“Жаст”-ын Батхүүг шоронд хийж, хөрөнгийг нь хурааж яах гээв
Хөрөнгөтэй хүнийг үзэн ядах үзэл улам бүүр газар авсаар байна. Тэдний хөрөнгийг хурааж хамаг юмыг нь битүүмжилж, хураасан хөрөнгийг нь хувааж авах хуучаар нийгэм өвчилчихжээ. Ядуу байна гэдэг бахархал болж , ядуу ард иргэдийнхээ төлөө тэмцэгч улстөрчид од болж байна. “Олигархиудыг зайлуул”, “Баян новшнуудыг хараал идэг”, “Уул уурхайн компаний эзэдийг алаад өг” гэж хэвлэлүүд хашхираад ирлээ.
Хөрөнгөтэй хүнийг үзэн ядах үзэл улам бүүр газар авсаар байна. Тэдний хөрөнгийг хурааж хамаг юмыг нь битүүмжилж, хураасан хөрөнгийг нь хувааж авах хуучаар нийгэм өвчилчихжээ. Ядуу байна гэдэг бахархал болж , ядуу ард иргэдийнхээ төлөө тэмцэгч улстөрчид од болж байна. “Олигархиудыг зайлуул”, “Баян новшнуудыг хараал идэг”, “Уул уурхайн компаний эзэдийг алаад өг” гэж хэвлэлүүд хашхираад ирлээ. Алт ухахгүй, архи үйлдвэрлэхгүй, сонин хэвлэл гаргахгүй гэж шударга гэгддэг улстөрчид бараг андгай тавьдаг болов. Өмчтэй хүнийг үзэн ядах нийгмийн энэ гажиг хүчирхийлэлд хууль хяналтынхан хүртэл ханцуй шамлан орлоо. ”Олигархиудаа өмөөрье” гээд нэг юм бичсэн над руу хүртэл дайрч давшилж, занаж зүхэж энэ муу олигархиудын бууны нохойг алнаа гээд л агсагнах юм. Авлигатай тэмцэх газрын ажилтан, цагдаагийнхан гарч ирээд л хэн нэгэн хөрөнгөтнийг баривчилсан тухай мэдэгдэл хийдэг боллоо. Тийм компанийн захирал тэр тэр нарыг баривчлав гээд л бахархалтайгаар мэдэгдэл хийнэ. Хувийн хөрөнгийг дээдэлсэн нийгэмд хатуу хориотой зүйл ганц байдаг тэр нь хүний хөрөнгийг хурааж эздийг нь баривчлах. Орос, Хятад, Монгол гурван орон л хөрөгөтэй хүнээ нэг бол баривчилж, нэг бол гадаадад дүрвүүлж үгүй бол олон жилийн ял тулгадаг. “Жаст” группийн захирал Ш.Батхүүг барьж аваад шоронд хийчихлээ. Энэ тухайгаа цагдаагийн нэг офицер их л баясгалантай мэдээлж байна. “Жаст-Ойл” компанийн 45 шатахуун түгээх станцыг битүүмжилж, “Мах маркет” компанийн үйл ажиллагааг зогсоолоо гэж зарлаж байна. Хэвлэлүүд дуу шуугаа авалцан Ш.Батхүү гэдэг хүнийг аль хэдийн гэмт хэрэгтэн болгочихжээ. Бизнесмэн ч бай, ер нь хэний ч бай хөрөнгийг шүүхийн шийдвэр гараагүй байхад битүүмжилж үйл ажиллагааг зогсооно гэдэг өөрөө гэмт үйлдэл. Коммунист угшилтай Монголын хууль хүчнийхэн юу юуны духанд хүрэлгүй хүний хөрөнгө руу халддаг угшилтай юм. Хадгаламж зээлийн хоршоонуудыг дампуурахад яалаа. Уншигчид санаж байгаа байх. “Глобын Мэндбаяр” гэдэг залуугийн хөрөнгийг хурааж өөрийг нь шоронд хийсэн. Мэндбаяр “Хөрөнгөнд битгий халдаач дээ. Иргэдэд учруулсан хохирлоо би төлье” гэсээр байтал хөрөнгийг нь битүүмжлээд бүгдийг хураагаад авсан. Хураасан хөрөнгө руу нь манай төрийнхөн ёстой нэг хонинд орсон чоно шиг дайрсан. Үр дүн нь Мэндбаяр гэж нэг сайхан бизнесмэн залуу шоронд тарчилж, хэдэн мянган хүн ажлын байргүй болж хохиров. Төр ядаж үүнд дүгнэлт хийсэнгүй. “Жаст”-ын Батхүүгийн хөрөнгө рүү халдах бэлтгэл ажлаа амжууллаа. Батхүү гэгч бизнесмэн хэнийг луйвардаад хэнд ямар хохирол учруулчихсан юм бол. Лав Монгол Улсын эдийн засагт хохирол учруулаагүй, татвар төлөгчдийн мөнгийг луйвардаагүй. Батхүү гэдэг залуу бизнес хийхээр англи эзэнтэй Өмнөд Африкт хүртэл салбар нь байдаг “Стандарт” гэдэг дэлхийн банкнаас 109 сая ам.доллор зээлж чаджээ. Харин сэргэлэн байгаа биз. Манайд ийм хэмжээний мөнгө зээлэх банк тэр үед байхгүй байсан. Харамсалтай нь зээлсэн мөнгөө эрсдэлтэй зүйлд тухайлбал, алтны хайгуулд хөрөнгө оруулжээ. Бизнесүүдийн унаж, босох нь зах зээлийн оронд бол байдаг л зүйл. Азаа үзэж зээл авсан арван хүний дөрөв нь дампуурдаг гэдэг. Харин ардчилсан орны төр засаг хууль, шүүх бизнесээ хамгаалдаг, олсон хожсоныг нь хамгаалаад зогсохгүй алдсан шатсаныг нь ч хамгаалж байж хөрөнгөтөн нийгэм хөгждөг гэнэ. Харин Батхүү жаахан заль хэрэглсэн. Эрдэнэт, Төмөр зам гэдэг төрийн өмчит компаниудын тамгыг хуурамчаар ашигласан. За ер нь гадаад паспортаас эхлээд хуурамч бичиг баримт үйлдээгүй, албан тушаалтан Монголын төрд ховор доо. Харин Батхүү одоо хэнд гэм буруутай юм бэ. Ингэхэд манай хуулийнхан хэнд үйлчлээд байна. Африкийн “Стандарт” банкны талд байна уу, өөрийнхөө иргэний талд байна уу бүү мэд. Мөнгөө зээлүүлсэн Английн тал одоо л айж эхэлж байгаа. Энэ коммунистууд чинь манайхаас зээл авсан хүнийхээ хөрөнгийг битүүмжилчихлээ, эзнийг нь бариад шоронд хийчихлээ. Тамга тэмдэг ашигласан зэрэг аар саар ял тулгаад цааш нь харуулчихвал бид хохирно гээд үнэнхүү сандарч байгаа. Батхүү авсан зээлээ толгойгоороо хариуцаж зээлээ төлнө гээд байгаа шүү дээ. Тэгвэл “Стандарт” банк хэнд итгэж, хэнээр зуучлуулж, хэн нь шалгаж тэр их мөнгийг өгсөн юм бэ. Эрдэнэт, Төмөр замын компанийн хуурамчаар үйлдсэн бичгээр биш ардчилсан Монгол Улсын нэр төр, баялаг нь дэнчин болж тэр их хөрөнгө орж ирсэн. Батхүүгийн бизнес гялалзаж явсан үе бий. Тэр үед Монгол Улс “Хадгаламж” банкаа нэг зайгуул Оросод алдчихаад сандарч байсан. Харин Батхүү Оросод алдчихсан “Хадгаламж” банкийг эргүүлэн авч төрд өгсөн гавьяа биш үү. Өмнөд Африкт хүртэл салбартай Европын тэр том банк нэг монгол залуу “Эрдэнэт үйлдвэрийн тамгыг сийлээд гарын үсгийг нь дуурайлгаад зураад оччихоор зэрэг гэнэдээд зуун сая ам.доллар гаргадаг ч юм биш. Тэд Монголын талаар маш том судалгаа хийсэн. Бүүр Америкийн тал оролцсон \MAHONEY LIOTTIA\ гэсэн нэртэй хуулийн томоохон фермээр зуучлуулсан юм билээ. Одоо энэ компани эрсдлийг хуваалцана. Төр барьж байсан намын УИХ-ын гишүүд, Ерөнхий сайд, Хууль зүй, Гадаад хэргийн сайд байсан том улстөрчид бодлогын хувьд зөвшөөрсөн болохоор л тэр том зээлийг өгсөн байж таарна. Одоо ганц Батхүүг шийтгэж аж ахуйг нь дампууруулаад өнгөрч болохгүй. Засгийн газар Батхүүгийн мах, бензиний бэлэн сулжээг ашиглаж өнөө ”Үнэ тогтворжуулах хөтөлбөр”-өөрөө дахин дэмжиж чадвал Монголд олон хүн орлоготой, амьдралтай болно. Би Батхүү гэдэг бизнесмэнтэй өнгөрсөн оны өдийд сэтгүүлч нөхдийн хамт уулзаж олон цаг ярилцаж билээ.Том бизнемэн гэхэд төлөв даруухан, бас их ухаантай яриа хөөрөөтэй, өндөр боловсролтой, эх орнч залуу байна гэж сэтгүүлч нөхөд маань их л хүндэлж байсан. Батхүү морь, бөх, архи дарс, алиа наргиа сонирхдоггүйгээрээ өнөөгийн баячуудаас ялгарч харагдсан. Монгол Улсын Ерөнхийлөгч юу гэлээ. Бүх дарамт бизнесүүд дээр ирээд байна шүү гэсэн. Энэ үнэн байх. Батхүүгийн компани өрөө төлөөд өөдөлж цэцэглэхэд мянга мянган хүн идэх хоолтой болно. Бид олигархийг төрүүлэх капиталист нийгмийн төлөө яваа шүү дээ.
Xuush
Зочин
Батый
Beka
gerel
vovka
Зочин
mmmmm
uwuu
Уншигч
Зочин
Conspiracy
Za tegehleer...
кои
Зочин
Зочин
Зочин
энхээ
Б.Цэнд-ооёо
Б.Цэнд-ооёо
Томчуудийн хуйвалдаан
Зочин
Зочин
Зочин
Зочин
bagi
Зочин
Зочин
нимой
G
Balaitaad baigaach
Balaitaad baigaach
jam
jam
Зочин
analist
1
I
T1
Зочин
WWW
WWW
хөөрхий дөө
Muugii
Зочин
Зочин
Зочин
Зочин
Энхээ
Энхээ
irgen
Зочин
180.149.78.26-aas asuult bn aa
Зочин
000
экс цагдаа
зочин
Өвгөн
зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
hmm
Зочин
асуулт
GT
GT
БУЛГАН
БУЛГАН
Зочин
Чугаа
Kkkkkk
gima
Чугаа
Sosor
bkyukl
bkyukl
Tuya
МММ
Зочин
Зочин
Зочин
zochin
all
Зочин
Dashtserend
Зочин
Зочин
Gem zemgui biznes!
Зочин
Зочин
Db
Зочин
Test
сэлэнгэ
сэлэнгэ
сэлэнгэ
irgen
Мандах
Зочин
Зочин
Зочин
bat
Зочин
Зочин
zochin
tsolmon
Зочин
Зочин
Г.Ганбат
mgl
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
zochin
Зочин
Ä.Àòàðáîëä
Сугардорж
Зочин
Дашцэрэнд
Эрдэнэ
Гангаа
Болд
Зочин
Зочин
Зочин
ок
Чиний анд
Зочин
Зочин
unshigch
Үнэн үг
Зочин
зочин
batjin
dashkaad
Зочин
bi
Зочин
Зочин
y7t
khuyagaa
bitgiiulgeryari
Зочин
Зочин
irgen
irgen
иргэн
Зочин
economist
Зочин
Зочин
Дашрэнцэн гуай -д
Дашрэнцэн гуай -д
Зочин
Зочин
уншигч
Зочин
nb
Зочин
Зочин
Зочин
д тэмүүжин
nuuts
Хулгайч
mn
зочин
Дашцэрээн
Зочин
Ganbat
k
zairan