Бие биенээ бахалзуулаад л, гүлдэлзүүлээд л, гөлөлзүүлээд л...
Манай улс төрийн намууд бие биенээ түмний нүдэн дээр муу муухай хэлж, идсэн ууснаар нь дуудаж ,баалж, тавлаж гөлөгнүүлэх гүлдэлзүүлэх бахалзуулах нэг сайхан арга олжээ.
Манай улс төрийн намууд бие биенээ түмний нүдэн дээр муу муухай хэлж, идсэн ууснаар нь дуудаж ,баалж, тавлаж гөлөгнүүлэх гүлдэлзүүлэх бахалзуулах нэг сайхан арга олжээ. Парламентын гишүүд маань түмний нүдэн дээр хэвлэл мэдээллийнхнийг байлцуулж байгаад Ерөнхий сайдаасаа эхлээд ангийхнаа идсэн уусан луйварчин тонуулчин, дээрэмчин, гадаадын тагнуул туршуулаар нь дуудна. Олны өмнө ингэж баалуулсан гишүүд өрөвдмөөр бахалзаад л, гүлдэлзээд л, гөлөлзөөд л явчихна. Харин нэгнийхээ муу муухайг дуудаж баалсан гишүүд өрсөлдөгчөө бахалзуулж, гөлөлзүүлсэндээ өөрсдөдөө таашаал, үзэгчдээс оноо авч байгаа нь тэр. Сөрөг хүчин байж үзээгүй МАН-ын улс төрчид АН-ын Ерөнхий сайд Алтанхуягийг өнгөрсөн 14 хоног ажил ч хийлгэлгүй баахан бахалзууллаа. МАН-ынхан Ерөнхий сайдыг огцруулна гэж баахан гэмт хэрэг тохож мөрөөр нь мөшгин мөчөөр нь тоолж элдэн хөөж гарлаа. МАН-ынхан яг л сүрэг зээрээс ооныг таслаад хөөж байгаа анч ноход шиг сурмаг нь аргагүй юм. Ууланд зугаалсан, баахан хүн ажлаас халсан, Чингэс бонд яасан ийсэн гээд л өртөөлөн хөөв. Зайлуул Ерөнхий сайд ч гэсэн бахалзаж гүлдэлзэж байнаа. Ядахад яр гэгчээр МАН-ынхан Ерөнхий сайдыг ид туулгаж явхад “хүргэн Данзан” улсын төсвөөс 17 тэрбум төгрөгийн тендер цавччихаад газар дээрээ багалзуурдуулав. Яг үүнтэй давхцаад МАН-ын улаан галзуу “нөхөд” С.Баярцогтыг бас сүргээс нь таслаад хөөчихлөө. Баярцогт зайлуул хоёрхон харайгаад бахалзаад ирэв. Тэгээд үгээ хэллээ УИХ-ынхаа дэд даргын албан тушаалыг өгье гэж гараа өргөлөө. МАН-ынхныг уурлуулаагүй бол ингэж хөөж туухгүй байсан юм. МАН-ынхныг яагаад уурлуулчихваа гэвэл бас учиртай. АН-ынхан төрийн эрх мэдлийг аваад сум, аймгийн даргаас эхлээд нисэх, татвар, яамдын зарим дарга удирдлагуудын онц их хэмжээний мөнгөний баахан гэмт хэргийг арзайтал гаргаад ирлээ. Энэ л МАН-ыхныг уурлуулчихаж дээ. Ууурласан сүрэг нөхөд АН-ын Ерөнхий сайдыг, УИХ-ын дэд даргатай нь тасдаад идчих шахсаныг бид харсан. Харин одоо Ардчилсан намын, Ардын намынхныг туулгах муу муухайгаар нь дуудах ээлж ирлээ. Энэ удаад АН-ынхан хуучин шархыг хөндөж “Хадгаламж зээлийн хоршооны хэргийг босгож ирлээ. УИХ-ын хоёр байнгын хорооны хурал дээр найман жилийн өмнө буюу МАХН ид галзуурч явах үеийн хадгаламж зээлийн хоршооны мөнгө угаасан гэмт хэргийг Хууль зүйн сайд Х.Тэмүүжин дахин шалгаад дэлгэчихлээ. Сүүлийн үед телевизээр АН-ынхныг Ерөнхий сайдаас нь эхлээд туулгасандаа үзэгчдээс оноо цуглуулж, сүүлээ сэрвээн дээрээ тавьчихаад байсан МАН-ынхан хадгаламж зээлийн хоршооны хэрэг гараад ирэхээр сүнс нь зайлаад гөлөс хийгээд явчих нь тэр. МАХН хадгаламж зээлийн хоршоо гэсэн нэрээр тэр жил 100-гаад тэрбум төгрөг босгож сонгуульд орсныг нь хохирогчид нь марталгүй, хаялгүй нэхэл хатуутай үзсээр байна. Асар их мөнгө угаасан энэ том гэмт хэрэг их барьцтай даа. Яаж ч гүрийгээд МАН-ынхан Хууль зүйн сайдаасаа эхлээд зайлж чадахгүй дээ. Тэр үед хууль гэдэг юм үйлчилдэггүй байсан юм. ТВ-5, ТВ-9 гээд тэдний мэдээллийн хэрэгслүүдээр хадгаламж зээлийн хоршоонд мөнгөө 5-10 дахин өсгөж болно гэж баахан тархи угааж дараа нь залилан хийсэн. Итгэмтгий гэнэн цайлган бас олзонд дуртай биднүүс, үр хүүхдүүд маань харь оронд махаа зулгааж байж олсон хэдэн төгрөгөө хадгаламж зээлийн хоршоонд өгөөд даший шог болгосон. Харин хадгаламж зээлийн хоршоонд анх мөнгө нийлүүлсэн анх зээл авсан томчууд мөнгөө 5-10 дахин өсгөөд авчихсан. Харин жирийн 10-аад мянган иргэд хохирсон. АН-ын Хууль зүйн сайд хадгаламж зээлийн хоршооны хэргийг дэлгээд тавина гэхэд МАН-ынхан тэр үеийн Хууль зүйн сайдаасаа эхлээд харвачих шахаж, бас л амьсгаа нь дээр гарч бахалзаад гөлөлзөөд явчихлаа. Хадгаламж зээлийн хоршооны хэргийг дэлгэгдэхийг сонсмогц МАН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх болсондоо баярлаж дэвэн дэвэж явсан аварга бас л гүлдэс гээд явчихсан сурагтай. “Өглөөний сонин” болон “Сонин.мн” зэрэг сайтууд Бат-Эрдэнэ аваргыг 500 сая төгрөг хадгаламж зээлийн хоршооноос авсан гэжээ. Найман жилийн өмнөх хадгаламж зээлийн хоршооны луйвар бол хэмжээ далайц мөнгөний хэмжээ хохирогчдын тоогоороо манай бүх банкийг дампууруулсантай тэнцэх том хэрэг байдаг. Бас улс төр, эдийн засгийн бүлэглэлийн хооронд цусан өшөө авалт аллага таллага болсон бузар түүх мартагдаагүй байгаа. Тэр үеийн эрх баригч намынхан хадгаламж зээлийн хоршоо гэж босгосон луйврын мөнгөө яг л Цайз захын түлээний мод шиг шуудайлан ачиж бие биендээ өгч байсан. Зөвхөн наад захын хөрөнгө гэхэд алтны ордны лиценз 20, томоохон объект 100 гаран байсан. Мөнгөний дүн 100 тэрбумаас ч давсан юм. Анх зээл авсан, хувь нийлүүлсэн улстөрчид мөнгөө 5-10 дахин өсгөөд авчихсан байдаг. Хэрэг хуучирдаггүй хэрээ цагаан болдоггүйн учир МАН-ынхан манас гээд л бахалзаад явчихсан нь их учиртай. Хадгаламж зээлийн хоршоо гэдэг сайхан нэртэй мөнгөний пирамидын мөнгөний хэмжээ ямар их байсныг саяхан байнгын хороон дээр ярьсан тэрбум төгрөг мартсан хурандаа гэрчилнэ. Нэг тэрбум төгрөг гэдэг бол цагдаагийн нэг хурандаа сейфендээ найман жил мартдаг мөнгө. Ингэж бодохоор том луйвар байгаа биз. Мянга мянган хүний мөнгийг луйвардчихаад 50 хувийг нь Засгийн газраас гаргуулчихаад, зарим эздийг нь шоронд хийчхээд, томчууд нь өөрсдөө ханатлаа завшчихаад одоо дахиад төлбөрийг 100 хувь Засгийн газраас гаргуулах юм гэнэ дээ. Хадгаламж зээлийн хоршоотой холбогдсон МАН-ынхан, Хадгаламж банктай холбогдсон хэсэг нөхдийн нойр нь хүрэхгүй байгаа байх даа хөөрхий. Хэн хэн нь хэлэх юм байхгүй. Телевиз онгойлгох болгонд, сонин унших болгонд бие биенээ гэмт хэрэгт унагах гэж улайрсан эрхмүүд ээлжлэн галзуу ноход шиг дайрцгаана. Тэд нэгнийхээ мууг үзэж таашаал авах яасан дуртай юм бэ. Тэгснээ өөрсдийх нь идсэн уусан гараад ирхээр бахалзаад л, гөлөлзөөд л гүлдэлзээд л явчих юм. Сонгогчид чинь одоо залхаж байна. Юунаас залхаж байна гэвэл, яг адилхан хэвтэж бие биенийхээ мууг үзэхээс залхаж байна шүү. Яг л жингэр булаацалдсан бүүр нохой шиг бие биенээ дайрахаас залхаж байна.
EoatViXqWeO
дашка өвөөд
зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
ДА
bat
Зочин
Novshiin yum
unshigch
zochin
ABCD-korea-gaas
uene
Зочин
Ajaa taij
saandar
Зочин
Батнэрэн
нийтлэл
Зочин
Зочин
zochin
zochin
Зочин
Зочин
Зочин
Зочин
Tgd odoo yahu
Зочин
Зочин