Баярлаж байнуу эрчүүдээ. Улсын нийслэл Улаанбаатарын маань төв гудамж Сүхбаатарын талбай тэр чигээрээ биеэ үнэлэгчийн гудамж болжээ. Байшингууд нь өнгө өнгөөр асаад хэчнээн зугаатай гэж санана. Солонгын өнгөөр сүлэлдээд нүд булааж, хүсэл оргилуулж байна гээч. Гэхдээ яг эндээ биеэ үнэлэгч нь олдоц муутай. Харин Улаанбаатар зочид буудлын өмнөх сааднаас бол хогоороо олдоно. Тэнд шөнөжингөө л шуугиж, наймаалцаж хонодог юм бн лээ. Авалцаж өгөлцсөн улсууд нь тэрүүхнээрээ учраа ололцож, өглөө гэхэд бөөн согтуу үйлчлүүлэгчид гулдайдаг газар бол чухам тэр цэцэрлэг.  Модот цэцэрлэг атлаа шороо тоос бужигнана. Бас хүнтэй чацуу шахуу халгайн бутнууд саглайна. Бодвол улсын өмч буй заа. Яг залгаа Сэнтрал тауэрийн өмнөх цэцэрлэг цэмбийж, ногоорч, хүний нүд булаагаастай. Тэр бол хувийн өмч.

Гудамжныхаа ярианд эргэж оры доо. Тэр өнгө өнгөөр асдаг гэрэлнүүдээ хотын захиргааны намхан байшингаасаа зүүсэн байгаа шүү дээ. Дотор нь ажиллаж байгаа эмэгтэйчүүдийг шоглож байгаа юм болов уу ч гэж бодлоо. Эсвэл өдрийн цагаар асдаггүйг бодвол оройн цагаар өөр үйлчилгээ явуулж байхыг үгүйсгэхгүй. Тийм олон өрөө, талбайг хоногийн бараг талд нь ашиглалтгүй орхино гэдэг цамаан зан. Тэхээр өдөр нь дарга нарыгаа оруулж сайхан ажиллачихаад орой нь биеэ үнэлэгчдээ авчирч түрээслүүлдэг байж магад.



Тэр гэрлийг санаачлагч удахгүй тэр хавийн бүх байшин, засгийн ордон мордонд өлгөх санаатай байж мэдэх юм шүү. Карнавал ай. Сэнтрал тауэр, Блюскай, Бодь энэ тэр хувийн байшингууд л “наад тэнэг юмаа өөрсдөө зүү” гэж салаавч өгөх байх даа. Бусад нь зүүлгэнэ дээ зүүлгэнэ. СТӨ дээр аль хэдийнэ асч унтардаг гэрэл шаацан байгаа. Газрын хаанаас хэний олж ирсэн тийм сайхан гэрэлнүүд байдын. НИТХ-аар дамждаг юмуу мэдэхгүй. НИТХ-д нь ч тэгээд нийслэл хотод төрсөн, нийслэл хотыг гэрээ гэж хайрладаг хүн тэнд хэд байдын байгаан.

Хотын захиргаанд ажилд ордог нэг шалгуур нь тийм сюрприз барих чадвар байж магадгүй. Яагаад гэвэл ойр орчин, хуучин шинэ барилгуудын зохицол нь тун ч муугүй Сүхийн талбайн хажууд гэнэтхэн нэг том хар байшин босчиж билээ. Хотын захиргааны байшингийн өргөтгөл ккк.  Тэр бол яг л арманигийн хослолын гадуур сүпрмэний бандааш өмсцөн юм шиг харагдуулдаг эд. Авсан хар ч гэж нэршсэн. Яаж тийм тэс өөр, бүр шал өөр аястай, тэгээд хав хар байшин санаачилж, загварлаж чаддаг юм бэ. Тэр нь шөнө тэгээд үзэгдэхгүй, яг л хоосон агаар шиг. Харлайж дүнхийгээ л... Марко Полошийн хөшөө ч дүүрч. Царай муутай хүүхэнд гурав хоноод дасна гэж японы зүйр үг байдын гэнэ лээ.

За тэр яах вэ, тэгээд тэр өлгөсөн өнгийн гэрлүүд нь бүр солигддог гээч! Эрүүл хүн л лав тийм юм хийхгүй ээ!