Түмэн бодисоо уншиж гэгээрцгээе-2
Бичиг үсэг үл мэдэх явдлыг богино хугацаанд устгасны тулд Монгол улс ЮНЕСКО-ийн шагнал авч байсан. Энэ бол үнэхээр том амжилт байлаа.
Бичиг үсэг үл мэдэх явдлыг богино хугацаанд устгасны тулд Монгол улс ЮНЕСКО-ийн шагнал авч байсан. Энэ бол үнэхээр том амжилт байлаа. Дундад зууны хоцрогдолтой буурай орон асар богино хугацаанд нийтээр бичиг үсэгтэй болсон төдийгүй 1960 он гэхэд дөрвөн жилийн, 1970 он гэхэд долоон жилийн сургалт бүх нийтийн наад захын боловсролын зайлбаргүй шаардлага болсон.
Өнөөдөр Монгол орон 10 мянган хүнд ноогдох дээд боловсролтоны тоогоор дэлхийд тасархай нэгд орлоо. Бидний араас АНУ ойрхон явж байгаа боловч тэндхийн нийт оюутны 20 хувь нь гадаадынх гээд бодохоор бүр хойшоо онхолдчихож байгаа юм л даа. Магистр, мастер, доктор, профессор, академичийн хүн амд харьцуулсан тоогоор ч тасархай түрүүлж яваа. Дэлхийд тасархай нэгд, гэхдээ энэ амжилт мөн үү? Хэдэн арван мянган оюутан эдийн засгаар сурч байна, цаана нь өч төчнөөн эдийн засгийн диплом, зэрэг дэвтэн бий. Гэтэл улс орных нь эдийн засгийн мэнэжмэнт, ойлгоц, хандлага нь сюрреализм, Адам Смитээс өмнөх меркантализм. Хууль нь гууль болчихсон, хуулийн талаархи нийтийн ойлголт нь бараг л хүй нэгдлийн үеийнх шиг энэ орон хэрэгцээнээсээ хэдэн арав дахин олон хуульчтай гээч.
Боловсрол бол асар өндөр үнэ өртөгтэй эд. Нэг хүнийг олон улсын жишигт хүрэхүйц тусгай мэргэжил боловсролтой болгоход хэдэн арван мянган доллар доод тал нь орно. Өнөөгийн ертөнцөд хүүхдэд ерөнхий боловсрол олгох үйлс нь төрийн хэрэг болжээ. Дэлхийн бараг бүх оронд хүүхдийг улсын зардлаар ерөнхий боловсролтой болгодог. Үнэгүй гэж ярьдаг, үнэгүй юм хорвоод үгүй, иргэдийнхээ татварын мөнгөөр л энэ ажлын нугалдаг. Харин дээд ба тусгай боловсрол мэргэжил нь тухайн хүний сайн дурын үйлс. Чухам тэр утгаараа бизнис. Үнэтэй өртөгтэй бизнис. Хөрөнгө оруулалт, нарийн мэргэшил дадлага туршлага шаардсан бизнис. Америкт нэг сайн мэргэжилтэн бэлтгэхэд хар багаас нь эхлээд нийтдээ дундачаар сая доллар зарцуулдаг ба бэлтгэгдсэн хүний нийгмийн өгөөж 10 сая орчим доллар байдаг гэнэ. Балансаараа шүү дээ.
Манайд статистик тооцоо алга. Юутай ч гэсэн алдагдалтай баланс гарна гэдгийг цээжээрээ хэлж болно.. Мэргэжлийн эмчийг бусад газар 13-15 жил сургаж дадлагажуулж бэлддэг. Энүүхэн энд 100 мянган доллар шаардлагатай. Бид хэдээр бэлддэг вэ? Инжинер адаглаад л 50 мянгад “босно”. ШУТИС-ын “инжинерүүд” 5 жилдээ нийлээд 5 мянгыг өгдөг, тэрийгээ үнэтэй байна гээд захирлынхаа цонхыг чулуугаар хага цохиж байна. Үнэндээ ч уг сургуульд ямар толгойтой орсон яг тэр чигээрээ гарч байгаа болохоор хайран таван мянга л даа. Цаана чинь хувийн цэцэрлэгүүд сард нэг хүүхдээс 500 доллар авч байна. Ингэхээр манай дээд сургуулиуд төрийн тэтэглэгтэй хямдхан цэцэрлэг л юм даа. Оюутнууд нь ч согтуу л болохоос цэцэрлэгийн жаалууд. Ихэнхийг нь зургаан настай байхад нь цэцэрлэгт өгөлгүй гэртээ түгжиж яваад ширээн дээрээс унагачихсан юм уу, хаашаа юм? Боловсрол, тэр дундаа дээд болон тусгай боловрол мэргэжил олгох ажлыг бизнис биш буяны үйлс гэж үздэг. Бүр ингэж хуульчилсан. Засгаас сургалтын үнийг барьдаг, үнээ нэмбэл ална шүү гэдэг. Энэ бол Монголд мэргэжилтэн бэлдэх хэрэггүй гэсэн захиалга. Буруу газар машинаа тавьсныг нь аччихсан чинь нэг авгай зурагт цууртал орилов. Таксиний үнэ нэмлээ гээд бараг бослого. Төрөөс нийтийн тээврийг нь хангах ёстой. Такси бол люкс хэрэглээ. Дүрэм биелүүлж чадахгүй юм бол заавал машин унах албагүй. Тэрэн шиг бүгдээрээ ерөнхий боловсрол заавал эзэмших ёстой болохоос албатай юм шиг таг хоосон магнай дээрээ дээд боловсролын дипломын хуулбар нааж гоёх хэрэг юун. Гараад зах дээр ногооны худалдагч ч хийж чадахгүй гологдох байж!
1990 онд манайд 16 мянган оюутан сурч байсан. Одоо бараг 160 мянга байгаа байх. Эднийг зугаацуулж марзгануулж байгаа тэр их мөнгөөр 16 мянган сайн мэргэжилтэн өлхнөө бэлдэж чадна. Тэр нь нийгэмд хэрэгтэй. Хэрэгцээнээсээ арав дахин их оюутан сургаж байгааг “Ажлын байр байхгүй болохоор энэ олон залуус дэмий гадуур хулигаантаж явахаар сурсан болоод байж л байг л дээ” гэсэн тайлбар их сонссон. Монголд мэргэжилтэн бэлдэх гол утга санаа цаад логик философи нь энэ л юм шив дээ. 2010 оны хүн ам орон сууцны тооллогоор манайд бараг 200 мянган хүн ажил хийх сонирхолгүй бололтой. Гэтэл ажлын байрны зарлалын 10 тутмын наймд нь хүн олдохгүй байна. Ялангуяа мэргэжлийн ажлын байранд таарч тохирох хүн бүр олдохгүй. 10 янз ромбо энгэртээ гялалзуулсан хоосон толгойнууд. Зарим нь бичиг үсэг бүрэн тайлагдаагүй гээч! Гэтэл хуульч биш гагнуурчин, эдийн засагч биш сувилагчаар нийгэм гачигдаж байна.
Үр дүн нь юу вэ? Нийтээрээ мухар сүсэгтнүүд. Бөө дагасан сүрэг магистр. Ламд хамгаа даатгасан хөөрхий баклаварууд. Дөрөвдүгээр ангид заадаг Түмэн бодисын хичээлээ хоолтойгоо хольж идээд хэдийнээ доош нь гаргачихсан докторууд. Ийнхүү монголчууд өнгөрснөө Чингис хаанаар, ирээдүйгээ Гиннесийн номоор баримжаалж явна. Өнөөдөргүй өрөвдөм хүн сүрэг. Түрүүчийнх нь түрийнээс дээшлэн толгойд гарч төр улсаа төвхнүүлж явна. Ямар л ард түмэн байна, түүндээ л таарсан төр байдаг гэж 150 жилийн өмнө Достоевский бичжээ.
Ухаант хүн буюу хомо сапиенс хэмээх зүйл үүсэн буй болоод 100 – 120 мянган жил өнгөрчээ. Бүдүүлэг болхи тэрхүү шинэ зүйл 100 мянган жил хөгжин боловсорсон байна. Тэдний оюун санааг бөө мөргөл хэмээх мухар сүсэг удирдаж байсан юм. Зургаан мянган жилийн өмнө шашин хэмээх боловсронгуй ойлголт буй болон, хүн иргэншиж шашинд оюун санаагаа даатгах болсон байна. Мөн тэр үеэс бодит орчноо танин мэдэх шинжлэх ухаан үүсчээ. Шашин нь хүний сэтгэл санааг, харин шинжлэх ухаан нь оюун санааны бодит танин мэдэхгүйг авч явах тул хоюул хослон мөнөөх “ухаант хүн”-ийг орчин үеийн чадварлаг хүнийг буй болгосон байна. Бурхан хүнд 30 нас л өгсөн. 200 жилийн өмнө дундач наслалт нь 40-өөс дээш нэг ч үндэстэн байгаагүй бол одоо 40-өөс доош наслалттай нэг ч үндэстэн байхгүй. Дэлхийн хамгийн хөгжингүй ертөнц АНУ-д дундаж наслалт 1900 онд 50 байсан бол өдгөө монгол эмэгтэйчүүдийн дундач наслалт 70 хүрч байна. Шашин улам боловсронгуйжиж, шинжлэх ухаан “аймаар” хөгжсөний зөвхөн ганц жишээ. Хүний танин мэдэхүй хязгааргүй тэлж амьдарч байгаа гаригийнхаа жин, нягт, үүссэн цагийг яг таг хэлж чаддаг болсон төдийгүй саран дээр хөл тавьж, нарны аймгаас цаашаа багаж техник хөөргөн явуулж араас нь байнга мэдээлэл авч байх боллоо. Бүх орчлон одоогоос 13,6 тэрбум жилийн өмнө үүссэн ба 32 тэрбум жилийн дараа устаж сөнөнө гэдгийг тооцоолчихсон байна даа. Бурхны бүтээл болох амьд организмыг хүмүүс дураараа өөрчлөн шинээр бүтээж байна. Бид ийм л эрин үед амьдарч байна.
Өнөөгийн аль ч улс үндэстнийг авч яваа юм нь мэдлэг, мэдээлэл. Сэлмийн хурц, булчингийн чанга бүхнийг шийддэг байсан үе хэдийнээ ард хоцорсон. Мэдлэг л технологи буй болгоно, технологийн эрэмбэ амьдралын чадамжийг дээшлүүлнэ. Технологи мэдлэгт л суурилна. Нийтээр боловсролтой ард түмэн л технологийн дээд эрэмбэд хүрнэ. Иймээс өнөөгийн ертөнцөд хүүхэд болгонд ерөнхий боловсролын сургуулиар шинжлэх ухаан заадаг. Дунд сургуульд үздэг болгон шинжлэх ухаан. Тэрбайтугай зураг урлаг, дуу хөгжим, биен тамирын хичээл нь ч шинжлэх ухаанд тулгуурласан. 10 жилийн сургалт (одоо манайд дэлхийн жишгийг дагаж 12 жил болж байгаа) өнөөгийн нийгэм, шинжлэх ухаан, техник технологийн талаар жишгийн ойлголттой болоход бүрэн хангалттай. Дунд сургуулийн мэдлэгтэй байхад аль ч нийгэмд газардахгүй. Дараа нь дээд болон тусгай мэргэжлийн сургуулиар тодорхой мэргэшил эзэмшинэ. Гэхдээ дунд сургуулийн ерөнхий боловсрол олж чадаагүй бол ямар ч мэргэшил эзэмшихэд хэцүү. Бөхийн дээд л биш юм бол? Японд бол сумогийнхон ромбо дипломгүй байдаг юм билээ. Баклавар, мастер яах вэ, сайхан л сонсогдож байна, үнэндээ манай нийгмийн сэтгэлгээнд дунд сургуулийн ерөнхий боловсрол л их дутаж байна даа. Ердөө л Түмэн бодисын хичээл!
Хорин жилийн өмнө үзэл суртлын хүлээс алдарсан боловч үүнээ дагаад ид шид, шашны нэр барьсан луйвар, мухар сүсэг гаарсаар нэг л мэдэхэд нийгмийн оюун санааг тодорхойлогч болжээ. Гэвч нийгэм туйлшралын нэг хязгаартаа хүрээд эргэх процесс эхэлж байх шиг. Үүний нэг тод жишээ нь Билл Брайсоны “Шинжлэх ухааны товч түүх” гэсэн дэлхий даяар шуугиулаад байгаа ном энэ онд монгол хэлээр гарч хэдхэн сарын дотор гурван удаа хэвлэгдлээ. Нэгд энэ ном шинжлэх ухааны ерөнхий ойлголтыг дунд сургуулийн ерөнхий боловсролын төвшинд маш сонирхолтой хэлбэрээр тайлбарласан. Нөгөө талаар юутай ч бид суурь боловсрол гайгүйтэй, бүгдээрээ бичиг үсэгтэй төдийгүй 10 жилийн боловсролтой ард түмэн. Хэн ч үр хүүхдээ сайн сайхан яваасай гэж хүснэ, чингэвэл юутай ч шинжлэх ухаан талаа барьсан дээр гэдгийг эргэж ухамсарлаж байх шиг.
Билл Брайсоны номыг бодвол арай илүү гүнзгий, гэвч хавьгүй их зураг чимэглэл, схем диаграммтай “Шинжлэх ухаан” гэсэн бас нэг шинэ ном монгол хэлээр орчуулагдан гарлаа. Энэ нь Английн Дорли Киндэрслэй компаний бүтээл. Хүн төрлөхтний танин мэдэхүйн дэвшил, түүнээ дагасан технологийн ололтыг гал, дугуй олсноос эхлээд атомын бөөмс, колоний арга хүртэл багтаасан энэ “түмэнд бодист” физик, хими, биологи, геологи, математик, дэлхий судлал, молекул биологи, анагаах ухаан, одон орон зэрэг шинжлэх ухааны салбар болгоныг хамаарчээ. Олон салбар хамсны хэрээр энэ бүтээлийг янз бүрийн мэргэжлийн эрдэмтэн мэргэжилтэн хориод хүн хамтарч орчуулсан байна. Ийм “түмэн бодистой” танилцсан хүүхэд залуус суут баклавар, мастер болдоггүй юм гэхэд орчныхоо тухай зөв системтэй ойлголттой болно. Энэ нь бурханаас хүнд заяасан богино насыг үр дүнтэй, ухамсартай, өөртөө таарсан чадвартай туулан өнгөрөөхөд тустай. Хавтгай болсон өнөөгийн дэлхийд орчныхоо тухай орчин үеийн төвшний ерөнхий ойлголттой, ерөнхий боловсролтой болчихвол юу юугүй Ньютон, Эйнштэйний дээр гарчихлаа гэдэг сонин яриа маань яван явсаар бодит болчих ч юм билүү? Монгол хүн хүн төрлөхтнөөс шал тусдаа онцгой суут гентэй учир ухаан нь зад үсэрч зөвхөн дээд тэнгэртэй харилцан бие биендээ энерги солилцон шилжүүлэн суулгацгааж байна. Гэтэл “ген”, ”энерги” гэдгийг цаад доод төрлийн монгол биш хүн төрлөхтөн чинь өдгөө юуг нэрлэн ойлгож байгааг энэ бүтээлээс олж мэдэж болох юм. Нэг л үгээр хэлбэл Түмэн бодисоо уншиж ойлгоцгооё. Эргээд л тэгээс эхэлсэн нь дээр дээ.

2013.9.9
Гана
Хаш
Хаш
Зочин
hmm
S
Bkj
ariuka
Zub
baavart
baavar tanaa
MUZA
Ж.Баярсайхан
Gants yum
зочин
Н
Huh tolbo
омега
аагий
bi helie
Инженер
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Bolovsrol ba mergejil
Ах
Зочин
баагий
Зочин
goodyonon
Анударь
Зочин
Зочин
о.Батсүх
Сонин юмаа
hitler
Дэмжигч
Би бас ичиж л байдаг
suvd
suvd
suvd
bold
bold
Ganaa
ганзо
byy byr
Зочин
Зочин
Зочин
unshigch
Багш
Баяраа
Зочин
Зочин
Зочин
irgen
Зочин
Зочин
bb
bb
Анар
Тайван
Дэмжигч
Ах
Зочин
Даалхай
Зочин
Зочин
Gankhuyag
бүүбур
Ek
хөх чоно
Зочин
Уншигч
Зочин
Зочин
Зочин
bayarlalaa
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Õóÿãàà
Гангаа
Зочин
balbar
zochin
zochin
turuu
иргэн а
Зочин
Зочин
хөдөөний хүн
Зочин
Зочин
Үзэгч
Үзэгч
Зочин.
Баи
Зочин
Зочин
zochin
soniuch
irgen
Ах
agvaaan
mn
Ulaan.Ch
Ulaan.Ch
Oyutan
хүрэл
Зочин
Зочин
Guravdagch xorshiin adal yavdal
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
tsagii
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Хамхуул
Зочин
Зочин
Тэнэг толгой
Yag hellee.
unswhigch
Мөнхжаргал
London
goyo
Зочин
Зочин
Зочин
demjigch
Зочин
МОНГОЛ
Зочин
Хэн бэ таацгаая ?
Зочин
Баагий
Зочин
zochin
Ном сурталчлахуй
Irgen
munkhsanaa
Зочин
Зочин
d temuujin
Зочин
kk
mn
Зочин
boroldson
Batkhuu
eeh
Зочин
Зочин
freeman
ÿ
доёо
555
hh
zochin
KOBA
Богино боов
аяа
zochin
ажилд авах
orki
BBB
...
Зочин
Зочин
баабаа
Оёо
Зочин
NAIRUULGAA SAIJRUUL AA
зочин
mongolzuu
Зочин
ttttttt
Зочин
Оргилболд
Baabar guaid
Erdes
Зочин
Choiriin Bogd
hoh mongoliin ih zairan,tenegerleg bosoo tsagaan
Зочин
Зочин
Зочин
Зочин
atilla
Зочин
erdene
irgen
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
jo
Зочин
Зочин
Зочин
d_style
zochin
Зочин
Зочин
Зочин
Зочин
babaar
зочин
зочин
зочин
зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин