Чол хийсэн цалин пал хийсэн татвар
Татвараа чи миний өчүүхэн цалингий минь хувиас авхаа ичихгүй байна уу. Миний энэ цалингаас татвараас бусад нь ичдэг байхаа. Татварыхан л архичин хүн гэхэд овоо юм авжээн шүү гэсэн байртай сар бүр авхаа мартахгүй. Гэтэл бусад нь яажээн.
Хэрвээ найзуудын чинь хэн нэгэн цуг зогсож байгаад нэг нь гэнэт чанга дуу гаргах юмуу холдон одвол тэрээр гэдэсний хорт хийгээ гадагшлуулах гэж байх өндөр магадлалтай. Гаамп
Татвараа чи миний өчүүхэн цалингий минь хувиас авхаа ичихгүй байна уу. Миний энэ цалингаас татвараас бусад нь ичдэг байхаа. Татварыхан л архичин хүн гэхэд овоо юм авжээн шүү гэсэн байртай сар бүр авхаа мартахгүй. Гэтэл бусад нь яажээн.
Эхнэр байна. найз нөхөд нь нөхрий чинь цалин хэд вэ гэхээр нүүрнийх нь арьс хуураад л явчдаг байх гэж боддын. Хүний өмнөөс ичих хичнээн хэцүү билээ дээ энэ чинь. Бусад эхнэрүүд манай нөхөр тэдэн цаасны цалинтай энээ тэрээ гэж байхад хөөрхий миний муу хань манай хүн цалинтай ямар ч байсан цалинтай гээд зогсож байдаг болуу даа. Эртээд бүүр манай ажлыхан хамгийн бага цалинтайгаа шалгаруулаад тэгсэн би доороосоо 2-т жагсаж байшд. Миний доор хүний оронд 2 хоног ажиллаж байгаа хүн таарч этр. Тэгсэн миний дээр юу вэ хамгаалагч, үйлчлэгч, бүүр дадлагын оюутан ч орцон явжаах шиг. Дадлага хийжаагаа оюутан надтай таарах бүртээ нүүр нь улайдын. Ичдэг байх.
За цалин буунаа. Би тэрмууг хараад инээд хүрээд байдышд. Чол гэсэн юм түрийвчэнд байж байдын. Хөөрхий хэдэн ханагар дэвсгэрт. Хооронд нь салгаж үрхээс өр зүрх шимширмээр. Нэгийг нь авхад түрүүвч илт нимгэрмээр хөөрхий хэдэн бор дэвсгэртийг салгах зүрхтэй хүн энэ хорвоод ховор байхаа. Олуулаа байвал дүүрч гэтэл хэдүүлэхнээ. За цалин буусан өдрөөс эхэлж анхаарал сэрэмж алдахгүйн тулд ууж идхээ байж ийш тийшээ анхаарал төвлөрүүлэхгүй зөвхөн цалиндаа л бүх анхаарлаа хандуулж хэдэн өдөр байлгахыг бодхын. Байн байн түрийвчээн гаргаж ирж ирэ жбарьж, мөнгөө байгааг нь шалгаж сэтгэл өег байх сайхан. Мөнгөтэй бол хүн өөртөө итгэх итгэлийг олдог билээ. Такси хараад үхсэн би энийг бариад дуртай газраа явуул явышдээ нэг өдөр лав явхын байна, дэлгүүрт ороод хийм мийм хилээр нь аваад дангаар нь идүүл идийшдээ даанч цалин дуусихгээд байгаа болхоос, ээ би дахиад нэг сар тэсэж чадуул дараагын цалинтайгаа нийлүүлээд гутал мутал бол авышдээ, бааранд ороод пиав уувал уушдээ, уучдымуу яадын гэсэн бодол тээгээд явхад хорвоо бүхлээрээ түрийвчинд нь минь багтсан мэт сэтгэгдэл төрдөгсөн. Гэтэл ганц минут нүд завчих төдийд нөгөө муу жоохоон цалин сүүлчийн тохиолдол биелэлээ олж бармэний халаасруу бүхлээрээ нисэн одсон байх нь юутай эмгэнэлтэй. Эх үр хагцах мэт л өр зүрх шимшрүүлсэн үйл явдал гэдэг тэр. Хүмүүс надаас цалин хэдэв гэж асуудын. Би хариулна. ЧОЛ. Энэ бол хүнд хэлхэд ч ичмээр тоо гэсэн үг. Шинэ тоотой боллоо шүү нөхдөө цаашдаа хэрэглэж хэвшээрээ.
Эртээд би цалингаа авж явжаагаад хэт сэрэмжилсэний улмаас хаяж орхиж. Гэтэл олсон хүн нь инээдээ барьж ядаж иржээшд. Яасан бага цалин бэ өрөвдөөд буцаагаад өгчлөө гээд. Бага цалинтай байхын ач тус нь өндөр цалинтай хүн олсон ч буцаагаад өгдийн байлээ хөөрхий. Би тэгсэн нээх занкайж олж өгсөн шагнал гээд цалингыхаа талыг өгөх гэсэн нөгөө хүн бүүр татаж унаж этр. Сагсуу гар байснуу үнэхээр миний цалин монголын хошин шог болчоод байна уу бүү мэд. Тэр юу ч биш эртээд цалингаараа лизингдэж байр авах гэсэн банкны хүүхэн уучлаарай таны цалин ус буцалгагч бол авж хүрхийн байна. 5 жилийн хугацаатай бодчихуу гэж наасан ичсэндээ тэг тэг гэлээшд. Байр авахжээсэн хүн муухай доошолсон доо. Ядаж нэг хурган пэлээтэг дээр бууж болноодоо энэ чинь. Одоо миний цалин ус буцалгагчны өр төлөөд бүүр нүдний булай болсон. Бүтэн байхдаа автуусдаад өдрийн хоол идэхгүй байхад л хасах бланстай гардаг байсан эд одоо тал автуусдахаас аргагүй байдалд хүргэжээн. Яагаад ажилаа сольдоггүйм гэхээр өөр газар намайг авахгүй. Бас ажилгүй байснаас ажилтай байсан нь дээр шүү дээ. Цалин яахвээээ гол нь хүн ажил сайна уу гээд мэндэлхэд сайн сайн гээд нүүр бардам зогсох хичнээн сайхан. Тэрний оронд ажилгүй ээ. ЧОЛ ч цалингүй гэвэл муухай яаа даа.
Гэтэл энэмуу цалингаас минь татвар хонх ёнх болтол авчихийн. Татвараа төлөлгүй яахвээ. Гол нь ийм хүнд тусаж байхад татвараа нэмчих вий дээ төр засгийн дарга нараа. Нэг төгрөг нэмхэд л миарах улс зөндөө байна шүү дээ. Төр засаг татвараар оролдчих гээл байх шиг байгаам даа чимээгүйхэн. Уул уурхай ярьжаагаал аан гэсэн чинь зөвхөн өндөр цалинтай улсаас өндөр татвар авхын гэнээ. Болжэээ болж хуучны сайхан цаг шиг бүгд над шиг үзлийн амьдралтай болчуул яадын. Би угаасаа өндөр цалинтай байх найдваргүй хүн. Тэхээр өндөр цалинтайнууд нь гар дээрэээ над шиг авдаг болчиход л болоод явчина. Бүгдээрээ эрх тэгш ЧОЛ болий.
Мира
би