Факстай шүүгч
УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр эхнэрээ баривчлагдсаныг анх твийтрээс мэджээ. Цахим ертөнцийн мэдээлэлд эхэндээ итгэсэнгүй. Өглөөхөн утсаар ярьсан эхнэрийг нь өдөр нь баривчилж, бас тэгээд цагдан хорьсон гэдэгт хэн итгэх билээ. Тэгсэн жиргээчдийн мэдээлэл үнэн байв.

. . .
Архангайн Засаг дарга асан Ё.Баатарбилэг орой гэртээ ирсэнгүй. Хоёр хоноход утас нь залгагдсангүй. Хот явсан байх гэж бодсон эхнэр нь эргэлзэж эхлэв. Гурав дахь хоног дээрээ эрэл сурал болсны эцэст эр нөхрийг нь цагдан хорьсныг мэджээ.
. . .
…Өглөө босоход зөвшөөрөлтэй газрынх нь хашааг нурааж байшингийн суурь тавьж эхэлсэн байсан, хотоос зайдуу Баянчандманьд явж байхад нь баривчилсан байна гэх хэвлэлийн иймэрхүү мэдээ зөндөө л гардаг. Тэр байтугай түрүүлж баривчлаад, зөвшөөрлийг нь нөхөж авдаг жишээ ч бий.
Америкууд “та дуугүй байх, өөрийгөө өмгөөлөх, өмгөөлөгч авах эрхтэй” гэж баривчилж байгаа хүндээ хамгийн түрүүнд эрхийг нь сануулдаг, хэлж өгдөг. Хэдийгээр Америк, Монгол хоёр эрхзүйн өөр системтэй ч, хүний эрх эрх чөлөөг хамгаалах зарчим нь адилхан. Гэтэл хэрэгжихдээ манайд эсрэгээрээ. Гэнэт баривчлаад ойр дотнын хэн нэгэндээ мэдэгдэх болоцоогүйгээр хэд хоногоор цагдан хорих нь тухайн хүнийг өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхийг тулгаж, өөрийгөө өмгөөлөх, өмгөөлөгч авах эрхийг нь хүчээр хааж байгаа хэрэг юм. Энэ нь бидний байгуулахаар зорьж буй, Үндсэн хуулиараа тунхагласан хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгмийн зарчимд нийцэхгүй нь тодорхой. Үүнийг, хууль зүйн шинжлэх ухаанд байдаг “мэдэгдэх зарчим”-ыг шүүхийн шинэчлэлийн хуулиудад тусгасан эсэхийг шүүрдлээ. Яг эрснээ олсонгүй. Гэхдээ нийтэд хүргэмээр мэдээлэл, онцолж тодотгомоор шинэчлэлүүд олон байгааг үзлээ.
Шүүх хуралд бэлгэдлийн төдий суудаг иргэний төлөөллийг таслах эрхтэй болгожээ. Хавтаст хэрэгтэй урьдчилж уншиж танилцахгүй л болохоос шүүх хурал дээр бараг шүүгчийн эрхтэй болсон иргэний төлөөлөл мэдээж давах болон хяналтын шатны шүүх хуралд орохгүй. Шүүгчийн хараат бус байдлыг хангахын тулд тэднийг өөрийнх нь зөвшөөрөлгүйгээр өөр газарт сэлгэх, томилохыг хоригложээ. Шүүгчид нөлөөллийн мэдүүлэг хөтөлнө. Нөлөөллийн мэдүүлгээ худлаа бөглөсөн, зөрчил илэрсэн тохиолдолд тухайн шүүгчийг чөлөөлөх хариуцлагатай. Энэ нь төрийн албаныхан хөрөнгө орлогын мэдүүлгээ худлаа бөглөхөд ажлаасаа халагддаг шиг өндөр эрсдэлтэй гэсэн үг юм. Давж заалдах шатны шүүхийг бүсчлэн тойргийн журмаар байгуулах болсноор шүүхийг, шүүгчдийг орон нутгийн Засаг дарга, засаг захиргааны нөлөөллөөс тусгаарлаж чадав. Бас иргэд иргэний маргааныг заавал шүүх гэхгүйгээр шийдвэр нь шүүхийнхтэй ижил үйлчлэлтэй байх Эвлэрүүлэн зуучлалаар шийдүүлэх эрх зүйн шинэ орчинтой боллоо.
Хэрвээ шүүхийн шинэчлэлийг пирамид гэвэл оройд нь яалт ч үгүй дагнасан шүүх заларна. Монголд анх удаа хэрэг маргааныг бүх шатандаа зөвхөн дагнасан шүүх, мэргэшсэн шүүгчид шийдэх болов. Эрүү, иргэн, захиргааны хэргийг бүгдийг нь төгс мэддэг шүүгчтэй улс ер нь манайхаас өөр байгаагүй л дээ. Шүүх нь дагнахгүй, дандаа универсаль шүүгчидтэй явсан учраас шүүн таслах ажиллагаа доголдол ихтэй, шүүхийн нэр хүнд муу, мэргэшээгүй шүүгчдээр шийдүүлдгээс шүүхэд хандсан бараг хүн болгон шүүхийн бүх шатыг дамжин гомдол гаргадаг байлаа. Шүүгч бол эмч гэдэг шиг ерөнхий нэр. Эмч нар дотроо зүрх, бөөр, мэдрэл гэж мэргэшдэг. Түүнтэй адил шүүгч нар ч эрүүгийн, захиргааны, иргэний хэргийн гэж дагнан мэргэшдэг. Энэ бол дэлхийн чиг хандлага. Жишээ нь, зүрхний өвчтэй хүнийг мэдрэлийн эмч эмчлээд байвал өвчин бүрэн төгс эдгэхгүй, өвчтөнд итгэл үнэмшил төрөхгүй. Үүнтэй адил эрүүгийн хэргийг иргэний хэргийн шүүгч нар, захиргааны маргаанд нь эрүүгийн хэргийн шүүгч нар холилдон орж шийдээд явдаг байлаа. Тэгвэл одоо энэхүү “холимог одод”-ын тоглолт өнгөрсөн дөрөвдүгээр сарын 15-наар дуусгавар болж эрүүгийнхэн нь нь эрүүгийн хэргээ, иргэнийхэн нь иргэний хэргээ, захиргааныхан нь захиргааны маргаанаа л шийдэх болов. Ингэснээр Монгол Улс эх газрын буюу ижил төрлийн эрхзүйн тогтолцоотой улсуудтайгаа эн зэрэгцэж алхахаар нэг шугаман дээр зогслоо. Нэгэнт шүүх нь дагнаж, шүүгчид нь мэргэшиж танхим хооронд шилжихгүй болсноор шүүхийн зарим шат дамжлагыг хасчээ. Өмнө нь ерөнхий шүүгчид гомдол гаргаж, ерөнхий шүүгч дүгнэлт, прокурор эсэргүүцэл бичвэл Улсын Дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдаан болдог байв. Үүнийг шүүхийн шинэчлэлээр байхгүй болгожээ. Ингэснээр Дээд шүүхийн эрүү, иргэн, захиргааны хэргийн танхимууд нь шүүхийн маргааныг шийдэх эцсийн зогсоол боллоо. Танхимуудад дагнан мэргэшсэн тус бүр найман шүүгч ажиллаж эхэлсэн байна. Нийт шүүгчдийн хуралдааны шат байхгүй болсноор иргэдийн шүүхийн маргаанд зарцуулдаг цаг хугацаа 30-60 хоногоор багасав. Энэ бол эерэг үр дүн. Дагнасан шүүхийн мэргэшсэн шүүгчид шийдэж байгаа учраас хэрэг маргааныг үнэн зөв шийдэх магадлал нэмэгдэнэ. Энэ бол шүүхэд хандсан иргэдийн сэтгэл ханамжийн баталгаа нэмэгдэнэ. Танхимдаа тавуулаа байсан шүүгчид наймуулаа болсноор нэг шүүгчид ногдох хэргийн ачаалал багасна. Энэ нь хавтаст хэрэгтэй ул суурьтай танилцах, судлах сайн талтай. Товчхондоо бол шүүхэд шударга имиж авчрах хөтөч нь дагнасан шүүх учраас л түүнийг шинэчлэлийн пирамидын оройд залаад байгаа юм.
Харин миний “эрэл”-ийг шүүхийн шинэчлэлийг дагаж гаргах бусад хуулиудад зохицуулах тусгаж өгөх бололтой юм. Тэр нь юу гэвэл хэрвээ аливаа иргэний ямар нэгэн эрх ашгийг төрийн зүгээс хөндөх гэж байгаа л бол гагцхүү шүүхийн зөвшөөрлөөр хөнддөг, түүний эрхэнд халддаг байх ёстой. Баривчлах гэж байгаа бол шүүхээс зөвшөөрөл авна. Баривчлагдаж байгаа хүнд өөрийгөө өмгөөлж, ойр тойрныхондоо баривчлагдсанаа даруй мэдэгдэх бололцоог олгоно. Гэр, албан байр, автомашинд хүртэл нэгжлэг хийх, бүр захиргааны зөрчилтэй байсан ч эрх ашгийг нь хөндөхдөө заавал шүүхээс зөвшөөрөл авдаг байх нь эрхзүйт төртэй, иргэний ардчилсан нийгмийн давуу тал, бусад тогтолцооноос ялгарах гол онцлог. Манайтай ижил эрхзүйн тогтолцоотой, хамгийн их жишээлдэг ХБНГУ-д гэхэд дандаа факстай шүүгч нар явдаг байна. Иргэний эрхийг хөндөх гэж байгаа бол хөндөх эрх бүхий албан тушаалтан нь хамгийн түрүүнд шүүгчид факс илгээж, зөвшөөрөл хүсдэг. Шүүгч хариуд нь, тухайн иргэний эрх ашгийг хөндөх шалтгаан болсон нотлох баримтыг шаарддаг. Хэрвээ байхгүй бол “соррий” гэснээр асуудал шийддэгийг манай хуульчид өөрсдөө ихэд ярьдаг. Тэгэхээр факстай шүүгч бол шүүхийн шинэчлэлийг бүтэн болгох дараагийн алхам юм. Учир нь шүүхийн шинэчлэлийн чиг хандлага нь иргэний эрх ашгийг хамгаалахад чиглэсэн байх ёстой. Гол зорилго нь байх. Тэрхүү эрх ашгийг хамгаалах ганц субьект нь тусдаа засаглал бүхий хөндлөнгийн байгууллага болох шүүх юм. Түүнээс бус, ижил төрлийн чиг үүрэгтэй прокурор, цагдаа хоёр нь иргэдийн эрх ашгийг шүүхээс давж хамгаална, өмгөөлнө гэж байхгүй. Харин шүүгч хамгийн гол нь иргэний эрх ашгийг хөндөхөөр өгсөн зөвшөөрлийнхөө хариуцлагыг дааж, хяналт тавьдаг эрхтэй байх ёстой. Түүнээс бус, өнөөдрийнх шиг цагдан хорих зөвшөөрлийг адислаад гаргадаг нэгэн байж болохгүй. Тэгж байж шүүхийн шинэчлэлийн үр дүн нь эрх зүйн ашигтай байдлыг иргэн талдаа бий болгоно. Ер нь шүүхийн шинэчлэлийн индикатор нь үйлчлүүлэгч-иргэдийн сэтгэл ханамжаар л илэрнэ.