Оросын хэмжээгүй засаглалын эх сурвалж
Нэрт социологич Фукуяамагийн “Улс төрийн тогтолцооны сурвалж” номын хэсгийг Ариунсанаагийн орчуулснаар толилуулж байна.

Ялангуяа Путин засгийн эрхэнд гарч ирсний дараагаас Оросыг “сонгуульт авторитари” дэглэм хэмээн нэрлэх болсон. Засгийн газар нь сүүдэрт сүлжилдсэн улстөрчид, албан тушаалтан, бизнесийн ашиг сонирхлоос хамааралтай. Орос маш муу ардчилалтай: дэглэм нь мэдээллийн хэрэгслэлээ хянадаг учир өөрийгөө шүүмжлэхийг зөвшөөрдөггүй; сөрөг хүчний нэр дэвшигч нараа сүрдүүлдэг. Хуулийн засаглал бараг үгүй. Албан тушаалтны авлигыг илчилсэн, дэглэмийг шүүмжилсэн сэтгүүлчид алагдана, алуурчдыг нь олох талаар чармайлт тавьдаггүй. Дэглэмийнхэн өөрийн болгох гэж санаархсан компаниудаа хүчтэй шахан, өмчөө хаяж явахаас аргагүй болгоод алж хөнөөдөг. Авлигын түвшний судалгаа хийдэг байгууллага Оросыг 180 улсаас 147-д жагсаасан нь Бангладеш, Либери, Филиппинээс дор, харин Сири, Төв Африкийн БНУ-аас арай дээр буйг тодруулжээ.
Орчин үеийн авторитарианизмыг нь зүгээр л XX зууны улстөрд хамаатуулах гэх нь ингэхэд коммунизм яагаад Хятадад ялаагүй мөртлөө Орост тийм өргөн дэмжлэг авсан юм бэ гэсэн асуулт руу хөтлөх болно. Мэдээж үүний цаана илүү эрт дээр үеэс улбаатай хэмжээгүй засаглалын уламжлал байсан юм.
Оросын төр МЭ-ий нэг мянганы үед Киев хавьцаа үүссэн. Тэр үед уг нутаг Умард Европыг Византын эзэнт гүрэн, Төв Азитай холбосон худалдааны том боомт байв. Гэсэн ч Бат хаан, Сүбээдэй нарын тэргүүлсэн монголчууд 1230-аад онд дайран эзэлснээр төрийнх нь залгамж чанар тасарчээ. Монголчуудын ноёрхол тэнд цааш нь 250 жил үргэлжилсэн. Яагаад засаглал, улстөрийн соёл нь Европоос огт өөр байгааг орчин үеийн оросуудаас асуухад тэд шууд л монголчууд руу бурууг чихдэг юм. Юутай ч монголчуудын байлдан дагуулал хожмын Оросын улстөрийн хөгжилд асар их нөлөө үзүүлсийн дийлэнх нь сөрөг. Юуны өмнө тэд Оросыг шашин, соёлынх нь үндэс болсон Визант, Ойрх Дорнодтой тогтоосон худалдаа, сэтгэлгээний харилцаанаас нь тасалсан. Түүнчлэн Европтой харилцах харилцаанд нь саад болсон учир Дахин сэргэлт, Шинэчлэл гэсэн Өрнийн орнуудын үйл явдал Орост бараг явагдаагүй.
Хоёрдугаарт монголчуудын дарангуйлал Оросын улстөрийн хөгжлийг саатуулсан тул Киевийн гэгдэх Оросын анхны суурингууд мөхснөөр улстөрийн хөгжил нь дахин цоо шинээс эхлэхэд хүрчээ. Монголчууд ирэхээс өмнө Оросын төр дотроо задарч, улстөрийн эрх мэдлийг нь олон ван ноёд тараан буталсан байв. Оросын хүндийн төв Хар тэнгисийн хойхно байсан Европт ойрхон хэсгээс зүүн хойд зүг рүү шилжсэнээр Москвагийн их Дучи улстөрийн гол тоглогч болон гарч иржээ. Европын феодализм найман зуу орчим жилийн хугацаанд хувьсан хөгжсөн бол Оросын хамжлага 1240 оны Татаарын буулганаас хаант засгийн зүгээс илүү их дарамттай III Иван эрх авсан 1500-аад оны дунд хүртэл хоёр зуу гаруй жил үргэлжилсэн.
Эцэст нь оросуудын Византаас өвлөн авсан хуульзүйн уламжлалыг монголчууд доройтуулснаар улстөрийн амьдрал нь илүү зэрлэг, харгис болж хувирсан аж. Европын загалмайн шашинт удирдагч нараас эрс ялгаатай нь Монголын байлдан дагуулагч нар өөрсдийгөө цэвэр олз ашиг хайсан халдагч гэж үзэж эзэлсэн хүн амаасаа аль болох их эд баялаг гаргуулахыг зорилгоо болгож. Тэд үнэндээ омгийн түвшний хүмүүс байсан болохоор ямар ч улстөрийн инститүт, эсвэл эзэлсэн улсын хүн амдаа хуулбарлан хэрэгжүүлэх эрхзүйн онолгүй аж. Тэд харгис хатуу байсан, зүгээр л бусдад нь сургамж болгох үүднээс бүхэл бүтэн хотын хүн амыг тэр чигт нь устгах юу ч биш. Татвар цуглуулагчаа болгон янз бүрийн орос ноёдыг өөрсөндөө элсүүлсний дотор москвагийнхан ч бас байсан нь хожим тэд Оросын төрийг шинээр байгуулсан юм. Тийнхүү монголчууд хэдэн үеийн орос удирдагч нарыг өөрсдийн арга барилаар дадлагажуулжээ. Тэгээд ч өөр хоорондоо гэрлэцгээж байсан тул Оросын хүн амтай генетикийн хувьд холбогдсон.
Новгород, Тверь хоёрыг III Иван өөртөө нэгтгэн, бие даасан Орос орныг тунхагласнаар хүчирхэг гүрэн дээш өндийв. I Иваны үед дөрвөн мянга хүрэхгүй ам км нутагтай байсан Москвагийн ханлиг, II Василийн үед 100 мянган ам км талбайтай болон тэлсээр III Иваны сүүл үе гэхэд 3,5 сая ам км нутагтай болжээ. Олон жижиг ханлиг бүхий Орос маягийн феодализмыг ийнхүү үндэслэгдэв. Ноён бүр өөрийн гэсэн газар нутаг, эдийн засгийн нөөц, цэрэгтэйн дээр чинээлэг, чөлөөт бояр давхаргынхны үйлчилгээ, дэмжлэгийг гэрээгээр авч чаддаг байлаа.
Москвагийн төрийн гол хүч нь хөлсөндөө цалингийн оронд поместье хэмээн нэрлэдэг эдлэн газар авдаг морьтон дайчдаас бүрдсэн үйлчилгээний дундаж давхаргынхан байв. Газар маш элбэг, уудам байснаас газар эзэмшихээс илүү хүмүүсийг хянаж, эзэмшилдээ байлгах нь илүү чухал байв. Морьтонгууд байнгын арми биш бөгөөд ноёдын дуудсан үед цуглаж, албаа гүйцэтгээд аян дайн дууссаны дараа нутагтаа буцдаг аж. Оросын ноёд болон доогуур зиндааны сурвалжтанд цайз хэрэм барьж байх цаг хугацаа байсангүй. Уудам тал хээрт хамгаалалтын хүчтэй байхын оронд хөдөлгөөнт довтлогч хүчтэй байсан нь давуу талтай аж.
Москвагийн улс дотроо ах захтай байдаг ч боярыг местничество хэмээх зүйлээр зиндаалах замаар язгууртнуудын хоорондох эвдрэлийг зориуд дэвэргэж байсан юм. Үүнээс болоод Оросын язгууртнууд төвлөрсөн төрөө эсэргүүцэж чадах нэгэн цул давхарга анги болж нэгдэж чадаагүй юм. Тэд өөр хоорондын жижиг сажиг хэрүүл маргаанаараа алдартай байлаа.
Хуулийн засаглал бүр эхнээсээ л Орост сул байв. Оросын Үнэн алдарт сүм бүх харъяа нутагт нь ижил үйлчилдэг сүмийн канон хууль тогтоосон католик сүм шиг байж огтхон ч чадаагүй. Орос орон сүм-төрийн харилцааны загвараа хуулбарлаж авсан Визант гүрэн нь цезаропапист байсан бөгөөд эзэн хаан нь Константинополь дахь патриархыг томилж, номлолын асуудалд нь байнга хөндлөнгөөс хутгалддаг байлаа. Томилох эрх мэдлийн маргаан болон Григорийн шинэчлэлтэй дүйцэх тийм үйл явдал Византын ертөнцөд огтхон ч гарч байгаагүй. Үнэн алдарт сүм хууль тогтоох эрх мэдэлтэй төвлөрсөн захиргааны аппарат хэзээ ч байгуулаагүй. Монголчуудын довтолгоо Оросын сүмийг Византын эх сурвалжаас нь тасдсаны дараа сүмийн шинэ ивээн тэтгэч нь Москвагийн төр болжээ. Төр, сүм хоёрын ашиг сонирхол давхацсан байлаа. Их Пётрийн 1721 оны Шүтлэгийн тогтоолоор патриархчилал бүрмөсөн хориглогдож, оронд нь эзэн хааны томилдог Ариун Синод гарч ирсэн юм.
IV Иваны хаанчлалын сүүлийн хагаст Орос оронд опричнина хэмээх хар дарсан аймшигт институт буй болов. 1560 онд хайртай залуухан эхнэр Анастасия нас барсны дараа Иван өөрийг нь хүрээлж байсан ордны албан тушаалтнуудыг түүний үхэлд сэрдэж эхлэв. Тэрээр Москваг гэнэт орхин явсан бөгөөд 1565 онд буцаж ирэхдээ бояр нараас опричнина хэмээх тусгай засаг захиргааны нэгж байгуулахыг болон тэндээ буруу зүйл хийгчид, урвагч нарыг өөрийн үзэмжээр шийтгэхийг зөвшөөрөхийг шаардсан юм. Цаадуул нь түүнд ийм эрх олгосны дараа ноёд боярыг хойно хойноос нь, улам олноор нь, гэр бүлийнхэнтэй нь баривчлан авчирч тамлаж, цаазалж байлаа. Иван опричники хэмээх тусгай цагдаагийн хороо байгуулсан бөгөөд тэд нар нь хар хувцас өмсөж, хар морь унаж давхицгаана. Тэд Иван хааны хуулийн гадуурх тусгай байгууллага болон хувирсан. Опричнина-гийн нутагт байсан хувийн өмчийг төр хураан авч, хожим нь улам бүр их газар нутаг үүндээ нэгтгэсэн нь сүүлдээ улс орны газар нутгийн тал хувийг нь хамарсан юм. Түүний эрин үед олон бояр алагдаж, хуучин байсангуудаас ердөө есхөн ноёны гэр бүлийг үлдээсэн хэдий ч газар нутгийг нь хураан авчээ. Иван эрүүл саруул ухаанаа бараг алдсан байв. Бүр өөрийг нь залгамжлах хүүгээ хүртэл алсан. Опричнина бол Зөвлөлтийн Коммунист намын удирдагч Сталин 1930-аад оны дунд үед өөрийн эргэн тойрон бүрээс хуйвалдаан илрүүлэн, хамт хувьсгал хийлцсэн намынхаа ихэнх большевикыг алж хөнөөсөн үйл явдлын өмнөх дуурайлал нь байсан гэдгийг харьцуулж цөхөх юмгүй. Уг үйл явдал мөн хатан хаан Вү зэрэг Хятадын удирдагч нар сурвалжит элитүүдээ хэрхэн устган цэвэрлэсэн явдлыг ч санагдуулдаг.
Энэ бүхнийг Оросын улстөрийн хөгжлийн өнөөгийн өндөрлөгөөс эргэн харахад яагаад боярууд өөрсөнд нь аюул учруулах онцгой эрх Иванд олгосон нь ёстой ойлгомжгүй. Нэг байж болох хариулт нь тэд өөрсдөө дангаараа гартаа эрх мэдэл авч чадахгүй гэж бодож байснаас гадна хаант засаг хүчтэй байхгүй бол урган гарч болох үр дагавараас айж байсан бололтой. Сул төртэй үед улс орон эмх замбараагүй байдалд орж, задарч болзошгүй гэж оросуудын айж байсан нь хий хоосон зүйл биш бөгөөд чухамдаа Иваны хүү Федор угсаа залгамжлагч үлдээлгүй 1598 онд нас барсны дараа Цөвүүн цаг гэж нэрлэгддэг үе тохиосноос харагддаг. Москвагийн улс гадаадын халдлагад өртөх болсны хажуугаар дараалсан олон “хуурамч Дмитрий нар” хаан ширээ рүү шунаглан ухасхийцгээв.
Орост хэмжээгүй засаглал мандах болсон нь ямар нэг Оросын соёлын дотоод логикоос болсон зүйл биш байлаа. Оросын түүхэнд үнэндээ Өрнийн маягийн бүгд найрамдах инститүт юм уу төлөөллийн чуулган байсан нь Орост өөр сонголт байсныг харуулдаг. Хамгийн баруун хойд хэсэгт байдаг Новгород хотыг монголчууд огтхон ч байлдан эзлээгүйгээс тэрээр хожим москвагийнханд эзлэгдэх хүртлээ худалдаа арилжаа цэцэглэн хөгжсөн улс байсан юм. Тэд Балтын худалдаатай нягт холбоотой байсан бөгөөд Европын бараа, эд агуурс Орост нэвтрэх үүд хаалга нь болж байв. Новгородын ноёд өөрийн армитай байсан ч эрх мэдэл нь вече буюу хотын сурвалжтан дундаас хотын захирагч сонгодог нийтийн чуулганаас хамааралтай байлаа. Сонгуульд эрх чөлөөт бүх иргэн оролцдог байв. Вече татвар, хууль, гадаад харилцааг шийддэг байснаас гадна бүр ноёдыг хүртэл огцруулах эрх мэдэлтэй байв. Новгородыг эцэст нь III Иван 1478 онд байлдаж эзлэн Москвагийн улсад нэгтгэсэн юм. Тэрээр Новгородын бүгд найрамдах маягийн бүхий л өвөрмөц инститүтыг устгасанаас гадна ихэнх удирдагч нарыг нь урвагч хэмээн цаазалжээ.
Эрх мэдлийг эсэргүүцэж болох сүүлчийн боломж Оросын сүмд байв. Оросын сүм эзэн хаадын үеэс өнөөг хүртэл Москвагийн эрх баригчдын зэмсэг нь болсон хэмээн шүүмжлэгдсээр ирсэн. Гэсэн ч Патриарх Никоныг огцруулах хүртэл сүм өөр замаар явах боломжтой байв. Оросын нийт газар нутгийн бараг дөрөвний нэгийг эзэмшиж байсан тул Оросын Үнэн алдарт сүм тодорхой хэмжээгээр бие даасан байдалтай байжээ. Сүм доторх эмхлэл цэгцлэлийг шашингүй удирдагч нар сэрдэн харж байсан. Гэгээн Сергейн шинэчлэлээс хойш сүм нэлээд хүчтэй болсон юм. Гэвч энэ боломж алдагдсан.
Эдгээр жишээнд оросууд угаасаа хэмжээгүй дарангуйлалтай байсан уламжлалтай биш харин ч үе үе эрх чөлөөгөөр явах бололцоо гарч байсныг харуулдаг. Түүний нэгэн адилаар коммунизм нуран унасны дараа эрх чөлөөт нийгэмд дэвших найдлага дахин төрсөн ч энэ нь ирээдүйд л бодит байдал болж болох л юм.

Бат
Baatar
Зочин
Зочин
hehe
Зочин
Батый
Батый
Mongol
Зочин
Иго не был
1
Ах
sonsogch
Dota chin zaluu
vdsb
Зочин
Зочин
z
Зочин
Зочин
Зочин
БҮҮБУР УРВАГЧ ДАЙСАН УУ ЭСВЭЛ УСАН ТЭНЭГ ҮҮ
Зочин
Ok
zoloo
Зочин
zochin
Зочин
Зочин