан учраас амь насаа алдагсдын тоо ч тоймоо алджээ. Жагсаал цуглаан болох үед хуучин стан орнуудад иймэрхүү сценаритай үймээн болох нь их байдаг гэлцдэг. Өөрийн мэдэлд байсан улс орнуудаа хяналтаас гаргахгүйн тулд советууд ингэж ажилладаг ч гэдэг. Яг тэр жишгээр явсан Украины жагсаал цуглаан хяналтаас нэгэнт гарчээ. Одоо харин шинэ удирдлагууд нь юу хийж яахыг хэн мэдлээ. Геополитикийн хувьд хэзээнээс гол байршилд байсан энэ улс орны хүмүүс дэлхийн шинэ там болж хувирахгүйн тулд өөрсдөө л ухаантай байхаас аргагүй цаг үе ирж байна.
Зүчийн хүү Бат хаан Их Монгол гүрний хүрээ хилийг өрнө зүгт тэлэхийн тулд Киевийг өөрийн болгох хэрэгтэй болж, ханлиг, гүнлигийн тэргүүдэд нь бууж өгвөл яах ч үгүй гэсэн амыг элчээрээ хүргүүлсэн гэдэг. “Бид Киевийг өөрийн болгож, зөвхөн цааш дайран гарах гарцаа л болгоно. Хэрэв үтэр түргэн бууж өгвөл бид толгойн үсийг ч хөндөхгүй, хотыг чинь тэр хэвээр үлдээнэ” гэжээ. Харин арвангуравдугаар зууны үеийн украин ноёд энэ шаардлагыг хүлээж аваагүй аж. Бүхэл бүтэн гурван сарын турш хориглон тэмцэж. Киевийн их хаалганы гадна омогтой украинчуудыг буулгаж авахаар манай халуун цуст өвөг дээдэс ч олмоо чангалж, араасаа их цэргээ дуудсан байгаа юм. Эзэн Чингэсийн их цэрэг нэг газар гурван сараар дайснаа буулгаж авахгүй хүлээж байсан удаагүй учраас уур хилэн ч буцалсан биз. Болдоггүй ноёдыг буулгаж авангуутаа Киев хотыг галдан шатааж, үнсэн товрого болгожээ. Энэ түүхийг надад одоогоос хоёр жилийн өмнө Киев хотноо, Украины еврей хөтөч ярьж өгсөн билээ. Хамгийн гоё нь “Манай ноёд чадахгүй байж тэгдэг нь тэнэг л байхгүй юу. Монголчууд хэлсэндээ хүрэх л байсан. Өвлийн хүйтэнд ой модонд гурван сар хүлээсэн монгол цэргүүд Киевийг галдсан нь шударга хэрэг байсан” гэж байсан билээ. Тухайн үедээ Киев хотыг чимэглэн сүндэрлэх сүрлэг барилгуудыг хараад үүнээс ч гайхалтай дурсгал бидний өвөг дээдсийн гараар сүйдсэн гэхийг сонсох харамсалтай байсан ч хэргийн эзэд нь монголчууд байсан болохоор тэгсгээд буруутгаж чадаагүй өнгөрсөн юм даг. Харин сүүлийн саруудад энд тэндгүй байшин галдаж, түүхийн үнэт зүйлс үнс нурам болж байгааг харахад украинчууд энэ удаад өөрсдийн гараар Киевээ шатааж байна даа гэж бодогдлоо. Монголчуудын дунд Украинд, тэр дундаа Киевт сургууль төгссөн олон хүн бий. Тэдний хувьд Киевийн консерваторын байр шатаж, Крещатик гудамжны гол гол барилгууд шатаж байгааг харахад өр эмтрэм байгаа биз. “Батын цэргүүд ирээд хэрээ шавдаг гэж нэрлэсэн учраас Крещатик гэж нэрлэсэн биз” гэж хошигнон ярьдаг байсан үеэ бодоход ч гунигтай байгаа нь тодорхой. Хуучин цагийн Октябрийн хувьсгалын талбай энэ цагийн Майден Украин яаж өөрчлөгдсөнийг бага боловч батлан харуулдаг билээ.
Украины түр Засгийн Ерөнхийлөгч Олександр Турчинов одоо Европын холбоотой нягт ойртон ажиллана гэдгээ юуны түрүүнд мэдэгджээ. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри гэхэд шинэ удирдагчдыг дэмжинэ гэдгээ зарлаж, Европын холбоо элч төлөөлөгчөө Киев рүү илгээн улс төрийн болоод эдийн засгийн тогтвортой байдалд нь зөвлөнө хэмээв. Харин үүний нөгөө талд ОХУ тус улсад байгаа Элчин сайдаа татан авахаар болж, хуучин Ерөнхийлөгч В.Януковичийг татан унагаагдсанд харамсч буйгаа мэдэгдэж байна. Өнгөрсөн бямба гаригаас хойш алга болсон түүнийг ямар хувь тавилан тосч байгааг хэн мэдлээ. Украин дахиад Египет шиг, Сири шиг эмгэнэл дагуулсан тамын орон болж хувирахгүй гэхийн баталгаа алга. Тиймээс одоо украинчууд өөрсдөө л хазаараа татаж, өөрсдөө л ухаан зарах хэрэгтэй байгаа юм. Сааль савнаасаа халивал идээ ундаа бус угаадас болж хувирдаг. Түүн шиг Украины өөр хоорондын өс тэмцэл эргээд энэ үндэстэнд зовлон авчирна. Тэдэнд оросууд ч, Европын холбоо, америкчууд ч сайн сайхныг хүссэндээ энэ бүхнийг өдөөгөөд байгаа биш шүү дээ.
“Бурхан Америкийг хашраах гэвэл хар салхи илгээдэг. Харин бусдыг нь гэсгээх гэвэл Америкийг явуулдаг” гэсэн яриа онлайн ертөнцөд тэнүүчилдэг. Гэхдээ украинчуудыг одоо л зогсох хэрэгтэйг дэлхийн урлаг соёлын одод анхааруулж “Stop Ukrain” гэсэн хөдөлгөөнийг өрнүүлээд байна. Тэд одоо л өөр хоорондоо учраа олж нэгдэхгүй бол гадаад ертөнцөд тэднээр тоглох сонирхол хаа хаанаа байгаа нь худлаагүй юм. ОХУ энэ удаад Элчин сайдаа татаж байгаа шигээ Украинаас сонирхлоо тийм ч амар татахгүй. Севастополь, Крымыг авч байж л гараа суллах байх. Хар тэнгис Оросын хувьд чухал. Балтын тэнгис нэгэнт Оросын мэдлээс гараад явчихсан болохоор Хар тэнгистэй үлдэх асар их сонирхол бий. Тэгээд ч орос, украинчуудын хамтарч хийсэн багагүй юмс энэ бүс нутагт байдаг гэлцдэг. Нөгөө талаас Украин, Белоруссийг барьж байхгүй бол баруун Оросыг тэр чигт нь алдчихна гэсэн үг. Тиймээс хэдийгээр ерээд онд тусгаар улс болчихсон ч бодлогоо энэ бүс нутагтаа байлгах сонирхол хэзээ хэзээнээс илүү хүчтэй байсаар байгаа. Бас дээрээс нь Украин Европын холбоонд элсвэл НАТО-д элсч таарна. Гэтэл Орос ЕвроАзийн холбоо гэдгээ хүчирхэгжүүлж НАТО-той үзэхийн тулд Украиныг багтаачихмаар байдаг.
Европын холбоо ч гэсэн дээ. Украиныг анхнаасаа авах бодолгүй л байсан. Харин оросууд 9-11 тэрбум цаашлаад 15 тэрбум евро өгөх талаар яриад эхлэнгүүт холбоондоо элсүүлэхэд бэлэн тухай ярьж гал өрдлөө. Европын холбооны хувьд Украиныг бодож гаргаж байгаа шийдвэр гэхээсээ Оростой тулах зэвсэг болгон ашиглаж байгаа нь ч үнэн. Нөгөө талаас Украин Европын холбоонд элсвэл энэ холбооны улсуудын түүхий эдийн бааз, хямд ажиллах хүчин болохоос өөрсдөд нь ирэх ашиг бага гэж судлаачид үзэж байгаа юм. Тэгэхээр мэргэжлийн бокс тоглож, толгой руугаа нүдүүлсээр ирсэн В.Кличкогийн хэлж байгаа шиг Европын холбоонд л элсчихвэл сайн сайхан амьдрах тухай тэр үлгэрт итгэхэд хэцүү. Юутай ч Украинд эрх мэдэл нь нэгээс нөгөөд шилжчихээд байна. Харин одоо үйл явдал яаж өрнөхийг таашгүй. Гэхдээ гадаад нөхцөл байдал, ашиг сонирхлыг харвал украинчуудыг тийм ч амар орхичихооргүй байна. Гадаад сонирхол хэдийчинээ байх тусам энэ үндэстэн, энэ улс тоглоом болж сүйрэх аюултай. Тиймээс там болох аюулыг украинчууд өөрсдөө л зогсоож чадна. Арвангуравдугаар зуунд Чингэсийн монголчуудын өмнөөс сөрж чадах нь цөөхөн байхад том байж чадсан шигээ украинчууд одоо жинхэнэ өөрсдийнхөө төлөө омог бардам байх цаг нь ирж байна. Одоо хэн нэгэн гадны хүчний залуураар өөр хоорондоо хэмлэлдэх бус өөрсдийнхөө төлөө эвлэлдэх цаг иржээ. Ер нь геополитикийн хувьд чухал байршилд байдаг улс үндэстэн өөрсдөө л ухаантай байхгүй бол дандаа бусдын идэш болох гээд байдаг.
Энэ монголчууд бидэнд ч хамааралтай. Украины улс төрийн сургамж олон улс үндэстэнд анхааруулга болох учиртай. “Эмх цэгцтэй айлын эзэгтэй рүү нохой хуцдаггүй” хэмээх айхтар үг бий. Энэ гүрж үгийг Долгорын Нямаа гуай гайхалтай хөрвүүлсэн байдаг юм. Тэгэхээр энэ мэт үгийг хаа хаанаа бодох хэрэгтэй.
pHiXPWcukMZu
Зочин
Зочин
hmm
Зочин
Зочин
равсал
Zochin
Zochin
Zochin
блүүмбэрг
Дуугараач
Зочин
hmm
zochin
Уншигч
doogii
Зочин
Зочин
равсал
Уншигч
unshigch
Зочин
Зочин
Санал нэг байна
Санал нэг байна
Равсал
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Zuv bichdeg
unshigch
Багш
Уншигч
Уншигч
dolgion
Зочин
Зочин
өлзий
lutbat
Зочин
Зочин
монгол
Зочин
чадахгүй байнаа
hmm
UBman.mn
жангар
энэ
Зочин
Sudlaach Ganhuyag
Sudlaach Ganhuyag
Sudlaach Ganhuyag
Давталт хүлээгдэж байна
z
dolgion
Atilla
Зочин
босогч
Зочин
Зочин
irgen
Зочин
njut;
Зочин
mundag um
Зочин
ydmag
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
mongolhvv
бамбар
Умба
Зочин
ба
mongolzuu
уншигч